| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2016/07305/и |
| Дугаар | 3234 |
| Огноо | 2017-10-17 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 3234
| 2017 оны 10 сарын 17 өдөр | Дугаар 101/ШШ2017/03234 | ******* |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, шүүгч Д.Батцэцэг, Т.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,******* тоотод оршин суух ******* /Регистрийн дугаар *******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ө,
Хариуцагч: Ц /Регистрийн дугаар *******/ нарт холбогдох,
Гэм хорын хохирол*******,411,840 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гарьд, хариуцагч Б.Ө , хариуцагч нарын өмгөөлөгч *******, иргэдийн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“2006 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн тогтоолд Б.Ө нь*******15 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 15:20 цагийн орчим , Нарны хорооллын уулзварын замд Ц.Б ын эзэмшлийн Тоёота Камри маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.9-д заасан “Гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө...” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Б.Б ын жолоодож явсан Ауди А-6 маркийн улсын дугаартай автомашиныг мөргөж 19,006,840 төгрөгийн шууд буюу бусдын эд хөрөнгөд үлэмж хэмжээний хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, хэмжилт хийсэн бүдүүвч, техникийн шинжээчийн*******16 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 192 тоот дүгнэлт, Монголын хохирол үнэлгээчдийн холбооны*******16 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 06 дугаартай үнэлгээний тайлан, хохирогч Б.Б , яллагдагч Б.Ө нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.1 дэх хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт заасан хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш 6 сар өнгөрвөл гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагад татаж болохгүй гэж заагаад Монгол Улсын Иргэний хуулийн 499, 510, 505 дугаар зүйлд зааснаар буруутай этгээдээр арилгуулахаар түүний оршин суугаа газрын шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй хэмээн тогтоож өгсөн. Мөн авто замын ослоос учирсан хохирлоо тогтоолгохын тулд “Монголын хохирол үнэлэгчдийн холбоо” төрийн бус байгууллагад хандаж,*******16 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 06 дугаартай шинжээчийн дүгнэлт гаргуулсан. Шинжээчийн дүгнэлтийг гаргуулахад 800,000 төгрөгийн ажлын хөлсийг тус байгууллагад төлсөн. Тухайн осол болсон газраас цагдаагийн байцаагч нарын шаардсаны дагуу журмын хашаа руу ачилтын машинаар хүргүүлсэн. Журмын хашааны болон ачилтын төлбөрт 605,000 төгрөгийг төлж машинаа гаргаж авсан. Ц.Х ыг автомашины эзэмшигч гэдгээр нь хариуцагчаар татсан. Хариуцагч Б.Ө нь хохирлыг өөрөө хариуцаж төлнө гэсэн тул Ц.Х аас нэхэмжлэх зүйл байхгүй. Иймд*******16 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Б.Ө ийн гэм буруутай үйлдлээс болж миний Ауди А-6 маркын машиныг мөргөж, учирсан гэм хорын хохирол*******,411,840 төгрөгийг Б.Ө ээс гаргуулж, хохиролгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Б.Ө шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагч Б.Ө , Ц.Х нарын өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 158 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тус хэрэгт Б.Б ын мэдүүлгүүд авагдсан. Б.Б нь мэдүүлэхдээ 65-70 км цагийн хурдтай, 60-65 км цагийн хурдтай явсан гэж мэдүүлсэн ба Замын хөдөлгөөний дүрмийн 9.3-т “суурин газарт 60 км цагаас илүү хурдтай явахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн байхад шинжээч санаатайгаар илт хууль бус, буруу дүгнэлт гаргасан гэж үзэж байна. Мөн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд тоормозны мөр баруун мөр 30 метр, зүүн тормоозны мөр 27 метр гэж Ауди машины тоормозны уртыг тогтоосон байтал хурдыг тогтоолгүйгээр үндэслэлгүй хэт нэг талыг барьж, урьдах дүгнэлтийг хуулбарлаад гаргасан. Өөрөөр хэлбэл тус шинжээчийн 158 дугаартай дүгнэлтэнд “...хавтаст хэрэгт авагдсан баримтаар хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд осол болсон газрын замын нөхцөл байдал нь асфальтан, шулуун, тэгш, хуурай, уулзвар дээр, зохицуулагддаггүй, гарцтай, гүүр, суурингийн доторхи, үзэгдэх орчин чөлөөтэй, гэрэлтүүлэгтэй, тогтуун, эерэг хөдөлгөөнтэй, 2 эгнээ, явган хүний замтай, хашлагатай, хайсгүй зам байв” гэжээ гээд өмнөх шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна гэсэн нь ойлгомжгүй. Дүгнэлтэндээ хэргийн 30 дугаар хуудсанд авагдсан зам орчны байдлыг дээрх байдлыг иш үндэс болгосон учир дутагдалтай. Шинжээч дээрх дүгнэлтэндээ хэргийн 27 дугаар хуудсанд авагдсан мөрдөн байцаагчийн Зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгээр тогтоосон байдалд Б.Б ын өөрийн тодорхойлсон 65 км цагийн хурдтай явсан гэх, тоормозны мөрний хэмжээ баруун 30 метр, зүүн 27 метр гэх тухайн осол хэрэг гарах үед хийсэн үзлэгийн тэмдэглэлд үнэлэлт дүгнэлт өгөөгүй. Зам тээврийн осол гарсан газарт тоормозны мөр, жолоочийн өөрийн тайлбар зэргийг үндэслэж шинжээч дүгнэлт гаргахдаа тоормозны мөрийг хэмжиж тусгай томьёоллын үндсэн дээр хэдэн км цагийн хурдтай явсныг тогтоодог журамтай. Анхан болон давтан дүгнэлт гаргаж байгаа шинжээч нар нь хавтаст хэрэгт авагдсан дээрх гол баримтанд үнэлэлт дүгнэлт өгөөгүй, зөвхөн Тоёота Камри автомашиныг буруутгасан. Ауди машины талаарх ослын зөрчилтэй хэсгийг санаатай санамсаргүй байдлаар орхигдуулсан, нэг талыг барьсан гэж харагдахаар байна. Б.Б нь Зам тээврийн ослын үзлэгийн актанд Ауди маркийн автомашин 65 км цагийн хурдтай явсан, тайлбар мэдүүлэгтээ 65-70 км цагийн хурдтай, 60-65 км цагийн хурдтай явсан, тоормозны мөр 30 метр, 27 метр гарсныг өөрөө хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, тайлбар мэдүүлгээрээ мөн хүлээсэн байдаг. Уг хэргийн улмаас Тоёота Камри автомашинд эвдрэл хохирол учирсан, сууж явсан хүмүүсийн биед гэмтэл гарсан бөгөөд учирсан хохирлоо өөрсдөөсөө төлж барагдуулсан байдаг. Дээрх байдлаас үзэхэд хэрэгт авагдсан баримтаар Б.Б ын буруутай, Замын хөдөлгөөний дүрмийн 9.3-т заасан заалтыг зөрчсөн нь баримтаар нотлогдож байгаа. Б.Ө нь Ц.Б ын эзэмшлийн автомашиныг түүнээс зөвшөөрөл авсаны үндсэн дээр өөрийн хувийн хэрэгцээнд ашиглан жолоодож явж байгаад зам тээврийн осол гаргасан тул уг осол болон хохиролд Ц.Б хамааралгүй. Хохирлын үнэлгээний 13,140,000 төгрөгийн 50 хувийг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжилж буй бусад зардлыг хүлээн зөвшөөрөхгүй” гэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Б.Ө , хариуцагч Ц.Б нарт холбогдуулан автомашинд учирсан хохирол 19,006,840 төгрөг, үнэлгээ хийлгэсний зардал 800,000 төгрөг, журмын хашааны төлбөр, ачилтын төлбөр 605,000 төгрөг, нийт*******,411,840 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэгч нь хариуцагч Ц.Б ыг хариуцагчаар татсан шаардлагаас татгалзаж, өөрт учирсан хохирлыг хариуцагч Б.Ө ээс гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд хариуцагч Б.Ө нь нэхэмжлэлийн шаардлагаас 13,140,000 төгрөгийн 50 хувь буюу 6,570,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, бусад төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Шүүх бүрэлдэхүүн дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
2015 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Ц.Б ын эзэмшлийн Тоёота Камри улсын дугаартай автомашиныг жолоодож явсан хариуцагч Б.Ө нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.9-д заасан “Гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчиж, нэхэмжлэгч Б.Б ын жолоодож явсан Ауди А-6 маркийн улсын дугаартай автомашиныг мөргөж зам тээврийн осол гаргасан нь Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, Зам тээврийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, Зам орчны байдал зэрэг баримтаар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 25-30 дахь тал/
Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор уг зам тээврийн ослыг шалгаж, прокурорын*******16 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 324 дугаар тогтоолоор “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш 6 сар өнгөрвөл гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагад татаж болохгүй гэсэн үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ. /хавтаст хэргийн 3-4 дэх тал/
Замын цагдаагийн газрын техникийн шинжээчийн*******16 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 192 дугаартай Шинжээчийн дүгнэлтээр “...1.Toyota Camri маркийн улсын дугаартай автомашины жолооч Б.Ө нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.9 “Гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 2.AUDI А-6 маркийн улсын дугаартай автомашины жолооч Б.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн зүйл заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна” гэжээ. /хавтаст хэргийн 45-46 дахь тал/
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь Замын цагдаагийн газрын техникийн шинжээчийн дүгнэлтийг эс зөвшөөрч дахин шинжээч томилуулах хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн дагуу тус шүүхийн шүүгчийн*******16 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШЗ2016/29227 дугаартай захирамжаар Замын цагдаагийн газрыг бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргуулахаар томилсон. /хавтаст хэргийн 58 дахь тал/
Замын цагдаагийн албаны*******17 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 158 дугаартай дүгнэлтээр “...1.Тоёота Камри маркийн улсын дугаартай автомашины жолооч Б.Ө нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.9-д заасан “Гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 2.Ауди маркийн улсын дугаартай автомашины жолооч Б.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн зүйл заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна” гэжээ. /хавтаст хэргийн 79-80 дахь тал/
Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд уг зам тээврийн осол нь хариуцагч Б.Ө ийн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.9-д заасан заалтыг зөрчсөнтэй холбоотой болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч Б.Б ын тээврийн хэрэгсэлд учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй байна.
Дээрх зам тээврийн ослыг цагдаагийн байгууллага шалгах явцад нэхэмжлэгч Б.Б ын Ауди А-6 маркийн улсын дугаартай автомашинд учирсан хохирлыг “Монголын хохирол үнэлэгчдийн холбоо” төрийн бус байгууллага шууд зардлыг 19,008,840 төгрөг гэж үнэлж, үнэлгээний хөлсөнд 800,000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Б аас хүлээн авчээ. /хавтаст хэргийн 31-39 дэх тал/
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь хохирлын үнэлгээг эс зөвшөөрч дахин шинжээч томилуулах хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн дагуу тус шүүхийн шүүгчийн захирамжаар Ауди А-6 маркийн улсын дугаартай автомашинд авто ослын улмаас учирсан хохирлын үнэлгээ хийж дүгнэлт гаргах шинжээчээр “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийг томилсон. /хавтаст хэргийн 58 дахь тал/
“Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК нь*******17 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 367 дугаартай үнэлгээний тайландаа Ауди А-6 маркийн улсын дугаартай автомашинд авто ослын улмаас учирсан хохирлыг 13,140,000 төгрөг гэж үнэлж, үнэлгээний ажлын хөлс 55,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэхийг шүүхэд ирүүлжээ. /хавтаст хэргийн 95-101 дэх тал/
Уг дүгнэлтийг зохигчид эс зөвшөөрч маргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүсэлт гаргаагүй тул уг үнэлгээг үндэслэх нь зүйтэй гэж үзэв.
Зам тээврийн осол хариуцагч Б.Ө ийн буруутай үйлдлийн улмаас гарсан болох нь тогтоогдож байгаа боловч тухайн үед нэхэмжлэгч Б.Б Замын хөдөлгөөний дүрэмд заасан хурдны хязгаарыг хэтрүүлж явсан болох нь Б.Б ын “...65-70 км цагийн хурдтай явж байсан...”, “60-65 км цагийн хурдтай явж байгаад...” гэсэн тайлбар болон Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон баримтаар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 27, 71-73 дахь тал/
Дээр дурдсан байдлыг харгалзан нэхэмжлэгч Б.Б нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрэмд заасан суурин газарт тогтоосон хурдны хязгаар буюу 60 км/цаг хурдыг хэтрүүлэн явснаас болж түүнд учирсан хохирлын хэмжээ нэмэгдсэн гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-д: ”Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно” гэж заасан.
Уг зам тээврийн ослын улмаас хохирлын хэмжээ нэмэгдэхэд нэхэмжлэгч Б.Б ын болгоомжгүй үйлдэл нөлөөлсөн гэж шүүх дүгнэсэн тул Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-д заасныг үндэслэн түүний гэм буруугийн хэмжээг харгалзан Ауди А-6 маркийн улсын дугаартай автомашинд авто ослын улмаас учирсан хохирлыг 13,140,000 төгрөгийн 70 хувь болох 9,198,000 төгрөгийг хариуцагч Б.Ө ээс гаргуулах үндэслэлтэй. Мөн авто ослын улмаас учирсан хохирлын үнэлгээ хийлгэсний төлбөр 800,000 төгрөг, журмын хашааны төлбөр, ачилтын төлбөр 605,000 төгрөгийг нэхэмжлэгч төлсөн болох нь нотлох баримтаар тогтоогдож байх тул уг зардлыг хариуцагч Б.Ө ээс гаргуулах үндэслэлтэй.
Иймд хариуцагч Б.Ө ээс 10,603,000 төгрөг /автомашинд учирсан хохиролд 9,198,000 төгрөг, хохирлын үнэлгээ хийлгэсний төлбөр 800,000 төгрөг, журмын хашааны төлбөр, ачилтын төлбөр 605,000 төгрөг/-ийг гаргуулан нэхэмжлэгч Б.Б т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 9,808,840 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Ө ээс Ауди А-6 маркийн улсын дугаартай автомашинд авто ослын улмаас учирсан хохирлыг үнэлсэн үнэлгээний ажлын хөлс 55,000 төгрөгийг гаргуулж “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-д олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Ө ээс 10,603,000 /арван сая зургаан зуун гурван мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Б т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 9,808,840 /есөн сая найман зуун найман мянга найман зуун дөчин/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 261,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Ө ээс нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 184,598 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Б т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Ө ээс үнэлгээний ажлын хөлс 55,000 төгрөгийг гаргуулж “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-д олгосугай.
4. Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Ц.Б т холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
6. Хариуцагч Б.Ө шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд зөвшөөрсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР
ШҮҮГЧ Д.БАТЦЭЦЭГ
Т.ЭНХЖАРГАЛ