Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 2021/ШЦТ/245

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч: Н.Нямдорж,

Нарийн бичгийн дарга: Д.Чимэдцэрэн,

Шүүгдэгч: М.******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Нямдоржоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2114000000235 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овогтой *******ын *******, / Регистрийн дугаар: *******/-тай. 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.******* нь өөрийн Хаан банкин дахь *******, ******* тоот данснуудыг ашиглан 2021 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Гэгээн шавь 6 дугаар баг 2-3 тоотод байх гэртээ мэдээллийн технологи ашиглаж буюу 862178044383348 имэй (International Mobile Equipment Identity) кодтой Хуавей вэй 6 (Huawei V6) маркийн гар утсандаа “Pokerrrr 2” гэсэн аппликейшин (application) суулган ашиглаж, ашиг олох зорилгоор техас (texas) нэртэй урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулж 3.659.000 төгрөгийн ашиг олж, мөрийтэй тоглоом зохион байгуулсан... гэх гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох 2 баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч М.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Би 2009 оноос 2021 оны 05 дугаар сар хүртэл “Хаан банк”-нд ажиллаж байгаад ажлаасаа гарсан. Тэгээд 2021 оны 05 дугаар сард ажилгүй болоод банкны зээл гэх мэт зүйлүүдээс шалтгаалан мөнгө олох зорилгоор хүмүүс тоглуулаад байхаар нь болно гэж бодоод тоглуулсан. Би яг 2021 оны 05 дугаар сарын 08-наас 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүртэл тоглуулсан. Тэр өдрөөс хойш тоглуулаагүй. “Pokerrrr 2” гэсэн аппликейшинийг татаж чат групп нээж хүмүүсийг 50.000-100.000 төгрөгийн хооронд тоглуулдаг болсон . Нэг тоглолт дээр 9 хүн ордог гэхдээ 9-өөс бага хүн орж тоглодог байсан. Өдөрт 1 удаа 3-4 цаг тоглуулдаг байсан. Банкны мөнгө, өдөх тутмын хэрэглээ гэх зүйлүүддээ зарцуулсан..... гэх мэдүүлэг / хх-ийн 125-126/,

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.******* мэдүүлэхдээ: мэдүүлэг өгөхгүй гэв.

3. Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд /2021-07-05-ны өдөр өгсөн/: “...Би ******* гэх хүнийг танина. Манай Баянговь суманд “Хаан банк”-нд ажилладаг байсан ах байгаа юм. Би тоглосон. М.******* ах “Техаз” гэх нэртэй групп чат нээчихсэн байсан. Тэгээд тэр группээрээ “Рокегпт" гэх аппликейшний кодыг бичиж тоглох улны мөнгөө бичдэг байсан бөгөөд улны мөнгө 50.000, 100.000 төгрөгийн хооронд тоглодог байсан. Нийт 9 хүн 50.000, 100.000 төгрөгийн ширээнүүд байдаг ба тоглох хугацааны хувьд зохион байгуулж байгаа этгээд нь цагийг тааруулдаг. Ихэвчлэн 1 цаг 30 минутаар тоглоод аль мөнгө ихтэй байгаа нь хождог...” гэсэн мэдүүлэг / хавтаст хэргийн 42-43 /,

4. Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд /2021-07-04-ний өдөр өгсөн/: “...Тоглодог байсан. М.******* гэх хүн зохион байгуулдаг байсан. 100.000 төгрөгийн бооцоотой тоглодог байсан. 9 суудалтай ширээ байдаг байсан. Би 04 дүгээр сараас хойш 05 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хаа нэг удаа тоглодог байсан. Мөнгөө ******* данс руу мобайлдаж хийдэг байсан. Энэ данс нь М.*******ын данс байсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 46-47 /, 5. Энх-Нахиа ХХК-ийн Шинжээч Л.Наранцэцэгийн 2021 оны 07 дугаар сарын -23-ны өдрийн 201 дугаартай шинжээчийн:…

