| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхүүгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 176/2021/0028/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/310 |
| Огноо | 2021-08-25 |
| Зүйл хэсэг | 11.7.2.1., |
| Улсын яллагч | Г.Энхбат |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол
2021 оны 08 сарын 25 өдөр
Дугаар 2021/ШЦТ/310
2021 8 25 2021/ШЦТ/310
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батмандал,
Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Энхбат,
Насанд хүрээгүй хохирогч Ө.Номинзул, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Цэцэгбадам,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар,
Шүүгдэгч П.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийж,
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч А П Б д холбогдох эрүүгийн 2134000830217 дугаартай, 1 хавтаст хэргийг 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч П.Бнь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч П.Б-гийн өгсөн: Манай найз Солонгос улсад 7 жил амьдарч байгаад ирсэн. Энд байр авсан гэхэд нь бид хамтдаа суухаар болсон. Тэр өдөр гадуур архи зарахгүй болохоор нь нэг дэлгүүрээс гуйж байгаад хоёр пиво авсан. Гэрт жоохон хүүхдийн хажууд уугаад яахав гэж бодоод үсчин н.Заяагийн гэрт очиж уусан. Гэртээ ирэхэд манай нөхөр намайг хардаж хэрүүл маргаан үүсгэсэн. Тэгэхэд манай охин намайг өмөөрсөн юм байна лээ. Тэр үед манай хөрш цагдаад дуудлага өгсөн байсан. Манай охины найз н.Номин-Эрдэнэ гэх охин манай гэрт ирээд аав, ээж хоёр алтанд явсан би Ө.Номинзултай хамт хоноё гээд гуйсаар байгаад гэртээ авч хонодог юм. Сүүлд тэр охины гэрт хоносны маргааш гэртээ ирэхгүй удаад байхаар нь 7, 8 удаа залгахад утсаа аваагүй. Би охиноо гэрт ирэхэд нь яагаад утсаа авахгүй байгаа юм бэ гэж асуухад н.Номин-Эрдэнэ утсаа битгий ав гэж хэлээд байсан гэж хэлсэн гэх мэдүүлэг,
Насанд хүрээгүй хохирогч Ө.Номинзулын өгсөн: Манай ээж өдөр тутам согтууруулах ундаа хэрэглээд байдаггүй. Намайг гадуур их явахад тэнээд байна гэж загнадаг. Би цагдаа дээр үнэнийг хэлэхэд намайг гүтгээд ингэж хэл гээд загнаад байсан. Намайг юм яриагүй байхад цагдаа өөрөө бичээд байсан. Миний гар зүсэгдсэн байсан. Би гараа өөрөө санамсаргүйгээр зүссэн. Тэгэхэд цагдаа чи энийг өөрөө зүсээгүй танай ээж зүссэн гээд тулгаад, чи худлаа мэдүүлэг өгөөд байна гэж загнаад байсан. Тэгэхээр нь би гараад явсан гэх мэдүүлэг,
Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:
Насанд хүрээгүй хохирогч Ө.Номинзулын өгсөн: “2021 оны 3 дугаар сарын 28-ны өглөө 08 цагт сэрсэн. Тэгээд гэртээ байж байтал ээжийн найз Сувдаа гэх эмэгтэй, үсчин Заяа гэх хүмүүс манай гэрт ирсэн. Тэгээд юм олж уумаар байна гээд ээжтэй хамт дэлгүүр яваад 2,5 литртэй Нийслэл нэртэй том пиво 2 ширхэг, аавд гээд 1 шил архи авч ирээд миний хажууд гэрт ууж дуусгасан. Тэгээд Сувд, Заяа гэх найз нь манай гэрээс гараад явтал удаагүй аавын гар утас руу хүн залгаад аав гэрээс гараад явтал ээж хойноос нь гарч явсан. Тэгээд 00:40 минутын үед аав ээж хоёр орж ирсэн гэрт ирэх үед аав халаасандаа жижиг шилтэй архи хийсэн байсан. Ээж, аав хоёр гэртээ ирээд маргалдаж эхэлсэн яагаад гэвэл ээж аавыг найз нартайгаа хардаад хэрэлддэг. Ээж гэр дотор юм авч шидлээд байсан. Тэгтэл хажуу айл цагдаа дуудсан байсан. 2021 оны 3 дугаар сарын 28-ны шөнө ээж намайг энэ хэрүүл маргаан чамаас боллоо гичий минь гээд миний нуруу хэсэгт гараараа 3 удаа цохисон. Энэ өдөр аав ээжийг цохих гэхээр нь би дундуур нь ороод аавыг цааш нь түлхэж холдуулаад бас ээжийг түлхээд холдуулсан чинь ээж орон дээр унасан. Тэгснээ ээж босож ирээд намайг чи юу мэддэг юм гэрээс зайл гичий минь гээд миний нуруу хэсэгт 3 удаа гараа цохисон. Тэгтэл цагдаа ирсэн. Цагдаа ирэхэд хаалга онгойлгож өгөхгүй шүү гээд ээж намайг загнаад байсан.
Манай аав 2020 онд Дорнод аймагт айлын мал маллаад нэг жил болоод ирж байгаа сүүлийн нэг жил намайг зодоогүй. Харин манай ээж 2020 оны 5 дугаар сараас 34-р байранд нүүж ирснээс хойш архи согтууруулах ундаа хэрэглээд агсам тавиад орилж хашхираад цохиж зоддог болсон. Танай аав чинь хэн юм бэ чи аавыгаа дагаад зайл, аавыгаа дуурайсан шээс, чамаас болж цагдаа ирлээ гэх зэргээр намайг хараадаг. Манай ээж эрэгтэй хүмүүстэй нийлж архи уудаг би архи уулгахгүй гэж хэлтэл ээж намайг ямар ч хамаагүй шалтаг гаргаж байгаад гэрээс хөөгөөд хүмүүстэй архи уудаг.
2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр манай ээж Саранцацрал гэх найзындаа пиво уугаад гэртээ ирчихсэн байсан. Ээжийн утас дуугараад ээжийн ах нь надтай яръя гэхэд нь ээж миний чихэн дээр тавихаар нь би ярихгүй гээд ээжийн утсыг нь ээж рүү шидчихсэн чинь ээжийн хамрыг оночихсон. Тэгсэн чинь ээж уурлаад чи миний хамрыг хугалчихлаа гээд намайг орон дээр хэвтэж байтал орноос чирч буулгаад нуруу хэсэг рүү 2-3 удаа өшиглөөд хөлөөрөө 1 удаа дэвсэж зодсон. Би уйлаад гэрээс гараад Номин-Эрдэнийн гэрт очиж хоносон.
2021 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Батчимэг эгчийнд хоноод 14-ний өглөө гэртээ ирэхэд архи уучихсан халамцуу байж байсан. Ээжийн утас нь дуугараад явах гэхээр нь явуулахгүй гэтэл ээж намайг би чамайг хэрэггүй төрүүллээ, хүнд өргүүлээд явчхаач гээд харааж зүхээд миний нуруу хэсэг рүү 5-6 удаа алгадаж зодсон.
