Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 2018/ШЦТ/307

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд хаалттай явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мөрөн

Улсын яллагч С.Алтай

Шүүгдэгч нарын өмгөөлөгч А.Мөнхбат

Өсвөр насны шүүгдэгч Э.Солонгын хууль ёсны төлөөлөгч А.Давхарбаяр

Өсвөр насны шүүгдэгч С

Шүүгдэгч Б

Шүүгдэгч М нарыг оролцуулан Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бүргэд овогт Б, Хавхчин овогт М, Түмчүүд овогт С нарт холбогдох эрүүгийн 1821004520273 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 05ы өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1999 оны 03 дугаар сарын 10ы өдөр төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, 2 ахын хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг .... тоотод түр оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй...регистрийн дугаартай, бие эрүүл гэх, Б овогт Б.

Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1997 оны 10 дугаар сарын 13ы өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, ээж, эгч, дүү нарын хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг ...тоотод түр оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ...регистрийн дугаартай, бие эрүүл гэх, Х овогт М.

Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 2001 оны 11 дүгээр сарын 27ы өдөр төрсөн, 17 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, 3 дүү нарын хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын ...тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ...регистрийн дугаартай, бие эрүүл гэх, Т овогт С.

Шүүгдэгч Б нь согтуугаар М, С нартай бүлэглэн 2018 оны 07 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэр 101 дүгээр байрны баруун талын хүнсний дэлгүүрийн гадна иргэн С-ийнАйфон-5 маркийн гар утсыг хүч хэрэглэн дээрэмдэж, 100,000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч М нь согтуугаар Б. С нартай бүлэглэн 2018 оны 07 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэр 101 дүгээр байрны баруун талын хүнсний дэлгүүрийн гадна иргэн С-ийн Айфон-5 маркийн гар утсыг хүч хэрэглэн дээрэмдэж, 100,000 төгрөгийн хохирол учруулсан,

Өсвөр насны шүүгдэгч с нь согтуугаар Б. мнартай бүлэглэн 2018 оны 07 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэр 101 дүгээр байрны баруун талын хүнсний дэлгүүрийн гадна иргэн С-ийнАйфон-5 маркийн гар утсыг хүч хэрэглэн дээрэмдэж, 100,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Бид хэд 2018 оны 07 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө 101 дүгээр байрны баруун талын дэлгүүрийн гадаа согтуу хүн унаж, босоод утсаа оролдоод сууж байхаар нь утсыг нь харчихаад С тухайн согтуу хүний зүг рүү алхахаар нь араас нь М бид 2 алхаж очсон. Очиход С тухайн согтуу ахад хандаж утсаараа нэг яриулчих гэхэд согтуу ах үгүй гэж хэлэхээр нь Смаргалдаж эхлэсэн. Тэр хүн С-г хэл амаар доромжлоод байхаар нь яаж эмэгтэй хүүхдийг хэл амаар доромжлуулаад байхав дээ гээд хохирогчийг цохисон, дараа нь утсыг нь авсан. Хохирогчийг цохисон нь миний буруу. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэв.

Шүүгдэгч Д.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Миний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр нэмж ярих зүйлгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.

Өсвөр насны шүүгдэгч Э.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Миний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр нэмж ярих зүйлгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.

-Хэрлэн сумын үнэлгээний комиссын эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 10/

-Телекамерт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 11/

-Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 12/

-Гэрч З-ын  мэдүүлэг /хх-ийн 28/

-Гэрч Б-ын мэдүүлэг /хх-ийн 29/

-Гэрч Б-ийн мэдүүлэг /хх-ийн 31/

-Гэрч Т-ийн мэдүүлэг /хх-ийн 32/

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 59, 62, 67/

-Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн нийгмийн ажилтны тодорхойлолт /хх-ийн 60/

-Нас тоолсон тэмдэглэл /хх-ийн 66/

-Суурь боловсролын гэрчилгээ /хх-ийн 68/

-Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 555 тоот дүгнэлтэд: 1. “С-ийн биед зүүн чихэнд зөөлөн эдийн няцрал, баруун шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэжээ /хх-ийн 34/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүгдэгч Б, М, өсвөр насны шүүгдэгч Э.С нар нь  согтуугаар бүлэглэн 2018 оны 07 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэр 101 дүгээр байрны баруун талын хүнсний дэлгүүрийн гадна хохирогч С-ийн/I phone-5/ маркийн гар утсыг хүч хэрэглэн дээрэмдэж, 100,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Б-ийн  мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “2018 оны 07 дугаар сарын 26-ны орой найз М, С нарын хамт Хэрлэн сумын 1 дүгээр баг Силикатын хороололд байрлах тоглоомын талбай дээр сууж байгаад бид гурав 2.5 литрийн 2 ширхэг пиво ууцгаасан. Пиво ууж дуусаад 01 цагийн орчим С Зангиатын хороолол руу найзтайгаа уулзмаар байна гэхээр нь бид гурав Хэрлэн Номин бизнес төвийн урдуур явж байхад 101 дүгээр байрны баруун талын дэлгүүрийн гадаа согтуу хүн унаж, босоод утсаа оролдоод сууж байхаар нь утсыг нь харчихаад С тухайн согтуу хүний зүг рүү алхахаар нь араас нь Мбид 2 алхаж очсон. /утсыг нь авах зорилготой/. Очиход С тухайн согтуу ахад хандаж утсаараа нэг яриулчих гэхэд согтуу ах үгүй гэж хэлэхээр нь Смаргалдаж эхэлсэн. Улмаар тухайн үед М надад хандаж утсыг нь авах уу гэхээр нь би зөвшөөрсөн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48/, шүүгдэгч Д.М мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...С тухайн залуугийн хажууд очоод утсаараа нэг яриулчих гэж тухайн согтуу залуутай хэрүүл маргаан хийгээд байсан. ...Б эхэлж тухайн залууг олон удаа цохиж эхэлсэн бөгөөд хажуу талаас нь С бид хоёр олон удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 50-51/, өсвөр насны шүүгдэгч Э.С мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Бид нар ...2 ширхэг том пиво уугаад ...зүүн зүг рүү явж байхад 101 дүгээр байрны баруун талын хүнсний дэлгүүрийн гадаа согтуу залуу байж байхаар нь найз Н руугаа ярих зорилгоор очиж ахаа утсаараа нэг яриулчих гэхэд тухайн залуу үгүй ээ гэхээр нь жаахан маргалдаж байгаад би тухайн залуугийн мөр хэсэг рүү өшиглөхөд гарт нь байсан утас нь газар унасан. Нөгөө залуугийн хажуу талаас нь Б тухайн залууд хандаж “та эмэгтэй хүүхдийг арай муухай хэлж байгаа юм биш үү” гэж хэлээд нүүрэн тус газарт нь цохисон. Улмаар М бид хоёр шатан дээр гарч дээрээс нь олон удаа өшиглөсөн. ...Б тухайн залуугийн утсыг авсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 53-54/, түүнийг давхар нотолсон хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан хохирогч С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...02 цагийн орчимд айлаас ганцаараа түрүүлж гараад эхнэр Э-ийн гарч ирэх байх гэж бодоод хүлээгээд дэлгүүрийн шатан дээр сууж байсан чинь 2 эрэгтэй, 1 эмэгтэй над руу ирээд намайг хэл амаар доромжлоод байсан. Тэгээд сууж байхад нэг залуу нь миний ард талд зогсоод байсан бөгөөд би эхнэр рүүгээ залгах санаатай утасныхаа нууц үгийг тайлах үед уг залуучуудын нэг нь намайг цохиод нөгөө хоёр нь цохиж зодож эхэлсэн. Тухайн үед манай эхнэр Э намайг хайгаад хашгирах үед тухайн 2 эрэгтэй, 1 эмэгтэй хүүхдүүд зүүн зүг рүү зугтаасан. Тухайн залуучууд миний утасны нууц үгийг мэдээд утас дээрэмдэх зорилготой байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15/, гэрч Л.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Шөнийн 02 цагийн орчим манай нөхөр ...гэрээс түрүүлээд гараад явсан бөгөөд араас нь гараад харсан чинь байхгүй байхаар нь ойр орчмоор Сугараа гэж дуудаж хашгираад нөхөрийнхөө утас руу залгасан чинь нэг охин утсыг нь аваад тоглоод байсан. Би нөхөртэй чинь 2 сар гаруй хугацаанд үерхэж байна гэх мэтээр надаар тоглож байх үед манай нөхөр байрны булангаас нүүр ам нь цус болсон байдалтай гарч ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 26/, телекамерт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 11/, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 12/,  шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 555 тоот дүгнэлт зэрэг болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж заажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд өсвөр насны шүүгдэгч С, шүүгдэгч Б. мнар нь гэмт хэрэг үйлдэж байгаагаа мэдсэн, үйлдлийнхээ хор аюулыг ухамсарласан байх бөгөөд гэмт халдлагыг хамтын хүчин чармайлтаар санаатайгаар үйлдсэн байх тул шүүгдэгч нарыг гэмт хэрэг хамтран оролцох хэлбэрийн хувьд бүлэглэн гүйцэтгэгч гэж үзнэ.

Иймд шүүгдэгч П.Б, Д.М, өсвөр насны шүүгдэгч Э.С нарт холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн тул шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж довтолж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч П.Б, Д.М, өсвөр насны шүүгдэгч Э.С нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.

Шүүхээс шүүгдэгч нарт Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд шүүгдэгч П.Б, Д.М, өсвөр насны шүүгдэгч Э.С нар нь гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, тэдгээрийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б, Д.М, өсвөр насны шүүгдэгч Э.С нарыг тус бүр 1 /нэг/ жилийн хорих ялаар шийтгэх нь зүйтэй байна. Мөн дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Б. М нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих ангид, өсвөр насны шүүгдэгч С-д оногдуулсан хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад тус тус эдлүүлбэл зохино.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1-д заасны дагуу Шүүх анх удаа энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг найман жил, түүнээс доош хугацаагаар тогтоосон, эсхүл энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 7.6 дугаар зүйлд заасны дагуу шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулахдаа 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно. гэж заасан бөгөөд өсвөр насны шүүгдэгч Э.С нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн ба өсвөр насны шүүгдэгч нь 2001 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн, 16 нас 10 сар 27 хоногтой болох нь түүний төрсний гэрчилгээний хуулбар, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баримтуудаар батлагдаж байх тул түүнд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулах нь зүйтэй байна.

Тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СD бичлэг 1 /нэг/ ширхэгийг хэрэгт хавсарган үлдээж, бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч П.Б-ийн ... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагаа, шүүгдэгч Д.М-ийн ...регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагаа, өсвөр насны шүүгдэгч Э.С-ын ...дугаартай төрсний гэрчилгээний хуулбарыг тус тус Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлбэл зохино.

Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Бүргэд овогт Б, Хавхчин овогт М, Түмчүүд овогт С нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж довтолж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б, М, өсвөр насны шүүгдэгч С нарыг тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б. мнарт оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад,  мөн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 зааснаар өсвөр насны шүүгдэгч С-д оногдуулсан 1 жилийн хорих ялыг Сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1,  8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч С-д 1 жилийн хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг мөн хугацаагаар хойшлуулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-д зааснаар өсвөр насны шүүгдэгч Э.С-г зан үйлээ засах сургалтанд хамрагдах, оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

6. Мөн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг зааснаар шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан өсвөр насны хүн шүүхээс тогтоосон хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг өсвөр насны шүүгдэгч С-д мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч С-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж,  шүүгдэгч Б. мнарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, тэдгээрийн эдлэх ялыг 2018 оны 10 дугаар сарын 24-ны өдрөөс эхлэн тоолсугай.

8. Эрүүгийн 1821004520273 дугаартай хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй,  шүүгдэгч, өсвөр насны шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

9. Тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СD бичлэг 1 /нэг/ ширхэгийг хэрэгт хавсарган үлдээж, бичгийн баримтаар хураагдсан ирсэн шүүгдэгч П.Б-ийн ... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагаа, шүүгдэгч Д.М-ийн ...регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагаа, өсвөр насны шүүгдэгч Э.С-ын ...дугаартай төсрний гэрчилгээний хуулбарыг тус тус Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл өсвөр насны шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Б.ЭНХБААТАР