| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Хатанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2020/2027/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/2045 |
| Огноо | 2020-12-14 |
| Зүйл хэсэг | 11.1, |
| Улсын яллагч | К.Чимгээ |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 2020/ШЦТ/2045
2020 12 14 2020/ШЦТ/2045
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн би даргалж,
нарийн бичгийн дарга: Н.Солонго,
улсын яллагч: К.Чимгээ
хохирогчийн өмгөөлөгч Б.Цэрэндолгор
шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч Т.Ганзориг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******-д холбогдох эрүүгийн 2006 03527 2506 дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, *******, 1995 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар аймгийн Мөнххаан хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, пуужингийн харвагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 3, аав, дүүгийн хамт Сүхбаатар аймгийн Мөнххаан сум 3 дугаар баг, Баянцагаан суманд оршин суух хаягтай,
Урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 859 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний 5.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019/ДШМ/821 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч ******* нь 2020 оны 08 дугаар сарын 09-10 нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нэгдэлчин” зочид буудлын 301 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Л.Баяндалайтай маргалдаж, харилцан зодолдож Л.Баяндалайн биед гавлын зүүн лямбда заадас дайрсан шугаман хугарал, хугарлын харалдаа тархины хатуу хальсан дээрх голомтлог цус хуралт, аалзан хальсан доорх цус харвалт, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, духанд цус хуралт, зулгаралт, зүүн нүдний дээд зовхи, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний гадна буланд цус хуралт, тархи доргилт, хүзүү, зүүн бугалга, нуруунд цус хуралт, гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талуудын хүсэлтээр хавтас хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч *******лтан-Эрдэнийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Л.Баяндалайгаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 5-6/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Сүнжидмаагаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 13-15/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Эрдэнэцэцэгээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 13-15/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Энхцэцэгээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 19-20/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 9204 дугаар дүгнэлт /хх-н 23-24/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 1089 дугаар дүгнэлт /хх-н 32-37/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 1199 дугаар дүгнэлт /хх-н 45-51/, хохирогч Л.Баяндалайгийн өвчний түүх /хх-н 25-30/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар *******лтан-Эрдэнийн мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 89-91/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 54/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 55/, хохирлын баримт /хх-н 75-79/, хохирогчийн хүсэлт /хх-н 53/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзэв.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар
Шүүгдэгч ******* нь 2020 оны 8 дугаар сарын 09-10 нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нэгдэлчин” зочид буудлын 301 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Л.Баяндалайг Адьяатогтохын хажуугаар хэвтэж байхыг хараад уурлан маргалдаж, харилцан зодолдсоны улмаас Л.Баяндалайн биед гавлын зүүн лямбда заадас дайрсан шугаман хугарал, хугарлын харалдаа тархины хатуу хальсан дээрх голомтлог цус хуралт, аалзан хальсан доорх цус харвалт, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, духанд цус хуралт, зулгаралт, зүүн нүдний дээд зовхи, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний гадна буланд цус хуралт, тархи доргилт, хүзүү, зүүн бугалга, нуруунд цус хуралт бүхий гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
Хохирогч Л.Баяндалайгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ...Адъяатогтох Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо нэгдэлчин зочид буудалд байна хүрээд ир гэхээр нь би шөнө 00 цагийн үед очиход facebook группийн найз гээд нэг залуутай хоёулаа сууж байсан. Тэгээд тэр залуу нь намайг пивоор дайлаад 2 шил пиво уусан, нөгөө залуу их пиво уусан байсан. Пивоо дуусаад бид 0.750 граммын архи уугаад талд нь орж байхад намайг Адъяатогтохтой хардаад эхэлж миний зүүн нүд рүү гараараа 1 удаа цохисон. Би түүнийг түлхээд хойшилсон. Дараа нь нөгөө залуу намайг тонгорч унагаагаад миний нүүрэн тус газар хэд хэдэн удаа цохисон. Тэр үед буудлын ресепшин эгч хүрч ирж салгаад би найз Баярсайханыг дуудаад манай найз цагдаа дуудсан. Адъяатогтох нөгөө залуутайгаа гараад яваад өгсөн гэсэн мэдүүлэг /хх-н 07-10/,
Гэрч С.Сүнжидмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Өглөө 06 цагийн үед сандал ширээ түчигнээд чимээ гараад байхаар нь өрөө рүү нь ороход том биетэй залуу нь жижиг биетэй залуугийн дээр нь гараад бие биенийгээ заамдсан зууралдсан байдалтай байсан ба хамт байсан эмэгтэй нь том биетэй залууг нь нэг давхарт авчраад явуулах гэсэн боловч явахгүй сууж байгаад бид хоёрыг ажлаа хийж байх хооронд дахиж өрөө рүү ороод дахин зодолдоод байхаар нь манай ресепшн Энхцэцэг орж салгасан.” гэсэн мэдүүлэг /хх-н 13-15/,
Гэрч Э.Энхцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн... Орхон аймгаас найз Адъяа надтай уулзах гэж ирэхээр нь би тосож аваад Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо Нэгдэлчин зочид буудалд өрөө аваад оруулж өгсөн. Өрөөнд орсны дараа Адъяа фейсбүүк группийн найз гээд 2 залуу дуудсан ба юм ярьж байгаад тэр 2 залуу нь буудлаас гараад явсан. Би удалгүй 21 цагийн орчимд буудлаас гараад Адъяа ганцаараа буудалд үлдсэн ба би өглөө эрт түүнийг ирж авахаар болоод явсан ба би өглөө 07 цагийн орчимд буудалд ирэхэд буудлын хүлээлгийн танхимд үл таних 1 согтуу залуу сайн байна уу гээд надтай мэндлээд байсан ба Адъяагийн өрөө рүү ороход Адъяа хаалгаа онгойлгож өгөхөд үл таних залуу орон дээр хэвтэж байсан тэгтэл гаднаас надтай мэндэлсэн үл таних /Баяндалай/ гэх залуу орж ирээд орон дээр хэвтэж байсан үл таних залуу /Ананд/-ийн нүүр рүү нь 3-4 удаа цохихоор нь таних /Ананд/ залуу түүний хаашаа нь цохиж байсныг хараагүй дээр нь гарчихсан цохиж байсан удалгүй буудлын үйлчлэгч эгч орж ирээд салгаад зодуулж байсан залууг аваад гарсан тэгээд бид нар буудлаас гарсан.” гэсэн мэдүүлэг /хх-н 18-20/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 9204 дугаартай шинжээчийн дүгнэлтээр
1.2. Л.Баяндалайн биед тархины зулай хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, духанд цус хуралт, зулгаралт, зүүн нүдний дээд зовхи, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний гадна буланд цус хуралт, тархи доргилт, хүзүү, зүүн бугалга, нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
4.7. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
6 Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна гэж тогтоогджээ. /хх-н 23-25/, хохирогч Л.Баяндалай өвчний түүх /хх-н 25-30/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 1089 дугаар шинжээчийн дүгнэлт
1. Л.Баяндалайн биед гавлын зүүн лямбада заадас дайрсан шугаман хугарал, хугарлын хуралдаа тархины хатуу хальсан дээрх голомтлог цус хуралт аалзан хальсан доорх цус харвалт, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, духан цус хуралт, зулгаралт, зүүн нүдний дээд зовхи, доод зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал, баруун нүдний гадна буланд цус хуралт, тархи доргилт, хүзүү, зүүн бугалга, нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь амь насан аюултай тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
2.4.5 хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Л.Баяндалайн биед гавлын зүүн лямбда заадас дайрсан шугаман хугарал, хугарлын харалдаа тархины хатуу хальсан дээрх гэмтлийг авсан хүний тархины хатуу хальсан дээрх цусан хураа нэмэгдэж тархи дарах хүртэл идэвхтэй үйл хөдөлгөөн хийх боломжтой.
6. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-н 35-37/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны 1199 дугаартай шинжээчийн дүгнэлт
1.Л.Баяндалайгийн биед гавлын зүүн лямбда заадас дайрсан шугаман хугарал, хугарлын харалдаа тархины хатуу хальсан дээрх голомтлог цус хуралт, аалзан хальсан доорх цус харвалт, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, духанд цус хуралт, зулгаралт, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний гадна буланд цус хуралт, тархи доргилт, хүзүү, зүүн бугалга, нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Хохирогч Л.Баяндалайн биед учирсан гэмтэл нь Хууль зүйн сайд, эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/216/422 дугаартай тушаалаар батлагдсан гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай тул 3.1.2, 3.1.3 –т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
3. Хохирогч Л.Баяндалайн биед учирсан гэмтлүүд нь гэмт хэрэг үйлдэгдсэн тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
4.Хохирогч Л.Баяндалайн биед учирсан гэмтлийн улмаас одоогоор үүссэн үлдэц хор уршиг тогтоогдохгүй байна.
5. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020.08.17-ны өдрийн 9204 дугаартай дүгнэлтэд нь гэмтлийн эмнэлэгийн өвчний түүхийг тусгаагүй учир үндэслэлгүй, 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 1089 дугаартай дүгнэлт нь үндэслэлтэй байна гэжээ. /хх-н 45-51/,
Яллагдагч *******лтан-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн... 22 цагийн үед Адъяатогтох дээр очиход ганцаараа байсан. 00 цагийн орчимд Адъяатогтохыг найз чинь ирсэн байна гээд дуудуулаад байна гэхэд Адъяатогтох байхгүй гэж 2-3 удаа хэлүүлсэн. Тэгтэл дахиж ресепшн ирээд энэ хүн чинь хөдөөнөөс ирсэн унааны мөнгөгүй гээд байна гэхэд гараад хохирогч Л.Баяндалайг дагуулаад орж ирээд танилцаад үлдсэн пиво уугаад дахиж дэлгүүр лүү явж архи авчирч уусан. Тэгээд эхний архиа ууж дуусаад дараачийн архиа бараг уугаад дуусаж байхад би нойлын өрөө лүү ороод ирэхэд хохирогч Л.Баяндалай нь хувцасаа тайлаад шорттойгоо Адъяатогтохын өвөрт орсон байхаар нь яаж байгаа юм вэ? юу болж байгаа юм вэ? яагаад өмдөө тайлсан юм вэ гэхэд би өмдөө тайлаагүй өмднийхөө шуумгаа дээшээ шуусан гэж хэлээд өврөөс нь босож ирээд бид маргалдаж байхад хохирогч Л.Баяндалай хөгшөөн уучлаарай гээд өрөөнөөс хувцасаа өмсөөд гараад явсан. Тэгээд байж байхад Адъяатогтохын найз Энхцэцэг гэх эмэгтэй өрөөнд орж ирсэн. Тэгээд бид гурав байж байхад хаалга нүдээд байхаар нь би очоод хаалга тайлахад хохирогч Л.Баяндалай нь миний нүүрэн тус газар 3-4 удаа гараараа цохихоор нь чи намайг цохивол цохь гээд байж байгаад гэнэтхэн уур хүрээд түүний шанаа руу нь 2 гараараа ээлжлээд 2-3 удаа цохисон. Тэгтэл намайг өрөөний шалан дээр унагааж байгаад миний дээр гараад баруун талын бөөр лүү өвдөглөөд толгой руу цохиод байхаар нь түүнийг эргэхээр нь нь хөлийг нь аваад газарт унагаасан. Тэгээд түүнийг дээрээс цохих гэж байхад буудлын ресепшин орж ирээд өрөөнд байсан хүмүүстэй нийлээд салгаад хохирогч Л.Баяндалайг доошоо аваад буусан гэсэн мэдүүлэг /хх-н 89-91/ зэрэг хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хуулийн шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Мөрдөн байцаалт, прокурорын шатанд оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгчийг гэрч, яллагдагчаар асууж байцаалт авахдаа, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул үнэн зөвд тооцож эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Иймд шүүгдэгч *******лтан-Эрдэнийг 2020 оны 8 дугаар сарын 09-10 нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нэгдэлчин” зочид буудлын 301 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Л.Баяндалайг Адьяатогтохыг хажуугаар хэвтсэн байхыг хараад юу болж байгаа юм, яагаад өмдөө тайлсан юм бэ гэж хэлснээс болж маргалдаж, харилцан гараараа зодолдсоны улмаас Л.Баяндалайн биед гавлын зүүн лямбда заадас дайрсан шугаман хугарал, хугарлын харалдаа тархины хатуу хальсан дээрх голомтлог цус хуралт, аалзан хальсан доорх цус харвалт, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, духанд цус хуралт, зулгаралт, зүүн нүдний дээд зовхи, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний гадна буланд цус хуралт, тархи доргилт, хүзүү, зүүн бугалга, нуруунд цус хуралт, гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч *******лтан-Эрдэнийн гараараа цохисон үйлдлийн улмаас Баяндалайн биед хүнд гэмтэл учирсан тогтоогдож, шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болно.
Хохирогч “... гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-н 59/ гэх хүсэлтээ бичгээр өгсөн байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй бөгөөд хохирогч Л.Баяндалай нь цаашид гарах эмчилгээний зардлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлж гэм буруутай этгээдээс иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.
Шүүхээс шүүгдэгч *******д ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлыг арилгасан зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгааг харгалзан үзэж тухайн зүйл хэсэгт заасан торгох ялын доод хэмжээгээр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв. Харин Эрүүгийн хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.
Шүүхээс шүүгдэгч *******д хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, 1 жил 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. *******-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******д оногдуулсан 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг 1 жил 6 сарын сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүгдэгч ******* бусдад төлөх төлбөргүй, хохирогч Л.Баяндалай нь цаашид гарах эмчилгээний зардлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлж гэм буруутай этгээдээс иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ПҮРЭВСҮРЭН