Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2014/0014

 

2014 оны 01 сарын 02 өдөр                    Дугаар 14                      Улаанбаатар хот

 

Д.Д-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч Д.Батбаатар, шүүгч Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Урангуа, нэхэмжлэгч Д.Д, түүний өмгөөлөгч Л.Э, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, өмгөөлөгч Б.Б нарыг оролцуулан хийж, Төв аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 23 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор Д.Д-ын нэхэмжлэлтэй, Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Жаргалант сумын Засаг дарга 2006 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 310 дугаар захирамжаар Нарангийн энгэрийн 106/449 дугаартай талбайгаас 140 га газрыг надад 20 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн. Газар эзэмших гэрээ байгуулж, газрын төлбөрт жил бүр 108080 төгрөгийг төлж ирсэн. Газрын даамлаар ажиллаж байсан Ю.Б надад эзэмшлийн газрыг зааж өгөөгүй. Гэрээг хэзээ байгуулсныг санахгүй байна, он, сар өдрийг нь анзаараагүй. Кадастраа хийлгэж чадаагүй. “А” ХХК манай сумын тариалангийн газруудыг 2006 онд кадастрт оруулсан гэдэг, хэрэгт байгаа 2 гар зургийг би 2007 онд байх “А” ХХК-иас очиж авсан.

2007 онд манай сумын газрын даамлаар ажиллаж байсан Г.Г надад миний эзэмшлийн газрыг машинаар явж очоод, уурхайн худгийн наана 20-иод метр газраас эхлэн ертөнцийн зүгээр зүүн тийш явж талбайг нар буруу тойрч хэмжиж “энэ таны газар” гэж зааж өгсөн, газар дээр цэг тэмдэг тавиагүй, иргэн М.М, Р нар хамт явсан. Г.Г-ын надад зааж өгсөн газар, “Ж" ХХК-ийн одоогийн эзэмшиж байгаа газар хоёр давхцаад байгаа. Би 2005 оны 6 дугаар сард осолд орж хүнд бэртэж хэвтэрт удаан хугацаагаар эмчлүүлэн группт орсон, байнгын асрамжид 3-4 жил болсон. Энэ хугацаанд эзэмшлийн газартаа 3-5 га-д нь төмс тарьж эмчилгээний зардалдаа хэрэглэж байсан.

Газрын даамал Г.Г 2009 онд надтай нэг удаа тааралдаад газраа бүрэн ашиглахгүй бол хураана шүү гэж хэлэхээр нь би тоглож байгаа байлгүй дээ, ахынх нь бие муу байна гэж хэлсэн. 2009 оноос эхлэн миний газарт Г.Б төмс тарьж ашиглаад байхаар нь Засаг дарга н.Б-д 2-3 удаа хэлсэн боловч ямар ч арга хэмжээ аваагүй.

2013 оны 3 дугаар сарын 11-ний өдөр аймгийн газрын албан дээр ирж шүүлгэхэд сумын Засаг даргын 2010 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 54 дүгээр захирамжаар “Ж” ХХК-д 199 га газрыг үр тарианы зориулалтаар олгохдоо миний эзэмшлийн 140 га газрыг олгосон байсан, энэ захирамж гарсан талаар надад мэдэгдээгүй. Газраа алдсанаа мэдээд өргөдөл гаргахад аймгийн газрын алба шалгаад Д.Д-д хураагдсан газраас зарим хэсгийг болон өөр талбайгаас газар эзэмшүүл гэсэн боловч сумын Засаг дарга, газрын даамал нар шийдвэрлээгүй, шүүхээр шийдвэрлүүл гэсэн албан бичиг өгсөн.

