| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2020/0005/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/006 |
| Огноо | 2020-01-06 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | В.Дэлгэрмаа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 2020/ШЦТ/006
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Улсын яллагч В.Дэлгэрмаа,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.Мөнгөндавалгаа,
Шүүгдэгч *******, *******,
Нарийн бичгийн дарга О.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******, ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт :
1. Монгол улсын иргэн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ,
2. Монгол улсын иргэн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, овогт ,
Холбогдсон хэргийн талаар :
Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн 2019 оны 10 сарын 25-ны өдрийн 20 цагийн орчимд Баянхонгор аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр ******* гарам гэх газар байрлах ******* зам ХХК-ны эзэмшлийн *******, ******* маркийн 2 ширхэг гагнуурын аппаратыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлж бусдад 950.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч *******ын мөрдөн байцаалтанд өгсөн ... Би-нд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтнаар ажилладаг юм, тэгээд манай компани одоо Баянхонгор аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутагт байх нэртэй гол дээр гүүр барих ажлыг хийж гүйцэтгэж байгаа юм, тэгээд 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ажлаа хийж байгаад 20:00 цагийн үед компанийн бүх ажилчид оройны хоолондоо орсон, тэгээд хоолоо идэж дуусчихаад 20 цаг 40 минутын орчимд эргээд ажилдаа гарахад ажпын байран дээр байсан 2 ширхэг гагнуурын аппарат алга болсон байсан, мөн цахилгааны утас мөн алга болсон байсан, тэгээд бид сумын цагдаад мэдэгдсэн юм ... Манай байгууллагад болон надад одоо ямар нэгэн санал гомдол, нэхэмжпэх зүйл байхгүй ээ, манай байгууллага алдагдсан эд зүйлүүдээ хэвийн ажиллагаатай, бүрэн бүтэн хүлээж авсан тул одоо ямар нэгэн санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй ээ ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-34/, Гэрч ы мөрдөн байцаалтанд өгсөн ... Тэгээд би хоолоо идчихээд бие засаад өөрийн байралдаг гэрлүүгээ алхаж байхад шавар зуурдаг узелын хажууд гэрлийн доор хоёр ногоон дээлтэй хүн кабелын утас татаж байгаа харагдсан юм. Би тэрийг нээх тоолгүй гэрлүүгээ ороод 21 цагийн үед бид нар буцаад ажилдаа гараад гэх залуутай гагнуурын аппарат байсан газраа явтал саарал өнгийн гагнуурын аппарат алга болсон байсан, мөн голын зах дээр гануур хийдэг гэх залуу миний гагнуур хийж байсан аппарат байхгүй байна гэж ирсэн. Тэгээд бид нар инженертэй мэдэгдэж цагдаагийн байгууллагад залгаж мэдэгдсэн ... Би тэр 2 хүнийг хараад манай ажилчдын нэг нь юм байхдаа гэж бодоод гэр лүүгээ орсон тухайн үед харанхуй байсан ба хэн гэдгийг таньж чадаагүй ... Би гэх хүнийг сэжиглэж байна ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 15/,
Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтанд өгсөн ... 2019 оны 10 дугаар сарын 25-ний өдөр ******* сумын төв дээр , бид нар гийн гэрт нь архи ууж байгаад хашааныхаа хаалгыг гагнуулмаар байна, мотоцикль дээрээ ч гагнуур хийлгэмээр байна гэхээр нь би Их богд компанийн гүүр барьж байгаа газарт гагнуурын аппарат байна лээ гэсэн. Тэгээд бид хоёр ярьж байгаад тэр аппаратыг авч ирж юмаа гагная гэж ярилцсан, тэгээд бид хоёр ын мотоциклиор Их богд компаний гүүр барьж байгаа газар луу явсан, тэгээд замдаа явж байхдаа уурхай хариуцаж байгаа хүнд нь хэлээд авъя гэж ярилцаж байсан боловч архи уучихсан болохоор өгөхгүй байх гэж ярилцаад компанийн байрлаж байгаа газарт нь очоод ажлын талбар дээр нь байсан жижигхэн улаан өнгөтэй гагнуурын аппарат, саарал өнгийн гагнуурын аппарат зэргийг нь авсан, бас гагнуурын аппаратын урт утсыг нь аваад мотоцикль дээрээ ганзаглаад ******* сумын төв дээр ирээд гийн гэрт нь ирсэн чинь архи уугаад тасарчихсан унтаж байсан тэгээд авчирсан 2 ширхэг гагнуурын аппарат, урт утас зэргийг нь гийн амбаарт хийчихээд гийн гэрт нь ороод унтаад өгсөн, тэгээд маргааш нь цагдаа ирж шалгасан ... бид хоёр 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 21:00 цагийн үед ын мотоциклиор бид хоёр хамт сундалж очоод тэр 2 ширхэг гагнуурын аппарат, урт утас зэргийг Баянхонгор аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг гол дээр гүүр барьж байгаа “Их богд зам” ХХК-ний гүүр барьж байгаа газраас нь хулгайлсан юм ... гэсэн мэдүүлэг /ххийн 66-67/,
Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтанд гэрчээр өгсөн ... ах намайг 2-уулаа манай ажилруу яваад гагнуурын аппарат аваад ирье гэж хэлсэн. Тэгээд ах бид хоёр мотоцикльтой ******* гарам дээр гүүр барьж байгаа барилга дээр 20 цагийн үед очоод мотоциклио кеймфээс 50 гаран метрийн зайтай үлдээчихээд бариглын үйл ажиллагаа явуулж байсан талбай руу ах бид хоёр алхаж очоод шонгийн модтой гэрлийн доор байсан саарал өнгийн гагнуурын аппаратыг кабелын утастай нь хамт дамжлаад явж байтал ах чи наадхаа аваад мотоцикль дээр очиж бай би ойрхон яваад ирье гээд удалгүй дахин нэг улбар шар өнгийн гагнуурын аппарат бариад ирсэн. Тэгээд бид хоёр барилгын талбай дээр байсан 2 гагнуурын аппаратыг миний мотоцикль дээр ганзаглаад сумын төврүү ороод гийн гэрт ортол эхнэр хүүхэдтэйгээ унтаж байхаар нь гийн байшингийн ар талд байсан амбаар цоожгүй байхаар нь д хэлэлгүй 2 ширхэг аппарат кабелын утастай нь хамт хийсэн юм. Тэгээд бид хоёр тэр өдөр гийн гэрт ороод унтаад өгсөн ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-20/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт /хх-ийн 4-44/, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт /хх-ийн 22-23/, Эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 24-29/, “Энх-Нахиа” ХХК-ны эд зүйл үнэлсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 41-43, 47/, Шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-ийн 70-75, 79- 80, 82, 84, 86-97/ зэрэг болно
Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд ; Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн 2019 оны 10 сарын 25-ны өдрийн 20 цагийн орчимд Баянхонгор аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр ******* гарам гэх газар байрлах ******* зам ХХК-ны эзэмшлийн *******, ******* маркийн 2 ширхэг гагнуурын аппаратыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлж бусдад 950.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч *******ын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 33-34/, гэрч ы мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 15/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт /хх-ийн 4-44/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт /хх-ийн 22-23/, эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 24-29/, “Энх-Нахиа” ХХК-ны эд зүйл үнэлсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 41-43, 47/ болон шүүгдэгч *******, ******* нарын мөрдөн байцаалтанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан дээрхи нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон, мөрдөн байцаалтын ажиллагаанд шалгавал зохих ажиллагааг бүрэн шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон, Баянхонгор аймгийн прокурорын газрын хяналтын прокурор В.Дэлгэрмаагаас шүүгдэгч *******, ******* нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч *******, ******* нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзнэ. Хохирогч ******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо бүрэн барагдуулж авсан, шүүгдэгч нараас нэхэмжлэх зүйл байхгүй тухайгаа мөрдөн байцаалтын шатанд илэрхийлсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Шүүгдэгч ******* нь өөрийн эзэмшлийн 1.400.000 төгрөгийн үнэлгээтэй Ub moto маркийн мотоциклийг хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан байх тул уг мотоциклийг улсын орлого болгож, Ub moto маркийн мотоцикль битүүмжилсэн прокурорын тогтоолыг хэвээр үлдээв.
Шүүгдэгч *******, ******* нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь нягтлан үзэж нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв. Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлэгдсэн шүүгдэгч *******ын эзэмшлийн 3 тооны эр хонь, 2 тооны эм хонь, *******ын эзэмшлийн 5 тооны эм хонь зэргийг шүүгдэгч нарт буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолын нийт 10 тооны хонь битүүмжилсэн хэсгийг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч овогт , нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******, ******* нарт тус бүр 350 /гурван зуун тавин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч *******, ******* нарт оногдуулсан 350 /гурван зуун тавин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******, ******* нар нь 350 /гурван зуун тавин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.1-д зааснаар шүүгдэгч *******, ******* нарт оногдуулсан 350 /гурван зуун тавин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******ын эзэмшлийн 1.400.000 төгрөгийн үнэлгээтэй Ub moto маркийн мотоциклийг хурааж, улсын орлого болгосугай.
7. Хэрэгт Баянхонгор аймгийн прокурорын газрын 2019 оны 11 сарын 15-ны өдрийн 19 тоот прокурорын тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч *******ын эзэмшлийн 3 тооны эр хонь, 2 тооны эм хонь, шүүгдэгч *******ын эзэмшлийн 5 тооны эм хонь зэргийг шүүгдэгч нарт буцаан олгож уг эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолын нийт 10 тооны хонь битүүмжилсэн хэсгийг хүчингүй болгож, шүүгдэгч *******ын эзэмшлийн 1.400.000 төгрөгийн үнэлгээтэй Ub moto маркийн мотоцикль битүүмжилсэн хэсгийг хэвээр үлдээсүгэй.
8. Шүүгдэгч *******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгүй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА