Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 2019/ШЦТ/80

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Халх боржигин овогт Доржийн Ням даргалж, Нарийн бичгийн дарга ******* овогт *******ийн Долгорсүрэн Улсын яллагч ******* овогт *******ын ******* Шүүгдэгч ******* овогт *******ын ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.*******гаас Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.*******д холбогдох 1823000000074 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Завхан аймгийн ******* сумд 1995 оны 07 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, хэрэг хариуцах чадвартай, , эхнэр хүүхдийн хамт Завхан аймгийн ******* сумын багт оршин суух хаягтай ******* овогтой *******ын *******. /РД: /

Шүүгдэгч Б.******* нь Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хохирогч Б.гийн зүүн эрүүн тус газарт нь 1 удаа цохиж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх /яллах дүгнэлтэнд дурьдснаар/ гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

1823000000074 дугаартай эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Б. нь шүүгдэгч Б.*******гийн үйлдлийн талаар болон өөрт учирсан хохирол, хор ургийн талаар тодорхой мэдүүлжээ. Тухайлбал хохирогч Б. мөрдөн байцаалтын үед удаа дараа тууштайгаар “...2019 оны 06 дугаар сарын 08-ны өглөө 11 цагийн орчимд би сумын төв дээр мотоциклтой дэлгүүрийн хажууд очсон чинь , ******* 2 таараад намайг дуудаад Шар уулын ард гарч архи ууя гээд тэндээс шар уулын хойно очиж 0.5 литрийн хэмжээтэй 2 шил архи уусан. Тэгсэн ******* босож ирээд тыг нүүр рүү нь гараараа цохиод унагахаар нь бид нар тэр хоёрыг салгасан. ууж байсан ундаагаараа тын хамраас гарсан цусыг нь угаалгасан. Би тухайн үед өөрийн хүү тай хамт явж байсан юм, гэтэл ******* манай хүү рүү ундааны сав аваад шидэхээр нь би *******г чи яаж байгаа юм гэсэн чинь ******* миний духны зүүн хэсэгт гараараа нэг удаа цохисон. Тэгэхээр нь би босох гэсэн чинь миний цамцны холойноос барьж боогоод намайг газар хэвтүүлж байгаад миний зүүн талын эрүү хэсэг рүү нэг удаа цохисон, тэгээд л би босоод хүүхдээ аваад сумын төв рүү гэр рүүгээ явсан. Тухайн үед надад сайн мэдэгдээгүй жаахан хавдартай байсан болохоор аймаг явсан. Аймагт очоод нэг хоноод ам ангайхгүй, хоол идэж болохгүй байсан, эмнэлэгт үзүүлсэн чинь эрүү чинь хугарсан байна хот руу яв гэж байсан. Б.******* миний зүүн талын шанааны хэсэгт цохисоноос болж миний эрүү хугарсан байна. Бид хоёр хоорондоо эвлэрсэн. Б.******* намайг Улаанбаатар хот руу эмчилгээнд явахад 350,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Мөн үлдсэн 650.000 төгрөгийг 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр гэхэд өгнө. Б.*******гийн зүгээс надад нийтдээ 1.000.000 төгрөгийг өгнө гэсэн...” гэж мэдүүлсэн байна. Шүүгдэгч Б.******* нь хохирогчийн шанаан тус газарт цохьсон гэдгээ хүлээн “...2019 оны 06 дугаар сарын 08-ны өдөр намайг гудамжинд явж байхад Ч.т намайг дуудсан. Тэгэхээр нь би яваад очсон чинь Б. хүүхэдтэйгээ ирсэн. Тэгээд тэр 2 надаас 1 шил архи аваад өгчих гэхээр нь би Байгаль гэдэг хүний дэлгүүр ороод 2 шил 0.5 грамм ерөөл нэртэй архи 1 ундаа аваад дэлгүүрээс гараад ирсэн чинь Д. эхнэртэйгээ ирсэн байсан. Тэгээд хойшоо гаръя гээд сумын төвийн ард байдаг Шар уулын ард очоод Д. ах тойруулаад тэр архиа хувааж ууцгаасан. Тэгээд тэнд зогсож байхдаа тэнд байсан ундааг уугаад дуусахаар нь савыг нь санаандгүй хойш нь шидсэн чинь Б.гийн хүүхдийг оночихсон юм. Тэгтэл Б. чи хүүхэд ундааны саваар цохилоо гээд уурлахаар нь би санаандгүй цохичихлоо гэж хэлсэн тэгтэл Б. надруу дайраад ирэхээр нь би нэг удаа шанаан тус газарт нь цохисон чинь ах салгасан тэгээд Б. хүүхдээ аваад явсан. ч эхнэртэйгээ явсан. Би Ч.т ахаас дахиад уучлалт гуйсан чинь дуугарахгүй байхаар нь явсан. Тэгээд ахиж таараагүй 5 хоногийн дараа Б. яриад миний эрүү болохоо больсон байна гэж ярьсан. Миний буруу би хүлээн зөвшөөрч байна...” гэж мэдүүлжээ. Түүний үйлдлийн улмаас хохирогч Б.гийн эрүүл мэндэд учирсан хохирлыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн дүгнэлтэнд “...Б.гийн биед эрүүний зүүн үений сэртэнгийн далд, зөрөөтэй хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн байна. Шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн дээрх нотлох баримтууд шүүгдэгч Б..*******гийн мэдүүлгийг давхар нотолж байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүний мэдүүлгийг өөрийг нь яллах үндэслэл болгох боломжтой. Ийнхүү Б.******* нь иргэн Б.гийн бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан нь хангалттай тогтоогдсон учир түүнийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй. Шүүгдэгч Б.******* мөрдөн байцаалтын шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан бөгөөд шүүх хуралдааны үед ч энэ байдлаа илэрхийлж байх тул түүнийг гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, ийнхүү хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, өөрт нь хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн гэж үзэх үндэстэй байна. Мөн хохирогч Б. шүүгдэгчтэй эвлэрсэн, гомдол саналгүй гэдгээ илэрхийлж “...Б.******* надаас уучлалт гуйж, ...бид хоёр хоорондоо сайн дураар эвлэрсэн, одоо бид хоёрын хооронд ямар нэгэн хохирол, гомдлын маргаантай асуудал байхгүй учир Б.*******д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт гаргажээ. Шүүгдэгч Б.******* гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн эмчилгээний зардлын зарим хэсэг болох 350000 төгрөгийг төлж, үлдэх хэсэг болох 650000 төгрөгийг 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөхөө илэрхийлсэн байх тул түүнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар улсын яллагчийн саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзээд Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3, 1.5-1.9, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. ******* овогт *******ын *******г Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Б.*******г Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Б.******* 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг хуульд заасан хугацаанд төлөөгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгж /15000 төгрөг/-тэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг дурдсугай.

4. Шүүгдэгч Б.******* өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.*******гаас 650000 төгрөг гаргаж хохирогч Б.д олгосугай.

6. Шүүгдэгчид Б.*******гийн эзэмшлийн хөрөнгө гэх 1000000 төгрөгөөр үнэлэгдсэн хүрэн зүсний адууны битүүмжлэлийг энэ тогтоолын 2, 5 дугаар заалтыг биелэгдэж дуустал хэвээр үргэлжлүүлсүгэй. 7. Шүүгдэгч Б.******* нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай. 8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно.

9. Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМