| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнгийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 154/2020/00003/Э |
| Дугаар | 154/2020/00007 |
| Огноо | 2020-01-10 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | З.Аптансолонго |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 154/2020/00007
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Энхжаргал даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтантуяа Улсын яллагчаар хяналтын прокурор З.Алтансолонго
Шүүгдэгч Ч.Болдбаатар нарыг оролцуулан Ховд аймгийн Булган сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1937000590001 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн 1984 оны 11 сарын 27-ны өдөр Ховд аймгийн Цэцэг суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, өрмийн мастер мэргэжилтэй, Ви Эс Жи Эл ХХК-д өрмийн мастер ажилтай, Ховд аймгийн Цэцэг сумын Цэцэгнуур багт оршин суух, урьд ял шийтгэл эдлэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Тайж овогг Чингэлийн Болдбаатар регистр/ПМ 84112711/нь 2019 оны 11 сарын 16-ны орой Ховд аймгийн Цэцэг сумын Цэцэг нуур багийн нутаг дэвсгэрт өөрийн гэртээ хүү Б.Энх-Амгаланг гурил исгэгч хөөлгөгч идлээ гэх шалтгаанаар хоолойг нь багалзуурдаж, нүүрэн тус газар гараараа цохиж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ. /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд: Яллагдагч Ч.Болдбаатарын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн... Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Би хүүгээ гурил исгэдэг хөөлгөгч идлээ чи үхэх чинь дутаа юу гээд хоолойг нь багалзуурдаж 2 удаа алгадсан. Миний цохисноос болоод өглөө нь харахад хацар нь хөхөрсөн байсан. Миний үйлдлээс хүүд хөнгөн гэмтэл учирсан. Хөхрөлт нь өөрөө эдгэж зүгээр болсон учир би эм тариа бусад хохирол төлбөр төлөөгүй гэх мэдүүлэг
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Оргилбулаг мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн....Манай нөхөр намайг аймаг руу ажлаар явсан байхад 6 настай хүүгээ гурилын хөөлгөгч идлээ гэж хацар нүүр лүү цохиж хөнгөн гэмтэл учруулсан байсан. Хүүхдийн бие өөрөө эдгэж зүгээр болсон. Одоо нэхэмжпэх хохирол төлбөр байхгүй. Нөхөр согтуу байх үедээ үйлдсэн байлаа гэх мэдүүлэг
Насанд хүрээгүй гэрч О.Энхбилгүүний мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн....2019 оны 11 сарын 16-ны өдөр манай ээж Ховд аймаг руу сургалтаар явсан хойгуур орой 21-22 цагийн үед манай эцэг Ч.Болдбаатар согтуу манай дүү Б.Энх-Амгаланг гурилын хөөлт идлээ гээд орон дээр дарж аваад хоолойг нь боож, 2 нүүр лүү нь алгадаж нүүрийг хөхрүүлсэн юм. Манай дүүг зодсоноос хойш гэртээ ирэхгүй байгаа. Манай дүүг зодох үед дүү бид хэд л байсан. Өөр хүн байгаагүй гэх мэдүүлэг
Гэрч Баасанжавын Чимгээгийн.,.2019 оны 11 сарын 16-ны өдөр 20 цагийн үед би
Ч.Болдбаатарын гэрт ороход үүдэнд нь Ерөөл архины шил байсан. Ч.Болдбаатар хэвтэж байхаар нь гараад явсан. Маргааш нь Ч.Болдбаатарын гэрт ороход Б.Энх-Амгаланг зодож хацрыг нь хөхрүүлсэн, хоолойг нь боосон ором гарсан байсан гэх мэдүүлэг
2019 оны 11 сарын 20-ны өдрийн 828 дугаартай ....Б.Энх-Амгалангийн биед шанаа, хацар, эрүү чихний хэсэгт цус хуралт гэмтэлтэй. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Уг гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Б.Энх-Амгалангийн биед үүссэн дээрхи гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд болон хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баөримтууд болон прокуророос шүүх хуралдаанд гаргаж байгаа гэм буруугийн дүгнэлт болон бусад нотлох баримтыг шинжпэн судалсан болно.
Шүүгдэгч Ч.Болдбаатар нь 2019оны11 сарын 16-ныорой Ховд аймгийн Цэцэгсумын Цэцэг нуур багийн нутаг дэвсгэрт өөрийн гэртээ хүү Б.Энх-Амгаланг гурил исгэгч хөөлгөгч идлээ гэх шалтгаанаар хоолойг нь багалзуурдаж, Б.Энх-Амгалангийн биед шанаа, хацар, эрүү чихний хэсэгт цус хуралт гэмтэл үүсгэж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан баримтууд болон гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байна.
Энэ хэргийн улмаас гаргуулах хохирол төлбөргүй бөгөөд шүүгдэгч нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа ,анх удаа гэмт хэрэг үйлдсэн, өөрийн нь хувийн байдлыг хэргийг хянан шийдвэрлэхэд хөнгөрүүлэх нөхцөлд тооцов.
Энэ хэрэгт хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсаныг дурьдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Тайж овогг Чингэлийн Болдбаатарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Болдбаатарыг 500 нэгжтэйтэнцэххэмжээний буюу500.000/таван зуун мянган / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.