| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Ням |
| Хэргийн индекс | 170/2019/0079/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/81 |
| Огноо | 2019-08-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Шинэбал |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 01 өдөр
Дугаар 2019/ШЦТ/81
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Халх боржигин овогт Доржийн Ням даргалж, Нарийн бичгийн дарга ******* овогт *******ийн ******* Улсын яллагч ******* овогт *******гийн ******* Шүүгдэгч ******* овогт *******ы******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.*******аас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.*******д холбогдох 1923000000073 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Завхан аймгийн сумд 1972 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн, 47 настай, эрэгтэй, боловсролтой, мэргэжилгүй, малчин, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, , эхнэр хүүхдийн хамт Завхан аймгийн сумын багт оршин суух хаягтай ******* овогт *******ын *******. РД// Шүүгдэгч М.******* нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хохирогч В.ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч М.******* нь 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Завхан аймгийн сумын Жужирт баг/сумын төв/-т өөрийн хашаандаа эхнэр В.тэйгээ хэрэлдэж маргалдан улмаар нүүр рүү нь цохих, цээжин тус газарт нь өшиглөх зэргээр биед нь халдаж хөнгөн гэмтэл учруулсан нь хохирогч В.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Манай нөхөр айлын эхнэртэй явалддаг болоод 4-5 жил болж байгаа. Бид хоорондоо ярилцаад учир зүйгээ олж байгаа боловч заримдаа айлын эхнэр рүү очоод болохгүй байгаа юм. Энэ байдлаас болоод эд хөрөнгийн маргаан гараад тэрнээс болоод хэрүүл гараад намайг болон үр хүүхдээ дарамталдаг хүчирхийлдэг болсон. Сая 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр гэртээ байж байхад гаднаас хашаа давж орж ирээд чи зайл би хашаандаа гэрээ буулгана гэхээр нь юу яриад байгаа юм бэ? гэр чинь хашаандаа байна гэж хэлсэн. Тэгэхэд хашааны хаалга онгойлгох гээд байхаар нь би эсэргүүцэхэд миний нүүр рүү цохисон. Тэгээд миний хавирга руу өшиглөөд миний хавиргыг гэмтээсэн. ...2018 онд хүүхдээ зодох гээд байхаар нь урдуур нь орсон чинь миний шүдийг цөм цохисон. Тэгээд би 2019 оны хавар хиймэл шүд хийлгэсэн. Одоо би *******тай эвлэрсэн. Нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлгээр нотлогдож байна. Мөн тэдний хүү насанд хүрээгүй гэрч Т. хохирогчийн мэдүүлэгтэй ижил агуулгатай мэдүүлэг өгч шүүгдэгчийн үйлдлийг нотолжээ. Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны мэргэжлийн шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 00000000125 дугаартай дүгнэлтэд “...Иргэн В.ийн биед цээжний зүүн талын зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. Цээжний зүүн талын зөөлөн эдийн гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэснээр шүүгдэгч М.*******ын үйлдлийн улмаас хохирогч В.ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь тогтоогдожээ. Хохирогч В., насанд хүрээгүй гэрч Т. нар мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заасан бөгөөд тэдний мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтууд М.*******ын үйлдэл, хэргийн нөхцөл байдлыг нотолж байгаа, энэ хэрэгт хамааралтай, хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул дээрх нотлох баримтуудыг шийдвэрийн үндэслэл болголоо. Түүнчлэн шүүгдэгч М.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, үүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, улсын яллагчийн сонсгосон ялыг хүлээн зөвсөөрсөн, хохирогчтой эвлэрсэн гэдгээ шүүх хуралдааны шатанд илэрхийлж байна. Иймд М.*******ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй. Хохирогч В. бичгээр гаргасан баталгаандаа “...миний бие хохирлоо нөхөн төлүүлж авсан, М.*******тай эвлэрсэн, гомдол саналгүй” гэсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах хохирол болон хор уршиггүй гэдгийг дурдах нь зүйтэй. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул улсын яллагчийн санал болгосон хэмжээгээр торгох ял оногдуулах боломжтой гэж үзээд Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3, 1.5-1.9, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. ******* овогт *******ын ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч М.*******ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 455 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 455000 /дөрвөн зуун тавин таван мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******ын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 455000 /дөрвөн зуун тавин таван мянган/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойших 3/гурван/ сарын хугацаанд сар тутам тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Шүүгдэгч М.*******д 455000 /дөрвөн зуун тавин таван мянган/ төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд төлөөгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгж /15000 төгрөг/-тэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг дурдсугай.
5. Шүүгдэгч М.*******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шүүгдэгчийн хөрөнгө болох 700000 төгрөгөөр үнэлэгдсэн бор зүсний сарлагийн үнээг битүүмжилсэн прокурорын 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 5/40 дугаартай тогтоолыг торгох ялыг биелэгдэж дуутал хэвээр үлдээсүгэй.
7.Шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно.
9. Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.НЯМ