Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

0219 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 2019/ШЦТ/27

 

 

Дугаар 27 Номгон

Монгол Улсын нэрийн өмнөөс

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: В.Ундрах-Оргил

Улсын яллагч: Э.Гантулга

Шүүгдэгч З.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтайгаар хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч З.Батбаярт холбогдох эрүүгийн 1914000450029 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, Дарь овогт Зээхүүгийн Батбаяр

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч З.Батбаяр нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулах “Баян” зоогийн газрын гадаа 2019 оны 01 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө 00 цагийн үед иргэн О.Очбадрахыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Үүнд:

Шүүгдэгч З.Батбаярын мөрдөн байцаалтад өгсөн ...2019 оны 01 дүгээр сарын 01-ний шөнө 22 цагийн орчим би эхнэр Наранханд, найз Намлаасүрэн болон түүний эхнэр Насанжаргал, найз Ганболд, Гантогоо нарын хамт “Баян“ гэдэг караокед ороод тэнд 2 цаг дуулсан. Караокены цаг дуусаад 00 цаг гээд гарахаар болон Гантогоо эхнэр Номин- Эрдэнийгээ дуудсан байсан, тэр эмэгтэй ч биднийг авахаар өөрийнхөө приус 20 маркийн машинаар ирсэн. Караокеноос гарахад гадна үүдэн 2 хэсэгт 2 эрэгтэй, 3 эмэгтэй хүн хоорондоо маргалдаад байгаа бололтой байсан, биднийг машинд суухад ч хүртэл маргалдаад байсан. Гэтэл гэнэт машины зөв талын хойд талын шил хагарсан. Бид машинаас буухад Гантогоогийн эхнэрийн машины зөв талын хойд талын шил бутраад хагарсан байсан. Тэдгээр хүмүүс рүү очоод бидний хороонд хэрүүл болсон. Харин нэг хүн намайг Мэндбаяр гэдэг би наад машины чинь цонхыг хагалсан гэж хэлсэн. Бидний хэн хэн нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бөгөөд Н.НоминЭрдэнэ цонх хагалсан гээд Л.Мэндбаяртай хэрэлдээд байсан, харин Л.Мэндбаярын нөхөр нь бололтой нэг залуу ногоон алаг өнгийн куртиктэй залуу эхнэрээ өмөөрөөд байгаа бололтой бидний өөрөөс хэрүүл хийгээд байсан, тэр үед бидний хооронд харилцаа үүсэн О.Очбадрах миний зүүн талын шанаан тус газар 1 удаа цохьсон, би зөрүүлээд түүний зүүн талын хацран тус газар цохин бид харилцан зодолдсон. Цагдаагийн газар эрүүлжүүлэгдсэн. Бидний үйлдлээс болоод О.Очбадрахын биед хөнгөн зэргийн хохирол учирсан ба үүнийг хүлээн зөвшөөрсөн...гэх мэдүүлэг / хх-ийн 96-98/

Хохирогч О.Очбадрахын мөрдөн байцаалтад өгсөн …2019 оны 01 дүгээр сарын 01-ний орой 22 цагийн үед “Баян” караокед эхнболон найзуудын хамт орж 2 цаг дуулаад 00 цагийн үед гарах гэхэд Батбаяр гэх хүн манай эхнэрийг өмхий авгай гэж хэлсэн. Тэгээд караокены гадаа байж байхад З.Батбаяр болон бусад хүмүүсийг машин ирж авах үед нь манай эхнэр уг машин руу чулуу авч шидэж машины баруун талын хойд шилийг хагалсан. Тэр үед машин дотроос З.Батбаяр гэх залуу гарч ирээд бид 2 барилцаж аваад бие биенээ цохисон. Тэгээд бид 2 барилцаж зууралцаж байгаад юманд тээглэж би газар унасан. З.Батбаяр нь миний нүүрэн тус газар нэг удаа цохисон түүний улмаас миний хацар зулгарч, зүүн нүд хөхөрч туяарсан байсан. Би З.Батбаяртай эвлэрэн эвлэрлийн гэрээ байгуулсан одоо миний нүд эдгэрсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 50-52, 79-80/

Гэрч Л.Наранхандын мөрдөн байцаалтад өгсөн ... 2019 оны 01 дүгээр сарын 02-ны 00 цагийн үед би манай нөхөЗ.Батбаяр, Намлаасүрэн болон түүний эхнэр Насанжаргал, найз Ганболд, Гантогоо нарын хамт “ Баян “ гэдэг караокед ороод тэнд 2 цаг аваад дуулсан.. Караокеноос гарахад гадна үүдэн хэсэгт 2 эрэгтэй, 3 эмэгтэй хүн хоорондоо маргалдаад байгаа бололтой байсан, биднийг машинд суухад ч хүртэл маргалдаад байсан. Гэтэл гэнэт машины зөв талын хойд талын шил хагарсан. Тэгтэл Гантогоогийн эхнэрийн машины зөв талын хойд талын шил бутраад хагарсан байсан. Харин нэг хүн намайг Л.Мэндбаяр гэдэг би наад машины чинь цонхыг хагалсан гэж хэлсэн. Тэгээд манай нөхөр З.Батбаяр буугаад машины шил хагалж байгаа гэсэн чинь Л.Мэндбаяр гэдэг эмэгтэй би хагалсан юм ганц машинтай нь чи юм уу гээд байсан. Тэгэхэд нэг мэдэхэд манай нөхөр З.Батбаяр, О.Очбадрах гэдэг залуутай заамдалцаад авсан маргалдаж байсан тэгээд би нөхрөө салгаж аваад машин руу очсон. Манай нөхрийн толгой хагарсан зүйл байгаагүй толгойных ард газар унасан болтой шалбарсан байсан өөр зүйл байгаагүй...гэх мэдүүлэг / хх-ийн 53-55/

Гэрч Ч.Номин-Эрдэнийн мөрдөн байцаалтад өгсөн ... Манай ах Намлаасүрэн 00 цагийн үед намайг ирээд аваадах гэхээр нь би очиход Баян караокены гадна хүмүүс маргалдаад зогсож байсан. Тэгээд би ороод тооцоог нь хийгээд бид нар хамт гарсан тэгээд гарахад гадаа хүмүүс маргалдаж байсан бас нэг цээж нүцгэн залуу байсан тэгээд манай ах гараад машин руу юм шидчихлээ гэж хэлсэн.Тэгээд машиндаа суугаад хөдлөхөд машины араас өшиглөсөн үү яасан сайн мэдэхгүй байна машины гүпер хагалсан тэгээд машинаас буусаны дараа чулуу шидээд жолоочийн эсрэг талын хаалганы шил хагалсан тэгээд бид нар машинаас буугаад тухайн хүмүүстэй маргалдсан. Би О.Очбадрахыг хүнд зодуулж байсныг хараагүй, эхнэр нь хүн рүү чулуу шидээд дайраад байхад эхнэрээ салгах гээд явж байгаад бүдрээд уначилаа гэж байсан өөр зүйл хараагүй...гэх мэдүүлэг / хх-ийн 56-57/

Гэрч Л.Мэндбаярын мөрдөн байцаалтад өгсөн ... 2019 оны 01 дүгээр сарын 01-ний шөнө 22 цагийн орчим би мананөхөр О.Очбадрах, манай дүү Мөнхзаяа болон түүний нөхөр Ганбат, найз Бибиш, манай дүү Мөнхзаяагийн найз нь “ Баян “ гэдэг караокед ороод тэнд 2 цаг аваад дуулсан. Караокены цаг дуусаад 00 цаг гээд гарахаар болоод гарсан тэгээд ресепшинээс тооцоо байхгүй биздээ гэж асуухад нэг ногоон цамцтай залуу өмхий авгай минь гар гэсэн тэгээд би гараад явсан гадаа гараад хамт яваж байсан хүмүүсдээ “өмхий авгай минь гардаа” гэж байна гэж хэлсэн тэгээд удаагүй араас гараад ирсэн тэгсэн манай нөхөр О.Очбадрах та нар хүнийг “өмхий авгай гэдэг” хэн бэ гэж хэлээд Батбаяр гэдэг залуутай маргалдаад зодолдсон О.Очбадрахыг гэдэргийн харуулаад унагасан нүүрлүү нь цохиж байсан тэгээд би очоод болиоч чи гээд өмссөн байсан үстэй захтай куртикны захан дээрээс нь татаад Батбаярыг босгоход солиор пизда минь гээд гараагаа миний уруул руу цохисон тэгээд бүгд салаад машиндаа суугаад хөдөлсөн, тэгээд хөдлөхөд нь би чулуу аваад приус-20 маркын машинруу шидсэн чинь цонхын хагалсан тэгээд нөгөө хүмүүс бууж ирээд дахиад зодоон болсон тэр үед би хэн нь хэнтэй зодолдсоныг сайн мэдэхгүй байна. Удаагүй цагдаа ирсэн хэн цагдаа дуудсаныг сайн мэдэхгүй.З.Батбаяр нь манай нөхөр О.Очбадрахын газар унагаан цээжин дээр нь өвдөглөөд нүүрэн тус газар нь 2,3 удаа цохиж байхыг би харсан, манай нөхөр О.Очбадрах хүн цохиж байхыг би хараагүй......гэх мэдүүлэг /хх-ийн 58-60, 85-86/

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 60 дугаартай 1. О.Очбадрахын биед зүүн нүдний дээд доод зовхи, хамарт цус хуралт, зүүн хацарт зулгаралт, зүүн доод зовхи, хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 2. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..гэх дүгнэлт /хх-ийн 16-17/ зэрэг нотлох баримтууд тус тус болно.

Энх-Нахиа ХХК-ний шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн №2 дугаар “... эд зүйлсийг 55000 төгрөгөөр үнэлсэн...” дүгнэлт /хх-ийн 9-10/, -Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 92-93/ эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 74-78/, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол /хх-ийн 125/ шүүгдэгч З.Батбаярын хувийн байдлын талаар Баянхоногр аймгийн Баян-Өндөр сумын 1 дүгээр багийн Засаг даргын 201.01.16-ны өдрийн №9 тоот тодорхойлолт / хх-ийн 101/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 79/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа / ххийн 103-118/ эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 119/ эвлэрлийн гэрээ /хх-ийн 123/,зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой. Шүүгдэгч З.Батбаяр нь 2019 оны 01 дүгээр сарын 1-2-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулах Баян зоогийн газрын гадна О.Очбадархыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч З.Батбаярын...Би Очбадрах миний зүүн талын шанаан тус газар 1 удаа цохьсон, би зөрүүлээд түүний зүүн талын хацран тус газар цохин бид харилцан зодолдсон ….гэх мэдүүлэг / хх-ийн 96-98/ хохирогч О.Очбадрахын ... миний нүүрэн тус газар нэг удаа цохисон түүний улмаас миний хацар зулгарч, зүүн нүд хөхөрч туяарсан байсан … гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 79-80 дугаар тал /

гэрч Л.Наранмандахын ... манай нөхөр З.Батбаяр, О.Очбадрах гэдэг залуутай маргалдаад заамдалцсан зогсож байсан., богино хугацаанд болсон болохоор юу болсоныг сайн мэдэхгүй байна. гэх мэдүүлэг / хх- ийн 53-55 / гэрч Ч.Номин-Эрдэнэ ... Би О.Очбадрахыг хүнд зодуулж байсныг хараагүй, эхнэр нь хүн рүү чулуу шидээд дайраад байхад эхнэрээ салгах гээд явж байгаад бүдрээд уначилаа гэж байсан …гэх мэдүүлэг / хх-ийн 56-57 / гэрч Л.Мэнбаярын ... З.Батбаяр нь манай нөхөр О.Очбадрахыг газар унаган цээжин дээр нь өвдөглөөд нүүрэн тус газар нь 2,3 удаа цохиж байхыг би харсан, …мэдүүлэг / хх-ийн 85-86 / Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 01 сарын 03- ны өдрийн 60 дугаартай “...О.Очбадрахын биед зүүн нүдний дээд доод зовхи, хамарт цус хуралт, зүүн хацарт зулгаралт, зүүн доод зовхи, хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо,...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт /ххийн 16-17 / /зэрэг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч З.Батбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч З.Батбаярыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан,хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. Шүүгдэгч З.Батбаярт эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв. Шүүгдэгч З.Батбаяр нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Хохирогч О.Очбадрах нь З.Батбаярын үйлдлийн улмаас учирсан гэмтэлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирол нэхэмжлээгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн байх тул шүүгдэгч З.Батбаярыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Шүүгдэгч З.Батбаяр нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч З.Батбаярт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч З.Батбаярт үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулав. Шүүхээс шүүгдэгч З.Батбаярт үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулах бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8-д” ...Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан , эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана...” гэж, “..Монгол Улсын Үндсэн хуулийн 47 дугаар зүйлд ... Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ...” гэж заасныг үндэслэл болгов. Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5 дугаар зүйлд... 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан зорчих эрх хязгаарлах ялыг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлнэ... гэж заасан байх тул зорчих эрх хязгаарлах ялыг шүүх хэрэглэх боломжгүй, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дуугаар зүйлийн 4-т “.. шүүх ялтаны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно...” гэж заасан ба шүүгдэгч З.Батбаяр нь Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын 1 дүгээр багт малчин, хувьд ногдох хөрөнгө /хх-ийн 105-106/ болон шүүхээс оногдуулах торгохын ял биелэгдэх боломжтой зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж торгох ял оногдуулж шийдвэрлэлээ. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлэгдсэн шүүгдэгч З.Батбаярын эзэмшлийн “... Goinee маркийн гар утас...”- ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу З.Батбаярт буцаан олгож , шүүгдэгч З.Батбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав. Шүүгдэгч З.Батбаяр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Дарь овогт Зээхүүгийн Батбаярыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч З.Батбаярыг /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу /500.000/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч З.Батбаярт /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу /500.000/ төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч З.Батбаяр нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч З.Батбаярт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.7, 1.8-д зааснаар шүүгдэгч З.Батбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар шүүгдэгч З.Батбаярын эзэмшлийн “... Goinee гар утас...”-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу З.Батбаярт буцаан олгосугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч З.Батбаярт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА