| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 166/2017/0394/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/5 |
| Огноо | 2017-12-27 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | А.Оргилбаяр |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 27 өдөр
Дугаар 2018/ШЦТ/5
ÌÎÍÃÎË ÓËÑÛÍ ÍÝÐÈÉÍ ªÌͪªÑ
Õýðãèéí инäåêñ: 166/2017/0394/Э
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны ø¿¿õèéí ø¿¿ã÷ Б.Ихтамир äàðãàëæ,
Ш¿¿õ õóðàëäààíû íàðèéí áè÷ãèéí äàðãа Б.Тэмүүжин,
Улñûí ÿëëàã÷ А.Оргилбаяр,
Шүүгдэгч Б.Д íàðûã îðîëöóóëàí òóñ ø¿¿õèéí ø¿¿õ õóðàëäààíû òàíõèìä íýýëòòýé õèéсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Пðîêóðîðын газрааñ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б-н Д-д холбогдох эрүүгийн 1718003150142 дугаартай õýðãèéã 2017 оны 12 дугаар сарын 25-ны ºäºð õ¿ëýýí àâч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Ø¿¿ãäýã÷ийн áèåèéí áàéöààëò:
Монгол Улсын иргэн, Б овогт Б-н Д /регистрийн дугаар ....../, ...... оны ..... дүгээр сарын .....-ний өдөр ...... аймгийн ..... суманд төрсөн, 37 настай, бүрэн дунд боловсролтой, компьютрийн оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, ..... аймгийн ..... сумын .... дүгээр баг .... дугаар байрны ... тоотод оршин суух албан ёсны хаягтай одоо ..... аймаг ..... сумын ..... баг ...... тоотод оршин суух, Урьд:
-Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 ооны 04 дүгээр сарын 04-ний өдрийн .... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 152 дугаар зүйлийн 152.1-т зааснаар 06 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Д нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ .... оны .... дугаар сарын ....-ны оройн 18:00 цагийн орчим ..... аймгийн ..... сум ..... баг ...... тоотод хамтран амьдрагч С.У-г “Чи гадуур хүнтэй алцаганаж байгаад ирлээ” хэмээн хэрүүл маргаан үүсгэж, хэл амаар доромжлон улмаар сүхээр толгойн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ÒÎÄÎÐÕÎÉËÎÕ íü:
Шүүгдэгч Б.Д нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ..... оны ..... дугаар сарын ....-ны оройн ..... цагийн орчим ...... аймгийн ...... сум ....... ..... ...... тоотод хамтран амьдрагч С.У..г “Чи гадуур хүнтэй алцаганаж байгаад ирлээ” хэмээн хэрүүл маргаан үүсгэж, хэл амаар доромжлон улмаар сүхээр толгойн тус газарт нь цохиж, биед нь духны шарх, цээж, хэвлийн зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн хохирол учруулсан болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Б.Д-ын өгсөн: Би У-тэй 3 жилийн өмнө танилцаж байсан. Түүнээс хойш хамт амьдраад 3 жил болж байна. Миний буруу. Уучлалт гуйсан. Би үнэхээр цохисон миний буруу гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад:
Хохирогч С.У-н өгсөн: “... Д намайг гадуур алцаганаж байгаад ирлээ гээд хардаад уурлахаар нь би “яасан гэж алцаганадаг юм бэ” гээд маргалдсан чинь намайг орон дээр байхад боож, дуу гарахгүй болтол боосон. Тэгээд шууд газар авч шидээд хажууд байсан мод хагалдаг сүхээр толгойны дунд хэсэг рүү цохисон. Тэгээд би цусаа гоожуулаад байж байхад миний цээж рүү хөлөөрөө цохисон. Манай хүү орилоод хашгирахад хүүхдийг дуугүй бай гээд загнаад хашгираад байсан. Д бид хоёр албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй. Д намайг байнга зодож дарамталж байдаг юм ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20/,
Насанд хүрээгүй гэрч У.Б-н өгсөн: “...Манай аав ээжийн толгой руу төмөр иштэй сүхээр цохиод цус гаргасан. Мөн ээжийн дээрээс хөлөөрөө дэвсээд байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.О-н 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн ..... дугаартай “С.У-н биед духны шарх, цээж, хэвлийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Тухайн гэмтэл нь дээрх хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно” гэх дүгнэлт /хх-ийн 25/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-13/,
С.У нь эрсдлийн бага түвшинд байгаа болохыг тодорхойлсон аюулын зэргийн үнэлгээ /хх-ийн 14-15/,
Шүүгдэгч Б.Д-ын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн сүхийг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /хх-ийн 17/, мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Д, С.У нар нь гэрлэлтээ батлуулаагүй боловч гэр бүлийн харилцаа үүсгэж 2 жилийн хугацаанд хамтран амьдарсан болох нь хохирогч, шүүгдэгчийн мэдүүлгээр нотлогдож байгаа ба Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан тус хуулийн үйлчлэлд хамаарах этгээд мөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Б.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Д-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.У-н биед хөнгөн хохирол учирсан ба хохирогч нь гомдол, саналгүй, эмчилгээний зардал нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, улсын яллагчийн санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-д 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, уг ялыг ...... ТӨХК-д эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 46 см урттай төмөр иштэй 6.5 см өргөн, 3 см зузаан толгойтой, ажлын ирмэг нь 9 см урт төмөр сүхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг заасíыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б-н Д-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-г 250 /хоёр зуун тавь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх яë øèéòãýсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Д нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол ялын 8 цагийг ажлын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Д-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг ...... ТӨХК-д эдлүүлсүгэй.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 46 см урттай төмөр иштэй 6.5 см өргөн, 3 см зузаан толгойтой, ажлын ирмэг нь 9 см урт төмөр сүхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
7. Шèéòãýõ òîãòîîë уншиж ñîíñãîñíîîð õ¿÷èíòýé áîëîõ áа тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогòîîëûã ýñ çºâøººðâºë ãàðäóóëñан буюу хүргүүлснээс õîéø 14 õîíîãèéí äîòîð Äàðõàí-Óóë àéìãèéí Эрүүгийн хэргийн давж заалдах шатны ø¿¿õýä äàâæ çààëäàõ ãîìäîë ãàðãàõ, óëñûí ÿëëàã÷, äýýä øàòíû ïðîêóðîð ýñýðã¿¿öýë áè÷èõ ýðõòýéã äóðäñóãàé.
9. Дàâæ çààëäàõ ãîìäîë ãàðãàñàí, ýñýðã¿¿öýë áè÷èãäñýí òîõèîëäîëä òîãòîîëûí áèåëýëòèéã ò¿äãýëç¿¿ëсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР