Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 181/ШШ2017/02564

 

2017 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 181/ШШ2017/02564

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Ц.Б /РД:УС71040211/-ын нэхэмжлэлтэй

            Хариуцагч:Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Үндсэн хуулийн гудамж Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох

            Үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Р.П хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, нарийн бичгийн даргад Б.Энхтүвшин нар оролцов.

                                                                                                            ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            Нэхэмжлэгч Ц.Б нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 6222 дугаартай шийдвэрийн дагуу 446.231.938 төгрөгийг Хас банк ХХК-д төлөхөөр болсон.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны зүгээс шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Мойлтын хүр \12607\ гудамж, 198 тоотод байрлах Эрхийн улсын бүртгэлийн ГД-0003510329, Ү-2207004138 дугаарт бүртгэлтэй 127 м.кв хувийн орон сууц болон гараж, ГД-000510329, НТД-18676300024681 дугаарт бүртгэлтэй 3500 м.кв талбайтай газрыг НШГА-аас томилогдсон үнэлгээчин 186.699.300 төгрөгөөр үнэлсэний дагуу уг үнэлгээний 70 хувь буюу 130.689.510 төгрөгөөр албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 4\49 тоот мэдэгдлийг 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авсан болно.

Түүнчлэн СХД, 18 дугаар хороо, Толгойт 18101 Москвагийн гудамж, 48 Б байр 180 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2201038112 дугаарт бүртгэлтэй 40.49 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг НШГА-аас томилогдсон үнэлгээчин 58.000.000 төгрөгөөр үнэлсэний дагуу НШГА уг үнэлгээний 70 хувиар буюу 40.600.000 төгрөгөөр албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 4\80 тоот мэдэгдлийг 2017 оны 04 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авсан болно.

Нэхэмжлэгч Ц.Б миний бие 2008 оноос хойш Хас банкнаас бизнесийн шугамын зээлийг авч байсан бөгөөд 2011 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Орон сууц худалдан авах зээл 180.000.000 төгрөгийн зээл хүссэн боловч банкны зүгээс ам.долларын зээл л олгоно гэсэн тул 153.414 ам.долларын зээлийг олгосон. Уг зээлийн дагуу 5 жил 5 сарын хугацаанд банкинд зөвхөн зээлийн хүүнд 80.862 ам.доллар, үндсэй зээлэнд нь 44.319 ам.доллар буюу нийт 125.201 ам.долларыг төлж барагдуулж байсан боловч ханшны зөрүүний улмаас төлж чадахгүйд хүрсэн.

Төлбөр авагч Хас банкнаас зээлийг сунгах, давагдашгүй хүчин зүйл буюу ам.долларын ханш эрс өссөний улмаас зээлийн хүүг бууруулах хүсэлт гаргасан боловч банкны зүгээс зөвхөн барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг нэн даруй шилжүүлэх шаардлага тавьж олон удаа зээл авч найдвартай төлж байсан харилцагч надад ямар нэгэн хөнгөлөлт үзүүлээгүй.

Төлбөр авагч Хас банкинд барьцаалсан Налайх дүүргийн 1 дүгээр хороонд байрлах 127 м.кв хувийн орон сууц нь одоогийн зах зээлийн ханшаар 500.000.000 төгрөг, 3500 м.кв талбайтай газар 700.000.000 төгрөгийн үнэ ханштай байдаг бөгөөд нэхэмжлэгч миний бие тус газартаа зөвхөн бут мод зэрэгт 12 сая төгрөг, хашаанд 60 сая төгрөг зарцуулсан байдгаас гадна Тэрэлж голын хажууд уул, ус, ургамал тэгширсэн, олдоц маш ховортой газар байдаг атал НШГА-ас томилогдсон шинжээч маш хямдаар 186.699.300 төгрөгөөр үнэлсэн байна.

Мөн СХД, 18 дугаар хороонд байрлах 40.49 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг барьж ашиглалтанд оруулсан Хан-Хур ХХК нь одоо нэг м.кв талбайг 2.000.000 төгрөгөөр худалдан борлуулж байхад НШГА-аас томилогдсон үнэлгээчин 58.000.000 төгрөгөөр үнэлсэн байна.

