| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэргэлэнгийн Энхбаяр |
| Хэргийн индекс | 181/2017/03102/И |
| Дугаар | 181/ШШ2017/02777 |
| Огноо | 2017-11-07 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 181/ШШ2017/02777
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ХХ-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.Б-д холбогдох
Орон сууц албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Х , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жаргалсүрэн нар оролцов.
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Х.Х миний бие Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 220 мянгат гудамж, 23 байрны 25 тоот 28 м.кв талбайтай 000613115 дугаартай, Ү-2203005180 дугаар гэрчилгээтэй, 2 өрөө байрыг Худалдаа хөгжлийн банкны зээлээс чөлөөлж, 80.000.000 төгрөгөөр худалдаж авсан.
Гэтэл Б.Б нь дээрх байрыг надад чөлөөлж өгөхгүйгээс гадна олох ёстой байсан орлогыг хааж байна гэж үзэж байна. Миний бие тухайн байрыг түрээслэх эсвэл өөрөө амьдрах сонирхолтой байгаа. Ингээд Б.Б тай уулзаж байрыг суллах талаар ярилцах гээд очиход хаалгаа онгойлгодоггүй утсаа авдаггүй. Иргэн Б.Б нь миний байр худалдаж авсан Б.Д-гийн төрсөн дүү болно.
Би энэхүү байрыг Б.Д-гаас худалдаж авсан. Миний Үндсэн хуулинд заасан өмчлөх эрхийг зөрчиж байх тул тухайн байрыг албадан чөлөөлүүлэх хүсэлтэй байна. Иймээс байрыг албадан чөлөөлж өгнө үү” гэв.
Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Ж овогт Х-гийн нь миний амьдарч байгаа байрыг банкны зээлээс чөлөөлж авсан гэх боловч тухайн хугацаанд авч байгаагаа хэлээгүй, байраа үзэж хараагүй, надтай уулзаж, утсаар яриагүй байж шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Шүүхийн байгууллагаар худал нэхэмжлэл бичин, өөрийн танил хүмүүсээр дээш доош нь яриулан нэхэмжлэлдээ Үндсэн хууль, өмчлөх эрх, түрээсний орлого гэх мэт залилангийн үндэстэйгээр зохион байгуулалттай луйвар хийх гэж байна.
“Дээжин Корэй” ХХК-ийн Б.Д нь олон шүүгч танилтай ер нь хууль шүүхээр дамжуулан дээрэм хийж явдаг. Сүхбаатар дүүрэгт энэ онд л гэхэд Баасансүрэн /Бааска/ гэх хамтран амьдрагчаасаа LEXUS 570 машин шүүхийн шийдвэр гаргуулан авсан. Мөн шүүхийн шийдвэрээр Сөүлээс Монгол улс руу явуулсан мөнгөн шилжүүлэгнээс 7.800 доллар хүртэл шүүхээр орж луйвардаж байсан. Олон ажилчид нь цалингаа авч чадалгүй Б.Даариймаад хулгайн хэрэгт гүтгэгдэн ажлаас халагдсан.
Би 15 жил “Дээжин Корэй" ХХК-д цалингүй, ажлын цаггүй хагас, бүтэн сайн өдөр хүртэл ажилладаг, хөдөлмөрийн гэрээтэй ажиллаж байсан. 2004 онд 36 саяаар энэ байрыг өөрийн найзаасаа граштай нь хамт худалдаж авсан. Б.Даариймааг найзтайгаа уулзуулан тэр үеийн зах зээлийн ханшнаас доогуур үнэлүүлэн олж авсан. Б.Даариймаа миний гадаад паспорт иргэний үнэмлэхийг хуурамчаар солонгос гаргах нэрийдлээр Дархан руу хүнд өгч явуулсан учраас Б.Даариймаагийн нэр дээр байрны ордерыг гаргасан.
Одоо бүр шинэ хамтран амьдрагч Х.Х-г энэ хэрэгт оруулан миний байрыг шүүх, шүүхийн шийдвэрээр далимдуулан байрнаас албадан чөлөөлүүлэх дээрэм хийх гэж байна. Хамтран амьдрагч Х.Хажигалийн утас руу яриад уулзмаар байна, юу болсон талаар яримаар байна гэхэд шүүх мэдэж байгаа шүүхийн шийдвэр гарна гээд утсаа таслаад байна. Б.Даариймаа болон Х.Х йг зохих хуулийн дагуу цагдаагийн байгууллагаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулах хүсэлтэй байна.
Х.Х-ын утасны дугаар Даариймаагийн утасны дугаар сүүлийн орны 4 дугаар адил 3988. Х.Хажыгалын нэхэмжлэх дээр өгсөн утасны дугаарууд бүгд Даариймаагийн нэр дээр байна Би Б.Даариймааг шүүх хуралдаанд биечлэн оролцуулмаар байна. Мөн өөрийн аав Б.Бэхтөр төрсөн дүү н.Баярааг шүүх хуралдаанд гэрчээр оролцуулах хүсэлтэй байна” гэжээ.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
Үндэслэх нь:
Нэхэмжлэгч Х.Х нь Б.Б д холбогдуулан эрхийн улсын бүртгэлийн Ү-2203005180 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 220 мянгат гудамж, 23 байрны 25 тоот, 28 м.кв талбайтай, 2 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Б.Б ын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Б.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Х.Х нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч мөн болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан 000613115 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 4 дэх тал/-аар тогтоогдож байна.
Хариуцагч нь шүүхэд гаргасан тайлбартаа “Х.Х нь эрхийн улсын бүртгэлийн Ү-2203005180 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 220 мянгат гудамж, 23 байрны 25 тоот 28 м.кв талбайтай, 2 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг банкны зээлээс чөлөөлж авсан тухай хэлээгүй, мөн нэг ч удаа үзээгүй, надтай уулзаагүй байж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Мөн 2004 онд найзаасаа уг байрыг 36.000.000 төгрөгөөр худалдан авсан, Б.Даариймаагийн нэр дээр гэрчилгээ гаргаж авсан” гэж нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлийг тайлбарласан бөгөөд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр гаргасан нэхэмжлэлийн хувийг хавсаргаж ирүүлсэн байна.
Дээрхи нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсэн эсэх баримтыг шүүхэд ирүүлээгүй, мөн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203005180 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 220 мянгат гудамж, 23 байрны 25 тоот 28 м.кв талбайтай, 2 өрөө, орон сууцны ордерийг шилжүүлэх шаардлага нь хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг шүүх шийдвэрлэхэд саад болохгүй байна.
Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх заалтад “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж заасны дагуу өөрийн өмчийг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай шаардлага гаргах эрхтэй байна.
Хэрэгт авагдсан баримтаар маргаан бүхий хөрөнгийн өмчлөгч нь Х.Х болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон, уг хөрөнгийг Б.Б ын эзэмшилд байгаа болох нь талуудын тайлбараар тогтоодсон тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Б.Б ын хууль бус эзэмшлээс чөлөөлж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
Тогтоох нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т зааснаар холбогдуулан эрхийн улсын бүртгэлийн Ү-2203005180 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 220 мянгат гудамж, 23 байрны 25 тоот 28 м.кв талбайтай, 2 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Б.Б ын хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б аас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х.Х д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДаргалагЧ шҮҮГЧ С.ЭНХБАЯР