Би сумын Засаг даргын А.Ч-д газар олгосон захирамжийн талаар мэдээгүй, А.Ч өөрөө Нарангийн энгэрт газар эзэмшдэг, тийм зүйл баймааргүй юм. Би энэ газраа авна. Миний газрыг хурааж авах талаар албан ёсоор шийдвэр гаргаагүй, мэдэгдээгүй мөртлөө газрыг булаан авч өөр компанид эзэмшүүлсэн сумын Засаг даргын 2010 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 54 дүгээр захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нарангийн энгэрийн *** дугаартай 449 га газраас 140 га газрыг Д.Д-д олгосон захирамжийг би баталж гаргасан, энд тэнд гэж байршлыг заагаагүй, иргэнд 100 га хүртэл хэмжээний газар олгох ёстой, газрын даамлын төлөвлөсөн захирамж дээр газрын хэмжээ нь анхаарч харалгүй гарын үсэг зурсан байсан.

449 га талбайгаас аль хэсгийн газрыг Д.Д-д олгосныг газрын даамал мэдэх байх. Газар эзэмшүүлэх захирамж гаргахад бусдын газартай дурдаж байгаа эсэхийг газрын даамал судлаад, Засаг дарга хянаад захирамжид гарын үсэг зурдаг. Тухайн үед газрын даамлаар Ю.Б ажиллаж байсан. Би 2004-2008 онуудад сумын Засаг даргаар ажиллаж байсан. 2008 оноос Д.Б Засаг даргаар ажилласан. Д.Д-ын эзэмшиж байсан газрын захирамжийг 2010-д хүчингүй болгож газрыг хураахдаа иргэнд мэдэгдэх ёстой байсан. “Х” ЗБН нөхөрлөл Нарангийн энгэрт 500 га газар эзэмшиж байсан. “Х” ЗБН нөхөрлөлийг татан буулгалаа, н.Б-аас тамгыг нь хурааж авна гэж манай сумын татварын байцаагч ярьж байсан.

Угаасаа аж ахуйн нэгж татан буугдсан учраас түүнд олгосон газрыг цуцлах шаардлагагүй. “Х” ЗБН нөхөрлөлд газар олгосон 22 дугаар захирамжийг хүчингүй болгоогүй. 2006 оны 310 дугаар захирамжийг Д.Д-ыг газраа ашиглаагүй гэж хүчингүй болгосон байх, гол нь Д.Д-д мэдэгдээгүй нь буруу. Энэ талаар тэр үед ажиллаж байсан Засаг дарга Д.Б, газрын даамал Г.Г нар мэднэ. 2010 оны 54 дүгээр захирамжийг хууль бус гэж хэлэхгүй. “Ж” ХХК-д газар эзэмшүүлэхдээ Д.Д-д олгосон газрыг олгож байгаа бол Д.Д-д газар эзэмшүүлсэн захирамжийг хүчингүй болгосугай гэж заасан байх ёстой, гэтэл захирамж дээр тийм зүйл байхгүй гэжээ.

Гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайлбартаа: 1994 оны 12 гаар сарын 27-ны өдрийн 22 дугаар захирамжаар “Х” ЗБН нөхөрлөлд Нарангийн энгэрт 505 га газар олгосон. “Х” нөхөрлөлийг Ж.Г гуай хүү хүүхдүүдийнхээ хамт, нөхөрлөлийн үйл ажиллагааг хугацаагүй явуулахаар байгуулсан Уг нөхөрлөлийг татан буулгасан, мөн газар эзэмшүүлсэн 22 дугаар захирамжийг хүчингүй болгосон баримт байхгүй. “Х” ЗБН нөхөрлөл 2008 оны намар 25 га талбайг хагалсан. 2009 онд Ж.Г гуайн хүү Г.Б “Ж” ХХК-нийг байгуулсан. Д.Д-д эзэмшүүлсэн газрыг анхнаасаа зааж өгөөгүй, кадастрын зураг байхгүй, Д.Д-д газар эзэмшүүлсэн захирамж, гэрчилгээнд Нарангийн энгэрийн хаана нь байрлалтайг бичээгүй учраас Д.Д-ын эзэмшлийн газар хаана байгааг тогтоох боломжгүй. “Ж” ХХК-ний эзэмшлийн газартай давхцаж байгаа гэдэг нь тогтоогдохгүй. Д.Д-д газар эзэмшүүлэх захирамжийг гаргах үед Д.Д-ын эхнэрийн төрсөн эгч Ю.Б гэж хүн газрын даамлаар ажиллаж байсан, эзэмшилд нь олгогдсон газрыг нь зааж өгөөгүй байгаа. Газрын даамлаар ажиллаж байсан Г.Г шүүх хуралдаанд гэрчээр орж Нарангийн энгэрийн газрыг нийтэд нь хэмжсэн, Д.Д-д газар хэмжиж зааж өгөөгүй гэдгийг хэлсэн, Д.Д-той 2007 онд хамт явсан 2 гэрч ямар хэмжээтэй газар хэмжсэнийг мэдэхгүй. Нарийн учрыг нь сайн мэдээгүй гэж мэдээлсэн.

Д.Д-ын шүүхэд өгсөн 2 гар зураг нь тамга, тэмдэ эталсан хүний гарын үсэг байхгүй, одоогийн “Жаргалант шим газар” ХХК-ийн э иллийн газрын кадастрын зургийг дуурайлгаад зурсан байгаа. Энэ 2 зураг бол тэр үеийн зураг биш. Д.Д миний эзэмшлийн 140 га газар ‘Жаргалант шим зар” компанийн 199 га газартай давхцаж байгаа гэдэг, ийм байх боломжгүй. Шүүх маргаж байгаа газарт үзлэг хийхээр очиход Д.Д эзэмшлийн газрын цэгийг зпаж өгч чадаагүй байдаг. А.Чулуунбатад газар эзэмшүүлэх захирамж гаргахдаа Д.Д-д газар эзэмшүүлсэн 2006 оны 310 дугаар захирамжийг хүчингүй болгосон гэдгийг тухайн үед газрын даамлаар ажиллаж байсан, гэрч Г.Г хэлсэн. Иймээс Д.Д-д газар эзэмшүүлсэн захирамжийг хүчингүй болгож, уг газрыг А.Ч-д эзэмшүүлж шийдвэрлэсэн болох нь тогтоогдож байх тул НЭХЭМЖЛЭЛИЙГ хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Төв аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 23 дугаар шийдвэрээр, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 60 дугаар зүйлийн 60.2-д тус тус заасныг баримтлан иргэн Д.Д-ын “Жаргалант сумын Засаг даргын 2010 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 54 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.Д давж заалдах гомдолдоо: Уг газрыг миний бие Жаргалант сумын Засаг даргын 2006 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 310 дугаар захирамжаар 20 жилийн хугацаагаар эзэмшихээр тус сумын Нарангийн энгэрийн 449 га газраас 140 га газрыг нь малын тэжээл будаа тарихаар авсан.

Энэ газрыг тус сумын газрын даамлаар ажиллаж байсан Г.Г нь 2007 оны хавар 04 дүгээр сард газар дээр нь очиж хэмжилт хийж өгсөн. /Гэрч энэ талаар М.М, Х.Р нарын тодорхойлолт байгаа/

Миний бие нуруу нугасандаа хүнд гэмтэл авч харвалт өгсөн зэрэг удаан хугацаагаар өвчтэй байснаас, мөн манай баг, сумын төвөөс 12 км-ын зайтай хол байдаг зэргээс болоод аймгийн Газрын албанаас кадастрын зураглал хийхээр очсон үед нь мэдээлэл хоцорч очсоноос өвчтэй зовлонтой, мөнгө төгрөгийн боломжгүй үе таарснаас, хуулийн мэдлэг дутсанаас дээрх хүмүүс хугацаа нь дуусаж явах үед нь мэдэж очсон зэрэг шалтгаанаас болоод уг газартаа кадастрын зураглал хийлгэж чадаагүй.

Ю.Б нь манай газрын өргөдөл, тойм зураг зэргийг хүмүүсийнхтэй хамт ”А” ХХК-д /тариалангийн талбайн улсын тооллого явагдахад/ хамт хавтаслагдаж явуулсан гэж тодорхойлсоор байхад манай сумын газрын даамлаар ажиллаж байсан Г.Г нь энэ материал ирээгүй гэж байгаа бс ювч Гаиоат нь шүүхэд мэдүүлэхдээ: Би иргэн Д.Д “иргэнд тариалангийн зориулалтаар 100 хүртэл га, хүнсний зориулалтаар 5 хүртэл га, нийт 105 га газар олгох ёстой. Танд 140 га газар олгосон нь илүү байна шүү” гэж хэлж байсныг шүүх наоийн шзлгаагүй, анзаараагүй.

