Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 2019/ШЦТ/78

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ням даргалж, Нарийн бичгийн дарга ******* овогт *******ийн Долгорсүрэн Улсын яллагч ******* овогт *******гийн ******* Шүүгдэгч ******* овогт *******гийн ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.*******т холбогдох 1923000940070 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Завхан аймгийн сумд 1986 оны 02 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, ******* боловсролтой, жолооч мэргэжилтэй, урьд нь Завхан аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2004 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хорих ялаар, Завхан аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2009 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 32 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ялаар, Завхан аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2011 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 19 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай, , эхнэр, 2 хүүхдийн хамт Завхан аймгийн сумын багт оршин суух хаягтай ******* овогт *******гийн ******* /РД:/ Шүүгдэгч Б.******* нь Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг буюу нойтон бургас модыг зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн /яллах дүгнэлтэнд дурдснаар/ гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ц.******* нь 2018 оны 09 дүгээр сарын 20-дын орчимд Завхан аймгийн сумын багийн нутаг гэдэг газрын бургасан шугуйгаас хана хийх зорилгоор 130 ширхэг бургас модыг зөвшөөрөлгүй бэлтгэсэн байна. Шүүгдэгчийг хаанаас хэрхэн мод бэлтгэсэн талаар гэрчүүд тодорхой мэдүүлжээ. Тухайлбал гэрч Д. мөрдөн байцаалтын шатанд “...Манайх 2018 оны намар сумын багийн гэх газар Б.******* гэдэг айлтай хамт намаржиж байсан. 09 дүгээр сарын сүүлээр санагдаж байна Б.******* гэрийн хана хийх гэж байгаа гээд хэдэн бургас цуглуулаад байгаа бололтой байсан. Би яг хэдэн тооны бургас бэлтгэсэн талаар мэдэхгүй байна. Хуурай голдуу бургас байсан. Тухайн бургас бэлтгэсэн газар тэмээ мал их бэлчээрлэж явдаг, бургас их хугарч гэмтсэн байдаг. Б.******* сүхээр цавчиж бэлтгэсэн. Бэлтгэсэн бургасаа манайхны урд талаар урсдаг Шурга гэдэг голын эргийн бургас дотор овоолсон байсан. Ямар нэгэн тээврийн хэрэгсэл ашиглаж тээвэрлээгүй. Ганцаараа явган явж бэлтгэсэн.” гэж мэдүүлсэн бөгөөд шүүгдэгчийн эхнэр Д.ийг гэрчээр байцаахад дээрх гэрчийн мэдүүлэгтэй ижил агуулгатай “...2018 онд намар манай нөхөр ******* гэрээ тойруулж малд явангаа сүхээр бургас тасдаж ирээд байсан. Тэгээд хатаах гээд 2019 оны 05 сар хүртэл гадаа амбаарт хийчихсэн байж байгаад гаргаад зосдоод байж байтал байцаагч ирээд хурааж авна гээд явсан. Бургасаа сүхээр бэлтгэсэн. Эрхийн бичиг зохих зөвшөөрөл авалгүй бэлтгэсэн. Нийт 130 тооны бургас бэлтгэсэн байсан. Бургасаа хүний азарга, яндангаар засаж янзалсан.” гэсэн мэдүүлэг өгсөн байна. Мөн шүүгдэгчийн бэлтгэсэн мод нь 130 ширхэг байсан нь мөрдөн шалгах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр нотлогдожээ. Түүнчлэн шүүгдэгч Б.******* нь голын эргийн дагуу ургасан харгана, бургас холимог навчит ой/шугуй/-оос буталж ургасан бургасны гол үндсэн бүдүүн хэсгийг унагалгүй, босоо нойтон, цаашид ургах боломжтой бургасыг түүвэрлэн, 1.51м3 хэмжээтэй мод/бургас/ бэлтгэсэн бөгөөд экологи, эдийн засгийн үнэлгээгээр ойн санд 90720 төгрөгийн хохирол учруулсан болох нь мэргэжлийн шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 04 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ. Монгол Улсын Ойн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.7-д зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэхийг хориглосон бөгөөд 35 дугаар зүйлийн 35.4.2-д зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэснийг хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзэхээр заажээ. Мөн Ойн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийн 20.1.4-д зааснаар иргэн мод бэлтгэх хүсэлтээ ойн анги байхгүй бол тухайн нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагч/-д гаргах бөгөөд сумын эрх бүхий албан тушаалтан мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээг мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасны дагуу тухайн иргэнд олгохоор заажээ. Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны А-153 дугаартай тушаалаар баталсан “Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам”-ын 4.1, 4.2-д ойгоос хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичиг олгох талаар зохицуулсан байна. Шүүгдэгч Б.******* нь хууль, болон журмын дээрх заалтуудыг зөрчиж ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр, хана хийх зорилгоор буюу хэрэглээний зориулалтаар мод/бургас/ бэлтгэсэн нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаас гадна шүүгдэгчийн мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан жижиг сүх болон ханын модны хэлбэрт оруулан зосдож бэлтгэсэн 130 ширхэг бургасыг эд мөрийн баримтаар тооцох ажиллагааны тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна. Түүнчлэн шүүгдэгч Б.******* гэм буруугаа хүлээн зөвшөөрч мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт “...Би 2018 оны 09 дүгээр сарын 20-ны үед гийн бургасан шугуйгаас гэрийн хана хийх санаатай 130 ширхэг бургас сүхээр цавчиж бэлтгэсэн. Тэгээд нэг жил өнжөөгөөд 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр гэрийнхээ гаднаа нөгөө бургасаараа хана хийх санаатай матаад зосдоод байж байсан. сумын байгаль орчны улсын байцаагч гуай ирээд эрхийн бичиггүй хууль бусаар бургас хийсэн байна гээд сумын хэсгийн төлөөлөгчид хэлээд тухайн бургасаа хэсгийн төлөөлөгчид хураалгасан. Миний хураалгасан бургас хуурай, нойтон холимог бургас байсан. Гэхдээ би бургасны гол бүдүүн хэсгийг огт огтлоогүй. Мөчирлөсөн хэсгээс нь сүхээр цавчиж бэлтгэсэн. Зарим бургасыг нь газар унасан бургаснаас цавчиж авсан. Би бургас бэлтгэх гэж байгаа талаараа ямар нэгэн хүн албан тушаалтанд мэдэгдээгүй. Бургас бэлтгэх эрхийн бичиг, зөвшөөрөл аваагүй. Би хониндоо явангаа цөөхөн цөөхнөөр нь явган явж бэлтгэсэн. Ямар нэгэн тээврийн хэрэгсэл, ердийн хөсөг ашиглаагүй.” гэж мэдүүлжээ. Шүүгдэгчийн энэ мэдүүлэг гэрч Д., Д. нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтаар давхар нотлогдож байгаа учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүний мэдүүлгийг өөрийг нь яллах үндэслэл болгох боломжтой. Иймд Б.*******ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй. Шүүгдэгч Б.******* өөрийн гэм буруутай үйлдлийн улмаас ойн санд учруулсан хохирлоо нөхөн төлсөн байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй болно. Шүүгдэгч Б.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ прокурорт гаргаж, хэргийн зүйлчлэл болон өөртөө оногдуулж болох эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналыг зөвшөөрсөн байх тул түүнд улсыг яллагчийн санал болгосон торгох ялыг оногдуулах нь зүйтэй. Эрүүгийн хуулийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх шүүгдэгчид оногдуулсан ял дээр албадлагын арга хэмжээг нэмж хэрэглэж болох бөгөөд мөн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар Б.*******ын гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 130 ширхэг буюу 1.51 м3 хэмжээтэй мод/бургас/, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хэрэгсэл болох сүхийг хураах нь зүйтэй гэж үзлээ. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 1.8, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. ******* овогт *******гийн *******ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.*******ыг 455 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 455000/дөрвөн зуун тавин таван мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Б.******* торгох ялыг хуульд заасан хугацаанд төлөөгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгж /15000 төгрөг/-тэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг дурдсугай.

4. Шүүгдэгч Б.*******т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан Б.*******ын гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө болох 130 ширхэг буюу 1.51 м3 хэмжээтэй мод/бургас/, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хэрэгсэл болох жижиг сүх/шар өнгийн будгаар будагдсан төмөр иш бүхий/-ийг тус тус албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.

6. Б.******* тогтоол гаргахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шүүгдэгч Б.*******ын эд хөрөнгө болох 1000000 төгрөгийн үнэлгээтэй нас гүйцсэн морь/хул зүсмийн/-ийг битүүмжилсэн прокурорын 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 5/05 дугаартай тогтоолыг шийтгэх тогтоолын 2 дугаар заалтыг биелэгдтэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно.

9. Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМