| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнгийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 154/2019/00081/Э |
| Дугаар | 154/2020/00004 |
| Огноо | 2020-01-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | З.Алтансолонго |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 03 өдөр
Дугаар 154/2020/00004
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Энхжаргал даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож Улсын яллагчаар хяналтын прокурор З.Алтансолонго
Шүүгдэгч Д.Соёлмандах нарыг оролцуулан Ховд аймгийн Булган сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1- дэхь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1937000000075 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн 1968 оны 12 сарын 13-ны өдөр Ховд аймгийн Булган суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхлэх, Ховд аймгийн Булган сумын Бүрэнхайрхан багт оршин суух, урьд ял шийтгэл эдлэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Бээл овогт Даржаагийн Соёлмандах регистр /ПБ 68121376 /нь 2019 оны 10 сарын 25- ны өдөр Ховд аймгийн Булган сумын Бүрэнхайрхан багийн нутаг дэвсгэрт хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн Б.Алимаагийн нүүрэн тус газарт цохиж эрх чөлөөнд нь халдан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ. /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжпэн судаллаа. Үүнд:
Яллагдагч Д.Соёлмандахын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн...Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Миний үйлдлээс Б.Апимаад хөнгөн зэргийн гэмтэл учирсан. Энэ хэргийн улмаас хохирол төлбөр надаас нэхэмжпээгүй. Би хохирол төлбөр төлөөгүй. Урьд нь эдгээр хүмүүсийг танихгүй. Миний буруутай үйлдлээс болсон гэдгийг ойлгон гэмшиж байна. Миний бие өвдөж байгаа учир би асуудлаа шийдвэрлүүлчихээд эмчилгээнд явах бодолтой байгаа гэх мэдүүлэг
Хохирогч Б.Алимаагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн... 2019 оны 10 сарын 25-ны өдөр манай аавын хамаатан Б.Болдбаатар нь аавын гэрт ирээд ээж Шинэхүүтэй хүүхдийн талаар маргаж хэрүүл үүсгэхэд би гэрээс аваад гарсан.
Гэтэл Д.Соёлмандах нь урдаас ирж байсан. Бид хоёр Б.Болдбаатарыг дагуулаад гэрт нь хүргэж өгөхөд эхнэр /Д.Соёлмандахын/ нь Б.Болдбаатарынд байсан бөгөөд намайг гэрээс гарах гэхэд “танайх гэр бүлээрээ архичин, чи бас архичин гэх мэт үгээр намайг доромжлох үед Д.Соёлмандах нь “чи манай эхнэрийг юу гэж доромжпоод байгаа юм бэ гээд баруун гараараа миний зүүн талын шанаа болон нүүр лүү хүчтэй цохиж унагаасан. Намайг саваад унахад Б.Болдбаатар салгасан.
Тухайн үед миний гэдэс хөл рүү өшиглөж намайг зугатаад гарахад “чамайг алчья гээд миний хоолой боосон. Эхнэр нь намайг янз бүрээр хэлээд байхаар нь “та нар шиг өдөр шөнөгүй архи ууж байгаа хэн байна гэж хэлэхэд архи ууснаараа далимдуулан миний хэлсэн үгэнд уурлан зодсон байх. Зүгээр байж байгаад биендээ гэмтэл авсандаа гомдолтой байна гэх мэдүүлэг
Гэрч Тохмод овогт Булгаагийн Батцэцэгийн....2019 оны 10 сарын 25-ны өдөр Соёлмандах манайх руу орж байсан. Манай эгч Б.Алимаа, Д.Соёлмандах нар Б.Болдбаатарыг гэрээс авч гараад Болдбаатарын гэр лүү оруулахаар явж байсан.
Намайг гэрийн үүдэнд сууж байхад Б.Болдбаатарын гэр дотроос манай эгч намайг аллаа, цагдаа дуудаарай гэж хэлсэн. Би явж очиход эгчийн зүүн талын шанаа хавдчихсан, гар хөл нь хөхөрсөн, цамц нь урагдсан байдалтай гарч ирсэн. Би эгчдээ хэн зодсон бэ гэхэд Д.Соёлмандах зодлоо гэж хэлсэн. Энэ асуудлыг шийдэж өгнө үү гэх мэдүүлэг
2019 оны 10 сарын 30-ны өдрийн 752 дугаартай ....Б.Апимаагийн биед шанаанд зулгаралт, баруун хөлийн шилбэнд цус хуралт, далны доод хэсэгт цус хуралт зэрэг гэмтэлтэй. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Б.Апимаагийн биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх шинжээчийн дүгнэлт
Гэрч Молдоогийн Болдбаатарын .... Манай гэртД.Соёлмандахын эхнэр, манай эхнэр, Д.Соёлмандах нар байсан. Д.Соёлмандах нь Б.Апимааг зодож цохиж байгааг хараагүй, хэрүүл маргаан бол болж байсан гэх мэдүүлэг
Гэрч Навганы Шинэхүүгийн ...... Д.Соёлмандахыг зодож цохисон хүн байхгүй.
М.Болдбаатар, Д.Соёлмандах нэр нэлээд согтуу, хөл дээрээ тогтож ядаад байсан гэх мэдүүлэг
Гэрч Цэдэнжавын .Аптанхуягийн .... Д.Соёлмандах, Б.Апимаа нарын зодолдож байгааг хараагүй. 0.5 л архийг 4-үүлээ хувааж уусан. Бид нарт согтсон хүн байгаагүй гэх мэдүүлэг
2019 оны 11 сарын 11-ны өдрийн 793 дугаартай ....Д.Соёлмандахын биед гэмтэл тогтоогдоогүй гэх шинжээчийн дүгнэлт
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баөримтууд болон прокуророос шүүх хуралдаанд гаргаж байгаа гэм буруугийн дүгнэлт болон бусад нотлох баримтыг шинжпэн судалсан болно.
Шүүгдэгч Д.Соёлмандах нь 2019 оны 10 сарын 25-ны өдөр Ховд аймгийн Булган сумын Бүрэнхайрхан багийн нутаг дэвсгэрт иргэн Б.Алимаатай маргалдсаны улмаас хохирогч Б.Алимаагийн шанаанд зулгаралт, баруун хөлийн шилбэнд цус хуралт, далны доод хэсэгт цус хуралт зэрэг гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан баримтууд болон гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байна.
Энэ хэргийн улмаас гаргуулах хохирол төлбөргүй бөгөөд шүүгдэгч нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирхол учруулах гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа ,анх удаа гэмт хэрэг үйлдсэн, өөрийн нь хувийн байдал, эрүүл мэндийн байдлыг хэргийг хянан шийдвэрлэхэд хөнгөрүүлэх нөхцөлд тооцов.
Энэ хэрэгт хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсаныг дурьдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Бээл овогт Даржаагийн Соёлмандахыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч Д.Соёлмандахыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.