| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2020/0006/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/007 |
| Огноо | 2020-01-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | В.Дэлгэрмаа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 2020/ШЦТ/007
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Улсын яллагч В.Дэлгэрмаа,
Хохирогч Г.*******,
Шүүгдэгч Ө.*******,
Нарийн бичгийн дарга О.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө.*******ад холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт :
Монгол улсын иргэн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ******* овогт гийн *******,
Холбогдсон хэргийн талаар :
Шүүгдэгч Ө.******* нь 2019 оны 10 сарын 25-ны өдөр Баянхонгор аймгийн ******* сумаас Баянхонгор аймаг явах замдаа Г.*******г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад:
Шүүгдэгч Ө.******* нь 2019 оны 10 сарын 25-ны өдөр Баянхонгор аймгийн ******* сумаас Баянхонгор аймаг явах замдаа Г.*******г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь
Хохирогч Г.*******гийн мөрдөн байцаалтанд өгсөн … 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ******* сумаас Баянхонгор аймаг руу унаанд суугаад явсан. Баянхонгор аймаг руу явах замд ******* сумын уурхайд ажилладаг гэх гурван залуу архи гаргаж ирээд өгөхөөр нь уусан. Гэтэл нэг залуу нь чамтай зодолдох юм бол би дийлнэ гэхээр нь би сумынхантайгаа явсан болохоор зодуулахгүй байх гэж бодоод дошин дээрээ байна шүү гэтэл намайг цохисон нэг мэдэхэд л би машины гадаа зодуулж байсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 11/,
Гэрч Б.*******ын мөрдөн байцаалтанд өгсөн ... 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ******* сумаас Баянхонгор аймаг руу явахаар сумын унаа болох бага оврын автобусанд суугаад явсан. Манай уурхайн ажлаас Ө.*******, ******* ах, бид гурав явсан. ******* суманд байхдаа Ө.******* ******* хоёр нэг шил архи уусан. Тэгээд аймаг руу явж байтал ******* гэдэг хүн миний хажууд сууж явсан. Арын хэсэгт унтаж байсан Ө.******* ахыг дуудсаар байгаад сэрээгээд тэр хоёр арын хэсэгт муудалцаад байгаа бололтой байсан тэгтэл ******* нь Ө.*******ын зүүн гараас хазаад салахгүй байхаар нь Ө.******* нь хоёр гурван удаа цохиод байхаар нь би дундуур нь орж салгах үеэр машин зогсож жолооч нь ирж салгасан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 23/,
Гэрч Г.*******гийн мөрдөн байцаалтанд өгсөн ... 2019 оны 10 дугаар сарын 26-ний өглөө Баянхонгор аймагт байдаг манай эгч миний утас руу залгаад танай төрсөн дүү Г.******* замдаа бусдад зодуулаад ирсэн байна гэж ярьсан ... Тэгээд *******тай уулзахад баруун талын нүд тагларсан дух нь овойсон байдалтай байсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 16/,
Гэрч Б.ийн мөрдөн байцаалтанд өгсөн ... 2019 оны 10 сарын 25-ны өдөр ******* сумаас Баянхонгор аймгийн чиглэлд өөрийн бага оврын автобусаар хүмүүс суулгаад явсан. Замд хойно сууж явсан хүмүүс зодолдоод байна гэхээр нь би машинаа зогсоогоод хартал манай сумын аа, уурхайн нэг залуу хоёр хоорондоо зодолдож байхаар нь салгасан. Тэгээд цаашаа явтал аа хойно хэсэг орилж байгаад гайгүй болсон ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21/,
Гэрч Д.ийн мөрдөн байцаалтанд өгсөн ... 2019 оны 10 сарын 26-ны шөнө 04 цаг 30 минутын үед манай гэрт ирсэн. Тэгсэн чинь *******гийн хоёр нүд нь хөхөрч хавдсан байдалтай байсан. Хамар толгой нь хавдартай байсан. Маргааш өдөр нь төрсөн ах болох ******* ******* сумаас ирээд Г.*******г 103- ын эмчид үзүүлсэн. Г.******* манай гэрт 10 хоног эмчилгээ хийлгэж хэвтсэн ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-26/,
Шүүгдэгч Ө.*******ын мөрдөн байцаалтанд өгсөн ... Миний гарыг хазаад тавихгүй болохоор нь болиулах санаатай нүүр лүү нь хоёр гурван удаа цохисон ... Баруун гараараа *******гийн нүүрлүү хоёр гурван удаа цохисон ... гэсэн мэдүүлэг /ххийн 70/,
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 10 сарын 30-ны өдрийн 634 тоот шинжээчийн ... Г.*******гийн биед тархи доргилт, баруун нүдний дээд зовхинд цус хуралт, доод зовхинд зулгаралт, баруун нүдний зовхи, хамар, хацар зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо ... Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэсэн дүгнэлт /хх-ийн 36/,
Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгийн яаралтай тусламжийн тасгийн тодорхойлолт /хх-ийн 37/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтын ажиллагаанд шалгавал зохих ажиллагааг бүрэн шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон, Баянхонгор аймгийн прокурорын газраас Ө.*******ад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул шүүгдэгч Ө.*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв. Хохирогч Г.******* нь гэмт хэргийн улмаас эм тариа авч эмчилгээ хийлгэсэн гэх боловч хохиролтой холбоотой нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Ө.*******аас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ө.*******ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр болон хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь нягтлан үзэж нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулав. Шүүгдэгч Ө.******* нь бусдад төлөх төлбөргүй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлэгдсэн шүүгдэгч Ө.*******ын гар утсыг түүнд буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч ******* овогт гийн *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ө.*******ад 300 /гурван зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Ө.*******ад оногдуулсан 300 /гурван зуун/ цагийн цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ө.******* нь 300 /гурван зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.1-д зааснаар шүүгдэгч Ө.*******ад оногдуулсан 300 /гурван зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч Ө.*******ын эзэмшлийн гар утсыг түүнд буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.
7. Хохирогч Г.******* нь хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Ө.*******аас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй, шүүгдэгч Ө.******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ө.*******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА