| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 171/2017/0307/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/321 |
| Огноо | 2017-10-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.И |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 10 сарын 18 өдөр
Дугаар 2017/ШЦТ/321
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа
Улсын яллагч Ц.Идэрмөнх
Шүүгдэгч Б.Б, Г.О нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б, Г.О нарт холбогдох эрүүгийн 1725000000088 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч:
1.Монгол Улсын иргэн, ** оны ** дүгээр сарын **-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, “Эрдэнэт Ус” ОНӨХК-д лабораторын эрхлэгч ажилтай, ам бүл 3 эхнэр хүүхдийн хамт Орхон аймаг, Баян-Өндөр сум ** багийн ** тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, А овгийн Б-ийн Б, рөгистрийн дугаар /хх*********/
2.Монгол Улсын иргэн, ** оны ** дүгээр сарын **-ны өдөр Булган аймгийн Бүрэгхангай суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Орхон аймаг, Баян-Өндөр сум ** багийн ** тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Ө овгийн Г-ын О-, рөгистрийн дугаар /хх***********/
Яллагдагч Б.Б нь 2017 оны 09 сарын 11-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэр Худалдааны гудамжинд Г.Оыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, Г.О нь Б.Б, О.О нарыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдуулж Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон нөхцөл байдал: Г.О, Б.Б нар нь 2017 оны 09 сарын 11-ний орой Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэр Худалдааны гуамжинд Г.Оыг “зөрж өнгөрөхдөө мөргөлөө” гэснээс маргалдан зодолдож Г.Оын биед зүүн нүдний зовхи, хацар, зүүн бугалганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алим доргилт бүхий хөнгөн хохирол, О.Огийн биед тархи доргилт, духанд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол, Б.Бгийн биед тархи доргилт хамрын таславчийн муруйлт, хуйх, баруун гарын чигчий хуруу, дээд доод уруулын дотор талд шарх, баруун тохой, өвдөг, нуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол тус тус учруулсан байна. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: -Хохирогч О.Огийн . . . “Мөн шар өнгийн цамцтай залуу нь Бг үгийн зөруүгүй цохисон. Шар өнгийн цамцтай хамт байсан залуучууд салгах гэсэн. Мөн бид нар Бг шар өнгийн цамцтай залуугаас салгах гэсэн чинь намайг шар өнгийн цамцтай залуу толгой хэсэг рүү гараараа цохисон. Би газар унаад эргээд босоод ирэхэд нөгөө залуучууд зугтаагаад явчихсан. ...Намайг шар өнгийн цамцтай залуу ганцаараа нэг удаа толгой хэсэг рүү цохисон. Өөр хүн цохиогүй. Шар цамцтай байсан залууг О- гэсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 16-р хуудас/ -Хохирогч Б.Бгийн . . . “Шар цамцтай залуу нь надтай маргалдаж шууд цохиод авсан. Би тэр залуутай маргалдаад хоорондоо цохилцсон. ...Шар цамцтай залууг би нэг удаа цохисон. Харин тэр залуу намайг олон удаа цохиж толгойг маань чулуугаар хагалсан” гэх мэдүүлэг /хх-ийн 19-р хуудас/ -Хохирогч Г.Оын . . . “Би явж байхдаа тэр залуу мөрлөчихсөн юм. Сүүлд нэрийг нь Б гэдгийг мэдсэн. Би уусан архиндаа болоод Бг мөргөчихсөн юм. Тэгээд Б гэдэг залуутай маргалдаж улмаас би түрүүлээд цохиод авсан. Харин Б намайг бас цохиод бид хоёр хоорондоо зодолдсон. Би Бг газраас чулуу аваад толгой хэсэг рүү нь цохисон чинь толгойноос нь цус гарчихсан. ...Би Бтай зодолдож байхад Отгонтуяа гэдэг эмэгтэй /сүүлд нэрийг нь мэдсэн/ миний хувцаснаас татаад байхаар нь толгойн тус газарт нь нэг удаа гараараа цохисон. Хэрэг гардаг өдөр би шар өнгийн цамцтай явж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 22-р хуудас/ -Гэрч М.Энхчимэгийн . . . “Нөгөө залуу улам агсаад Бг цохиод авсан. Шар цамцтай залууд Б цохиулаад урдаас нь зууралдаад бид нар салгасан. ...Бгийн толгойноос цус гарчихсан эмнэлэг дээр үзүүлж байсан Отгонтуяа миний толгойг цохисон гэж ярьж байсан.” /хх-ийн 30-р хуудас/ -Гэрч А.Өнөрбатын . . . “Б О- нар хоорондоо зодолдоод бид нар салгасан. О- Бгийн толгой хэсэгт газраас чулуу аваад цохиход Бгийн толгойноос цус гарсан. ...Бг О- цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 32-р хуудас/ -Шинжээчийн 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 772 дугаартай: 1.Г.Оын биед зүүн нүдний зовхи, хацар, зүүн бугалганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны доргилт үүсчээ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Уг гэмтлүүд нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана гэх дүгнэлт /хх-ийн 35-р хуудас/, -Шинжээчийн 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 768 дугаартай: 1.0.Отгонтуяагийн биед тархи доргилт, духанд зөөлөн эдийн няцрал үүсчээ. ...З.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Тархи доргилт нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана гэх дүгнэлт /хх-ийн 44/, -Шинжээчийн 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 767 дугаартай: 1.Б.Бгийн биед тархи доргилт, хамрын таславчийн муруйлт, хуйх, баруун гарын чигчий хуруу, дээд доод уруулын дотор талд шарх, баруун тохой, өвдөг нуруунд зулгаралт үүсчээ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Тархи доргилт, хамрын таславчийн муруйлт, хуйх, баруун гарын чигчийхуруу, дээд доод уруулын дотор талд шарх нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана гэх дүгэнлт /хх-ийн 40-р хуудас/, -Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 60-69-р хуудас/ зэргийг шинжлэн судлав. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв. Шүүгдэгч Б.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Тэр үед бид 3-уулаа сууж байсан. Залуучууд орилолдоод явж байснаа нэг нь яах ийхийн зуургүй шууд ирээд зууралдаад авсан. Би нэгийг нь барьж аваад цохисон. Гэхдээ тийм олон гэмтэл учруулаагүй гэж бодож байна. Би 5 хоног ажилдаа яваагүй. О- 1 300 000 төгрөг өгсөн. Одоо 231 000 төгрөг авна гэжээ. Шүүгдэгч Г.О шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй. Гэм буруугаа ойлгож хүлээж байгаа. Нүдээ эмчилсэн. Бид хоёулаа согтуу байсан. Нэлээд цохилцсон. Би Отгонтуяаг цохисон нь үнэн. Бд би одоо 230 000 төгрөг өгнө гэжээ. Шүүгдэгч Г.О нь 2017 оны 09 сарын 11-ний шөнө Орхон аймгийн БаянӨндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт Худалдааны гудамжинд согтгуугаар, шалтгаангүйгээр, тэнд сууж байсан Б.Б О.О нарыг зодож Б.Бгийн биед тархи доргилт, хамрын таславчийн муруйлт, хуйх, баруун гарын чигчий хуруу, дээд доод уруулын дотор талд шарх, баруун тохой, өвдөг нуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол гэмтэл учруулсан, О.Огийн биед тархи доргилт, духанд зөөлөн эдийн няцрал үүсгэсэн хөнгөн гэмтэл хохирол учруулсан, шүүгдэгч Б.Б нь 2017 оны 09 сарын 11- ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэр Худалдааны гудамжинд Г.Оыг зодож биед нь зүүн нүдний зовхи, хацар, зүүн бугалганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны доргилт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь тус тус шүүхийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна. Шүүгдэгч Б.Б “би О-ыг нэг удаа цохисон болохоор ийм олон гэмтэл учруулаагүй гэж бодож байна” гэж мэтгэлцсэн нь үндэслэлгүй байна. Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 772 дугаартай дүгнэлтэд Г.Оын биед зүүн нүдний зовхи, хацар, зүүн бугалганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны доргилт үүссэн гэж дүгнэснээс үзвэл хохирогчийн зүүн нүд хацар хэсэгт нэг удаа цохисоноос гэмтэл учирсан байх боломжтой байна. Шүүгдэгч Б.Бгийн энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, Г.Оын үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байх тул хүний эрүүл мэндэд санаатай халдах хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв. Шүүгдэгч нар нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээсэн тул яллагчийн саналыг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг дурдсан болно. Хохирол төлбөрийн тухайд: Г.О, О.О нар хохирол нэхэмжлээгүй бөгөөд Б.Б төлбөрийн нэхэмжлэл баримт гаргаагүй ч Г.О нь 230 000 төгрөг төлөх талаар тохиролцсон тухайгаа шүүх хуралдаанд тайлбарласан.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Ө овгийн Г О-г хоёр хүний эрүүл мэндэд, Адуучин овгийн Батсуурийн Бг хүний эрүүл мэндэд санаатай халдах, хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга / төгрөгөөр торгох,Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Оыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 /зургаан зуун мянган / төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг тус тус 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Энэ хэрэгт шүүгдэгч нар цагдан хоригдоогүй,эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй,бусдад төлөх төлбөргүй,иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.
5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б, Г.О нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурорт эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