Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 2017/ШЦТ/26

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь Сум дунд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар :

Нарийн бичгийн даргаар С.Дэмбэрэлсамбуу

Улсын яллагч Г.Ганхөлөг

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Отгонцэцэг

Шүүгдэгч Т.О******** нарыг оролцуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.О********д холбогдох эрүүгийн 201622000700 тоот хэргийг 2016 оны 12 дугаар сарын 27- ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт :

Шүүгдэгч Т.О******** нь 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2016 он хүртэл хуурч мэхлэх аргаар иргэн Б.О********ээс 7.685.000 төгрөгийг, Мөн 2016 оны 4 дүгээр сард хуурч мэхлэх аргаар иргэн Э.А********аас 2.500.000 төгрөгийг тус тус залилан мэхлэж давтан үйлдлээр нийт 10.205.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах болон цагаатгах нотлох баримтыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ НЬ

Шүүгдэгч Т.О******** нь 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2016 он хүртэл хуурч мэхлэх аргаар иргэн Б.О********ээс 7.685.000 төгрөгийг, Мөн 2016 оны 4 дүгээр сард хуурч мэхлэх аргаар иргэн Э.А********аас 2.500.000 төгрөгийг тус тус залилан мэхлэж давтан үйлдлээр нийт 10.205.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Хохирогч Б.О********ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Миний төрсөн дүү Номин-Эрдэнэ нь цэргийн сургуульд орно гэж 2013 оноос хойш ярьсан юм. Ингээд манай өвөө Энэбиш гэдэг хүн сургуульд оруулдаг хүн олчихлоо гээд О******** гэдэг хүний утасны дугаарыг олсон байсан юм. Ингээд манай ээж өвөө хоёр О********тай утсаар холбогдож ярьж байгаад дүүг маань Батлах хамгаалахын их сургуульд яриулан орохоор болсон. Би цалингийн зээл авч О******** гэдэг хүнд 2014-2016 оны хооронд нийт 7.700.000 төгрөгийг бэлнээр болон дансаар шилжүүлж байсан. Надад түүнд мөнгө төгрөг өгч байсан баримтууд нь байгаа...О******** надаас 7.700.000 төгрөг уван цувуулж авчихаад одоог болтол дүүг маань сургуульд оруулж өгөөгүй л байгаа. 2016 оны хавар байхаа яг сар өдрийг нь сайн санахгүй байна О******** над руу утсаар ярьж цаад сургуульд оруулах хүмүүс маань хоёр охин хэрэгтэй байна гэнэ, дахиад нэг охин хэрэгтэй байна, чи асууж сурч байгаарай гэж байсан. Ингээд би хамт фитнесст явдаг байсан Зулаа гэдэг охинд энэ тухай ярихад Зулаа би энэ чиглэлээр сурах сонирхолтой гээд надаас О********гийн дугаарыг авч байсан. Зулаатай тэгж ярьснаас 7 хоногийн дараа байхаа Зулаатай уулзахад нөгөө сургуульд орж чадахгүй юм шиг байна, ээж бид хоёрт мөнгө төгрөгний боломж бололцоо болохгүй байна гэж ярьж байсан. Би үүнээс хойш бараг 1 сар гаруйн дараа О********гаас дүүгийнхээ сургуулийг юу болж байгаа талаар асуухад сургуульд орох хоёр эмэгтэй болчихсон, танай нутгийн Зулаа гэдэг охин бас орохоор болсон шүү дээ гэж ярьж байсан. Тэгээд би энэ талаар Зулаагаас өөрөөс нь асуухад би ээжтэйгээ зөвлөлдөж байгаад орохоор болсон, мөнгөө шилжүүлчихсэн гэж ярьж байсан. Би О********г нэг их сайн танихгүй. Дүүгээ сургуульд оруулах гэж л уг хүнтэй танилцаж байсан...О******** гэдэг хүн нь хүнээс мөнгө авч хүүхэд сургуульд оруулж өгдөг байсан гэсэн. Түүний эгч Угалзцэцэг нь боловсролын яаманд ажилладаг гэсэн. О******** нь өөрөө сургуульд оруулах хүмүүсийг Мөнхдорж гэж цагдаагийн хурандаа хөөцөлдөж байгаа гэж ярьж байсан.. Энэ хүн нь Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаах тасгийн дарга хийдэг гэсэн. 2016 оны намар би О******** гэдэг хүнтэй Улаанбаатар хотод очиж уулзахад өөрийгөө өмнө нь 151 дугаар цэргийн ангид ажилладаг байсан, одоо Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст ажилладаг гэж ярьж байсан. Надад ярихдаа дүүг маань удахгүй сургуульд нь оруулна гэж л ярьдаг байсан. Тэгээд бүр дүүг маань одоо хувцсаа авах хэрэгтэй байна гээд дүрэмт хувцас хүртэл авахуулж байсан. Түүнд итгээд одоог хүртэл дүүгээ ч сургуульд оруулж чадахгүй явж байна. Гомдолтой байна гэсэн боловч миний хохирлыг бүрэн төлж барагдуулсан тул О********тай эвлэрлийн гэрээ байгуулсан гэх мэдүүлэг /хх-ийн 17-18-р тал/

Хохирогч Н.А********ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2016 оны 3 дугаар сард манай охин Зул нэг өдөр гэртээ ирэхдээ Би О********э гэдэг нэртэй прокурорын туслах ажилтан эгчтэй фитнест хамт явдаг юм. Тэр эгч надад Батлан хамгаалах их сургуулийн тагнуулын ажилтны ангийн хуваарь авах боломж байна гэж байна. 5-6 сая төгрөгө орох юм шиг байна. Энэ анги нь 4 жилд хоёрхон эмэгтэй сонсогч авдаг гэнэ. Эхний хоёр жил Монголдоо сурч байгаад сүүлийн 2 жил ОХУ-д сурдаг гэсэн юм. Би ингээд прокурорын туслах ажилтан О********этэй очиж уулзахад миний таньдаг Улаанбаатар хотод амьдардаг О******** гэдэг хүн энэ сургуульд оруулж өгнө гэсэн юм, Хөвсгөл аймгаас олон хүн сургуульд оруулж өгсөн, зөндөө амьдралд хүрээд ажил хийгээд явж байгаа хүүхэд олон байгаа гэсэн юм. Тэгээд намайг О******** гэдэг хүнтэй ярь гээд утсыг нь өгсөн юм. Би О******** гэдэг хүнтэй утсаар ярихад уг сургуульд оруулж өгч чадна гэж байсан. Тэгэхээр нь би надад 5-6 сая төгрөг байхгүй шүү дээ гэхэд О********: таны боломжит мөнгө хэд байгаа юм бэ, та боломжит мөнгөө шилжүүлчих гэж байсан. Ингээд хоёр хүүхдийнхээ хадгаламжийг цуцлуулаад 2 сая төгрөг бүрдүүлж 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр О********гийн ХААН банкин дахь 5452038524 тоот дансанд шилжүүлж байсан. Тухайн үед би О********д манай охин Зул нь энэ жил төгсөхгүй гэж хэлж байсан. Үүнээс хойш нилээн хэд хоногийн дараа О******** над руу залгаад би охиныг чинь Улаанбаатар хотын Орчлон сургуулийн 12 дугаар анги төгссөн гээд бүрэн дунд боловсролын гэрчилгээ, хувийн хэрэг авахаар болчихлоо. Та гэрчилгээ болон хувийн хэрэгний мөнгө 500.000 төгрөг шилжүүл гэж байсан. Тэгэхээр нь ээжийнхээ тэтгэврийн зээлийг авч байж 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 500.000 төгрөгийг шилжүүлж байсан. О******** гэх хүн өөрийгөө Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийн хэв журам хариуцсан ажилтан гэж ярьж байсан....Танай охиныг Батлан хамгаалахын их сургуульд урилгаар оруулна гэж байсан. Тэгээд охины маань сургуулийг 2016 оны 8 дугаар сарын 15-ны дотор бүтнэ, бараг та хоёр 8 дугаар сарын 15-нд Улаанбаатар хотод бэлэн байж байхад болно гэж ярьж байсан. 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдөр над руу утсаар яриад би хагалгаанд орсон, надад боолт хийх мөнгө хэрэгтэй байна, та надад 180.000 төгрөг өгч байгаач гэж байсан. Тэгэхээр нь би эгчид нь тийм их мөнгө байхгүй гэхэд та тэгвэл 10.000-20.000 төгрөг ч хамаагүй байвал өгөөч гэхээр нь би О******** руу 20.000 төгрөг шилжүүлж байсан. Анх О********д 2.500.000 төгрөг шилжүүлчихээд утсаар ярихад: та охинтойгоо 8 дугаар сарын 15-ны өдөр гэхэд ирчихсэн байгаарай гэж ярьж байсан. Тэгээд би 8 дугаар сарын дундуур 15-ны өдрийг дөхүүлээд ярихад шинэ сургуулийн нээлт хойшлогдчихлоо, та түр хүлээгээрэй гэж ярьж байсан. Үүнээс хойш нэлээд хэсэг байж байхад О******** над руу залгаад хувцасны мөнгө, аранзны мөнгө явуул гэж байсан, тухайн үед мөнгөгүй байсан учраас явуулж чадаагүй. Энэ үед О******** намайг мөнгө явуул гэж зөндөө удаа шавдуулсан. Ингээд би 10 дугаар сарын сүүлээр О********тай ярихад сургуулийн хоолных нь мөнгө батлагдаагүй байна гэсэн хариу өгсөн юм. Тэгээд би ер нь худлаа боллоо гэж бодсондоо аргагүй эрхэнд цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан. Би энэ хүнийг огт танихгүй. Уг хүнтэй О********ээр дамжуулан танилцаж байсан...О******** нь миний хохирол 2.520.000 төгрөгийг буцаан өгч хохирлыг барагдуулсан тул цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж эвлэрлийн гэрээ байгуулсан гэх мэдүүлэг/хх-ийн 20-21-р тал/

