Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 181/ШШ2017/02778

 

 

 

 

 

 

                                  

 

 

 

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: С.А-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: М Т Ү П ТӨҮГ -т холбогдох,

 

Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор 4.999.451  төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн төлүүлж, бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

                                              

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Амарбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жаргалсүрэн нар оролцов.

 

Тодорхойлох нь:

           

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “С.А  нь М Т Ү П-ийн захирлын 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн “Ажил, албан тушаалаас халах тухай” Б/72 дугаар тушаалаар ажлаас халагдсан бөгөөд тус ажлаас халах тушаалыг хууль бус гэж үзэн хүчингүй болгуулах, ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байх хугацааны цалинг олгуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан юм.

Шүүхээс нэхэмжлэлийг хүлээж авч 2017 оны 2 дугаар сарын 7-ны өдөр хянан хэлэлцэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэсэн болно. Сүхбаатар дүүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар 07-ны өдрийн дугаар 181/ШШ2017/00447 шийдвэрээр М Т Ү П-ийн заал зохион байгуулалт хариуцсан ажилд эгүүлэн тогтоож, хариуцагчаас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 1.468.370, 4 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр бодон суутгаж, нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгаж шийдвэрлэсэн.

Шүүхийн шийдвэрийг хариуцагч талаас давж заалдаагүй бөгөөд тус байгууллага өнөөдрийг хүртэл шүүхийн шйидвэрийг биелүүлэх ямар нэгэн арга хэмжээ авсангүй миний эрх ашгийг хохироож байна. Шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх тухай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандсан боловч шүүхийн шийдвэрийг биелүүлэх талаар ямар нэгэн арга хэмжээ авсангүй. Миний өмгөөлөгч М.Амарбаяр Мэдээдэл Технологийн Үндэсний паркийн захирал Ц.Содномдамбатай 2017 оны 5 дугаар сарын 5-ны өдөр очиж, шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг шаардахад годорхой хариу өгөөгүй.

Иргэн миний хувьд хуулийн дагуу эрхээ хамгаалж, шүүхэд хандсан, шүүх үнэн зөвийг тогтоож, шийдвэр гаргасан байхад түүнийг биелүүлэхгүй байгаа явдал нь хууль бус үйлдэл гэж үзэж байна. Өнгөрсөн хугацаанд ажилдаа орох тухай шийдвэрийн дагуу олговороо авах талаар тус байгууллагад өөрийн биеэр удаа дараа очиж уулзахад шинэ хүмүүс ажил албан тушаалд томилогдсон, нягтлан бодогч чиний цалинг би мэдэхгүй захиралтай ярь зэргээр биерүүгээ түлхсэн, хариуцах эзэнгүй шүүхийн шийдвэрийг эс тоон харилцаж байсан.

Миний хувьд хууль бусаар ажлаас халсантай холбоотой нэхэмжлэлийг өмнө нь гаргасан бөгөөд шүүхээс үүнийг хуулийн дагуу шалгаж, хууль бус ажлаас халсан учир ажилд эгүүлэн тогтоосон. Анхан шатны шүүхийн шийдвэрээр ажилгүй байсан үеийн буюу ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорг 1.468.370, 4 төгрөгийг гаргуулж, олгохоор буюу 2016 оны 12 дугаар сараас 2017 оны 2 дугаар cap хүртэл ажилгүй байсан хугацааны олговорыг тооцож олгохоор шийдвэрлэсэн. Тус байгууллагын захирал намайг хууль бусаар ажлаас халж, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэринг биелүүлээгүйн улмаас миний хөдөлмөрлөх эрх ноцтой зөрчигдөж, шүүхийн шийдвэр гарснаас хойш буюу 2017 оны 2 дугаар сарын 07-ны өдрөөс өнөөдрийг хүртэл 8 сарын турш ямар ч цалин мөнгөгүй, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд хамрагдаж чадахгүй хохирч байна.

