Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/39

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

             Нарийн бичгийн дарга                   Д.Соёлзул

             Улсын яллагч                                 Б.Энхбаяр

              Шүүгдэгчийн өмгөөлөгч                  А.*******

                         Шүүгдэгч                                         У.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Энхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн     У.*******-д холбогдох 2232000*******000*******2 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1973 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, казак, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Таван толгой түлш” ХХК-д савлагч ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын ******* *******-р баг 4-1 тоот оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, Улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /МР:73112419/ ******* ******* ******* *******.

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

 

Шүүгдэгч У.******* нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын ******* ******* дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Оргил” караоке бааранд 2022 оны 02 дугаар сарын 18-ны өглөө 08 цагийн орчимд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээд болох эхнэр Д.ын эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.******* мэдүүлэхдээ: ... Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн учир нэмж хэлэх зүйл байхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэжээ.

Хохирогч Д. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... 2022 оны 02 дугаар сарын 18-ны өглөө 08 цаг 20 минутад сэрээд түлээгээрэй галаа түлчхээд дахин гаднаас түлээ оруулахаар нөхрөө сэрээтэл босож ирснээ шууд миний нүүр лүү цохисон. Намайг яаж байгаа юм бэ гэхэд муу янхан, Укаг дуудаж янханддаг гээд намайг учир зүггүй зодсон. Намайг нүүр лүү битгий цохь л доо, би ажилтай шүү дээ гэхэд үгэнд орохгүй миний хаа сайгүй цохиж зодсон. Энэ үеэр нь амжиж гарч зугтсан боловч миний араас хөөж барьж аваад буцааж бааранд оруулж нүүр нүдгүй цохиж дэвсээд зодоод байсан. Би сиймхийг нь харж байгаад баарны арын хаалгаар гарч зугтаад жорлонгийн араар орж нуугдсан чинь араас гарч ирж харж байгаад намайг ололгүй хашааны хаалгаар гадагшаа гарсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 28-29 дүгээр тал/

Шүүхийн шинжилгээний 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн №46 дугаартай дүгнэлт: ...

 

1. Д.ын биед зүүн 3-р хавирганы хугарал, зүүн талын гайморийн хөндийн урд хана 1.3 см өргөн хэсэгт дотогш гайморовын хөндий рүү 0.3 см гүн хэмжээтэй цөмөрсөн хугарал, дух, 2 нүдний дээд доод зовхи, нүүр, дээд уруул хэсэгт цус хуралт, урууланд язралт, зүүн гарын алганы ар хэсэгт зулгаралт, дух, 2 нүдний дээд доод зовхи, нүүрэнд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон.

2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн цохилтын үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /ХХ-ийн 16-17 дугаар тал/

Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /ХХ-ийн 3-р тал/

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд:  Сэлэнгэ аймгийн Мандал сумын ******* ******* дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /ХХ-ийн 47 дугаар хуудас/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 49 дүгээр хуудас/, Иргэний үнэмлэхийн лавлагаа зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч У.******* нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын ******* ******* дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Оргил” караоке бааранд 2022 оны 02 дугаар сарын 18-ны өглөө 08 цагийн орчимд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээд болох эхнэр Д.ын эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Хохирогч Д.ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 28-29 дүгээр тал/, Шүүхийн шинжилгээний 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн №46 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 16-17 дугаар тал/, Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /ХХ-ийн 3-р тал/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг  яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч У.*******ыг хохирогч Д.ын биед хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.

Иймд У.******* нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын ******* ******* дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Оргил” караоке бааранд 2022 оны 02 дугаар сарын 18-ны өглөө 08 цагийн орчимд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээд болох эхнэр Д.ын эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч У.******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.******* дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч нь хохирол төлбөр төлөгдсөн, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй байна гэж дүгнэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй зэргийг тус тус дурдаад.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* ******* ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.*******ыг 4*******0 нэгж буюу 4*******0000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар ялтан У.*******ын торгох ялыг 03 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.3 дугаар зүйлийн *******-д зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

*******. У.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүйг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол У.*******-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                             Б.АЛ