Гэрч М.Баасанрагчаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Миний охин Номин-Эрдэнэ нь 2012 онд 11 дүгээр ангиа төгсөөд ШУТИС-д сурч байгаад 2 дахь жилээс нь сургуулиасаа гарсан юм. Ингээд Батлан хамгаалах их сургуульд сурна гэх болсон юм. Тухайн үед Улаанбаатар хотод байдаг О******** гэгч эмэгтэй манай хамаатны нэг охиныг ахлагчийн сургуульд оруулж өгсөн байдаг юм. Үүнээс үүдэж уг хүний утсыг олж ярилцахад О******** гэгч нь би танай охиныг Батлан хамгаалахын их сургуульд оруулж өгч чадна гэж ярьж байсан. Ингээд 2014 оны хавраас эхлэн бид нараас мөнгө авч эхэлсэн. Энэ хүнд нийт манай охин О********э, Номин-Эрдэнэ болон би уг хүнд нийт 7.700.000 төгрөг өгсөн байна. Анх манай охин Номин-Эрдэнэ Улаанбаатарт О********тай уулзаж бэлэн 2.000.000 төгрөг өгсөн байдаг. Үүний дараа манай охин О********э 2014 оны 9 дүгээр сард 2.000.000 төгрөг, мөн 2015 оны 9 дүгээр сард 1.500.000 төгрөгийг өөрийнхөө данснаас шилжүүлсэн байсан. Би 2015 оны 10 дугаар сарын 22-нд О********д 500.000 төгрөг, 2016 оны 02 дугаар сарын 29-нд О********гийн өгсөн данс болох Б.Билгүүн гэгч хүний дансанд 1.500.000 төгрөг тус, тус шилжүүлсэн юм. Энэ бүх мөнгө бол манай охиныг сургуульд оруулахад хөөцөлдөж байгаа мөнгө гэж хэлж авч байсан. 2016 оны 3 дугаар сарын 3-ны өдөр би Улаанбаатар хотод О********тай уулзахад охинд чинь хувцас захиалах хэрэгтэй байна гэсэн. тэгээд түүнтэй хамт охинд маань хувцас захиалахаар Бөртэ оёдлын үйлдвэрт очиж 190.000 төгрөгийн урьдчилгаа өгч сонсогч хувцас захилсан. Уг хувцас захилсан өдрөө би О********д бэлнээр 200.000 төгрөг өгсөн. Түүнд мөнгө өгөхөд охин Номин-Эрдэнэ маань хамт байсан. Тэгээд хувцас захиалснаасаа хойш 20 гаруй хоногийн дараа охин Номин-Эрдэнэ маань үлдэгдэл 195.000 төгрөгөөр өгч хувцсаа авсан. Хувцас гарсны дараа би О********тай утсаар ярихад: охиныг чинь Батланд оруулахаа болилоо, дараа жилээс цагдаагийн академид 1 дүгээр курсээс нь оруулахаар боллоо гэж ярьж байсан. Тэгэхээр нь үнэхээр л тийм юм байх гэж бодсон. Энэ хүн нь удаа дараа худлаа хэлж байгаа, мөнгө авчихаад 3 жил болох гэж байхад одоо болтол миний охиныг сургуульд оруулж өгөөгүй байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-р тал/

Гэрч Б.Номин-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би багаасаа цэргийн мэргэжилтэй болохыг хүсдэг байсан. 2014 оны намар өвөө Энэбиш маань намайг Батлан хамгаалахын их сургуульд оруулахаар О******** гэдэг хүнтэй утсаар холбогдсон байсан. О******** гэдэг хүн нь өмнө нь манай нутгийн өвөөгийн танилын хүүхдийг Батлан хамгаалахын их сургуулийн ахлагчийн сургуульд оруулж өгсөн байсан. Энэ хүн нь өвөөд маань намайг Батлан хамгаалахын их сургуульд оруулж өгч чадна гэж хэлсэн байсан. Би 2014 оны 9 дүгээр сарын сүүлээр анх О******** гэдэг хүнтэй Улаанбаатар хотод Батлан хамгаалах сургуулийн хажууд уулзаж: түүнд бэлэн 2.000.000 төгрөг өгч байсан. Би мөнгөө өгчихөөд сургуульдаа орохыг хүлээгээд л байж байсан. О******** гэдэг хүнтэй юу болж байгаа талаар өвөө Энэбиш болон эгч О********э хоёр маань л утсаар ярьж тодруулдаг байсан. Намайг тэр эгчид мөнгө аваачиж өгснөөс хойш гэрийнхэн маань түүнд мөнгө өгөөд л байсан юм шиг байсан...Энэ зун О******** нь манай нутагт найзуудтайгаа амрахаар ирсэн, Тэгэж ирэхэд нь манай гэрийнхэн гэртээ түүнийг хүлээж авч байсан. О******** энэ зун манай гэрт ирээд ярихдаа сургууль бол найдвартай, чамайг 9 дүгээр сард сургуульд чинь оруулна гэж ярьж байсан. Энэ хүнд намайг сургуульд оруулах гэж гэрийнхэн маань яг хэдэн төгрөг өгснийг нь мэдэхгүй байна. Ямар ч байсан 7.000.000 гаруй төгрөг өгсөн юм шиг байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 24-25-р тал/

 Гэрч Л.Энэбишийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Миний ач охин Номин-Эрдэнэ нь багаасаа цэргийн сургуульд орох хүсэлтэй байсан юм....Тэгээд би таньдаг мэддэг хүмүүсээсээ охиныг маань Батлан хамгаалахын их сургуульд оруулах хүн байна уу үгүй юу гэдгийг нь хайж сурахад оруулж өгөх хүн олж чадаагүй. Тэгээд охиныгоо яаж сургуульд оруулах вэ гэж бодож байгаад интернетээс Батлан хамгаалахын их сургуульд оруулна гэсэн хүний утасны дугаарыг олж авсан. Тэгээд уг хүнийхээ утас руу залгаад би ач охиныгоо Батлан хамгаалахын их сургуульд оруулмаар байна, та оруулж өгч чадах уу гэхэд чадна, ганц хүүхэд юм бол явуулчихгүй юу гэж байсан. Тэр хүн надад өөрийгөө Оюунаа гэж танилцуулж байсан....Би энэ хүнийг огт танихгүй. Энэ жил Хөвсгөл аймагт амарч ирээд миний гэрээр ирээд явсан. Тэр үед л би түүний царайг хальт харж байсан. Махлагдуу шар царайтай, халимагдуу үстэй охин байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 26-27-р тал/

Гэрч Б.Зулын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би О********э гэгч эгчтэй фитнөсст хамт явдаг байсан юм. Энэ эгч өөрйигөө Хөвсгөл аймгийн прокурорын газарт ажилладаг гэж байсан. Нэг удаа надаас О********э эгч ямар мэргэжилтэй болох вэ гэж асуухаар нь би мөрдөгч, тагнуулч болох сонирхолтой гэсэн юм. 2016 оны 3 дугаар сард О********э эгч надад Батлан хамгаалахын их сургуулийн тагнуулын ангид орох боломж байна, би О******** гэдэг хүн таньдаг юм. Энэ хүн хөөцөлдөөд оруулаад өгнө гэсэн. Тэгэхдээ мөнгө шаардагдана гэсэн...Тэгээд би О********ээс тэр сургуульд оруулж өгнө гэсэн хүнийг утасны дугаарыг аваад ярьж байсан. О******** гэдэг хүнтэй утсаар ярихад намайг О******** гэдэг, О********э бид хоёр адилхан мэргэжилтэй хүмүүс, Оюун[1]Эрдэнэ чамд бүгдийг хэлсэн байх, 8 сая төгрөг орно, мөнгөө 3 хувааж өгч болно гэж ярьж байсан...Тэгээд ээж маань дүү бид хоёрын хадгаламжийг цуцлаж байгаад нийт 2.500.000 төгрөгийг хоёр удаа 2016 оны 4 дүгээр сард шилжүүлсэн байсан...гэх мэдүүлэг /хх[1]ийн 28-29-р тал/