Иймд М Т Ү Паас 2017 оны 2 дугаар сарын 07-ны өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл ажилгүй байх хугацааны цалин 4.999.451 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх намайг хохиролгүй болгож өгнө үү” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: “С.А  нь Мэдээллийн технологийн үндэсний төв ТӨААТҮГ-т “Заал зохион байгуулалтын менежер”-ээр ажиллаж байгаад 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 16-72 тоот захирлын тушаалаар ажлаас халагдсан. Сүхбаатар дүүргийн шүүхээс С.А ийг ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоосон шийдвэрийг 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр гаргажээ. С.А  нь шүүхийн шийдвэр гарснаас хойш буюу 2017 оны 2 дугаар сарын 07-ны өдрөөс 2017 оны 9 дугаар сарын 8-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин 4.999.451 төгрөгийг ажил олгогчоос гаргуулахаар нэхэмжилсэн байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл нь 2017 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн шүүхийн шийдвэрийг ажил олгогч биелүүлээгүйгээс ажилдаа эгүүлэн томилогдоогүй, ажилгүй байсан учир ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө гаргуулах тухай байна. Мэдээллийн технологийн үндэсний төв ТӨААТҮГ нь С.А ийн нэхэмжлэлийн шаардлагыг нь дараах үндэслэлээр бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Үүнд: Мэдээллийн технологийн үндэсний төв ТӨААТҮГ 2017 оны 02 дугаар 07-ны өдрийн шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн.

Монгол улсын засгийн газрын 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн №194 дүгээр тогтоолоор “М..........................” ТӨҮГ-ыг “М Т Ү П” төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар болгон өөрчилж, дүрмийг шинэчлэн баталсан. Улмаар Төрийн Өмчийн Бодлого Зохицуулалтын Газрын 2017 оны 03 сарын 28-ны өдрийн “М Т Ү П” ТӨААТҮГ-ын зохион байгуулалтын бүтэц, орон тоо, албан тушаалын жагсаалт батлах тухай №89 дүгээр тогтоол гарсан.

Дээрх тогтоолын дагуу “М Т Ү П” ТӨААТҮГ- аас байгууллагын хэмжээнд бүтцийн өөрчлөлт хийгдэж зарим нэгжийг татан буулган, зарим орон тоо хасагдаж, ажлын байрны орон тоог цөөрүүлсэн. Бүтцийн өөрчлөлтөөр С.Аптанцэцэгийн ажиллаж байсан “Заал зохион байгуулалтын менежер”-ийн ажлын байр хасагдсан тул ажил албан тушаалд эргүүлэн томилох боломжгүй болсон. Учир нь тус байгууллагад шинээр орон тоо нэмж бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт оруулах асуудлыг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5-д заасны дагуу "аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын захиргааны албан тушаалын жагсаалт, орон тооны нормативыг төрийн өмчийн бодпого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага тогтооно” төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар тогтоодог болсон. Үйлдвэрийн газар нь батлагдсан орон тоонд өөрчлөлт оруулах эрхгүй болсон.

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эргүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол олгогч нь ажилтныг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд нь эргүүлэн авах үүрэгтэй гэж заасан байна. Гэвч үйлдвэрийн газрын бүтэц орон тоо өөрчлөгдөж,  ажлын байр хасагдсан нь ажилтныг ажилд нь эргүүлэн авах боломжгүй болгосон. М Т Ү П ТӨААТҮГ нь дээр дурдсан нөхцөл байдпыг С.А т амаар болон бичгээр мэдэгдэж тайлбарлаж байсан Мөн Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч П.Уранбилэг тайлбар хүргүүлж байсан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт “энэ хуулийн 40.1.1-д зааснаар орон тоо хасагдсан гэх боловч түүнийг гурван сарын дотор дахин бий болгож, орон тоо хассан нь үндэслэлгүй болох нь тогтоогдвол тухай ажилтныг ажилд нь эргүүлэн тогтооно” гэж заасан боловч тус үйлдвэрийн газрын бүтэц орон тоонд дахин өөрчлөлт ороогүй бөгөөд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 89 дүгээр тоот тогтоол нь хүчин төгөлдөр хэвээр байгаа болно.

