Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн

2020 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 154/2020/00005

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Энхжаргал даргалж,

Улсын яллагч З.Аптансолонго Нарийн бичгийн дарга Н.Алтантуяа Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Баасандорж Хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг Шүүгдэгч Д.Мөнхбаяр, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Хосбаяр, Д.Эрдэнэчимэг нарыг оролцуулан Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас шүүгдэгч Онхууд овогт Дэлгэрийн Мөнхбаярт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1937000000030 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Увс аймгийн Сагил суманд 1992 оны 06 сарын 15- ны өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, түүх нийгэм судлалын багш мэргэжилтэй , ам бүл 4 /эхнэр 2 хүүхдийн хамт/ амьдрах, “Шинжаань Лю Ди Ван” ХХК-д хүний нөөцийн менежер ажилтай, Ховд аймгийн Цэцэг сумын Цэцэг нуур багт оршин суух, Онхууд овогт Дэлгэрийн Мөнхбаяр. /РД:ОЮ92061550/

Холбогдсон хэргийн талаар: / яллах дүгнэлтэд дурьдсанаар/

Шүүгдэгч Д.Мөнхбаяр нь 2019 оны 4 дүгээр сарын 30-ны орой 23 цагийн орчимд Ховд аймгийн Цэцэг сумын Цэцэг нуур багийн нутаг дэвсгэрт 11-43 ХОА улсын дугаартай “Пробокс” маркийн тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-ийн “а”-д заасан/ “тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) , эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн, мөн дүрмийн 10.10-д заасан “Хөдөлгөөний дараалал нь энэ дүрмийн бусад заалтуудад тусгагдаагүй газарт жолооч баруун гар талаас ойртон ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг

 

зөрчсөний улмаас тодорхой улсын дугааргүй “Мустанг-200" маркийн мотоцикптой мөргөлдөж зам тээврийн осол гарган мотоциклын жолооч Н.Балтын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, зорчигч Б.Гансүхийн амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Мөнхбаярын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “...Тухайн өдөр өглөө ажилдаа яваад орой 16 цагийн орчим ажпаас буугаад гэртээ ирсэн. Манай ажлын 3 хүний төрсөн өдөр болоод орой 21 цагт цугларч караокед орсон. Тэнд 2 цаг орчим дуулж, сууцгаасан. 23 цагийн орчимд бүгдийг нь тараагаад сүүлд нь араас нь гарсан. Тэр үед бүгд явчихсан, надтай хамт явсан Отгонсүх гэж залуу миний машинд суугаад үлдсэн байсан. Би тэр хүнийг хүргэж өгөхөөр компаний кемп рүү явсан. Кемп дээр байрандаа орохгүй буцаад сум руу явсан. Ажилчид ирээгүй байсан, мөн харуулууд шинээр солигдсон байсан учраас сум руу явсан. Засмалаас буугаад явж байхад сумаас нэг гэрэл гараад ирсэн. Манай ажилчид ирж байж магадгүй гэж бодоод урдаас нь явж байгаад 2-3 удаа гэрэл шилжүүлж дохиод явж байтал гэнэт тар няр гээд явчихсан. Мотоциклийн гэрэл маш хурц байсан. Буугаад харахад мотоцикльтой мөргөлдсөн байсан. Эмнэлэг рүү яриад эмч дуудсан. Эмч 20 орчим минутын дараа ирээд мотоцикпийн хажууд байсан хүнийг нас барсан байна гээд хажуу талд шидэгдсэн хүний бие хүнд байна гээд аваад эмнэлэг явсан” Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогч Н.Балтад учруулсан хохиролыг төлж барагдууллаа. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлөх хохиролыг би шүүхээс гаргасан хохиролын хэмжээнд төлж барагдуулна.Надад хохирол төлөхөд татгалзах зүйл байхгүй гэх мэдүүлэг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Баасандоржийн мөрдөн шалгах болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Хүү маань ажилдаа нэр хүндтэй, согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй, авсан цалингаа өөртөө зарцуулаад, үлдэгдлийг бидэнд илүүчлээд байдаг байсан. ... Мөнхбаяр нь урьд уулзаж байсан. Хүүгийн буяны ажилд тусалж мөнгө өгсөн. Би сэтгэл санааны хохиролд 10.000.000 төгрөг, цалингийн зээл 4334552 төгрөг гаргуулж авмаар байна. Өнөөдөр мотоцикльтой явсан хүмүүсийн буруу архи уусан байсан гэж буруутгаж байх шиг байна. Би 2 хүүтэй байсан нэг хүүгээ алдлаа. Одоо сэтгэл санаа амьдрал ахуйн хувьд хэцүү байна гэх мэдүүлэг,

Хохирогч Н.Балтын хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн болон өмгөөлөгч Н.Оюунчимэгийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Миний толгой нуруу, хөл өвдөж байна. Хоёр хөл мэдээгүй, урд нь болсон зүйлээ санахгүй, босож чадахгүй хэвтэрт байгаа. ...Хохирлын баримтыг дараа нь гаргаж өгнө. Эрүүл мэндээрээ хохирсон. Эрүүл

болж авмаар байна. Одоо мөнгөгүй байгаа болохоор эмчилгээгээ хийлгэж чадахгүй байна гэх мэдүүлэг. Өмгөөлөгч Н.Оюунчимэгийн....Хохирогч Балтын хувьд хохиролыг нөхөн төлсөн учир ямар нэгэн маргаан байхгүй. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Баасандорж нь амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой иргэн юм. Хүү Гансүх нь өрх толгойлоогүй. Хохирогч Б.Гансүх нь ажил эрхэлж байсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул ХААН банкнаас авсан цалингийн зээл 4.334.352 төгрөг, сарын цалин 710.223 төгрөгөөр тооцож цалин гаргуулж өгнө үү гэх мэдүүлэг,

Гэрч Б.Гантогтохын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “....2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр сувилагч н.Батжаргалаас Цэцэг сумын урд талд байх цагаан хаалганы ойролцоо машин мотоцикп 2 мөргөлдсөн байна гэсэн дуудлага хүлээн авсан яваад очиход цагаан өнгийн пробокс маркийн автомашины урд нь нэг хүн түшээд хагас суугаад нас барсан байдалтай хэвтэж байсан. Машины хажуу талд доошоо харсан байдалтай нэг хүн хэвтэж байсан. Машины урд хэвтэж байсан хүнийг чагнуур тавиад, зүрх, уушигийг сонсох, захын судсанд цохилт байгаа эсэх, хүүхэн хараа нь гэрлийн урвал мэдрэж байгаа эсэхийг шалгаж үзэхэд бүх эрхтэний үйл ажиллагаа зогссон, нас барсан байсан. ...Машины хажууд хэвтэж байсан хүнийг татаад дээш харуулахад ёо ёо гэж хэлж байсан. Ухаантай, ухаангүй юм шиг, юу ярьж байгаагаа мэдэхгүй байсан. Тэр хүний баруун талын духнаас дагз руу чиглэсэн ярагдсан ил шархтай. Нүдний реплекс мэдрэг байсан. Тэгээд зөөвөрлөж эмнэлэгт авчирч эмчилгээ хийсэн...” гэх мэдүүлэг,

Гэрч Б.Нанзадын мөрдөн шапгах ажиллагааны явцад өгсөн"... 2019 оны 04-р сарын 29-ний өдөр Б.Гансүх, Н.Балт нар манайд ирсэн манайх Цэцэг сумын зүүн лагерт байдагтэр 2 манайд 07:40 минутын орчим ирээд хоол идээд Б.Гансүх найз охинтойгоо уулзана гээд гараад явсан, удалгүй ирэхдээ би дэлгүүр орлоо манай найз охин чихэр, нүүрний тос авч өглөө гэж ирсэн тэр үед манай хүр дүү дэлгүүр яваад 2 литр 500 граммын “Боргио” нэртэй пиво авч ирээд Н.Балт, Б.Гансүх бид гурвуулаа хувааж уугаад 22 цаг өнгөрөөд манайхаас Б.Гансүх, Н.Балт 2 явах гэсэн Н.Балтын мотоциклын гэрэл асахгүй байхаар нь лампыг нь шилтэй нь би солиод скочоор ороогоод өгсөн. Н.Балт мотоциклоо унаад Б.Гансүх ардуур нь суугаад явсан. ...Тэр 2 их согтоогүй байсан Н.Балт, Б.Гансүхийг ажил дээр хүргээд цаашаа Хөшөөт рүү гэрлүүгээ явна гэж хэлээд манайхаас явсан...” гэх мэдүүлэг,

Гэрч Ө.Отгонсүхийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн”... Тус өдөр манай ажпын Мандаа, Тулгаа нарын төрсөн өдөр болоод 19:30 минутанд ажпаа тараад Цэцэг сумын төвд караокед 11 хүн суугаад 22 цаг өнгөрөөд тарцгаасан. Манай ажилчид компаны кемпид очихоор шинэ харуулууд ирсэн байгаа архи уусан бол оруулахгүй гэж ярьж байсан. Манай компанийн хүний нөөцийн ажилтан Д.Мөнхбаяр бид 11-43 ХОА улсын дугаартай цагаан өнгийн “Пробокс” маркийн машинтай яваад хүнтэй уулзаад ирэхэд манай компанийн ажилчид тарсан байсан болохоор кемп рүү явсан юм шиг байна гээд Цэцэг сумын төвийн урд 5 киллометрын зайд байрлах компанийн кемп рүү очиход ирээгүй байсан. Тэгэхээр бид 2 буцаад сумын төв рүү явж байгаад Мандаа руу Д.Мөнхбаяр залгаад хаана байгааг нь асуухад бид нар сумын урд талын тал дээр явж байна гэсэн Д.Мөнхбаяр бид 2 цагаан хаалга өнгөрөөд явж байхад ойрхон мотоцикл ирж байхаар нь Д.Мөнхбаяр зогсоогоод уулзая гээд урдаас нь тосоод явж байсан тэр үед би утсаараа оролдоод явж байсан чинь гэнэт тас нис болоод явсан тэр үед бид 2 машинаасаа буугаад харахад мотоцикл мөргөөд унагаасан байсан. Мотоцикпоос 1 шидэгдсэн нөгөө нь мотоцикл түшээд сууж байсан, Д.Мөнхбаяр сумын эмнэлэг рүү залгаж түргэн тусламж дуудсан ойролцоогоор 20 минутын дараа ирсэн эмнэлэг тусламж ирээд мотоциклтой явж байсан 2 хүнийг үзээд нэгийг нас барсан байна гээд орхиод явсан нөгөөг нь эмнэлэг рүү аваад явсан...” гэх мэдүүлэг,

Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 05 сарын 03-ны өдрийн 56 тоот: С.Балтын биенээс авсан гэх цус шинжилгээнд тэнцэнэ, С.Балтын биенээс авсан гэх шингэн цусанд 2.1 промилли этилийн спирт илэрсэн, С.Балтын биенээс авсан гэх шингэн цусанд 2.1 промилли этилийн спирт илэрсэн нь согтолтын дунд зэрэгт хамаарна гэх шинжээчийн дүгнэлт.

Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 06 сарын 10-ны өдрийн 03 тоот шинжээчийн:

  1. С. Балтын биед дух ясны баруун хэсгийн цөмөрсөн хугарал, дух ясны баруун хэсгийн цөмөрсөн хугарлаас баруун нүдний ухархайн суурийн хөндийрүү үргэлжилсэн хугарал, дух ясны баруун талд духны хөндийгөөс доош самалдаг хөндий, зүүн талын суурийн хөндий, суурь яс, хөхлөг сэртэнрүү үргэлжилсэн хугарал, дагз ясны зүүн талын хугарал, баруун талын хацар ясны нум, баруун хоншоорын хөндийн гадна ханын хугарал, баруун талын духны дэлбэнгийн тархины эдэд цус хуралт болон няцрал, баруун талын чамархайн дэлбэнгийн тархины эдэд цус хуралт болон няцрал, зүүн дунд чөмөгт ясны дунд 1/3 хэсгийн сэлтэрсэн хугарал гэмтэл тогтоогдлоо.
  2. С.Балтын биед учирсан дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
  3. С.Балтын биед учирсан дух ясны баруун хэсгийн цөмөрсөн хугарал, дух ясны баруун хэсгийн цөмөрсөн хугарлаас баруун нүдний ухархайн суурийн хөндийрүү үргэлжилсэн хугарал, дух ясны баруун талд духны хөндийгөөс доош самалдаг хөндий, зүүн талын суурийн хөндий.суурь яс, хөхлөг сэртэнрүү үргэлжилсэн хугарал, дагз ясны зүүн талын хугарал, баруун талын хацар ясны нум, баруун хоншоорын хөндийн гадна ханын хугарал, баруун талын духны дэлбэнгийн тархины эдэд цус хуралт болон няцрал баруун талын чамархайн дэлбэнгийн тархины эдэд цус хуралт болон няцрал, зүүн дунд чөмөгт ясны дунд 1/3 хэсгийн сэлтэрсэн хугарал гэмтлүүд нь тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. /Хавирга яс цээжний 2 талын хугарал нь хуучин гэмтлүүд байна/.
  4. С.Балтын биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

б.С.Балтын биед учирсан гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэх дүгнэлт

Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 05 сарын 03-ны өдрийн 57 тоот шинжээчийн:

  1. Д.Мөнхбаярын биенээс авсан гэх цус шинжилгээнд тэнцэнэ.
  2. Д.Мөнхбаярын биенээс авсан гэх шингэн цусанд 0.6 промилли этилийн спирт илэрсэн.
  3. Д.Мөнхбаярын биенээс авсан гэх шингэн цусанд 0.6 промилли этилийн спирт илэрсэн нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт

Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 05 сарын 29-ний өдрийн 292 тоот шинжээчийн: Д.Мөнхбаярын биед гэмтэл тогтоогдоогүй гэх дүгнэлт

Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 05 сарын 14-ний өдрийн 19 тоот шинжээчийн:

  1. Б.Гансүхийн цогцост суурь ясны бяцарсан хугарал, дух болон зулай ясны бяцарсан хугарал, зүүн хөлийн дунд чөмөг ясны доод 1/3 хэсгийн хугарал, толгойн хуйхны дотор зулай хэсэгт 6x4.5 см цус хуралт, духны баруун хэсэгт 5x1.8 см, духны зүүн хэсэгт 6.5x2.5 см, баруун хацар хэсэгт 1.2x0.5 см зулгаралтууд, баруун гарын бугалганы гадна дунд хэсэгт 2.5x1 см, 15x0.5 см, баруун гарын сарвууны гадна хэсэгт 3.5x0.7 см зулгаралтууд, зүүн гарын шууны гадна хэсэгт 18x0.4 см, баруун хөлийн шилбэний дотор дунд хэсэгт 5.5x12 см зулгаралтууд, зүүн хөлийн гуяны урд доод хэсэгт 6x5 см, баруун хөлийн өвдөгний дотор хэсэгт 3.5x2.5 см цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Б.Гансүхийн цогцост учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.
  3. Б.Гансүхийн цогцост учирсан гэмтлүүд нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэгтогтоох журам”- ын 3.1,2-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
  4. Б.Гансүхийн цогцост учирсан гэмтлүүд нь тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой.
  5. Б.Гансүх нь суурь ясны бяцарсан хугарлын улмаас нас барсан байна гэх дүгнэлт

Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 05 сарын 17-ны өдрийн 46

тоот шинжээчийн:

  1. Адилтгалын шинжилгээнд ирүүлсэн хэргийн газрын үзлэгээр мотоциклоос илрүүлж бэхжүүлж авсан 1, 2, 3 гэж дугаарласан гарын 3 ширхэг мөрийн ”1”, ”2” гэж дугаарласан гарын мөр болон харьцуулах загвараар ирүүлсэн Б.Гансүхийн цогцосны гарын дардаснууд адилтгалын шинжилгээнд тэнцэнэ. Харин “3” гэж дугаарласан гарын 1 ширхэг мөр тэнцэхгүй.
  2. Адилтгалын шинжилгээнд тэнцэж буй ”1”, “2” гэж дугаарласан гарын 2 ширхэг мөр нь харьцуулах загвараар ирүүлсэн Б.Гансүхийн цогцосны гарын дардастай харилцан тохирохгуй.

Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 05 сарын 03-ны өдрийн 55 тоот шинжээчийн: Ө.Отгонсүхийн биенээс авсан гэх шингэн цус шинжилгээнд тэнцэнэ. Ө.Отгонсүхийн биенээс авсан гэх шингэн цусанд этилийн спирт илрээгүй гэхдүгнэлт,

Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 05 сарын 03-ны өдрийн 54 тоот шинжээчийн:

  1. Б.Гансүхийн цогцосноос авсан гэх цус шинжилгээнд тэнцэнэ.
  2. Б.Гансүхийн цогцосноос авсан гэх шингэн цусанд 2.9 промилли этилийн спирт илэрсэн.
  3. Б.Гансүхийн цогцосноос авсан гэх шингэн цусанд 2.9 промилли этилийн спирт илэрсэн нь согтолтын хүнд зэрэгт хамаарна гэх дүгнэлт

Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 06 сарын 12-ны өдрийн 344 тоот шинжээчийн:

1. Ө.Отгонсүхийн биед гэмтэл тогтоогдоогүй гэхдүгнэлт

  • Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл
  • Гэрэл зургийн үзүүлэлтүүд
  • тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл

-Цогцосны гадна үзлэг хийсэн тэмдэглэл

  • Д.Мөнхбаярын зан байдлын тодорхойлолт -Хохирлын баримт
  • Эд хөрөнгө битүүмжпэх тухай тогтоол
  • Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл
  • Эд зүйлийн үнэлгээ

-гэрэл зургийн үзүүлэлтүүд

  • Хохирлын тооцоо
  • Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Иймд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Д.Мөнхбаярын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүгдэгч Д.Мөнхбаяр нь 2019 оны 4 сарын 30-ны орой 23 цагийн орчим Ховд аймгийн Цэцэг сумын Цэцэг нуур багийн нутаг дэвсгэрт 11-43 ХОА улсын дугаартай

 

тээврийн хэрэгслийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодон хохирогч Н.Балтын биед хүнд гэмтэл учруулсан нь хохирогч Балтын ....миний хөл, толгой, нуруу өвдөж байна хоёр хөл мэдээгуй байна гэх мэдүүлэг, хохирогчийн өмгөөлөгч Н.Оюунчимэгийн Д.Мөнхбаяр нь Балтад учруулсан хохиролоо төлж барагдуулсан. Балт нь хөдөлмөрийн чадвар алдалтаар групп тогтоолгон авч байгаа гэх мэдүүлэг болон 2019 оны 06 сарын 10-ны өдрийн 03 дугаартай ....С.Балтын биед учирсан дух ясны баруун хэсгийн цөмөрсөн хугарал, дух ясны баруун хэсгийн цөмөрсөн хугарлаас баруун нүдний ухархайн суурийн хөндийрүү үргэлжилсэн хугарал, дух ясны баруун талд духны хөндийгөөс доош самалдаг хөндий, зүүн талын суурийн хөндий, суурь яс, хөхлөг сэртэнрүү үргэлжилсэн хугарал, дагз ясны зүүн талын хугарал, баруун талын хацар ясны нум, баруун хоншоорын хөндийн гадна ханын хугарал, баруун талын духны дэлбэнгийн тархины эдэд цус хуралт болон няцрал, баруун талын чамархайн дэлбэнгийн тархины эдэд цус хуралт болон няцрал, зүүн дунд чөмөгт ясны дунд 1/3 хэсгийн сэлтэрсэн хугарал гэмтлүүд нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэх дүгнэлтээр авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчин хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, ...шүүгдэгч Д.Мөнхбаярын засмал замаас буугаад явж байтал сумаас нэг гэрэл гарахаар нь манай ажилчид ирж байж магадгүй гэж бодоод урдаас нь явж байгаад гэрлээ шилжүүлж дохиод явж байтал гэнэт тар няр болоод явчихсан. Буугаад харахад мотоцикльтой мөргөлдсөн                                                                       байсан гэх мэдүүлэг, гэрч

Ө.Отгонсүхийн...Д.Мөнхбаяр бид хоёр цагаан хаалга өнгөрөөд явж байтал ойрхон мотоцикль ирж байхаар нь Д.Мөнхбаяр зогсоогоод уулзая гээд урдаас нь тосоод явж байсан чинь гэнэт тас няс болоод явсан тэр үед бид хоёр буугаад харахад мотоцикль мөргөөд унагаасан байсан.

Мотоциклоос нэг хүн нь шидэгдсэн нөгөө хүн нь мотоцикпь түшээд сууж байсан.Д.Мөнхбаяр сумын эмнэлэг рүү залгаж түргэн тусламж дуудсан эмнэлгийн тусламж ирээд мотоцикльтой явж байсан 2 хүнийг үзээд нэгийг нь нас барсан байна гээд орхиод нөгөөг нь эмнэлэг аваад явсан гэх мэдүүлэг, 2019 оны 05 сарын 14-ны өдрийн 19 дугаартай Б.Гансүхийн цогцост учирсан гэмтлүүд нь тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой. Б.Гансүхийн цогцост учирсан гэмтлүүд нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Б.Гансүх нь суурь ясны бяцарсан хугарлын улмаас нас барсан байна гэх шинжээчийн дүгнэлтээр хохирогч Б.Гансүх нь авто ослын улмаас нас барсан, 2019 оны 05 сарын 03-ны өдрийн 57 дугаартай Д.Мөнхбаярын биенээс авсан гэх шингэн цус шинжилгээнд тэнцэнэ, Д.Мөнхбаярын биенээс авсан цусанд 0.6 промилли этилийн спирт илэрсэн, 0.6 промилли этилийн спирт илэрсэн нь согтолтын хөнгөн зэрэг хамаарна гэх шинжээчийн дүгнэлтээр согтуурсан мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодон хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Тухайн гэмт хэрэг үйлдэхэд Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.А тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, жолооч баруун гар талаас ойртон ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэх дүрэм зөрчсөн нь зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл болсон байна.

Энэ хэргийн улмаас хохирогч Н.Балтад 6.291.600 төгрөгний хохиролийг төлж барагдуулсан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 6.743.950 төгрөгний хохирол учруулж учруулсан хохиролыг нөхөн төлсөн байна. Мөн шүүх хуралдаанд хохирогч Н.Балтад 2.284.000 төгрөгний хохиролыг төлж бүрэн барагдуулсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Баасандоржид Булган суманд ирж очих унааны зардалд 200.000 төгрөгтөлж барагдуулсан нь гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэндэд шууд учруулсан хохирол төлбөрийг сайн дураар төлсөн гэж үзнэ.

Шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Баасандоржийн хохирогч Б.Гансүхийн цалин 5.705.828 төгрөг, цалингийн зээл 4.334.552 төгрөг, сэтгэл санааны хохирол 10.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь хэрэгт авагдсан

болон шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн баримтаар тогтоогдохгүй.......... хохирогчийн

хууль ёсны төлөөлөгч Н.Баасандоржийн би цалингийн зээлийн зарим төлөлтийг хийсэн гэж мэдүүлж байгаа боловч хэрэгт авагдсан баримтаар хэдэн сарын хичнээн төгрөг төлсөн нь баримтаар тогтоогдохгүй байгаа. Тухайн цалингийн зээлийг Б.Гансүх нь цалингаа барьцаалж авсан болох нь №ЗГ 201844091736 дугаарын зээлийн гэрээ, болон бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх тул үүргийн гүйцэтгэл нь Б.Гансүхтэй холбоотой байхад шүүгдэгчээс цалингийн зээл төлүүлэхээр нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Харин Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т “үүргийн гүйцэтгэл нь үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч нь нас барсан тохиолдолд үүрэг дуусгавар болно гэж зааснаар Б.Гансүх нь нас барснаар буюу 2019 оны 04 сарын 30-ны өдрөөр ХААН банк Б.Гансүх нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний үүрэг дуусгавар болно.

Мөн Б.Гансүхийн цалин 5.705.828 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нь нотлох баримтын шаардлага хангахгүй өөрөөр хэлбэл ямар байгууллагад ямар албан тушаалын ажил хэдий хугацаанд ямар цалин хөлс орлоготойгоор ажиллаж байснаа нотолж холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй бөгөөд хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээ нь 2014 оны 04 сарын 15-ны өдрөөс 2019 оны 04 сарын 23-ны өдөр хүртэл байгуулагдсан тухайн гэрээнд цалин өдрийн 30000 төгрөгөөр тооцсон нь нийгмийн даатгалын дэвтрийн бичилттэй нийцэхгүй туслах ажилтан юм уу, тогооч юм уу гэдэг нь тогтоогдохгүй байхад шүүхэд ирүүлсэн цалин нэхэмжилж байгаа нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна. Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрх нь нээлттэй байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн шүүхэд ирүүлсэн Ховд аймаг Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын 2019 оны 08 сарын 27-ны өдрийн 536 дугаартай албан бичигт дурдьсан нийгмийн дэмжпэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн иргэн гэж тодорхойлсон байхад хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч нь Н.Баасандорж нь Б.Гансүхийн тухайн цалин орлогыгавах эрхтэй гэжмэтгэлцэж байгаа нь үндэслэлгүй бөгөөд Н.Баасандорж нь хөдөлмөрийн чадваргүй тохиолдолд гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй байна.

Н.Баасандорж нь энэ хэргийн улмаас сэтгэл санааны хямралд орж тухайн сэтгэл санааны байдлаас үүдэн тодорхой төрлийн эмчилгээ, асаргаа сувилгаа шаардаж байгаа, эрүүл мэндийн байдал нь /даралт ихсэх, сэтгэл санаа тогтворгүйдэх, нойргүйдэх, мартах зэрэг/ доройтсон талаар шүүхэд нотлох баримт ирүүлээгүй бөгөөд сэтгэл санааны хохиролд 10.000.000 төгрөг нэхэмжилж байгааг нотлох баримтгүй байхад шүүхээс үнэлэх боломжгүй бөгөөд энэ талаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжилж болохыг дурьдах нь зүйтэй байна.

Хохирогч Н.Балт нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр, мөн согтуугаар мотоцикль жолоодож явсан нь гэрч нарын мэдүүлэг болон согтолтыг тодорхойлсон шинжээчийн дүгнэлт, Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 06 сарын 28-ны өдрийн 90 дугаартай шийтгэврээр тогтоогдож байх тул хохирогч нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэж дүгнэлээ.

Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн шүүх хуралдаанд мэдүүлж байгаа энэ хэрэгт мотоциклтой хүмүүсийг буруутгаж байх шиг байна гэх мэдүүлэг нь хэргийн материалтай танилцах болон бусад тохиолдолд ямар нэгэн санал хүсэлт гаргаагүй. Хэргийн зүйлчлэлийн талаар санал дүгнэлт талуудаас гаргаагүй бөгөөд шүүх хуралдааны явцад энэ талаар хүсэлт гаргаагүй болно.

Шүүгдэгч Д. Мөнхбаяр нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлсэн, бага насны хүүхдүүдтэй, гэмт хэргийн улмаас үүссэн бодит хохиролыг төлж барагдуулсан зэрэг байдлыг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Хохирогч Н.Балтад учруулсан гэм хорын хохиролд 8.575.600 төгрөгний хохиролыг төлж барагдуулсан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Баасандоржид 6.943950 төгрөгний хохиролыг нөхөн төлж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилж байгаа хохиролыг шүүхээс тогтоосон тохиолдолд төлж барагдуулна гэж мэдүүлж байгаа нь хохиролыг нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж шүүхээс дүгнэж эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг журамлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүхэд эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Д.Мөнхбаярын эзэмшлийн 11- 43 ХОА дугаартай “Пробокс” маркийн тээврийн хэрэгсэл, Н.Балтын жолоодож явсан улсын дугааргүй бичиг баримтгүй Мустанк маркийн мотоцикпийг битүүмжпэн ирүүлсэнийг дурьдах нь зүйтэй байна. Шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсаныг дурьдаж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Онхууд овогт Дэлгэрийн Мөнхбаярыг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчин согтуурсан мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодон хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах, хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 4 дэхь хэсгийн 4.1- д зааснаар шүүгдэгч Д.Мөнхбаярыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5/ таван/ жилийн хугацаагаар хасч, 1 /Нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мөнхбаярт оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлтэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мөнхбаярт оногдуулсан 1 жилийн хорих ялыг эдлэж дууссаны дараа тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасах ялын хугацаагтоолсугай.
  5. Энэ хэрэгт шүүгдэгч Д.Мөнхбаяр нь 126 хоног цагдан хоригдсон, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Баасандоржид 6.943.950 төгрөгний хохирол, хохирогч Н.Балтад 8.575.600 төгрөгний хохирол нийт 15.519.550 төгрөг төлснийг дурьдсугай.
  6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Баасандорж нь сэтгэл санааны хохирол 10.000.000 төгрөг, хохирогч Б.Гансүхийн цалин 5.705.828 төгрөг гаргуулах нэхэмжлэлээ иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарлаж, цалингийн зээл 4.334.552 төгрөгний нэхэмжлэл нь Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т зааснаар ХААН банк Б. Гансүх нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ дуусгавар болохыг дурьдсугай.
  7. Шүүхэд эд мөриин баримтаар хураагдсан зүйлгүй Мустанг маркийн мотоцикпь, болон Тоуо1а ргоЬох маркийн 11-43 ХОА дугаартай тээврийн хэрэгсэл битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
 
  1. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Мөнхбаярт цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.