М.******* нь 2021 оны 05 дугаар сарын 08-ний өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүртэл хугацаанд “Хаан банк”-ны *******, ******* тоот дансны хуулгаар цахим мөрийтэй тоглоом зохион байгуулснаар давхардсан тоогоор 486 хүнээс 74.963.000 /далан дөрвөн сая есөн зуун жаран гурван мянган/ төгрөгийн орлого олж, давхардсан тоогоор 81 хүнд 71.150.000 /далан нэгэн сая нэг зуун тавин мянган/ төгрөгийг админ, uka нэрээр буцааж олгосон бөгөөд банкны гүйлгээний хураамжид 154.000 /нэг зуун тавин дөрвөн мянган/ төгрөгийг төлсөн байна. Хуулиар хориглосон цахим 3 мөрийтэй тоглоомыг тоглуулахад нийт 74.963.000 /далан дөрвөн сая есөн зуун жаран гурван мянган/ төгрөгийн орлого дансаар орж 71.304.000 /далан нэгэн сая гурван зуун дөрвөн мянган/ төгрөгийн зарлага дансаар гарсан байна. Иргэн М.******* нь уг тоглоомыг зохион байгуулснаар 3.659.000 /гурван сая зургаан зуун тавин есөн мянган/ төгрөгийн цэвэр ашиг олсон байна...” гэх дүгнэлт.... / хх-ийн 65-66 /, болон хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, /хавтаст хэргийн 18-20 / зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ. Шүүхээс шүүгдэгч М.******* нь 2021 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Гэгээн шавь 6 дугаар баг 2-3 тоотод байх гэртээ мэдээллийн технологи ашиглаж буюу 862178044383348 имэй (International Mobile Equipment Identity) кодтой Хуавей вэй 6 (Huawei V6) маркийн гар утсандаа “Pokerrrr 2” гэсэн аппликейшин (application) суулган ашиглаж, ашиг олох зорилгоор техас (texas) нэртэй урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулж 3.659.000 төгрөгийн ашиг олж, мөрийтэй тоглоом зохион байгуулсан үйл баримт болсон нь гэрч *******, нарын мэдүүлэг, Энх-Нахиа ХХК-ийн шинжээчийн 201 дугаар дүгнэлт, болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна гэж дүгнэлээ. Иймд шүүгдэгч М.*******ыг мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ. Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч М.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ. Шүүх шүүгдэгч М.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан түүнд ял оногдуулж, уг оногдуулсан ялаас чөлөөлж шийдвэрлэв. Шүүгдэгч М.******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлэхдээ өөрийн ХААН банкин дахь ******* дугаарын харилцах дансанд 4.111.000 төгрөг байршуулсан дансны хуулгыг хэрэгт хавсаргасан байх тул түүнийг хохирлыг бодитойгоор нөхөн төлөх боломжтой гэж дүгнэлээ.

4 Шүүгдэгч М.******* нь мөрийтэй тоглоом зохион байгуулж 3.659.000 төгрөгийн орлого олсон тул уг орлогыг шүүгдэгч М.*******аас 3.659.000 төгрөг гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв. Шүүгдэгч М.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Шүүгдэгч М.******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. Хэрэгт шүүгдэгч М.*******ын эзэмшлийн 5 ханатай гэр 1 ширхгийг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож 5 ханатай гэр 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эзэмшигч М.*******т буцаан олгож шийдвэрлэв. Хэрэгт эд мөрийн баримтаар гэмт хэрэг үйлдэхэд буюу мөрийтэй тоглоом зохион байгуулахад ашигласан шүүгдэгч М.*******ын эзэмшлийн “Хуавей вэй 6 (Huawei V6) ” маркийн өнгийн гар утсыг хураан авсан прокурорын тогтоолыг хэвээр үлдээж уг гар утсыг худалдан борлуулж орлогыг улсын төсөвт шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянга / 450.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг журамлан шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1-т зааснаар оногдуулсан дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянга / 450.000 / төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй.

4. Шүүгдэгч М.******* нь энэ хэргийн цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3.4-т зааснаар шүүгдэгч М.*******аас гэмт хэрэг үйлдэхдээ олсон орлого 3.659.000 төгрөгийг гаргуулж, улсын төсөвт шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт шүүгдэгч М.*******ын эзэмшлийн таван ханатай гэрийг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож уг гэрийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу эзэмшигч М.*******т буцаан олгосугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч М.*******ын эзэмшлийн “Хуавей вэй 6 (Huawei V6) ” маркийн гар утсыг хураан авсан Прокурорын тогтоолыг хэвээр үлдээж шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц худалдан борлуулж, орлогыг улсын төсөвт шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5- д зааснаар шүүгдэгч М.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 10-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч М.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