Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 2017/ШЦТ/212

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Гантогтох

Улсын яллагч Б.Уранчимэг 

Шүүгдэгч, хохирогч З.Б, Б.Ө нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Б.Ө, З.Б нарт холбогдох эрүүгийн 0000000000 дугаартай хэргийг 2017 оны 05 сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Хуулар овогт Б.Ө: Монгол улсын иргэн, 1975 оны 12 сарын 03-ны өдөр Булган аймаг Сайхан суманд төрсөн, 41 настай, эмэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг,  ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Сүхбаатар дүүрэг, 00 дугаар хороо, ДамбадарЖн 00-00 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй /РД:......................../,

Шүүгдэгч Боржигон овогт З.Б: Монгол улсын иргэн 1975 оны 11 сарын 23-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 42 настай, эмэгтэй, халх, дээд боловсролтой, Солонгос хэлний орчуулагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-1, Чингэлтэй дүүрэг 0 дүгээр хороо, Дэнжийн 00-00 тоотод оршин суух хаягтай, Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 101 дүгээр шийтгэх тогтоолоор тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь 1 жил 6 сарын хугацаагаар хасч, 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзаж шийтгүүлж байсан, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /РД:...................................../

Шүүгдэгч Б.Ө, З.Б /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд дурдсанаар/  нар нь 2017 оны 03 дугаар сарын 30-ны шөнө 02:30 цагийн орчимд Чингэлтэй дүүрэг, 00дугаар хороо задгайд Б.Ө, З.Б нар нь хувийн таарамжгүй харьцааны улмаас харилцан цохилцож бие биедээ хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Өаас мөрдөн байцаалтад хохирогч, сэжигтнээр мэдүүлсэн: ..тэгсэн манай дүү хүүхдээ орон дээрээс унагаахад нь би сэрсэн сэрээд цаг харахад 02:30 цаг өнгөрч байсан тэгээд нөхрийнхөө утас руу залгахад утсаа авахгүй байсан тэгсэн гэнэт утас нь дарагдаад авагдсан цаана нь манай нөхөр нэг эмэгтэй  хүнтэй байгаа нь сонсогдсон тэгсэн цуг байсан хүүхэн нь “хайраа хоёулаа унтая, Ж танай гэрт унтаж болохгүй юм уу? унтая” гэж хэлж байгаа нь сонсогдож байсан. Тэр яриаг 11 минут сонсоод утсаа тасалсан. Тэгээд шууд босоод цагаан байр орж дүү Э-гаа аваад Ц-ын гэрт очоод хаалгыг нь нүдэхэд хаалгаа тайлахгүй дотор нь хоёр хүн ярьж байгаа нь сонсогдохоор нь бүр чанга нүдтэл гэрийнхээ хаалгаа манай нөхөр нээсэн тэгтэл манай нөхөр чармай нүцгэн зогсож байхаар нь би гэр рүү ороод гэрэл асаахад орон дээр нүцгэн хүүхэн хэвтэж байхаар нь ямар хүүхэнтэй энд байж байгаа талаар нь асуухад нөгөө хүүхэн нь “чамд ямар хамаатай юм бэ” гэж хэлээд босож ирээд намайг “янхан” гэж хэлээд цээжнээс маажаад ширээн дээр байсан аяга аваад над руу шидэхээр нь хоолны шургуулаган дээр байсан гурилын ганжан аваад тэр хүүхнийг нэг цохих шиг болсон тэгээд тэр хүүхэнтэй байшин дотор зөндөө хэрэлдсэн. Тэгсэн манай нөхөр энэ чинь миний гэр орон зайл гэж хэлэхээр нь би дүүгээ аваад явсан. Тэгж явахдаа 9 хаалганы цаана байсан приүс-11 маркын 00-00 УБП улсын дугаарын машины хойд талын 2 дугуйны хий гардаг хэсгийг нээгээд урд талын хэсгийн шилний тоосон дээр янхан гэж бичээд явсан гэсэн мэдүүлэг. /хх10-12, 30-31 /

Шүүгдэгч З.Бгаас мөрдөн байцаалтад хохирогч, сэжигтнээр мэдүүлсэн: 2017 оны 03 сарын 29 ны өдөр 17:00 цагийн үед ажлаа тараад захаас хүнсээ цуглуулаад явж байхад танил Ж залгаад хаана байна гэж асуухаар Дэнжийн 1000-н хажууд явж байна гэж хэлэхэд намайг ирээд авчих гэж хэлэхээр гудамжны үзүүрээс Жг аваад дээшээ Жгийн найзын гэрт очиж нэг найзьг нь авсан дараа нь Хайлаастаас нэг найзыг нь аваад Жгийн гэрт бид дөрөв очиж 0,75 литрийн 2 шил Хараа архи ууж байхад гаднаас нэг залуу орж ирж бид нартай цуг архи ууж байгаад явсан. Бид нар архиа ууж дууссаны дараа би машинтай явж байгаа болохоор Жгийн гэрт унтсан нөгөө хэд явцгаасан. Тэгээд Жгийн гэрт унтаж байхад шөнө 02:00 цаг өнгөрч байхад хаалга, цонхыг нь чанга нүдээд орилоод байхаар нь Жг босож хаалгаа тайл хүн нүдээд байна, гэж хэлээд ямар учиртай хүн гадаа байгааг нь асуухад би энэ хүнтэй амьдраагүй, миний хоёр хүүхдийн ээж биш гэж хэлж байсан. Би тухайн үед чи эхнэртэй байсан юм бол хэлэхгүй яасан юм бэ танай гэрт унтаж үлдэхгүйгээр танай найзын гэрт очоод унтчих байсан юм гэж хэлсэн. Тэгээд Ж хаалга тайлахад гаднаас эрэгтэй, эмэгтэй хоёр хүн орж ирээд эмэгтэй нь гурилын ганжангаар баруун нүд рүү 2-3 удаа цохиж авахад нь зүүн гараараа нүүрээ хаахад сарвууны ар тал цохигдож хөхөрсөн. Намайг хэл амаар доромжилоод байхаар нь би цагдаа дуудах гэтэл хаягийг нь мэдэхгүй байсан учир дуудлагаа өгч чадаагүй. Нөгөө хүүхэн дүүтэйгээ түрүүлээд явсан. Тэр хоёрыг явсаны дараа Жгийн гэрээс гарч машин дээрээ ирэхэд машины хойд талын хоёр дугуйны хийг гаргаад урд талын салхины шилний тоосон дээр нь янхан гэж бичээд явсан байсан гэсэн мэдүүлэг. /хх6-9, 32-34/

Гэрч З.Эаас мөрдөн байцаалтад мэдүүлсэн: 2017 оны 03 сарын 30-ны шөнө 02:00 цаг өнгөрч байхад манай эгч Б над руу залгаад хоёулаа бааз орчихоод ирье чи хувцасаа өмсөөд гараад ир цагаан байрны дэлгүүр дээр уулзья гэж хэлсэн тэгээд эгчтэй цагаан байрны дэлгүүр дээр уулзахад хоёулаа хойшоо бааз орж Жтай уулзья гээд намайг дагуулаад явсан. Тэгээд эгч бид хоёр ахын машиныг аваад Жгийн гэрт очсон. Эгч Жгийн гэрийн хаалгыг  10 гаран минут цохиж байж нээлгэсэн. Ж ах хаалгаа нээхдээ ямар ч хувцасгүй, нүцгэн зогсож байсан чинь эгч тэр байдлыг хараад баахан орилоод хашгирахад орон дээр нүцгэн хэвтэж байсан хүүхэн босож ирээд хаанаас ирсэн ямар янхан бэ гэж хэлээд эгч рүү дайраад аяга, шанагаар цохиод авахаар нь би тэр хоёрын дундуур орж салгаад эгчийг аваад гарсан. Эгчийг сансарт гэрт нь хүргэж өгөөд оруулж байхад цагдаагаас залгаад Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсээс ярьж байна ирж уулз гэж хэлсэн гэсэн мэдүүлэг. /хх 13-14/

Гэрч Б.Ц-аас мөрдөн байцаалтад мэдүүлсэн: 2017 оны 03 сарын 29-ний өдөр Дэнжийн 1000-н цагаан байрны хажууд явж байгаад багын найз Өндөгөөтэй таараад бид хоёр 0.5 литрийн пиво хоёр хоёр шилийг уусан. Өндгөө миний байшин барьсан газар хүргэж өгөөд явсан. Би тэндээсээ Ц, У хоёртой уулзаж 0.75 литрийн хараа архи хувааж уугаад Өыг дуудсан, тэгээд бид 3 дахиж 0.75 литрийн архи хувааж уусан. Тэр хоёр архийг хувааж уусаны дараа нөгөө хоёр найз маань явсан. Харин Ө машинтай явж байгаа гээд манай гэрт унтаад үлдсэн. Би бас унтаад үлдсэн. Би тухайн үед хүмүүстэй ууж байхдаа эхнэрийг гэрт ирчих байх гээд санаа зовоод байн байн хаана байгааг нь асуухад ярьсан. Дараа нь дахиж залгаад хаана байгааг нь асуухад Б намайг ирж авахаа болилоо гэж хэлэхээр нь санаа амраад гэртээ унтаж байсан чинь шөнө 02.00-03.00 цагийн үед манай хаалга цонхыг хүн нүдээд байсан тэгсэн Ө хаалгыг чинь хүн нүдээд байна тайл гэж хэлэхэээр нь хаалга тайлтал манай хамтран амьдрагч З.Б бага эрэгтэй дүү Этайгаа цуг зогсож байсан. Тэгээд эхнэр гэрт орж ирээд гэрэл асаахад би нүцгэн зогсож байсан тэр байдлыг хараад чи муу эмэгтэй хүнтэй байлаа энэ хүүхэнтэй унтлаа гэж орилоод над руу дайраад байхаар нь хувцасаа өмсөх гээд зогсож байтал Ө, Б хоёр хэрэлдсэн тэгээд Ө Б хоёр хэрэлдэхээ больсон тэгээд Б гэрээс гарч явсан. Б, Э хоёрыг гараад явсаны дараа Ө танай эхнэр намайг ганжангаар цохичихлоо гэж хэлэхэд баруун нүдний доод зовхины хэсгээс цус гарч байсан. Ө цагдаад өргөдөл өгнө гэж хэлэхээр нь чи өөрөө мэд гэж хэлээд цагдаагийн газар цуг ирсэн гэсэн мэдүүлэг. /хх 15-16/

Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн акт №4537 дугаартай шүүх шинжилгээний шинжээчийн дүгнэлтэнд: Б.Өы биед баруун нүдний зовхи, зүүн гарын алганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөмөрийн чадварт нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх 19/

Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн акт ¹4556 шүүх шинжилгээний шинжээчийн дүгнэлтэнд: З.Бгийн биед тархи доргилт, цээжинд цус хуралт, баруун шууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх  23/

Шүүгдэгч Б.Өы иргэний үнэмлэхний лавлагаа /хх 61/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 64/, шүүгдэгч З.Бгийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх  хохирогч Б.Ө, З.Б нар нь бид хоёр эвлэрсэн, гомдол санал/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх 53/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 54/, 2015 оны 08 сарын 20-ны өдрийн Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ¹101 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх 55-59/, Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт /хх 60/ гомдол саналгүй, цаашинд нэхэмжлэх зүйлгүй, бид 2 эвлэрсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн баримт болон иргэний үнэмлэхний лавлагаа /хх 71-73/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүгдэгч Б.Ө нь 2017 оны 03 сарын 30-ны шөнө 02:30 цагийн орчимд Чингэлтэй дүүрэг, 00дугаар хороо задгайд хамтран амьдрагч болох Б.Ц-ын гэрт нь орж “нөхөртэй нь унтлаа” гэх шалтгаанаар хохирогч З.Бг гурил элддэг ганжингаар зодож түүний биед баруун нүдний зовхи, зүүн гарын алганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсан,

Шүүгдэгч З.Б нь гэрч Б.Ц-ыг хамтран амьдрагч эмэгтэйтэй гэдгийг мэдэлгүй, гэрт нь унтаж байтал орж ирсэн Б.Өыг ”янхан” гэж хэл амаар доромжлон, цээжийг маажиж, аяга шидэн зодолдож түүний биед тархи доргилт, цээжинд цус хуралт, баруун шууны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч нар нь хэдийгээр хоорондоо харилцан зодолдсон боловч зодолдох болсон шалтгаан нь хувийн сэдэлттэй буюу гэрч Б.Ц-ыг нэг нэгэнтэйгээ хардаж зодолдсон бөгөөд харилцан бие биедээ хөнгөн зэргийн гэмтэл учруулжээ.

Шүүх хуралдаанд Б.Ө З.Б нар нь шүүгдэгч, хохирогчийн эрхийг эдлэж, үүргийг хүлээн оролцсон бөгөөд өмгөөлөгч авахгүй, мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлсэн тул шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй гэсэн бөгөөд хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрсэн тул тус тусын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн баримт шүүхэд ирүүлжээ.

Прокуророос сэжигтэнийг яллагдагчаар татах тогтоол батлаж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул шүүх Б.Ө, З.Б нарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

Шүүгдэгч З.Б нь 2015 оны 08 сарын 20-ны өдөр Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ¹101 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан байх боловч Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх хэсэгт заасан хугацаанд тэрээр гэмт хэрэг шинээр үйлдээгүй байх тул шүүгдэгч З.Бг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Ө, З.Б нар нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн, хохирогч З.Б, Б.Ө нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн талаарх хүсэлтийг бичгээр гаргаж ирүүлсэн тул Шүүгдэгч Б.Ө, З.Б нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхөөр шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Ө, З.Б нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон                                                                                                             ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хуулар овогт Б.Ө, Боржигон овогт З.Б нарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар Б.Ө, З.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснааар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1дэх хэсэгт зааснаар Б.Ө, З.Б нарыг эрүүгийн хариуцлагаас тус тус чөлөөлсүгэй.

3. Шүүгдэгч Б.Ө, З.Б нарт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

4. Шүүгдэгч Б.Ө, З.Б нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шүүгдэгч болон хохирогч нар тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

                                            ДАРГАЛАГЧ,

 

                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Б.МӨНХБАЯР