Иймд Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Мойлтын хүр \12607\ гудамж, 198 тоотод байрлах 127 м.кв хувийн орон сууц болон гараж, 3500 м.кв талбайтай газрыг НШГА-аас томилогдсон үнэлгээчин 186.699.300 төгрөгөөр үнэлснийг болон СХД, 18 дугаар хороо, Толгойт 18101 Москвагийн гудамж, 48 Б байр 180 тоотод 40.49 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 58.000.000 төгрөгөөр үнэлсэнийг эс зөвшөөрч байх тул Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны үнэлгээг хүчингүй болгож өгнө үү.гэв.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баязүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 6222 дугаар шийдвэрээр Цэдэвийн Боос 448.621.048 төгрөгийг гаргуулж Хас банкинд олгохоор шийдвэрлэсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч Ц.Б нь өөрийн өмчлөлийн Налайх дүүрэг 1 дүгээр хороо, Мойлтын хүр /12607/ гудамж, 198 тоотод орших ГД-300351330, Ү-2207004138 дугаарт бүртгэлтэй 127 м.кв талбайтай хувийн сууц, гараж ГД- 000510329, НДТ-18676300024681 дугаарт бүртгэлтэй 3500 м.кв талбайтай газар, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Толгойт 18101, Москвагийн гудамж 48Б байр 180 тоот эрхийн улсын бүртгэлийн Ү-2201038112 дугаарт бүртгэлтэй 40.49 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг Иргэний хуулийн 156 дугаар зүйлд заасны дагуу барьцааны гэрээ байгуулж, Иргэний хуулийн 166 дугаар зүйлд заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлэн Хас банкинд барьцаалж зээл авсан болох нь Хас банктай байгуулсан 2014 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн зээлийн гэрээ, барьцааны гэрээ, 2017 оны 02 дугаар сарын 10-ны 263, 108 тоот Сонгинохайрхан, Налайх дүүргийн улсын бүртгэл, статистикийн хэлтсээс ирүүлсэн албан бичгээр тогтоогддог.

Төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдсэн боловч төлбөрийг төлж барагдуулаагүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Ц.Бын өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Толгойт 18101, Москвагийн гудамж 48Б байр 180 тоот эрхийн улсын бүртгэлийн Ү-2201038112 дугаарт бүртгэлтэй 40.49 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 04/01 дугаартай битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.4-т заасны дагуу хугацаа тогтоож уг тогтоолын нэг хувийг тус байранд амьдрах Ж.Үермаад хүлээлгэн өгсөн.

Налайх дүүрэг 1 дүгээр хороо, Мойлтын хүр /12607/ гудамж, 198 тоотод орших ГД-000351330, Ү-2207004138 дугаарт бүртгэлтэй 127 м.кв талбайтай хувийн сууц, гараж ГД-000510329, НДТ-18676300024681 дугаарт бүртгэлтэй 3500 м.кв талбайтай газрыг 2017 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 161/001 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.4-т заасны дагуу хугацаа тогтоож уг тогтоолын нэг хувийг төлбөр төлөгч Ц.Бод хүлээлгэн өгсөн.

Төлбөр төлөгч тогтоосон хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д зааснаар хөндлөнгийн 2 гэрчийг оролцуулж, төлбөр төлөгч Ц.Быг байлцуулан 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 161/002, 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 161/002 дугаартай эд хөрөнгийг хураасан тогтоолоор хурааж тогтоолын нэг хувийг Ц.Бод хүлээлгэн өгч гарын үсэг зуруулсан.

Төлбөр төлөгч Ц.Бод өөрийн өмчлөлийн барьцаалан хураагдсан байрны үнийн саналыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу тус албанд ирүүлэхийг мэдэгдэхэд Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Толгойт 18101, Москвагийн гудамж 48Б байр 180 тоот эрхийн улсын бүртгэлийн Ү-2201038112 дугаарт бүртгэлтэй 40.49 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 130.000.000 төгрөгөөр, Налайх дүүрэг 1 дүгээр хороо, Мойлтын хүр /12607/ гудамж, 198 тоотод орших ГД-000351330, Ү-2207004138 дугаарт бүртгэлтэй 127 м.кв талбайтай хувийн сууц, гараж ГД-000510329, НДТ-18676300024681 дугаарт бүртгэлтэй 3500 м.кв талбайтай газрыг 500.000.000 төгрөгөөр үнэлж байгаа тухай 2017 оны 02 дугаар сарын 13-ний өдөр албан бичгээр ирүүлснийг төлбөр авагч Хас банк хүлээн зөвшөөрөөгүй тул тус албанаас 2017 оны 03 дугаар сарын 06-ний өдөр мэргэжлийн үнэлгээчин томилж зах зээлийн үнэлгээг хөрөнгийн үнэлгээний Итгэлт Эстимейт ХХКомпаниар тогтоолгоход Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Толгойт 18101, Москвагийн гудамж 48Б байр 180 тоот эрхийн улсын бүртгэлийн Ү-2201038112 дугаарт бүртгэлтэй 40.49 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 58.000.000 төгрөгөөр, Налайх дүүрэг 1 дүгээр хороо, Мойлтын хүр /12607/ гудамж, 198 тоотод орших ГД-000351330, Ү-2207004138 дугаарт бүртгэлтэй 127 м.кв талбайтай хувийн сууц, гараж ГД-000510329, НДТ-18676300024681 дугаарт бүртгэлтэй 3500 м.кв талбайтай газарыг 244.699.300 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний мэдэгдлийг төлбөр төлөгч Ц.Бод 2017 оны 04 дүгээр сарын 05-ний өдрийн 3/10423 дугаартай албан бичгээр, 80710091, 91100119 дугаарын утсаар үнэлгээг танилцуулахаар залгахад утас нь холбогдох боломжгүй байсан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3.-д заасны дагуу Мэдэгдэх хуудсыг дуудан ирүүлж гардуулах, биечлэн хүргүүлэх буюу баталгаат шуудангаар хүргүүлсэн болно.

 

Төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар 58.000.000 төгрөгийн 70 хувь болох 40.600.000 төгрөгөөр, 186.699.300 төгрөгийн 70 хувь 130.689.510 төгрөгөөр, оруулах тухай мэдэгдлийг төлбөр төлөгч Ц.Бод 2017 оны 04 дүгээр сарын 11-ны өдрийн 3/11163 дугаартай албан бичгээр мэдэгдэхээр төлбөр төлөгчийн 80710091, 91100119 дугаарын утсанд холбогдохгүй байсан тул төлбөр төлөгч Ц.Бын шүүхэд мэдүүлсэн хаягаар 3/11163 тоот албадан дуудлага худалдааны мэдэгдэл, 4/49, 4/50 тоот тогтоолын хамт баталгаат шуудангаар хүргүүлсэн , өөрөө бас ирж авсан болно.Мөн төлбөр төлөгч Ц.Б нь 2017 оны 4 дүгээр сарын 12 өдрийн 09 цагт Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 406 тоотод ирж уулаж албадан дуудлага худалдаанд оруулах тухай мэдэгдэл, тогтоолуудтай танилцаж гарын үсэг зурсан.

 

Тухайн үл хөдлөх эд хөрөнгийг 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулсан боловч худалдан борлогдоогүй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-т заасны дагуу мэдэгдэх хуудсыг Баталгаат шуудангаар хүлээлгэн өгсөн. Мөн төлбөр төлөгч Ц.Быг 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр буюу мэдэгдэл баталгаат шуудангаар явуулсаны 1 хоногийн дараа нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд утсаар дуудан ирүүлж эрх үүрэг тайлбарлан өгч ажиллагаатай танилцсан байхад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34.3-т заасны дагуу шүүхэд гомдлоо гаргаагүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.  

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                            ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй.

            Нэхэмжлэгч Ц.Б нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байгаа болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ мөн хуулийн 11.2-т Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэнэ гэж тус тус заажээ.

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 6222 дугаартай шийдвэрээр Ц.Боос 446.231.938 төгрөгийг гаргуулж Хас банк ХХК-д олгож,

үүргийн гүйцэтгэлийг Налайх дүүрэг дахь 0,04 га , ГД0001567, НТД-010500067 дугаар бүхий эзэмших эрхтэй газар,

Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Толгойт 18101, Москвагийн гудамж 48Б байр 180 тоот эрхийн улсын бүртгэлийн Ү-2201038112 дугаарт бүртгэлтэй 40.49 м.кв талбайтай орон сууц,

Налайх дүүрэг 1 дүгээр хороо, Мойлтын хүр /12607/ гудамж, 198 тоотод орших ГД-300351330, Ү-2207004138 дугаарт бүртгэлтэй 127 м.кв талбайтай хувийн сууц, гараж ГД- 000510329, НДТ-18676300024681 дугаарт бүртгэлтэй газар зэрэг үл хөдлөх хөрөнгөөс хангуулахаар шийдвэрлэсэн байна.

            Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 17260156 дугаартай тогтоолоор Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 6222 дугаартай шийдвэр, уг шийдвэрийг албадан биелүүлэх тухай 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 32013 дугаартай захирамж, 2016 оны 11 дүгээр сарын 22-ний өдрийн 3523 дугаартай гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн байна./х.х-ийн 18-27-р хуудас/

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 1161/, 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 161/001, 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн 161/004 тоот, 2017 оны 2 дугаар сарын 10-ны адрийн 161/002 мэдэгдэлүүдээр ... шүүхийн 6222 дугаар шийдвэрийг биелүүлэхийг шаардаж, анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг Ц.Бод 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 3/10423, төлбөр авагч Хас банк ХХК-д 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 3/10424 тоот мэдэгдлээр Ц.Б болон Хас банк ХХК-д тус тус мэдэгджээ. /х.х-ийн 28,33,37,41,64,65 -р хуудас/

2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 04/01,161/001 дугаартай Эд хөрөнгийг битүүмжлэх тогтоолууд, 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 161/002,161/002 дугаартай Эд хөрөнгийг хураасан тогтоолуудыг хөндлөнгийн гэрч байлцуулан тус тус үйлдэж, тэмдэглэл хөтөлсөн байна. /хх-ийн29-32,34-35,38-40,42-45-р хуудас/

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч буюу төлбөр төлөгч, үүрэг гүйцэтгүүлэгч буюу төлбөр авагч нар харилцан тохирч тогтооно гэсэн Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасан шаардлагыг биелүүлэхээр төлбөр төлөгчийг үнийн санал ирүүлэхийг шаардахад төлбөр төлөгч Ц.Б 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Налайх дүүрэг 1 дүгээр хороо, Мойлтын хүр /12607/ гудамж, 198 тоотод орших ГД-300351330, Ү-2207004138 дугаарт бүртгэлтэй 127 м.кв талбайтай хувийн сууц, гаражийн хамт 500.000.000 төгрөгөөр, мөн хаягт орших 3507 м.кв газрыг 700.000.000 төгрөгөөр, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Толгойт 18101, Москвагийн гудамж 48Б байр 180 тоот эрхийн улсын бүртгэлийн Ү-2201038112 дугаарт бүртгэлтэй 40.49 м.кв талбайтай орон сууцыг 130.000.000 төгрөгөөр тус тус үнэлснийг төлбөр авагч үл зөвшөөрөн хөндлөнгийн шинжээч томилон үнэлүүлэх хүсэлтийг 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдөр 44/157 дугаартай албан бичгээр ирүүлжээ. /хх-ийн 44,46-р хуудас /

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Шинжээч томилох тухай 80 дугаартай тогтоолоор Итгэлт эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилж 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр үнэлгээний тайлан гарч Шийдвэр гүйцэтгэх албанд ирүүлсэн байна./хх-ийн 48-62-р хуудас/

Хэрэгт цугларсан баримт болох эд хөрөнгийг битүүмжилсэн, хураасан тогтоол, шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдэл, үнийн санал авсан тухай тэмдэглэл, анхны албадан дуудлага худалдаанд оруулах мэдэгдэл болон зохигчдын тайлбар, мэдүүлгээс дүгнэж үзэхэд төлбөр төлөгчийн үл хөдлөх эд хөрөнгийг 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 04/01,161/001 дугаартай Эд хөрөнгийг битүүмжлэх тогтоолууд, 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 161/002,161/002 дугаартай Эд хөрөнгийг хураасан тогтоолуудыг гаргаж, төлбөрийг яаралтай төлөхийг удаа дараа шаардаж улмаар үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эд хөрөнгийг шинжээчийн тогтоосон үнэ болох 186.699.300 төгрөгийн 70 хувиар тооцон 130.689.510 төгрөгөөр, 58.000.000 төгрөгийн 70 хувиар тооцон 40.600.000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоох болохыг мэдэгдэж төлбөр төлөгч Ц.Бод 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 3/10423, 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 3/11163, төлбөр авагч Хас банк ХХК-д 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 3/10424, 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 3/11164 дугаартай мэдэгдлүүдийг мөн өдөртөө баталгаат шууданд хийж, 3/1163 дугаартай мэдэгдлийг 4 дүгээр сарын 12-ны өдөр Ц.Бод өөрт нь гардуулж тус тус мэдэгджээ. /хх-ийн 30-35,38-39,42-43, 63,64,69,70 -р хуудас/

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т заасны дагуу албадан дуудлага худалдаа явуулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газар болон төлбөр төлөгчид тус тус хүргүүлэн дуудлага худалдаа эхлэхээс 14 хоногийн өмнө буюу 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн Үндэсний шуудан сонинд энэ тухай нийтэлсэн байна.

Төлбөр төлөгч Ц.Б нь эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасны дагуу үнэлгээ тогтоосон өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргах байтал 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр буюу 6 хоногийн дараа гомдол гаргасан байна.

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 6222 дугаартай шийдвэрээр Ц.Боос 446.231.938 төгрөгийг гаргуулж Хас банк ХХК-д олгож,

үүргийн гүйцэтгэлийг Налайх дүүрэг дахь 0,04 га , ГД0001567, НТД-010500067 дугаар бүхий эзэмших эрхтэй газар,

Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Толгойт 18101, Москвагийн гудамж 48Б байр 180 тоот эрхийн улсын бүртгэлийн Ү-2201038112 дугаарт бүртгэлтэй 40.49 м.кв талбайтай орон сууц,

Налайх дүүрэг 1 дүгээр хороо, Мойлтын хүр /12607/ гудамж, 198 тоотод орших ГД-300351330, Ү-2207004138 дугаарт бүртгэлтэй 127 м.кв талбайтай хувийн сууц, гараж ГД- 000510329, НДТ-18676300024681 дугаарт бүртгэлтэй газар зэрэг үл хөдлөх хөрөнгөөс хангуулахаар шийдвэрлэсний дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас явуулсан ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1.,12 дугаар зүйлийн 12.1, 19, 20, 34 дүгээр зүйлийн 34.1.1., 34.1.2.,34.1.6., 36 дугаар зүйлийн 36.1.,37 дугаар зүйлийн 37.2.2.-д заасан шаардлагатай нийцжээ.

Нэхэмжлэгч Ц.Б нь ...үл хөдлөх эд хөрөнгийг хэт багаар үнэлсэн байна... гэж маргаж байгаа боловч, тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38.1, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар өөрийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлоогүй гэж үзнэ.

 

Иймд хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 6222 дугаартай шийдвэрээр Ц.Боос 446.231.938 төгрөгийг гаргуулж Хас банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн дагуу явуулж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад төлбөр төлөгч болон бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэх үндэслэл, хэргийн оролцогчдын тайлбар, болон хэргийн үйл баримтаар тогтоогдохгүй байна.

 

Иймд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Ц.Бын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.3, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.2-д тус тус заасныг удирдлага болгон                                                                                                                                                                                                     ТОГТООХ НЬ:

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дах хэсэгт зааснаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 6222 дугаартай шийдвэрээр Ц.Боос 446.231.938 төгрөгийг гаргуулж Хас банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн шийдвэрийн дагуу явагдсан ажиллагаа болох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болох бөгөөд зохигч тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                        Ч.ИЧИНХОРЛОО