2021 оны 3 дугаар сарын 20-ны өдөр гэртээ байж байтал орой аав, ээж хоёр согтуу ирээд хаалга нүдэхээр нь би айгаад гэртээ орж ирээд зодолдож, хэрэлдэж магадгүй гээд хаалгаа онгойлгож өгөөгүй. Тэгтэл ээж уурлаад цонх хагалчихсан. Би орилоод цагдаа дуудлаа гэтэл аав, ээж хоёр цаашаа явчихсан. Тэгээд би ээжийн том ахын эхнэр Саранцацрал гээд эгчийнд очиж хоносон.
2021 оны 3 дугаар сарын 28-ны өдөр аав, ээжтэйгээ хамт Төв аймгийн Зуунмод сумын 1-р багийн 34-р байрны 7 тоотод гэртээ байж байтал Сувдаа гэх хүн орж ирээд ээжийг дагуулж гараад дэлгүүр орсон бололтой 2 том бор өнгөтэй пиво, аавд нэг архи авчирсан. Тэгээд тэр гурав архи, пиво хувааж уугаад сууж байтал Заяа гэх эрэгтэй орж ирээд ууж байсан архи, пиво ууж дуусаад Заяа, Сувдаа хоёр гэр лүүгээ явцгаасан. Аав найзтайгаа уулзана гээд үнэртэй ус цацаад гарах гэтэл ээж уурласан чинь аав гараад явчихсан. Удалгүй ээж араас нь гараад явсан. Тэгээд тэр хоёр 23 цагийн үед согтуу ирсэн. Ээж архи уусан үедээ аймаар агсам болчихдог. Аав, ээж хоёр орж ирээд цай ууж сууж байгаад ширээн дээр байсан том төмөр тогоо шидээд орилоод хашхираад байсан. Тэгсэн хажуу айл цагдаад дуудлага өгсөн байсан. Цагдаа нар ирээд хаалга нүдсэн чинь аав хаалга онгойлгохгүй байсан чинь цагдаа нар хаалга онгойлгоод ороод ирсэн. Аав, ээж хоёрыг аваад явсан. Би Батчимэг эгчийн гэрт очиж хоносон. Аав, ээж хоёр хоорондоо хэрэлдээд намайг болиулах гэсэн чинь ээж миний нуруу хэсэгт 3 удаа гарaa цохисон." гэх мэдүүлэг,
“...манай ээж намайг эрүүлдээ цохиж зодож байгаагүй эрүүлдээ гэрээ цэвэрлэсэнгүй гэж л загнадаг. Манай ээж согтуу орж ирээд шууд загнадаггүй, би өөдөөс нь архи уулаа гээд уурладаг мөн ээж жирэмсэн болохоор би санаа зовоод архи уулаа гээд ээжид уурладаг. Тэгэхээр ээж согтуу болохоор намайг зоддог. Голдуу аавтай л ээж хэрэлддэг. Хоёулхнаа байхад намайг яах ч үгүй би өөдөөс нь архи уулаа гэж уурлаад л уурыг нь хүргэдэг. Манай ээж архи уухаараа агсам болчихдог. Манай ээж намайг эрүүлдээ бол огт зодож байгаагүй. Энэ жил 3 удаа л байх намайг зодохдоо зөвхөн миний нуруу руу л гараараа алгадаж цохидог гараа атгаж байгаад цохидоггүй нэг удаа л нүүр лүү алгадсан. Маргааш нь эрүүл болоод юу ч санахгүй байна гэдэг тэгээд надаас уучлалт гуйдаг. Над руу ямар нэгэн эд зүйл шиддэггүй. Өөр зүг рүү л юм авч шиддэг. Би ээжээс огт айдаггүй согтуу үедээ агсраад ганцаараа яриад хашхираад орилоод байхаар л жаахан айдаг. Нэг л удаа согтуудаа “чамайг хэрэггүй төрүүлдэг байж, асрамжийн газар өгнө, чамаас болж аавтай чинь муудалцсан” гэж хэлж байсан. Намайг хоёр удаа хөөж байсан 2021 онд бас согтуудаа л хөөж байсан. Намайг миний нүднээс далд ор гэхээр нь би өөрөө гэрээсээ гараад явчихдаг тэгээд найзындаа очиж хоносон. Манай ээж надад үг зааж өгч байгаагүй ээжийгээ битгий шоронд явуулаарай гэж уйлж байсан. Тэр үед ээж эрүүл байсан архи уугаагүй байсан. Ээж цагдаад мэдүүлэг өгснөөс хойш огт apxи уугаагүй найзууд нь уруу татах гээд утсаар дуудахаар манай ээж үгүй гээд өөрөө татгалзаад байгаа.”
“...Манай ээж архи уух болгондоо намайг цохиж зодоод байдаггүй намайг яг цохиж зодсон тод санаж байгаа зүйл бол 2021 онд 3 удаа согтуудаа нуруу луу цохисон зүйл байгаа. Тэрнээс биш архи уух болгондоо цохиж зодоод байдаггүй. Манай ээж архи уусан үедээ чанга чанга хашхираад байдаг тэрнийг хажуу айлын хүмүүс сонсчхоод намайг зодоод байна гэж бодсон байх ер нь манай ээж архи уусан үедээ их төвөгтэй байдаг би архи уулаа гэж ээжид уурлахаар чамд хамаагүй чамаар заалгахгүй гээд аймаар агсан болчихдог. Тэгээд би гэрээсээ явчихдаг. Тэр архи уусан удаа болон миний гэрээсээ явсан удаа олон байгаа би яг тэд эд гэж мэдэхгүй байна. Намайг байх хугацаанд гаднаас хүн ирүүлж гэртээ архи ууж байгаагүй намайг байхгүй үед л гэртээ хүн оруулж архи ууж байгаад надад баригдаад нөгөө хүмүүс нь намайг хараад яваад өгчихдөг. Миний гарын бугуй биш баруун гарын эрхий хурууны дээд хэсэг зүсэгдсэн байхдаа Номин-Эрдэнийн гэрт очсон. Тухайн үед өвөл байсан тэр үед бол ээж намайг цохиж зодсон хөөж туусан зүйл байхгүй согтуу гэртээ ирэхээр нь агсан тавих байх гээд ээжийг аргадаж унтуулаад би өөрөө Номин-Эрдэнийн гэрт очоод 2 хоносон. Би баруун гарынхаа эрхий хурууг өөрөө зүсчихсэн. Үсэнд түрхдэг шилтэй уураг витаминыг онгойлгох гэж байгаад гараа зүссэн юм үүнд бол ээж ямар ч хамааралгүй. Манай ээжийн эгч П.Батчимэг гэх хүн ээжийг архи уудаг гэдгийг мэддэг байсан. Харин намайг зоддог байсныг огт мэдээгүй байсан цагдаа хэрэг үүсгэж шалгаснаас хойш л мэддэг болсон өмнө нь надаас П.Батчимэг эгч "Ээж чинь архи уусан үедээ чамайг зовоож арай зоддог юм биш биз дээ" гэж асууж байсан би "үгүй" гээд огт хэлээгүй. Тэгээд хамгийн сүүлд хажуу айлд дуудлага өгөөд цагдаа ирээд шалгаж байх үед П.Батчимэг эгч ирээд намайг гэр лүүгээ аваад явсан. Тэр үед надаас ээж чинь юу болоод байгаа юм архи уугаад байгаа юм уу гэж асууж байсан.” гэх мэдүүлэг /хх 6-8, 79-83, 96-97, 118-119/,
Шүүгдэгч П.Бгийн өгсөн: “Би 2021 оны 3 дугаар сарын 28-ны өдөр гэртээ хоол унд хийгээд байж байтал манай найз Сувдаа олон жил уулзаагүй гээд манай гэрт 17 цаг өнгөрч байхад ирсэн. Тэгээд ганц, хоёр пиво уумаар байна дэлгүүр олоод өгөөч гэсэн. Тэгэхээр нь Хархираа маркетаас гуйсаар байгаад 0,33 литртэй Хараа, нийслэл нэртэй 2,5 литртэй 2 ширхэг пиво авч ирээд манай гэрт уугаад байж байтал үсчин Заяа манай гэрт 2,5 литртэй Боргио нэртэй пиво барьчихсан орж ирсэн. Тэгээд авсан пиво архиа манай гэрт ууж дуусаад Сувдаа гэр лүүгээ явсан. Манай нөхрийн найз утсаар яриад манай гэрт 1 шил архи авч ирсэн. Тэгээд тэр архийг аваад гэрээс нөхөртэйгөө гараад үсчин Заяагийн гэрт очиж 4-лээ хувааж уусан. Тэгээд яг хэдэн цагт гэрт орж ирснийг мэдэхгүй байна. Нэг мэдэхэд Цагдаагийн байгууллагад сэргэсэн. Өөр юу болсныг мэдэхгүй байна. Архи хэтрүүлэн хэрэглэсэн байна лээ. 2021 оны 3 дугаар сарын 28-ны орой насанд хүрээгүй 14 настай охиныхоо хажууд хүмүүстэй архи пиво уусан нь үнэн. Би 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр охиноо утсаар хамар цохилоо гэж уурлаад гар, нуруу хэсэгт нь 2-3 удаа цохиж зодсон. 2021 оны 3 дугаар сарын 20-ны өдөр манай охин бид хоёр гэрээс гарах гэж байхад Сувдаа ирсэн. Тэгээд танай нөхөр хаачсан юм бэ гэж асуухаар нь хойно айлд байгаа гэсэн. Сувдаа бид нар хамт нөхрийн байгаа айлд очсон. Тэгтэл Сувдаа би Солонгосоос ирээд та нарт юм авч өгөөгүй юм байна гээд хаанаас ч юм архи, пиво авч өгсөн. Тэгээд Номинзул уурлаад архи пиво уух гэлээ гээд түлхүүрээ аваад явсан. Тэгээд бид нар оёдлын үйлдвэрийн байр луу бөөнөөрөө айлд очоод 0.75 литртэй архи уугаад гэртээ 22 цаг өнгөрч байхад ирсэн. Тэгээд гэрийн хаалга цохиод байтал Номинзул хаалга онгойлгоогүй. Тэгээд байшингийн цонхоо чанга цохитол цонхны шил хагарч унасан. Тэгээд бид хоёр гэрт ортол манай охин гэрээс гарч явсан. Архиа хэтрүүлэн хэрэглэсэн байна лээ. Миний буруу архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглээд ямар зан ааш гаргасан талаараа сайн мэдэхгүй байна. Шөнийн цагаар бусдын амгалан тайван байдал алдагдуулсан зөрчил гаргасан бол миний буруу.”
"Ө.Номинзул бол миний төрсөн охин. Би өөрийн төрсөн охин Ө.Номинзулыг удаа дараа цохиж зодож, гэр орноосоо хөөсөн зүйл байхгүй. Ө.Номинзул өөрөө ааш муутай эрх хүүхэд учраас уурлаад гэртээ ганцаардаад гэрээсээ гараад явдаг. Хичээл орохгүй удсанаас хойш гэртээ уйдаад тэгээд гэрээсээ гараад явчихдаг уг нь надаас гэрээсээ гарч тоглох талаар гуйдаг л даа би заримдаа зөвшөөрдөггүй учраас уурлаад гараад явчихдаг юм. Би хааяадаа л лаазтай пиво аваад гэртээ уучихдаг юм тэгээд л би унтаад өгдөг. Би удаа дараа архи уух боломжгүй шүүхэд үйлчлэгч хийдэг учраас их завгүй байдаг. Манай охин Номинзул манай эгч Батчимэгийн хүүхдийг харахаар гэрт нь очдог юм. Тэгээд Батчимэг эгчийнд хонодог. Мөн заримдаа манай гэр өвөл хүйтэн байдаг учраас Батчимэг эгчийнд манай охин хонодог байсан. Мөн Номинзулын найз охин болох Номин-Эрдэнэ гэх охин гэрт нь хүн байхгүй аав ээж нь самарт явсан гээд надаас гуйгаад тэгээд Номинзул Номин-Эрдэнийн гэрт 2 удаа хоносон байх. Нэг удаа хонохоор яваад гар утсаа авахгүй надад олдоогүй. Тэгээд би дараа нь Номинзулыг зөндөө загнасан ахиж Номин-Эрдэнийнх рүү явуулахгүй гэж загнаж байсан. Би охиноо огт зоддоггүй ш дээ хааяа л үглэдэг болохоос биш хичээлээ хий, гар утас оролдохоо боль гэж үглэж загнадаг л байсан.” гэх мэдүүлэг /хх 9-11, 142-143/,
Гэрч Ж.Оюундарийн өгсөн: “Би П.Бгэх хүнийг сайн танихгүй. Манай хажуу айлын эмэгтэй л гэж мэднэ. Манай байшингийн баруун талын ханаараа залгаа байшинд байдаг. Манайх 2020.6 дугаар сарын сүүлээр Төв аймгийн Зуунмод сумын 1-р баг 34-р байранд нүүж ирсэн. Түүнээс 10 гаран хоногийн дараа П.Бгэх эмэгтэй Номинзул гэх 14 настай охинтойгоо манай хажууд нүүж ирсэн. Тэгээд нөхөр нь гэх залуу нэлээн сүүлд 2021 оны 3 дугаар сарын дундуур л ирсэн. П.Бгэх эмэгтэй нөхөр охиныхоо хамт гурвуулаа л амьдардаг байсан. Нүүж ирснээсээ хойш л бараг өдөр алгасахгүй архи уудаг байсан. Хамгийн анх 2020 оны 7 дугаар сар байх ямар ч байсан зун байсан шөнө дунд 00 цагийн үед байх П.Бгэх эмэгтэй байшингийн гадаа үүдэнд шал согтуу охиноо тип тап хийтэл нь гараараа болон хөлөөрөө цээж нуруу руу нь цохиод өшиглөөд байсан. Тэгээд гартаа хутга барьчихсан "өөрийгөө ална би үхвэл сайхан байна уу" гээд орилоод 30 минут орчим болсон мөн "эцэгтэйгээ зайлаарай" гээд байсан охин уйлаад цаашаа гүйгээд явчихсан. Түүний дараа 2020 оны 9 дүгээр сарын эхээр орой 21 цагийн үед мөн П.Бгэх эмэгтэй согтуу охиноо зодоод "чамайг алаад өөрөө үхнэ чамайг угaacaa тамлах гэж төрүүлсэн юм, надад дандаа гай болдог чамайг тэжээх гэж зовж байна, чи миний эрхийг боолоо" гээд байсан. Тэр чимээ нь ханын цаанаас сонсогдсон түг түг хийтэл цохиод байгаа чимээ сонсогдсон. Охин "ёоёо ээжээ гуйж байна болилдоо" гээд уйлаад байсан. Түүний дараа 2021 оны 02 дугаар сарын 14-ний орой 18 цагийн үед гэртээ архи уугаад байгаа шинжтэй орилолдоод байсан. Тэгээд тухайн өдрийн шөнө дунд "чи миний хамар луу цохисон" гээд охин руугаа дайраад орилоод байсан. Охин "ээжээ болиоч ёооё өвдөөд байна" гээд байсан. Түүний дараа 2021 оны 3-р сарын 20-ны орой П.Бгэх эмэгтэй согтуу ирээд гэрийнхээ хаалгыг нүдэхэд охин нь айгаад хаалгаа тайлж өгөөгүй тэгтэл хаалганы гаднаас "хаалгаа онгойлго гичий минь ална чамайг" гээд орилоод байсан. Тэгтэл охин нь хаалгаа тайлж өгөхгүй байсан. Тэгтэл П.Бгэрийнхээ цонхыг цохиод хагалчихсан. Тэгээд яваад өгсөн тэр хооронд нь охин нь гэрээсээ гараад зугтаачихсан хаашаа явсныг нь мэдэхгүй. Хамгийн сүүлд 2021 оны 4 дүгээр сарын 13-ний өдөр мөн П.Бсогтуу охиноо зодоод хэлэх хэлэхгүйгээр хэлээд орилж чарлаад байсан. Тэгээд мөн түмпэн шанага зэрэг эд зүйл тачигнаад байсан. Тэгээд манай нөхөр гараад хаалгыг нь нүдэхэд хаалгаа тайлахгүй цагдаа дуудлаа гэхэд дуудаач гээд байсан. Тэгээд цагдаа дуудаад цагдаа ирэхэд нь би үнэн учрыг нь хэлэхэд намайг гүтгэж байна гээд байсан. П.Бгэх эмэгтэй манай хажууд байх хугацаандаа байнга архи ууж охиноо хэлэх хэлэхгүйгээр хэлдэг байсан. Ямар ч л байсан дээрх мэдүүлсэн 4 удаа охиноо зодож янз бүрээр хэлж доромжилдог байсан. Охиноо "Миний амьдралд гай болж байна чамайг тэжээх гэж ажил хийдэг. Гичий минь эцэгтэйгээ зайл, чамайг тамлах гэж төрүүлсэн юм" гэх зэргээр доромжилдог байсан. Манайх сүүлдээ хажууд нь байхаас залхаж нүүгээд явсан.” гэх мэдүүлэг /хх 17-18, 102-103/,
Гэрч Г.Алтанцэцэгийн өгсөн: “Би П.Бгэх хүнийг танихгүй. 2020 оны зун билүү намар байх Төв аймгийн Шүүхэд үйлчлэгч хийдэг гэх Б гэх эмэгтэй нөхөр хүүхдийнхээ хамт манай хажуу залгаа байранд түрээсээр нүүж ирсэн гэж сонссон. Тэрнээс ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. Анх нүүж ирэхдээ охинтойгоо л хамт нүүж ирсэн. 2020 оны 10 билүү 11-р сард шөнө дундаас хойш ойролцоогоор шөнийн 01-02 цагийн үед байх охин нь "ээжээ миний буруу" гээд уйлаад байгаа чимээ сонсогдсон ээж нь бололтой эмэгтэй хашхираад байгаа чимээ сонсогдсон. Тэгэхээр нь би гэрийнхээ дулааны паарыг 2-3 цохиход тухайн айл чимээгүй болчихсон. Хүүхэд ч уйлахаа больсон. Би тухайн үед охин буруу зүйл хийгээд ээждээ загнуулж байна гэж сонссон ээж нь юу гэж хашхирсныг би мэдэхгүй байна хашхираад л байсан. Тэгээд өнгөрсөн. Дараа нь 2021 оны 4 дүгээр сарын 01-ний шөнийн 01 цаг 20 минутанд хүүхэд нь дахин уйлаад байгаа чимээ гарсан тэгэхээр нь би ахиад дулааны паараа цохиход чимээгүй болоогүй хүүхэд нь уйлаад л байсан. Манай 4 настай зээ хүү тэр чимээгээр сэрсэн. Тэгээд чимээгүй болохгүй байхаар нь би цагдаа дуудсан. Тэгээд цагдаа ирсний дараа нөгөө айл руу ороход нөгөө айлын эхнэр, нөхөр хоёр хоёулаа согтуу байсан. Тэр айлын эхнэр нөхөр хоёр ер нь архи уудаг айл байсан. Миний мэдэхийн хүүхдээ 2 удаа уйлуулж байхыг би сонссон сүүлийнх дээр нь би цагдаа дуудсан. Би хүүхдийг зодож байхыг нь бол нүдээр хараагүй. Тухайн айл манайхтай нэг орцонд биш залгаа айл байгаа юм. Тус тусдаа орцтой ч манай гал тогооны өрөө болон том өрөөний ханатай нь тухайн айлын хана нь залгаа байдаг юм.” гэх мэдүүлэг /хх 19-20, 105-106/,
Гэрч Д.Уранбаярын өгсөн мэдүүлэг /хх 21-23, 99-100/,
Насанд хүрээгүй гэрч С.Номин-Эрдэнийн өгсөн: “Би Ө.Номинзулыг танина. Манай найз найзлаад 1 жил болж байна. Манай гэрт Ө.Номинзул 2 удаа ирж хоносон. Хонох хугацаанд 2-3 хоноод явдаг. Манайд байх үед ээж нь Номинзулыг асууж сурдаггүй. Манай ээж намайг зодлоо гээд өвөл хэлж байсан. 2021.4.10-ны өдөр ирж хоноод 11-нд бас хоносон. 2021 оны хэдэн сар гэдгийг мэдэхгүй байна. Номинзул над руу чат бичээд манай ээж намайг согтуу зодоод гэрээс зайл гээд хөөгөөд байна би танайд очиж болох уу гэж хэлсэн. Тэр үед Номинзул бид хоёр манай ээжид хөдөө ажлаар томилолтоор Номинзулын ээж явсан манайд хэд хонож болох уу гэж асуугаад тэгтэл манай ээж тэг гэсэн. Тэр үед манайд Номинзул 3 хоносон. Ө.Номинзултай найзлаад 1 жил болж байгаа энэ удаа Номинзул ээж архи уугаад намайг зайл гэж хөөдөг. Юм шиддэг, цохиж зоддог гэж надад хэлдэг байсан. Би энэ тухай сонссон байж өөрийн ээждээ хэлж байгаагүй. Эхлээд манайд өвөл ирж 3 хоноход баруун гарын бугуй хэсэгт зүсэгдсэн цус гарсан байдалтай ирсэн. Харин бусад зодсон хэсгийг харж байгаагүй. Номинзул надад гэрээсээ хөөгдсөн гэж 4 удаа хэлсэн. Тэрний 2 удаад нь манайд ирээд нийт 5 хоноод явсан. Харин 2 удаад нь ээжийнхээ эгчийнд хоносон гэж ярьсан. Ө.Номинзулын ээж нь архи уухаараа зоддог гэрээсээ хөөдөг гэсэн. Сүүлд аав нь ирсний дараа 2-уулаа нийлж архи уугаад Ө.Номинзулыг зодож гэрээсээ хөөдөг гэж надад хэлдэг. Архи уухаараа Номинзулд хэцүү байдаг гэсэн.” гэх мэдүүлэг /хх 24-25/,
Гэрч Ч.Ганчимэгийн өгсөн: “Манай охин Номин-Эрдэнийн найз гэж манай гэрт ирж хоноод би таньдаг болсон. Манай гэрт анх ирэхдээ манай ээж томилолтоор явсан. Танайд хэд хонож болох уу гэхээр нь за тэг гэж хэлтэл манайд 3 хоноод явсан. Би анх гайхаад охин нялх хүүхдээ ийм олон хоног айлд хонуулаад яагаад хойноос нь ярьдаггүй хүмүүс юм бол гэж бодож байсан. Харин дахин 2021.4.10-ны өдөр над руу Номинзул яриад уйлаад эгчээ манай ээж архи уугаад намайг гэрээс зайл чамайг харахаар нүд хорсоод байна гэж хөөгөөд байна гээд уйлсан. Би чи ээжийнхээ эгчийнд очсон гээ биз дээ гэж хэлтэл манай ээжийн эгч чи ээжийгээ цагдаад өгсөн биз дээ гээд загнаад байдаг болсон гэхээр нь өрөвдөөд гэртээ авч ирж 2 хонуулаад байж байтал 2021.4.12-ны өдөр ээж нь залгаад Номинзул гэр лүүгээ явсан. Энэ хүүхэд хэцүү боллоо ээж нь архи уугаад гэрээсээ хөөгөөд чи ахиад цагдаадаа өг дууд гээд эрүүл согтуу байсан ч хэлж загнаж дарамтлаад байна гэсэн. Би Ө.Номинзулын биед учирсан гэмтэл бэртэл мэдэхгүй байна. Анх манайд ирэх үед юу ч дуугарахгүй чимээгүй байсан. Би хоол унд ид гэхээр идэхгүй байсан. Би бүр жижиг өрөөнд оруулж хоол өгч байсан. Тэр үед би ээждээ зодуулж ирсэнг мэдээгүй. Харин сүүлд мэдсэн. 2021.4.10-ны өдөр ирэхэд нь сайн ярилцаж хэлж байсан.” гэх мэдүүлэг /хх 26-27/,
Гэрч П.Батчимэгийн өгсөн: “Би мэдэхгүй П.Ббол архи уудаггүй түүний нөхөр нь архи уудаг хүн байдаг. Өмнө нь би П.Бболон Номинзул нартай хамт амьдарч байсан тэр хугацаанд П.Богт архи уудаггүй байсан мөн өөрийн охин Номинзулыг ч зоддоггүй байсан сүүлийн хоёр жил л надаас тусдаа амьдарсан тэр хугацаанд юу болсныг би мэдэхгүй байна би П.Бг төрсөн охиноо байнга зоддог гэж огт бодохгүй байна. Ө.Номинзул ээжтэй муудалцсан л гэж байсан тэрнээс биш зодуулж гэрээсээ хөөгдсөн гэж хэлж байгаагүй ээжтэйгээ яагаад муудалцсан юм гэхэд үсчинд өөрөө орчхоод намайг оруулаагүй гэж муудалцсан л гэж байсан. Номинзул охин дураараа ээжийнхээ үгэнд ордоггүй гэр орны ажил бараг хийж үзээгүй охин байгаа юм Бг яагаад ийм хэрэгт холбогдсоныг би гайхаад олохгүй байна охиноо загнадгийн хувьд бол ээж нь юм чинь загнах зүйл гарах л байх.” гэх мэдүүлэг /хх 121/,
Гэрч Ө.Саранцацралын өгсөн: “Номинзул бол манай нөхрийн дүү Б гэх хүний охин байгаа юм. Номинзул манай охин Солонготой найз. Миний мэдэхийн манайд 2 удаа ирж хоносон. Сар өдрийг нь санахгүй хоорондоо их зайтай л 2 удаа ирж хоносон. Хамгийн эхлээд шөнө 23 цагийн үед охин Солонго бид хоёр гэртээ унтаж байхад Номинзул цонх нүдээд танайд хонох гэсэн юм гэж байсан. Тэгээд гэртээ оруулахад уйлчихсан. Ээж архи уугаад цонх хагалсан би айгаад гараад ирлээ намайг хөөгөөд байсан гэж байсан. Тэгээд гэртээ хонуулсан маргааш өдөр нь Б ирээд охиноо аваад явсан. Тэр үедээ Б онцын зүйл хэлээгүй. Би ч асуугаагүй. Дараа нь нэлээд хэд хоногийн дараа шөнө 23 цагийн үед манай охин Солонго гэнэт ээжээ би Номинзулыг тосоод аваад ирье манайд хоноё гэж байна гэхээр нь тэг тэг гээд охиноо явуулж тосуулаад авчруулж манайд хоносон. Тэр үедээ ээжийгээ архи уусан хөөсөн эсэх талаар юм яриагүй.” гэх мэдүүлэг /хх 123-125/,
Насанд хүрээгүй гэрч Э.Солонгын өгсөн: “Номинзул гэх охин манайд 2 удаа ирж хоносон. Би өдөр сараа сайн санахгүй байна. Хамгийн эхлээд шөнө 23 цагийн үед байх манай гэрийн цонхыг нүдээд уйлаад ороод ирсэн. Тэгээд юу болсон талаар асуухад ээж архи уугаад цонхоо хагалаад танайд хонох гэсэн юм гэж ирж байсан. Тэгээд манайд хоноод маргааш нь ээж Б нь ирээд Номинзулыг аваад явсан. Тухайн үед Номинзулыг авч явахдаа ашгүй ашгүй шөнө гараад явчихсан байсан танайд ирж хоносон юм уу гэж байсан. Дараа нь бас над руу чат бичээд шөнө 23 цагийн үед намайг ирээд тосоод авчих танайд хонох гэсэн юм гэж байсан. Би Номинзулыг байрных нь ойролцоо очиж тосож авч байсан. Тэр үед надад ээжийнхээ тухай юм хэлээгүй би зүгээр л манайд хонож байгаа юм байх гэж бодсон.” гэх мэдүүлэг /хх 126-128/,
Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн №157 дугаартай шинжээчийн дүгнэлт: “1.Ө.Номинзулын биед гэмтэл тогтоогдсонгүй.” гэх /хх 29/,
Сэтгэл зүйн дүгнэлт: “Санаа зовнил, түгшүүрийн тодорхойлох "G-A-D-7" тест болон сэтгэл гутралыг үнэлэх өөрийн үнэлгээний сэтгэл зүйн сорилууд авч дүгнэхэд Номинзулын хувьд санаа зовнил түгшилт 14 оноо буюу дунд түвшинд, сэтгэл гутрал өндөр түвшинд буюу сэтгэл гутралтай оношлогдсон байна. Номинзулын хувьд эцэг, эх нь маргалдах үед өөрийг нь буруутгаж гар хүрдэг ихэвчлэн гэртээ архи согтууруулах ундаа хэрэглэдэг энэ бүхэн нь өдөр бүр санаа зовниж сэтгэлийн түгшилт нь даамжирч сэтгэл гутралын өндөр түшинд хүргэсэн байна. Өөрийгөө үнэлэх үнэлэмж хэвийн түвшинд боловч нийгмийн айдас үүссэн байх магадлалтай, харилцаа нээлттэй, орчиндоо хандах сэтгэлийн гадаад илрэл жигд биеэ барьсан зүйл ажиглагдаагүй. Бага наснаас өсвөр насанд шилжих үе учир хүүхэд эмзэг, мэдрэмтгий болох хандлагатай байдаг.” гэжээ /хх 32/,
гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 4/, аюулын зэргийн үнэлгээгээр 5 буюу дунд гарсан талаар тэмдэглэл /хх 33-34, 35-36/, нас тоолсон тэмдэглэл /хх 85/, шүүгдэгчийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 88/ зэрэг бичгийн бусад нотлох баримтууд болно.
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор П.Б-г Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн нутаг 34-р байрны 8 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ төрсөн охин 14 настай Ө.Номинзулыг 2021 оны 02 дугаар сарын 10-ны орой чи миний хамрыг хугалчихлаа гэх шалтгаанаар орноос чирч газарт буулган толгой хэсэгт 3-4 удаа өшиглөн, нуруун дээр нь хөлөөрөө 5-6 удаа дэвсэж, нүүр хэсэгт нь гараараа 1 удаа алгадсан. Мөн 2021 оны 02 дугаар сарын 14-ний өдөр архи уулгасангүй гэх шалтгаанаар нуруу хэсэгт нь цохисон. 2021 оны 3 дугаар сарын 28-ны шөнө энэ хэрүүл маргаан чамаас боллоо гэх шалтгаанаар нуруу хэсэгт нь гapaapaa 3 удаа цохиж зодсон гэж үзэн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай төрсөн охиноо байнга зодсон гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Төв аймгийн Цагдаагийн газар хөрш айл болох Төв аймгийн Зуунмод сумын Номт 1-р баг 34-р байрны 8 тоотод оршин суух Д.Уранбаярын 2021 оны 3 дугаар сарын 29-ний шөнө 01:00 цагт П.Б, Ш.Өлзийбаяр нар нь охин Ө.Номинзулыг архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдээд байна мэдээллийн дагуу уг үйл явдлыг зөрчлийн хэргээр шалгаж улмаар гэрч, хохирогч нарын мэдүүлгээр Төв аймгийн Цагдаагийн газрын хэсгийн байцаагчаас Төв аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасагт шилжүүлэх санал гаргаж /хх 72/, уг зөрчлийн хэрэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээжээ. /хх 1/
Эрүүгийн 2134000830217 дугаартай хэрэгт насанд хүрээгүй хохирогч Ө.Номинзулын өгсөн: “2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр манай ээж Саранцацрал гэх найзындаа пиво уугаад гэртээ ирчихсэн байсан. Ээжийн утас дуугараад ээжийн ах нь надтай яръя гэхэд нь ээж миний чихэн дээр тавихаар нь би ярихгүй гээд ээжийн утсыг нь ээж рүү шидчихсэн чинь ээжийн хамрыг оночихсон. Тэгсэн чинь ээж уурлаад чи миний хамрыг хугалчихлаа гээд намайг орон дээр хэвтэж байтал орноос чирч буулгаад нуруу хэсэг рүү 2-3 удаа өшиглөөд хөлөөрөө 1 удаа дэвсэж зодсон. Би уйлаад гэрээс гараад Номин-Эрдэнийн гэрт очиж хоносон. 2021 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Батчимэг эгчийнд хоноод 14-ний өглөө гэртээ ирэхэд архи уучихсан халамцуу байж байсан. Ээжийн утас нь дуугараад явах гэхээр нь явуулахгүй гэтэл ээж намайг би чамайг хэрэггүй төрүүллээ, хүнд өргүүлээд явчхаач гээд харааж зүхээд миний нуруу хэсэг рүү 5-6 удаа алгадаж зодсон. 2021 оны 3 дугаар сарын 20-ны өдөр гэртээ байж байтал орой аав, ээж хоёр согтуу ирээд хаалга нүдэхээр нь би айгаад гэртээ орж ирээд зодолдож, хэрэлдэж магадгүй гээд хаалгаа онгойлгож өгөөгүй. Тэгтэл ээж уурлаад цонх хагалчихсан. Би орилоод цагдаа дуудлаа гэтэл аав, ээж хоёр цаашаа явчихсан." гэх мэдүүлэг, “...Манай ээж архи уух болгондоо намайг цохиж зодоод байдаггүй намайг яг цохиж зодсон тод санаж буй зүйл бол 2021 онд 3 удаа согтуудаа нуруу луу цохисон зүйл байгаа. Тэрнээс биш архи уух болгондоо цохиж зодоод байдаггүй. Манай ээж архи уусан үедээ чанга чанга хашхираад байдаг тэрнийг хажуу айлын хүмүүс сонсчхоод намайг зодоод байна гэж бодсон байх ер нь манай ээж архи уусан үедээ их төвөгтэй байдаг би архи уулаа гэж ээжид уурлахаар чамд хамаагүй чамаар заалгахгүй гээд аймаар агсан болчихдог. Тэгээд би гэрээсээ явчихдаг. Тэр архи уусан удаа болон миний гэрээсээ явсан удаа олон байгаа би яг тэд эд гэж мэдэхгүй байна." гэх мэдүүлэг,
шүүгдэгч П.Бгийн өгсөн: “...Тэгээд бид нар оёдлын үйлдвэрийн байр луу бөөнөөрөө айлд очоод 0.75 литртэй архи уугаад гэртээ 22 цаг өнгөрч байхад ирсэн. Тэгээд гэрийн хаалга цохиод байтал Номинзул хаалга онгойлгоогүй. Тэгээд байшингийн цонхоо чанга цохитол цонхны шил хагарч унасан. Тэгээд бид хоёр гэрт ортол манай охин гэрээс гарч явсан. Архиа хэтрүүлэн хэрэглэсэн байна лээ. Миний буруу архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглээд ямар зан ааш гаргасан талаараа сайн мэдэхгүй байна. Шөнийн цагаар бусдын амгалан тайван байдал алдагдуулсан зөрчил гаргасан бол миний буруу. Ө.Номинзул бол миний төрсөн охин. Би өөрийн төрсөн охин Ө.Номинзулыг удаа дараа цохиж зодож, гэр орноосоо хөөсөн зүйл байхгүй. Ө.Номинзул өөрөө ааш муутай эрх хүүхэд учраас уурлаад гэртээ ганцаардаад гэрээсээ гараад явдаг. Хичээл орохгүй удсанаас хойш гэртээ уйдаад тэгээд гэрээсээ гараад явчихдаг уг нь надаас гэрээсээ гарч тоглох талаар гуйдаг л даа би заримдаа зөвшөөрдөггүй учраас уурлаад гараад явчихдаг юм. Би хааяадаа л лаазтай пиво аваад гэртээ уучихдаг юм тэгээд л би унтаад өгдөг. Манай охин Номинзул манай эгч Батчимэгийн хүүхдийг харахаар гэрт нь очдог тэгээд Батчимэг эгчийнд хонодог. Мөн заримдаа манай гэр өвөл хүйтэн байдаг учраас Батчимэг эгчийнд манай охин хонодог байсан. Мөн Номинзулын найз охин болох Номин-Эрдэнэ гэх охин гэрт нь хүн байхгүй аав ээж нь самарт явсан гээд надаас гуйгаад тэгээд Номинзул Номин-Эрдэнийн гэрт 2 удаа хоносон байх. Нэг удаа хонохоор яваад гар утсаа авахгүй надад олдоогүй. Тэгээд би дараа нь Номинзулыг зөндөө загнасан ахиж Номин-Эрдэнийнх рүү явуулахгүй гэж загнаж байсан. Би охиноо огт зоддоггүй ш дээ хааяа л үглэдэг болохоос биш хичээлээ хий, гар утас оролдохоо боль гэж үглэж загнадаг л байсан.” гэх мэдүүлэг /хх 9-11, 142-143/,
Гэрч Ж.Оюундарийн өгсөн: “Би П.Бгэх хүнийг сайн танихгүй. Манай хажуу айлын эмэгтэй л гэж мэднэ. Манай байшингийн баруун талын ханаараа залгаа байшинд байдаг. Манайх 2020.6 дугаар сарын сүүлээр Төв аймгийн Зуунмод сумын 1-р баг 34-р байранд нүүж ирсэн. Түүнээс 10 гаран хоногийн дараа П.Бгэх эмэгтэй Номинзул гэх 14 настай охинтойгоо манай хажууд нүүж ирсэн. Тэгээд нөхөр нь гэх залуу нэлээн сүүлд 2021 оны 3 дугаар сарын дундуур л ирсэн. П.Бгэх эмэгтэй нөхөр охиныхоо хамт гурвуулаа л амьдардаг байсан. Нүүж ирснээсээ хойш л бараг өдөр алгасахгүй архи уудаг байсан. ...П.Бсогтуу охиноо зодоод хэлэх хэлэхгүйгээр хэлээд орилж чарлаад байсан. Тэгээд мөн түмпэн шанага зэрэг эд зүйл тачигнаад байсан. Тэгээд манай нөхөр гараад хаалгыг нь нүдэхэд хаалгаа тайлахгүй цагдаа дуудлаа гэхэд дуудаач гээд байсан. Тэгээд цагдаа дуудаад цагдаа ирэхэд нь би үнэн учрыг нь хэлэхэд намайг гүтгэж байна гээд байсан.” гэх мэдүүлэг /хх 17-18, 102-103/,
Гэрч Г.Алтанцэцэгийн өгсөн: “...Би хүүхдийг зодож байхыг нь бол нүдээр хараагүй. Тухайн айл манайхтай нэг орцонд биш залгаа айл байгаа юм. Тус тусдаа орцтой ч манай гал тогооны өрөө болон том өрөөний ханатай нь тухайн айлын хана нь залгаа байдаг юм.” гэх мэдүүлэг /хх 19-20, 105-106/,
Насанд хүрээгүй гэрч С.Номин-Эрдэнийн өгсөн: “Би Ө.Номинзулыг танина. Манай найз найзлаад 1 жил болж байна. Манай гэрт Ө.Номинзул 2 удаа ирж хоносон. Хонох хугацаанд 2-3 хоноод явдаг. Манайд байх үед ээж нь Номинзулыг асууж сурдаггүй. Манай ээж намайг зодлоо гээд өвөл хэлж байсан. 2021.4.10-ны өдөр ирж хоноод 11-нд бас хоносон. 2021 оны хэдэн сар гэдгийг мэдэхгүй байна. Номинзул над руу чат бичээд манай ээж намайг согтуу зодоод гэрээс зайл гээд хөөгөөд байна би танайд очиж болох уу гэж хэлсэн. Тэр үед Номинзул бид хоёр манай ээжид хөдөө ажлаар томилолтоор Номинзулын ээж явсан манайд хэд хонож болох уу гэж асуугаад тэгтэл манай ээж тэг гэсэн. Тэр үед манайд Номинзул 3 хоносон. Ө.Номинзултай найзлаад 1 жил болж байгаад энэ удаа Номинзул ээж архи уугаад намайг зайл гэж хөөдөг. Юм шиддэг, цохиж зоддог гэж надад хэлдэг байсан. ...бусад зодсон хэсгийг харж байгаагүй. Номинзул надад гэрээсээ хөөгдсөн гэж 4 удаа хэлсэн. ...Сүүлд аав нь ирсний дараа 2-уулаа нийлж архи уугаад Ө.Номинзулыг зодож гэрээсээ хөөдөг гэж надад хэлдэг. Архи уухаараа Номинзулд хэцүү байдаг гэсэн.” гэх мэдүүлэг /хх 24-25/,
Гэрч П.Батчимэгийн өгсөн: “Би мэдэхгүй П.Ббол архи уудаггүй түүний нөхөр нь архи уудаг хүн байдаг. Өмнө нь би П.Бболон Номинзул нартай хамт амьдарч байсан тэр хугацаанд П.Богт архи уудаггүй байсан мөн өөрийн охин Номинзулыг ч зоддоггүй байсан сүүлийн хоёр жил л надаас тусдаа амьдарсан тэр хугацаанд юу болсныг би мэдэхгүй байна би П.Бг төрсөн охиноо байнга зоддог гэж огт бодохгүй байна. Ө.Номинзул ээжтэй муудалцсан л гэж байсан тэрнээс биш зодуулж гэрээсээ хөөгдсөн гэж хэлж байгаагүй ээжтэйгээ яагаад муудалцсан юм гэхэд үсчинд өөрөө орчхоод намайг оруулаагүй гэж муудалцсан л гэж байсан. Номинзул охин дураараа ээжийнхээ үгэнд ордоггүй гэр орны ажил бараг хийж үзээгүй охин байгаа юм. Бг яагаад ийм хэрэгт холбогдсоныг би гайхаад олохгүй байна охиноо загнадгийн хувьд бол ээж нь юм чинь загнах зүйл гарах л байх.” гэх мэдүүлэг /хх 121/,
Гэрч Ө.Саранцацралын өгсөн: “Номинзул бол манай нөхрийн дүү Б гэх хүний охин байгаа юм. Номинзул манай охин Солонготой найз. Миний мэдэхийн манайд 2 удаа ирж хоносон. Сар өдрийг нь санахгүй хоорондоо их зайтай л 2 удаа ирж хоносон. Хамгийн эхлээд шөнө 23 цагийн үед охин Солонго бид хоёр гэртээ унтаж байхад Номинзул цонх нүдээд танайд хонох гэсэн юм гэж байсан. Тэгээд гэртээ оруулахад уйлчихсан. Ээж архи уугаад цонх хагалсан би айгаад гараад ирлээ намайг хөөгөөд байсан гэж байсан. Тэгээд гэртээ хонуулсан маргааш өдөр нь Б ирээд охиноо аваад явсан. Тэр үедээ Б онцын зүйл хэлээгүй. Би ч асуугаагүй. Дараа нь нэлээд хэд хоногийн дараа шөнө 23 цагийн үед манай охин Солонго гэнэт ээжээ би Номинзулыг тосоод аваад ирье манайд хоноё гэж байна гэхээр нь тэг тэг гээд охиноо явуулж тосуулаад авчруулж манайд хоносон. Тэр үедээ ээжийгээ архи уусан хөөсөн эсэх талаар юм яриагүй.” гэх мэдүүлэг /хх 123-125/,
Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн №157 дугаартай шинжээчийн дүгнэлт: “1.Ө.Номинзулын биед гэмтэл тогтоогдсонгүй.” гэх /хх 29/,
Сэтгэл зүйн дүгнэлт: “Санаа зовнил, түгшүүрийн тодорхойлох "G-A-D-7" тест болон сэтгэл гутралыг үнэлэх өөрийн үнэлгээний сэтгэл зүйн сорилууд авч дүгнэхэд Номинзулын хувьд санаа зовнил түгшилт 14 оноо буюу дунд түвшинд, сэтгэл гутрал өндөр түвшинд буюу сэтгэл гутралтай оношлогдсон байна. Номинзулын хувьд эцэг, эх нь маргалдах үед өөрийг нь буруутгаж гар хүрдэг ихэвчлэн гэртээ архи согтууруулах ундаа хэрэглэдэг энэ бүхэн нь өдөр бүр санаа зовниж сэтгэлийн түгшилт нь даамжирч сэтгэл гутралын өндөр түшинд хүргэсэн байна. Өөрийгөө үнэлэх үнэлэмж хэвийн түвшинд боловч нийгмийн айдас үүссэн байх магадлалтай, харилцаа нээлттэй, орчиндоо хандах сэтгэлийн гадаад илрэл жигд биеэ барьсан зүйл ажиглагдаагүй. Бага наснаас өсвөр насанд шилжих үе учир хүүхэд эмзэг, мэдрэмтгий болох хандлагатай байдаг.” гэжээ /хх 32/ зэрэг нотлох баримтууд авагдсан байх бөгөөд,
П.Бгийн гаргасан дээрх үйлдэл ахуйн чанартай архидалтаас үүдэлтэй зөрчлийн шинжтэй. Хохирогч Ө.Номинзул эхтэйгээ хэвийн амьдарч байгаа, ээжээсээ огт айдаггүй тухай түүний шүүх хуралдаанд өгсөн "Байцаагч миний хэлээгүй зүйлийг бичсэн, намайг юм яриагүй байхад бичээд байсан.", “...Манай ээж архи уух болгондоо намайг цохиж зодоод байдаггүй намайг яг цохиж зодсон тод санах зүйл бол 2021 онд 3 удаа согтуудаа нуруу луу цохисон зүйл байгаа. Тэрнээс биш архи уух болгондоо цохиж зодоод байдаггүй. Манай ээж архи уусан үедээ чанга чанга хашхираад байдаг тэрнийг хажуу айлын хүмүүс сонсчхоод намайг зодоод байна гэж бодсон байх ер нь манай ээж архи уусан үедээ их төвөгтэй байдаг би архи уулаа гэж ээжид уурлахаар чамд хамаагүй чамаар заалгахгүй гээд аймаар агсан болчихдог. Тэгээд би гэрээсээ явчихдаг. Тэр архи уусан удаа болон миний гэрээсээ явсан удаа олон байгаа би яг тэд эд гэж мэдэхгүй байна. Намайг байх хугацаанд гаднаас хүн ирүүлж гэртээ архи ууж байгаагүй намайг байхгүй үед л гэртээ хүн оруулж архи ууж байгаад надад баригдаад нөгөө хүмүүс нь намайг хараад яваад өгчихдөг." гэх мэдүүлэг, хэрэгт хураагдан ирсэн DVD бичлэгт насанд хүрээгүй хохирогчоос мөрдөгч, хууль ёсны төлөөлөгч байнга хөтөлж асууж байгаа байдал, хавтаст хэрэгт өгсөн гэрчүүдийн мэдүүлэг тухайн цаг хугацаанд хамт байсан мэт өгсөн мэдүүлэг зэргээс хэргийн бодит байдлыг бүрэн гүйцэт тогтоогоогүй гэж үзэв. Хэдийгээр гэрчүүдийн мэдүүлгийг хууль бус гэж үзэх боломжгүй ч гэрчүүд тухайн цаг хугацаанд хамт байсан харсан юм шиг мэдүүлсэн нь мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авах үүрэгтэй атал яллагдагч, шүүгдэгчийн яллах талыг баримталж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэхээр байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдэх гэмт хэрэг нь гэр бүлийн хүчирхийллийн хүнд ноцтой үйл явдлыг ойлгоно. Өөрөөр хэлбэл уг гэмт хэргийн улмаас хохирогч сэтгэл зүйн хувьд /хүнд ноцтой үйл явдлыг зураглан бодох, зүүдлэх, үйл явдал байнга бодогдох, унтаж чадахгүй байх, амархан уурлаж хилэгнэх, анхаарал сайн төвлөрөхгүй байх, хэт цочимтгой болох, байнга тайван бус байх г.м/ цочролд орсон байхыг, мөн уг гэмт хэрэг ил болон далд хэлбэрээр удаан хугацаанд үргэлжилсэн байхыг ойлгоно. Гэтэл хяналтын прокурор П.Бг 2021 оны 2 дугаар сарын 10, 2 дугаар сарын 14, 3 дугаар сарын 28-ны өдрүүдэд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохироогүй гэж үзэн хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Эрүүгийн 2134000830217 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 5, 36.6, 36.9, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч А П Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2134000830217 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэрэгсэхгүй болгон цагаатгасугай.
2.Эрүүгийн 2134000830217 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, П.Бнь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
3.Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
4.Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол П.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