Миний газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгох талаар <адад г сдзгдэж

байсан удаа байхгүй бөгөөд шүүх хурлын үед гэнэт миний газар эзэмших захирамжийг хүчингүй болгосон захирамж гарч ирсэн нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Үүнийг шүүх шалгаагүй.

Иймд дээрх үндэслэлүүдийг харгалзан Төв аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 23 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.Д нь “ ... тухайн үед газрын даамтлаар з; ллаж байсан Ю.Б надад эзэмшүүлсэн газрыг зааж өгөөгүй, гэрээг хэзээ байгуулсныг санахгүй байна, он, сар өдрийг нь анзаараагүй. Бие м'/у бзйг учир газрын кадастраа хийлгэж чадаагүй. 2007 онд манай сумын газрын даамал Г.Ганбат миний эзэмшил газрыг зааж өгсөн, газар дээр цэг тэмдэг тавиагүй. Туүний надад зааж өгсөн газар нь "Жаргалант шим газар" ХХК-ийн одоогийн эз; мшиж байгаа газартай давхцаж байгаа” гэж марган, "Жаргалант шим газар" ХХК-д 199 га газрыг эзэмшүүлсэн тус сумын Засаг даргын 2010 оны 3 дугаар сарын 16-нь; өдрийн 54 дүгээр захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2006 оны 10 дугаар сарг 03-ны өдрийн 310 дугаар захирамжаар, иргэн Д.Д-д үр тариа тариалах зори-; оптаар 106/449 талбайгаас 140 га газрыг эзэмшүүлж, газар эзэмших эрхийн г; ;илгээг олгосон байх боловч түүнд газар эзэмших эрх хуульд заасан журмын дагуу үүссэн гэж үзэх үндэслэлгүй байна.

1. Хэрэгт нотлох баримтаар авагдсан, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нарын тайлбар, Д.Д-д газар эзэмшүүлсэн 2006 оны 310 дугаар г замж, түүнтэй байгуулсан 2005 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн газар эзэмшүүл < гэрээ, шүүхийн үзлэгийн тэмдэглэл, гэрч Ю.Б, Г.Г, Д.Б марын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нэхэмжлэгч Д.Д-ын эзэмш г д тус сумын нутаг дэвсгэрт хаана, ямар байрлалд 140 га газар олгогдсон нь тод эйгүй, газар эзэмших нэгж талбарын хувийн хэрэг байхгүй, кадастрын зур- г: ;л щээгүй /байхгүй/, кадастрын мэдээллийн санд бүртгэгдээгүй, эзэмшил гагоьн г опалыг тодорхойлох боломжгүй байдлууд тогтоогджээ.

Нэхэмжлэгч Д.Д нь “Газрын даамал Г.Г 2007 онд газр1 мжиж надад хүлээлгэн өгснийг гэрч М.М, Х.Р нар нотлоно п; тловч түүний хүсэлтээр гэрчээр асуугдсан дээрх гэрчүүдийн болон Г.Ганбггь ч м /үпгээр

Д.Д-д эзэмшил газрыг хэмжиж, түүнд хүлээлгэж өгсөн болох НЬ ! -доогүй байна.

Хэдийгээр газрын даамал Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлий ^3.4.3-д заасны дагуу эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын хэмжээ, заагийг эзэ дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, гпз. г улсын бүртгэлд бүртгэх үүрэгтэй байх боловч Кадастрын зураглал ба Газр! Зстры тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-д "... иргэн өөрийн хөрөнгөөр захиа ж к эстрын зураглал хийлгэнэ” гэж заасны дагуу Д.Д нь захирамжийн ппГ\/ 140 га эзэмшил газрыг заалгаж, кадастрын зураглал хийлгээгүйн гадна газпг зэмших тухай хүсэлт болон түүнд хавсаргах газрын хэмжээ, зааг, байршил. н лбарыг харуулсан албан ёсны тойм зураг байхгүй /Д.Д-ын шүүхэд ноп - е имтаар гаргаж өгсөн газрын тойм зураг гэх 2 хуудас баримт нь албан ёсоор Газрь: албаар хянагдаж албажаагүй, нотлох баримтын шаардлага хангаагүй/, түүнд Л >иы 310 дугаар захирамжаар газар олгосон байтал 2005 оны 4 дүгээр сары  өдөр

газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан нь боломжгүйн гадна тус газар эзэ: т \рээ нь Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5, 34.6-д заасан шаардг чг нгахг\'й байна.

Түүнчлэн Д.Д-д 2006 оны 310 дугаар захирамжаар а                         хдоо

Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 33.1.2-т заасныг үм-                гэвч

сумын Засаг дарга мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т заасны дагу\/ с эрхээр, хуульд заасан хэмжээ /нэг иргэнд давуу эрхээр эзэмшүүлэх тариалг ш газрын

хэмжээ нь үр тариалангийн зориулалтаар 100 га хүртэл, төмс, хчч ■ 1 -ооны зориулалтаар 5 га хүртэл байх/-нээс илүү хэмжээтэй буюу 140 га гп                                                   длага

худалдаа, төсөл сонгон шалгаруулалтгүйгээр олгож хууль зөрчжээ.

Ийнхүү дээрх үндэслэлүүдээр Д.Дд газар эзэмших эрх л : заасан журмын дагуу үүсээгүй нь тогтоогдсон байна.

  1. Нэхэмжлэгч Д.Д нь түүний эзэмшил газар нь г/п                           птгээд

“Жаргалант шим газар” ХХК-ийн газартай давхцсан гэж маргадаг                    үний

эзэмшил газрын байрлал тодорхойгүй, газрын эзэмшил хуулийн да          эгүй нь

тогтоогдсон тул сумын Засаг даргыг “Жаргалант шим газар” ХХК-д             5; саар,

нэхэмжпэгчийн газартай давхцуулан газар олгосон гэж үзэх үндэсп/1,            анид

газар эзэмшүүлсэн 2010 оны 54 дүгээр захирамжийн улмаас нэхэ                   эрх,

хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй байна.

  1.  Нэхэмжлэгч нь түүний эзэмшил газар тодорхойгүй байхэд                                                             газрыг

ашиглаж, 3-5 га-д нь төмс тариалсан гэсэн тайлбар гаргасан. Төв аймг     өдөө

аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн газрын 2013 оны 8 дугаар сарын V              ч 353

тоот лавлагаа, Жаргалант сумын 2006-2010 онуудын ургац хураалты             эдээ,

 

 

судалгаагаар Д.Дэрэнбор нь дээрх онуудад тариалалт хийсэн тухай и' у тогтоогдсон байна.

Түүний газар эзэмших эрхийгтус сумын Засаг даргын 2011 он> 20-ны өдрийн 69 дүгээр захирамжаар хүчингүй болгосон байтр. захирамжтай маргах үндэсп/й, түүний эрх ашгийг хөндөөгүй гэсэн “Жаргалант шим газар” ХХК-д газар эзэмшүүлсэн Засаг даргын 2010 ,, захирамжийг хүчингүй болгуулахаар шаардаж буй нь үндэсгүй байна

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрст ,г шийдвэрлэсэн нь үндэслэлтэй тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэ заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төв аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 10 дугаа өдрийн 23 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж за у хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 / г-: 56.1-д заасныг баримтлан нэхэмжпэгчээс давж заалдах гомдол гар 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

с

үй нь

арын о тус огаж, ,үгээр

злгож

давж

.1, 87

п3-ны

длыг

шийн

лсөн

86.5

/ ЭрЛЭХ цагч, всан, х згийн

с

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН

 


Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугат з дахь хэсэгг зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хяна. 1 ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжпс гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг аь эсхүл хүргүүлснээс ХОЙШ 14 ХОНОГИЙН дотор Улсын Дээд шүүхийн 33 XIГ С1 танхимд гомдол гаргах эрхтэ