Шүүгдэгч Т.О********гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2014 оны 07 дугаар сард байхаа /яг өдрийг нь сайн санахгүй байна/ Энэбиш гэдэг хүн над руу утсаар яриад миний ач охин Номин-Эрдэнэ Батлан хамгаалахын их сургуульд орох хүсэлтэй байдаг юм, чи оруулж өгч чадах уу, ахад нь таньж мэдэх хүн байдаггүй ээ гэж ярьж байсан. Тэгэхээр нь би за тэгъе би хүнтэй ярьж байгаад оруулаад өгье гэж хэлсэн. Үүнээс хойш 2 сарын дараа байхаа Энэбиш гэдэг хүн дахиж над руу залгаад миний ач охин хотод байгаа, чи уулзаач гэж ярьж байсан, тэгэхээр нь би тэгье тэгье гэж хэлсэн....Тухайн үед түүнтэй уулзахад надад бэлэн 2.000.000 өгсөн, тэр үед Номин-Эрдэнэ бид хоёр ойр зуурын юм ярьж байгаад л салж байсан. Би түүнээс авсан 2.000.000 төгрөгийг өөрийнхөө ахуйн хэрэглээнд л зарцуулсан, сургуультай холбоотой ямар нэгэн зүйлд зарцуулаагүй. Үүнээс хойш Номин-Эрдэнийн гэрийнхэнд сургуулийг нь хөөцөлдөж байгаа гэж хэлчихээд чимээгүй байгаад л байсан...2015 оны 9 дүгээр сард байхаа Номин-Эрдэний эгч гэх О********э гэдэг эмэгтэй над руу залгаад: дүүгээ буцаад сургуульд оруулъя, танд үлдэгдэл мөнгөнүүдээ өгье гэж байсан. Тэгэхээр би тэгвэл мөнгөө энэ данс руу шилжүүлчих гэж хэлээд өөрийнхөө дансыг өгч байсан. Тухайн үед миний дансанд эхлээд 1.500.000 төгрөг орж ирсэн. тэгээд дараа нь 1.600.000 төгрөг орж ирсэн. Би энэ мөнгийг тухайн үед өөрийнхөө хэрэгцээндзэ зарцуулаад л өнгөрч байсан. Гэхдээ надад Номин-Эрдэнийг сургуульд үнэхзэр оруулчих хүсэл байсан учраас Батлан хамгаалахын сургуульд оруулж чадах болов уу гэсэн хүмүүстэй уулзаж байсан боловч бүтээгүй. Би тухайн үед О********ээс мөнгө авчихаад түүнийг ярихад нь хөөцөлдөж байна, арай болохгуй байна л гэж хэлдэг байсан. Тэгээд дараа нь 2015 оны 10 дугаар сард байхаа /Оюун- Эрдэнэтэй утсаар яриад дүүг чинь сургуульд бараг л оруулчихлаа. ер нь бүтэж байна, одоо төлбөрийн мөнгө хэрэгтэй байна гзж хэлсэн. Тэгэхэд О********э ээж маань Улаанбаатарт байгаа, чи ээжтэй маань уулзчих гэж байсан Би О********ий ээжтэй утсаар яриад дээрх зүйлийг хэлэхэд миний данс руу 500.000 төгрөг шилжүүлсэн. Үүнээс хойш Номин-Эрдэний ээж нь дахиад над руу 1.500.000 / төгрөг шилжуүлж байсан. Уг мөнгөнүүдийг би төлбөрийн мөнгө болон кредитны мөнгө гэж хэлж авсан...Мөн 2016 оны 4 дүгээр сард А********а эгч над руу яриад би хүүхдээ БХИС-д оруулмаар байна, би дугаарыг чинь О********ээс авлаа гэхээр нь за гэж хэлсэн. А********а эгчтэй утсаар яриад БХИС-ын холбооны ангид охиныг чинь оруулахаар боллоо гэж хэлсэн. Түүнээс хойш 2016 оны 4 дүгээр сарын сүүлээр А********а эгч миний хаан банкны дансруу 2.500.000 төгрөг хийсэн байсан. Энэ мөнгийг би хувийн хэрэгцээндээ зарцуулаад л өнгөрсөн. Би А********а эгчид охиныг чинь 11 дүгээр сардаа багтаагаад сургуульд оруулна гэж хэлж байсан. 2016 оны 11 дүгээр сарын эхээр байхаа /яг өдрийг нь сайн санахгүй байна/ А********а эгч Улаанбаатар хотод ирээд надтай уулзсан. Тэгээд А********а эгч мөнгөний хэрэг их гарчихлаа, ээжийгээ эмчлүүлэх шаардлагатай байна энэ жилдээ больё гэж хэлэхээр нь заза би танд мөнгийг чинь хурдан эргүүлээд өгье гэж хэлээд салсан...Би өөрөө Батлан хамгаалахын их сургуульд суралцаж төгсөж байсан. Тийм учраас таньдаг багш нартайгаа ярьж байгаад оруулж чадах байх гэж бодож байсан юм. Даан ч оруулж чадаагүй юм...Надад Угалзцэцэг гэдэг эгч байдаггүй. Мөн цагдаад ажилладаг ямар нэгэн хүнийг ч танихгүй. Тухайн үед Мөнхдорж гэдэг нэр зохиогоод хэлчихсэн юм. Мөн бас өөрийгөө цагдаад ажилладаг гэж худлаа хэлсэн. Би О********ийг надаас мөнгө нэхэх байх гэж бодсондоо л худлаа хэлсэн юм...Худлаа хэлж мөнгө авсандаа гэмшиж байна...Би хохирогч нарын хохирлыг бүрэн төлж барагдуулж эвлэрлийн гэрээ байгуулж, уучлалт гуйсан гэх мэдүүлэг /хх-ийн 40-41-р тал/

 Шүүгдэгч Т.О********д хохирогч нараас шилжүүлсэн мөнгөний баримтууд /хх-ийн 59-67-р тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Т.О********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхэлсэн гэмт хэргийг давтан үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 Эрүүгийн 201622000700 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой байна гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч Т.О******** нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50-р тал/-аар тогтоогдож байна. Шүүгдэгчийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо сайн дураараа нөхөн төлж 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хохирогч нартай эвлэрлийн гэрээ байгуулсныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Харин ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Шүүгдэгчийн хувийн байдал ар гэрийн амьдрал зэргийг харгалзан эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэргэлэхгүйгээр ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 Эрүүгийн 201622000700 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хохирогч нар нь гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Боржигон овогт Тэгшбүрэнгийн О********г бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхлэх гэмт хэргийг давтан үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Т.О********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Т.О********д оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар Т.О********д оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-т зааснаар Т.О********гийн ял эдлэх засрал хүмүүжилд хяналт тавихыг Цагдаагийн газарт даалгасугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг дурьдсугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгчид шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.О********гийн батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