| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2017/0459/Э |
| Дугаар | 331 |
| Огноо | 2021-07-05 |
| Зүйл хэсэг | 098.1., |
| Улсын яллагч | М.Эрдэнэзаяа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 331
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
нарийн бичгийн дарга А.Болор,
улсын яллагч М.Эрдэнэзаяа,
шүүгдэгч Д.М нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.М-т холбогдох эрүүгийн 2017 2501 1538 дугаартай хэргийг 2017 оны 6 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 6 дугаар сарын 2-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 29 настай, халх, бүрэн дунд боловсролтой, хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, ам бүл 4, эцэг, эх, охины хамт Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол 42 дугаар байрны 00 тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар хх0000000, хэрэг хариуцах чадвартай, Д.М
Холбогдсон гэмт хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Д.М нь 2017 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 30 дугаар байрны 195 тоотын урд талд танил хохирогч Р.Ц-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас болж маргалдан, улмаар баруун гайморын хөндийн урд хана, нүдний ухархай доод ханын ясны ирмэг, хамрын ясны зөрүүтэй хугарал, баруун нүдний зовхи, баруун хацрын цус хуралт, зүүн чихний ар зулайн хуйхны цус хуралт, зүүн бугалганы цус хуралт, зулгаралт, ууцны зулгаралт, баруун тохойн үений цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.М мэдүүлэхдээ: “….Хийсэн хэрэгтээ
гэмшиж байна. Мөрдөн байцаалтад бүгдийг үнэнээр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй” гэв.
Мөн мөрдөн байцаалтад хохирогч Р.Ц-ын мэдүүлэг /хх-18-20/, шүүх эмнэлэгийн шинжээчийн 5399 дугаартай дүгнэлт /хх-27/, шүүгдэгч Д.М-ын сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-35-36, 38-39/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-40/, шүүгдэгч Д.М-ын ял шалгах хуудас /хх-41/, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-42/, шүүгдэгч Д.М-ын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-44-46/, хохирлын баримтууд /хх-47-50/, хохирогч Р.Ц-ын гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэх баримт /хх-51/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.М нь 2017 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 30 дугаар байрны 195 тоотын урд талд танил хохирогч Р.Ц-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас болж маргалдан зодож түүний бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан болох нь:
Мөрдөн байцаалтад хохирогч Р.Ц-ын өгсөн: “….Д.М манай гэрт
надтай юм ярьж байгаад л бид 2 хоёулаа архи уусан байсан болохоор хэл амаа ололцохгүй маргалдсан. Д.М маргалдаж байхдаа намайг “ална” гээд агсраад байсан. Би яг ямар шалтгааны улмаас маргалдсан талаар сайн мэдэхгүй байна. Тэгээд би Мөнхбаатарыг гэрээсээ аргалаад гаргах гээд хаалганаас түлхэхэд Д.М намайг зуурч аваад орцонд газар унагаагаад зодсон. Гэрт маргалдаж байсан болохоор л намайг зодсон байх. Миний биед учирсан баруун гайморын хөндийн урд хана, нүдний ухархай доод ханын ясны ирмэг, хамрын ясны зөрүүтэй хугарал, баруун нүдний зовхи, баруун хацрын цус хуралт, зүүн чихний ар зулайн хуйхны цус хуралт, зүүн бугалганы цус хуралт, зулгаралт, ууцны зулгаралт, баруун тохойн үений цус хуралт гэмтлийг Мөнхбаатар манай гэрийн хаалганы үүдэн дээрээс намайг өмсөж байсан фудволкнаас татаж орцонд унагаагаад миний толгой хэсэг рүү хөлөөрөө олон удаа дэвсээд нүд орчмоос цус гараад би гараараа толгойгоо дараад хэвтсэн юм. Дээрх гэмтлийг Д.М миний биед учруулсан. Би хувийн эмнэлэгт 10 хоног хэвтээд зураг авахуулсан Надад эмчилгээ хийлгэсэн баримт байгаа. Би урьд нь 2010 онд зам тээвриин осолд орж тархиндаа гэмтэл аваад толгойгоо төмрөөр нөхүүлсэн юм. Д.М намайг зодож байх үед тархи нүүрэнд шинэ гэмтэл байгаагүй….Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Миний эмчилгээний