Иймээс Мэдээллийн технологийн үндэсний парк ТӨААТҮГ нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна” гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад                                         

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч С.А  нь хариуцагч “М Т Ү П” ТӨҮГ-т холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор 4.999.451  төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч “М Т Ү П” ТӨҮГ нь Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 89 дүгээр тогтоолоор “М Т Ү П” ТӨҮГ-ын зохион байгуулалтын бүтэц, орон тоо, албан тушаалын жагсаалт өөрчлөгдөж, заал зохион байгуулалт хариуцсан менежерийн албан тушаал хасагдсан тул томилох боломжгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч С.А ийг “М Т Ү П” ТӨҮГ-ын заал зохион байгуулалт хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 447 дүгээр шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон бөгөөд хариуцагч талаас шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч давж заалдах гомдол гаргаагүй байна.

 

Хариуцагч “М Т Ү П” ТӨҮГ нь Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 89 дүгээр тогтоолоор “М Т Ү П” ТӨҮГ-ын зохион байгуулалтын бүтэц, орон тоо, албан тушаалын жагсаалт шинэчлэгдэн батлагдаж, заал зохион байгуулалт хариуцсан менежерийн албан тушаал хасагдсан гэх үндэслэлээр нэхэмжлэгч С.А ийг албан тушаалд нь эгүүлэн томилоогүй байга.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-т “Үндэслэлгүйгээр ажлаас халагдсан, чөлөөлөгдсөн, өөр ажилд шилжүүлсэн ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоох тухай шийдвэрийг ажил олгогч уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрийн дараагийн ажлын өдөрт багтаан биелүүлэх үүрэгтэй.”, мөн 103.5-т “Энэ хуулийн 103.4-т зааснаас бусад ажилтны урьд ажиллаж байсан ажлын байр, албан тушаал нь цомхотгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр урьд эрхэлж байсан ажил, албан тушаалтай дүйцэх өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй.” гэж тус тус заажээ.

 

Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх үүрэгтэй ба хэрэв анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрийн дараагийн өдрөөс буюу 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр “М Т Ү П” ТӨҮГ-ын бүтэц зохион байгуулалт өөрчлөгдөөгүй байсан болохыг дурдах нь зүйтэй.

 

Түүчнлэн шүүхийн шийдвэрийг үл хүндэтгэн албан тушаал хасагдсан гэх шалтгаанаар ажилд нь эгүүлэн томилохгүй байгаагаас нэхэмжлэгч С.А ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаа тул ажилд тамилох шийдвэр гараагүй байсан ч ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор шаардах эрхтэй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1. 2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно.” гэж заасны дагуу Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 447 дугаар шийдвэр гарсан өдөр буюу 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговрыг нэхэмжлэгч нь шаардаж байгаа нь үндэслэлтэй байна.

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 447 дүгээр шийдвэрт С.А ийн цалинг нэг өдрийн цалинтай тэнцэх олговрыг 31.961 төгрөгөөр тооцсон бөгөөд 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговорт 4.999.451 төгрөгийг хариуцагчаар гаргуулж, нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч нь 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс хойшхи ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговрыг ажил олгогч буюу “М Т Ү П” ТӨҮГ нь заал зохион байгуулалт хариуцсан менежерийн албан тушаалтай дүйцэх өөр ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох хүртэл шаардах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-т зааснаар нэхэмжлэгч С.А ийн 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг 751.666 төгрөгөөр тооцон зөрүүг нөхөн төлүүлж, бичилт хийхийг “М Т Ү П” ТӨҮГ-д даалгах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон

Тогтоох нь:

 

  1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг баримтлан хариуцагч “М Т Ү П” ТӨҮГ-аас цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговорт 4.999.451 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.А т олгосугай.

                 2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч С.А ийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг 751.666 төгрөгөөр тооцож нөхөн төлүүлж, бичилт хийхийг “М Т Ү П” ТӨҮГ-т даалгах даалгасугай.

 

                 3. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 94.941 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “М Т Ү П” ТӨҮГ-аас 94.941 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.А т олгосугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДаргалагЧ шҮҮГЧ                                  С.ЭНХБАЯР