Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2020 оны 07 сарын 10 өдөр

Дугаар 00017

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас

татгалзсаныг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхтайван би нэхэмжлэгч П.А, Д.Э, Д.Ц, Б.Б, Н.Х, Л.Б, Д.Н, Л.А, К.Ш нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г, Т.У нарын Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан гаргасан “Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 05 тоот тогтоолын 11 дэх заалтын 7 дугаар хавсралт хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй, гуравдагч этгээд “Хөвсгөл дулааны станц” төрийн өмчит хувьцаат компанийн Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох “Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 05 тоот тогтоолын 7 дугаар хавсралт хэсгийг хүчингүй болгуулах тухай” бие даасан шаардлага бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлээд

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч П.А, Д.Э, Д.Ц, Б.Б, Н.Х, Л.Б, Д.Н, Л.А, К.Ш нар шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ээлжит 11 дүгээр хуралдааны 05 дугаар тогтоолын 11 дэх заалт, 07 дугаар хавсралтыг хүчингүй болгуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан нэхэмжлэгч Мөрөн сумын 8 дугаар багийн иргэн Б-ын Б, Мөрөн сумын 8 дугаар багийн иргэн Н-ийн Х, Мөрөн сумын 5 дугаар багийн иргэн Л-ийн Б, Мөрөн сумын 8 дугаар багийн иргэн Л-ийн А, Мөрөн сумын 3 дугаар багийн иргэн К-ийн Ш нар нь нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч П.А, Д.Э, Д.Ц, Б.Б, Н.Х, Л.Б, Д.Н, Л.А К.Ш нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г, Т.У нар нь Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан “Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 05 тоот тогтоолын 11 дэх заалтын 7 дугаар хавсралт хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзсанаа бичгээр илэрхийлжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх” эрхтэй гэж заажээ.

Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2-т нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болох, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзвал шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, тэмдэглэлд тусгахаар тус тус заасан байна.

Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч П.А, М.Г, Д.Э, Д.Ц, Б.Б, Н.Х, Л.Б, Д.Н, Л.А, К.Ш нар нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсан тул шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч П.А, М.Г, Д.Э, Д.Ц, Б.Б, Н.Х, Л.Б, Д.Н, Л.А, К.Ш нар нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                    Б.ЭНХТАЙВАН