Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 2018/ШЦТ/326

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Нарийн бичгийн дарга П.Ундрах,

Улсын яллагч Б.Амартүвшин,

Шүүгдэгч Н.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Нын Гэд холбогдох эрүүгийн 1838005650332 дугаар хэргийг 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч Н.Г нь 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн нутагт иргэн Б.Эыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Н.Гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: "2018 оны 7 дугаар сарын 02-ны өдөр манай ах Хатгал тосгон явсан. Намайг гэрээ сахиад өгөөч гэхээр нь хохирогч Б.Эыг хамт гэр сахиад өгөөч гэж гуйсан юм. Тэгээд Б.Эыг хүүтэй нь хамт гэрээс нь аваад ахынх руугаа явсан. Тэр өдрөө бид гурав хоноод өглөө нь Б.Э хоол хийх үү гэхээр өөрөө мэд гэж хэлсэн юм. Тэр өдөр хүний захиалага өгөх байсан учраас би гадаа юм хийхээр гарсан. Тэгтэл Б.Э нь миний өмнө нь үерхэж байсан Цэнд гэдэг хүүхнийг ярьж надтай хардаж маргасан. Тэгээд би ажлаа хийж байсан чинь Б.Э намайг гэрт хүргээд өгөөч гэж хэлсэн. Тэгээд нэг харсан чинь гэрээс гараад явсан байсан. Утсаа нээгээд хартал миний утас руу зурвас явуулсан байсан. Чи ийм амиа бодсон хүн гээд зурвас явуулсан байсан. Тэгээд гадаа гараад ажлаа хийж байсан чинь Б.Э нь эргээд гэрт ороод ирсэн. Тэгснээ чамаас салахдаа чамайг заавал чадна гээд л орлиод унасан. Тэгээд байшингийн цонх хагалсан. Би яаж байгаа юм бэ гэхэд яадаг юм чамайг хорлож байгаа юм гэснээ гэрт ороод уйлаад суусан. Тэгээд бид хоёр маргалдаж би Б.Эын утсыг нь шидсэн. Ийм л зүйл болсон юм. Тэрнээс биш Б.Эыг зодож цохисон зүйл байхгүй” гэв.

Шүүгдэгч Н.Гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: "2018 оны 07 дугаар сарын эхээр наадмын өмнө /он сарын сайн мэдэхгүй байна/ ... Э миний урд нь амьдарч байсан эмэгтэйн тухай яриад байхаар нь надад тэр чинь ямар хамаатай юм бэ өнгөрсөн юм өнгөрсөндөө үлдэнэ гээд би гадаа гараад ажлаа хийгээд байж байтал Э араас гарч ирээд гэрт хүргээд өгчих гэхээр нь би юмаа хийж өгчихөөд хүргээд өгье гэтэл Э уурлаад жижиг дөшин төмрөөр гадаа айлын вакум цонхыг хагалчихлаар нь би яаж байгаа юм бэ гээд хэлэхэд Э яадгийн чамайг хорлож байна гээд тэр байшин руу гүйж ороод дотор нь байсан хүүхдийн скүтэр барьж аваад эсрэг талын цонхыг хагалсан. Тэгээд бид хоёр маргалдаад уур хүрээд байхаар нь би Эрдэнэжарглын утсыг аваад шидчихсэн. Тэгтэл Эрдэнэ жаргал уйлж орилоод хүүхдээ дагуулаад явсан. Эрдэнэжарглыг өөрийн эцэгтээ зодуулчхаад намайг гүтгэж байгаа байх гэж бодож байна. Э нь надад үнэхээр зодуулсан юм бол тухайн үедээ яагаад цагдаагийн байгууллагад хандаагүй юм. Шинжээч эмчид үзүүлэхдээ 10 гаруй хоногийн дараа очиж үзүүлсэн байсан. Тийм учраас дээрх гэмтлийг учруулснаа хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 42 дугаар хуудас/,

Хохирогч Б.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...уг өдрийн маргааш нь буюу 2018 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн өглөө би босоод хоол цай хийсэн. Тэгээд Г, О бид гурав хоол цайгаа идсэн. Хоол цайгаа идсэний дараа би Гийг гадаа ажлаа хийж байхад нь очоод одоо хүү бид хоёрыг гэрт маань хүргээд өгчих би маргааш ажилтай хувцас хунараа угаах хэрэгтэй байна гэж хэлсэн чинь ядаргаатай пизда вэ гэж хэлсэн. Тэгэхээр нь би уурлаад түүнтэй хэрүүл хийсэн. Гтэй ингээд хэрэлдэж байхад Г миний хоёр хацар луу 3 удаа гараараа хүчтэй алгадсан. Тэгж алгадуулахад миний зүүн талын чих дүнгэнээд явчихсан. Тэгж алгадуулсныхаа дараа намайг газарт унагаасан. Би газарт унаад уйлаад байшин руу явж ороход Г араас дагаж орж ирээд миний хоолойг боож үснээс зулгаасан. Би тухайн үед ах руугаа залгаж хэлэх гээд утсаа гаргаж ирэхэд Г миний утсыг булааж шидээд эвдэлчихсэн

гэх мэдүүлэг /хх-ийн 16-20 дугаар хуудас/,

Гэрч Ё.Бийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: "...2018 оны 7 дугаар сарын эхээр байхаа /яг өдрийг нь сайн санахгүй байна/ намайг өөрийн гэртээ байж байхад охин Э маань гэртээ уйлсаар орж ирсэн. Би тухайн үед түүнээс яасан юу болсон талаар асуухад Г миний утсыг хага цохиод эвдэлчихсэн. гар цохиод хөхрүүлчихсэн гэж хэлж байсан. Би тухайн үед юунаас болсон юм бэ гэхэд "надад ямар нэгэн зүйл хэлээгүй... /хх-ийн 29, 68 дугаар хуудас/,

Гэрч П.Эийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: "... 2018 оны 7 дугаар сарын сүүлээр байхаа Э гэх эмэгтэй миний ажлын өрөөнд Үүрийнбаяр эмчийг сурсаар орж ирсэн. Тэгэхээр нь би Үүрийнбаяр эмч ажиллахаа больчихсон. Чи ямар ажлаар явж байгаа юм бэ гэхэд, би чихээ үзүүлэх гэж явна гэж байсан. Би Эаас яасан юм бэ гэж асуухад хүнд цохиулсан гэж хэлж байсан. Эын чихийг үзэхэд зүүн талын хэнгэрэг цоорхой байдалтай байсан. Тэгэхээр нь өөрөөр нь өндөг авчруулж байгаад өндөгний хальсаар хэнгэргийг нь нөхөж өгөөд явуулсан... Э надад үзүүлж байхдаа надаас өвчтэй гэсэн акт авсан. Шинэ гэмтэл байсан. Яагаад шинэ гэмтэл байсан бэ гэвэл үрэвсэл байхгүй байсан. Чих рүүгээ хийтэй цохиулсан маягтай цуурсан гэмтэл байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 64 дүгээр хуудас/,

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 356 дугаартай: 1.Б.Эын биед зүүн чихний хэнгэрэг хальсны цооролт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр тухайн хугацаанд үүссэн байна. 3. Эын биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй ... гэх дүгнэлт /хх-ийн 34 дүгээр хуудас/,

Шинжээч Б.Цолмонгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: "Би Эын биед дүгнэлтийг гаргахдаа зөвхөн чих хамар хоолойн эмчийн үзлэгийг үндэслэн дүгнэлт гаргасан. Тийм учраас Б.Эын биед үүссэн хэнгэрэг хальсны цоорол бүхий гэмтэл гэж үзсэн. ...Манай байгууллага чих хамар хоолойг үзэх нарийн тоног төхөөрөмж байхгүй... дээрх гэмтэл алгадуулах үед үүссэн байх боломжтой...” гэх мэдүүлэг /хх-ийн 69 дүгээр хуудас/,

Хохирогчийг, гэрчтэй нүүрэлдүүж мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 25 дугаар хуудас/,

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн тодорхойлолт /хх-ийн 47 дугаар хуудас/, Хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 73 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх: Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 48 дугаар

Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 49 дүгээр хуудас/, хуудас/, Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 50 дугаар хуудас/,

Гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 51 дүгээр хуудас/,

Эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 52 дугаар хуудас/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 69 дүгээр хуудас/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан болон хэрэгт тусгагдсан дээрх нотлох баримтуудыг шалган үзэхэд: Шүүгдэгч Н.Г нь 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багт байрлах ахынхаа гэрт хохирогч Б.Этай хувийн таарамжгүй шалтгаанаар маргалдан түүний хацар хэсэгт алгадан эрүүл мэндэд нь зүүн чихний хэнгэрэг хальсны цооролт бүхий хөнгөн хохирол учруулсан гэм буруутай үйлдэл тогтоогдсон байна гэж шүүх үзэв.

Тодруулбал: Хохирогч Б.Эын "... Гтэй ингээд хэрэлдэж байхад Г миний хоёр хацар луу 3 удаа гараараа хүчтэй алгадсан. Тэгж алгадуулахад миний зүүн талын чих дүнгэнээд явчихсан. Тэгж алгадуулсныхаа дараа намайг газарт унагаасан” гэх мэдүүлэг нь шүүгдэгчийн үйлдэл, гэмт хэрэг үйлдэгдсэн газар, цаг хугацааг агуулгын хувьд тодорхой заан мэдүүлсэн. Гэрч Ё.Б, П.Э нарын мэдүүлэг, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоосон тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн мэдүүлгийн эх сурвалж, хэргийн талаар тогтоогдсон үйл баримт, нөхцөл байдал нотлогдсон гэж дүгнэн шүүгдэгчийг гэм буруутайд тооцох шийдвэрийн үндэслэл болголоо.

Шүүгдэгч Н.Г нь хохирогчийг зодож, цохсон зүйлгүй, гэм буруугүй гэх боловч хэрэгт тусгагдсан дээрх нотлох баримтуудаар түүний үйлдэл, гэм бурууг цагаатгах болон хохирогчийн мэдүүлгийг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд шүүгдэгч Н.Гийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй

байна.

Шүүгдэгч Н.Гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, ам бүл 2, эхтэйгээ амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг зэрэг хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Н.Гэд Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулав.

Хохирогчийн мэдүүлэг, эд хөрөнгө үнэлсэн шинжээчийн дүгнэлтийг үндэслэн шүүгдэгч Н.Гээс 35.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Эд олгох нь зүйтэй.

Эрүүгийн 1838005650332 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1.  Шүүгдэгч Х овогт Нын Гахсүхийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
  2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Гэд дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3.  Шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
  4.  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 -т зааснаар шүүгдэгч Н.Гээс 35.000/ гучин таван мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Эд олгосугай.
  5.  Эрүүгийн 1838005650332 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.
  6.  Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Гэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2

дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                    М.ЭРДЭНЭ-ОЧИР