гарсан зардал болох 1.500.000 төгрөгийг Д.М надад өгсөн байгаа. Надад гомдол санал байхгүй. Намайг Д.М-т зодуулж байх үед би гэртээ ганцаараа байсан. Намайг Д.М-т зодуулж байхыг харсан хүн байхгүй. Д.М бид 2 хамт өмнө нь 10 удаа бараг архи хувааж ууж байсан. Өмнө нь архи ууж байхдаа маргалдаж байгаагүй. Би ер нь архи хааяа уудаг” гэх мэдүүлэг /хх-18-20/,
Шүүх эмнэлэгийн шинжээчийн 15399 тоот дүгнэлтэд:
/хх-27/,
Мөрдөн байцаалтад шүүгдэгч Д.М-ын яллагдагчаар өгсөн: “Р.Ц- миний нүүр рүү “яв” гээд хүчтэй 5 удаа гараараа цохисон юм. Тэгэхээр нь би гэрээс нь гарахад Р.Ц- хаалганаас барьж байхаар нь би хаалга татахад босгонд тээглээд гэр дотроо газар унахаар нь би түүний нүүр, гар, нуруу хэсэг рүү нь хэд хэдэн удаа бараг 4-5 удаа өшиглөсөн. Тэгэхэд Р.Ц- “больё дэлгүүр орьё” гэхээр нь Р.Ц- бид 2 хамт орцныхоо хажуу талын дэлгүүр ороод дэлгүүрийн үүднээс би түүнээс салаад гэр рүүгээ явсан юм. Р.Ц-ын биед учирсан гэмтлийг би 2017 оны 4 дүгээр сарын 15-нд Р.Ц- миний нүүр рүү цохисон болохоор түүнийг орцонд газар унахаар нь нүүр болон гар, нуруу руу нь нийт 4-5 удаа өшиглөж гэмтэл учруулсан. Би Р.Ц-ын эмчилгээний зардалд нийт 1.500.000 төгрөг өгч хохирол барагдуулсан. Би өөрийн хийсэн үйлдэлдээ харамсаж байна” гэх мэдүүлэг /хх-35-36/,
-Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-40/,
-Ял шалгах хуудас /хх-41/,
-Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-42/ зэрэг
болно.
Дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас дүгнэхэд Д.М нь хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж хохирогч Р.Ц-ын эрх чөлөөнд халдаж бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан байна.
Иймд шүүгдэгч Д.М-ын 2017 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 30 дугаар байрны 195 тоотын урд талд танил хохирогч Р.Ц-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас болж маргалдан, улмаар баруун гайморын хөндийн урд хана, нүдний ухархай доод ханын ясны ирмэг, хамрын ясны зөрүүтэй хугарал, баруун нүдний зовхи, баруун хацрын цус хуралт, зүүн чихний ар зулайн хуйхны цус хуралт, зүүн бугалганы цус хуралт, зулгаралт, ууцны зулгаралт, баруун тохойн үений цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, шүүх эмнэлгийн дүгнэлт болон бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Прокуророос Д.М-ын гэм бурууг зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан гэж үзэв.
Хохирогч Р.Ц нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэдгээ хавтаст хэргийн 51 дүгээр талд мэдүүлсэн тул шүүхээс шүүгдэгч Д.М-ыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
Шүүхээс шүүгдэгч Д.М-т ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд заасан “анх удаагаа хүндэвтэр гэмт хэрэгт холбогдсон, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй” зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг хөнгөрүүлэн нөхцөл байдалд тооцлоо. Харин согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тооцлоо.
Шүүгдэгч Д.М-т ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, түүний хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан нийгмээс тусгаарлахгүйгээр тэнсэж хянан харгалзах боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгч Д.М нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, уг хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.
Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 284, 286, 294, 297, 298 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС