Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2015/0442

 

2015 оны 9 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2015/1442

Улаанбаатар хот

 

 

Н.Б нарын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Халиунбаяр даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Д, нэхэмжлэгч Н.Б, Э.П, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Бн, А.Са нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 432 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Бсы гаргасан давж заалдах гомдлоор, Н.Б нарын нэхэмжлэлтэй, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Б, Ц.Д, Т.Бб, Э.Пү нарын итгэмжлэгдсэнтөлөөлөгч Н.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нь Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.2, 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх заалт, Монгол Улсын 2015 оны Төсвийн тухай хууль, Засгийн газрын 2014 оны 382 дугаар тогтоолыг үндэслэжээ. Гэтэл Монгол Улсын 2015 оны Төсвийнтухай хуулийн дагуу эдгээр төрийн албан хаагчдын даргаар нь ажиллаж байсан сав газруудын төсөв нь батлагдан мөрдөгдөж байснаас гадна Засгийн газрын 2014 оны 382 дугаар тогтоолын заалтын дагуу бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт, орон тооны хасалт 2014 оны төгсгөлд хийгдсэн байжээ. Хариуцагчийн тушаалуудад заасны дагуу эдгээр байгууллагуудад хийгдсэн гэх өөрчлөлт, орон тооны хасалт нь Монгол Улсын Иргэний хуулийн 31 дүгээр зүйл, Монгол Улсын Дээд Шүүхийн 2006 оны 33, 2010 оны 8 дугаар тогтоолын заалтуудад огт нийцэхгүй байна.

Мөн хариуцагч нь нэхэмжлэгчдийг албан тушаалаас нь чөлөөлөх тухай тушаал гаргасан 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдрөө Холбооны бүгд найрамдах Герман Улсад айлчилж явсан байх магадлалтай байгаа ба эдгээр албан хаагчдын оронд түр орлон гүйцэтгэгчид томилохдоо Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтыг зөрчснөөс гадна тэдгээр түр орлон гүйцэтгэгчдийг томилсон тушаал гаргах үедээ буюу 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад үргэлжлүүлэн айлчилж байжээ. Монгол Улсын Засгийн газрын.гишүүн, сайд хүн Монгол Улсад байхгүй байх үедээ эдгээр шийдвэрийг гаргах боломжгүй билээ. Иймд эдгээр болон бусад нөхцөл байдлыг үндэслэн иргэн Н.Б,Т.Бб, Ц.Д, Э.Пү нарыг төлөөлөн Монгол улсын Байгаль, орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Албан тушаалаас чөлөөлж тэтгэлэг олгох тухай Н.Бд холбогдох Б-57, Т.Ббт холбогдох Б-56, Ц.Дд холбогдох Б-53, Э.Пүд холбогдох Б-42 дугаар, 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн "Түр орлон гүйцэтгэгч томилох тухай Б-70, Б-75, Б-81, Б-83 дугаар тушаалуудыг хүчингүй болгуулж, нэхэмжлэгч бүрийг өмнө эрхэлж байсан ажил албантушаалд нь эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийхийг даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг хүлээн авч хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, А.С нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч Н.Б, Ц.Д, Т.Бб нарын 2014 онд байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлтийн дүнгээр дутагдалтай, хангалтгүй үнэлгээ авсан тул тухайн албан тушаалыг эрхлэх шаардлага хангахгүй, үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ нь хангалтгүй байсан тул төрийн тухайн албан тушаал эрхлэх шаардлага хангахгүй болсон үндэслэлээр үүрэгтажлаас нь чөлөөлж тэтгэлэг олгосон. Хараа голын сав газрын захиргаа, Ерөө голын сав газрын захиргааг нэгтгэж "Хараа, Ерөө голын сав газрын захиргаа" байгуулж, тухайн байгууллага өөрчлөн байгуулагдаж, даргаар нь ажиллаж байсан Э.Пүыг сайдын 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн "Албантушаалаас чөлөөлж, тэтгэлэг олгох тухай" Б-42 тоот тушаалаар албан тушаалаас нь чөлөөлж, 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэлэг олгосон нь холбогдох хууль тогтоомжид нийцсэн болно. Иймд дээрх нэхэмжлэгч нарын шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Засгийн газраас 2015 оны Төсвийг хэмнэх зорилгоор төсвийг алдагдалгүй, ажлын ачааллыг жигдлэх зорилгоор 29 сав газрын захиргаадыг 26 сав газартай болгосон. Засгийн газрын 147 дугаар тогтоолоор 15%-иар хэмнэх зорилгоор тодорхой судалгааны үндсэн дээр 6 сав газрын захиргааг нэгтгэж 3 сав газар болгосон. Тушаалд Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.2-т заасныг үндэслэсэн. Тухайн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн үнэлгээтэй холбоотой асуудал байдаг. Үнэлгээтэй холбоотой асуудлыг Улсын дээд шүүхийн 2010 оны 08 дугаар тогтоол байна. Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээртогтоолоор батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түвшинд үнэлсний дагуу Ц.Д, Т.Бб нар нь хангалтгүй гэсэн үнэлгээ авсан. Үүнтэй холбоотойгоор нотлох баримтууд нь хавтас хэрэгт авагдсан байгаа. Нэхэмжлэгч нарын хэлж байсан сав газрын захиргаадыг байгуулсан Засгийн газрын 2012 оны 254 дүгээр тогтоол хүчинтэй. Сав газрын тогтоолуудыг шинээр байгуулсан тогтоол биш юм. Хараа, Ерөө голын сав газрууд татан буугдсаныг хүчингүй болгож, түүнд тамга, тэмдэг өөрчилсөн. Өмнөх сав газрын тушаалуудыг хүчингүй болгосон. Төсвийн шууд захирагчийн үнэлэлт дүгнэлтийн гэрээнд дүгнэж үнэлэлт өгсөн байгаа. Энэ журмыг үндэслэж тушаал гарсан байгаа. Иймд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны сайдтай холбогдуулан гаргасан нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 432 дугаар шийдвэрээр Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.2, 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Б, Ц.Д, Т.Бб, Э.Пү нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Албан тушаалаас чөлөөлж тэтгэлэг олгох тухай Б-57, Б-56, Б-53, Б-42 дугаар, 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн "Түр орлон гүйцэтгэгч томилох тухай Б-75, Б-81, Б-83, 2015оны 02 дугаар сарын 27 ны өдрийн Албан тушаалаас чөлөөлж томилох тухай Хараа-Ерөө голын сав газрынзахиргааны даргаар Л.Галбадрахыг томилсон Б-70 дугаар тушаалуудыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч Н.Б, Ц.Д, Т.Бб нарыг өмнө эрхэлж байсан ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоож,Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэгт заасныг баримтлан хуульд заасны дагуу сонгон шалгаруулалт явуулж Хараа-Ерөө голын сав газрын захиргааны даргыг томилох тухай шийдвэр гаргахыг хариуцагчид даалгаж, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан ажилгүй байсан хугацааг 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх хугацаагаар буюу 4 сар 6 хоногийн хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг нэхэмжлэгч Н.Бд 4134996, Т.Ббт 5729430, Э.Пүт 3148506, Ц.Дд 4095584 төгрөгийг тус тус нөхөн олгож, тухайн нөхөн олговорт холбогдох эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож төлөхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ба давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх Н.Б, Ц.Д, Т.Бб нарыг эгүүлэн ажилд томилох, Э.Пүын ажлын байранд сонгон шалгаруулалт зарлах шаардлагатай гэсэн агуулга бүхий шийдвэр гаргасан нь хэт нэг талыг барьсан хариуцагчийн тайлбарыг нягтлан үзээгүй хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан тул давж заалдан гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 432 дугаар шийдвэрийг цуцалж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх Төрийн албаны тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэж маргаан бүхий актуудыг хүчингүй болгосон байх тул хариуцагч Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баны давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, харин шүүхийн шийдвэрийн нэхэмжлэгч нарын ажилгүй байсан хугацааг буруу тооцсон, мөн нэхэмжлэгч Э.Пүын ажиллаж байсан албан тушаалын орон тоо цөөрсөн тул тухайн албан тушаалд ажиллаж байсан албан хаагчдаас сонгон шалгаруулж томилох талаар үндэслэлтэй дүгнэсэн атлаа урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь зөрчилтэй болсон байх тул зөвтгөн өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

1. Нэхэмжлэгч Н.Б, Ц.Д, Т.Бб нарын нэхэмжлэлийн тухайд:

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Б-53, Б-56, Б-57 дугаар тушаалаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 4, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.2, 27 дугаар зүйлийн 27.2.4, Засгийн газрын 2014 оны 382 дугаар тогтоолыг үндэслэн төрийн байгууллагын бүтэц, орон тоо өөрчлөгдсөнтэй холбогдуулан Н.Б, Т.Бб, Ц.Д нарыг сав газрын захиргаадын даргын албан тушаалаас чөлөөлж, 6 сарын тэтгэлэгтэй тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг олгохоор, мөн сайдын 2015 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн Б-75, Б-81, Б-83 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасныг үндэслэн Б.Мөнхбат, Б.Энхбаатар, Д.Эрдэнэболд нарыг дээрх сав газрын захиргаадын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр тус тус томилжээ.

Засгийн газрын бүтцийн тухай 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн хууль, Засгийн газрын 2014 оны 382 дугаар тогтоолоор Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны бүтцэд аялал жуулчлалын салбарыг нэмж, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам болгож өөрчилсөн боловч уг яамны зохион байгуулалтын бүтцийн нэгж болох нэхэмжлэгч Н.Болд-Эрдэнийн ажиллаж байсан Хөвсгөл нуур-Эгийн голын, Т.Ббын ажиллаж байсан Хяргас нуур-Завхан голын, Ц.Дгийн ажиллаж байсан Онон голын сав газрын захиргааны даргын албан тушаалын орон тоо цөөрөөгүй, хасагдаагүй, хэвээр хадгалагдан үлдсэн болох нь хариуцагчийн гаргасан уг сав газрын захиргаадын даргын албан тушаалд түр орлон гүйцэтгэгч томилсон тушаалууд, .... баримтуудаар тогтоогдож байна. Гэтэл хариуцагч уг орон тоог өөрчлөгдсөн гэж үзэж, нэхэмжлэгч нарыг албан тушаалаас чөлөөлсөн нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3-д ... үргэлжлүүлэн ажиллуулах гэж заасныг зөрчиж, төрийн байгууллагын бүтэц өөрчлөгдсөн үед эдлэх төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар хангагдах эрхийг зөрчжээ. Энэ талаарх анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь нэхэмжлэгч Н.Б, Т.Бб, Ц.Д нарыг үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр хангалтгүй үнэлэгдсэн учраас чөлөөлсөн гэж тайлбарлах боловч маргаан бүхий актад энэ талаар заагаагүй зөвхөн төрийн байгууллагын бүтэц, орон өөрчлөгдсөнтэй холбоотой гэж дурдсанаас гадна Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.2, 27.2.4 дэх заалтуудыг хамт хэрэглэж, нэхэмжлэгч нарт тэтгэлэг олгохоор шийдвэрлэсэн нь утга, агуулгын илэрхий алдаатай байна. Учир нь Төрийн албаны тухай хуулийн 23.1.2 дахь заалтаар төрийн жинхэнэ албан хаагчийг үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин нь төрийн тухайн албан тушаал эрхлэх шаардлага хангахгүй болсон бол захиргааны санаачилгаар албан тушаал бууруулж болохоор заасан бөгөөд маргаан бүхий актуудаар нэхэмжлэгч нарын албан тушаалыг бууруулаагүйгээр барахгүй тэдгээрийг албан тушаалаас чөлөөлж, үйл ажиллагааны үр дүнгээр хангалтгүй үнэлэгдсэн /хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбараар/ этгээдэд 6 сарын тэтгэлэг олгосон нь ойлгомжгүй байна. Энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг хүлээн авч хууль зүйн дүгнэлт өгөх боломжгүй байна. Харин мөн хуулийн 27.2.4 дэх заалтаар ... төрийн жинхэнэ албан хаагчаас өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалынх нь орон тоо хасагдсан тохиолдолд эдлүүлэх нэмэгдэл баталгааны талаар зохицуулсан бөгөөд нэхэмжлэгч нарын ажиллаж байсан албан тушаалын орон тоо хасагдаагүй тул уг заалтыг баримталсан нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Иймд анхан шатны шүүхээс энэ талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж, нэхэмжлэгч Н.Б, Т.Бб, Ц.Д нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэхгүй бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

2. Нэхэмжлэгч Э.Пүын нэхэмжлэлийн тухайд:

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А-102 дугаар тушаалаар Хараа-Ерөө голын сав газрын захиргааг нэгтгэн байгуулснаар уг захиргаадын даргын орон тоо цөөрсөн байх бөгөөд хариуцагч нь үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн чадвар, дадлага, туршлагыг нь харгалзан хамгийн илүү шаардлага хангаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчийг шалгаруулж авалгүй, Э.Пүыг ажлаас чөлөөлж, Хараа-Ерөө голын сав газрын захиргааны даргаар ажиллаж байгаагүй Л.Галбадрахыг томилсон нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д ... хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна... гэж заасныг зөрчсөн байна.

Уг хууль бус тушаалуудын улмаас төрийн жинхэнэ албан хаагч Э.Пүын ... дээрх хуульд заасан шалгаруулалтад оролцох ... нэмэгдэл баталгаагаар хангагдах эрх зөрчигджээ. Хариуцагч нь дээрх 2 захиргааг нэгтгэснээр сав газрын захиргааны даргын ажлын цар хүрээ нь нэмэгдсэн боловч албан тушаалын чиг үүрэг өөрчлөгдөөгүй байх тул Хараа болон Ерөө голын сав газрын захиргааны даргаар ажиллаж байсан албан хаагчдаас дээрх хуульд заасан журмын дагуу шалгаруулж Хараа-Ерөө голын сав газрын захиргааны даргаар томилох боломжтой байжээ. Анхан шатны шүүх энэ талаар дүгнэж маргаан бүхий дээрх актыг хүчингүй болгосон нь үндэслэлтэй байх боловч нэхэмжлэгч Э.Пүын урьд эрхэлж байсан албан тушаалын орон тоо цөөрсөн байхад Хараа голын сав газрын захиргааны даргаар томилуулах нэхэмжлэлийг хангасан нь биелэгдэх боломжгүй, үндэслэл муутай шийдвэр болжээ. Учир нь төрийн байгууллагын бүтцийг эрх бүхий этгээд өөрчлөх эрхтэй бөгөөд хариуцагчийн ... төсвийн хэмнэлт хийх зорилгоор 2 сав газрыг нэгтгэсэн ... гэх тайлбарыг үгүйсгэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч Э.Пүын ... Сайд энэ 2 сав газрыг нэгтгэх ёсгүй. Нэгтгэсэн шийдвэр нь буруу тул урьд эрхэлж байсан Хараа голын сав газрын захиргааны даргын албан тушаалд эгүүлэн тогтоож өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүхээс нэхэмжлэгч Н.Б, Т.Бб, Ц.Д нарыг ажилд нь эгүүлэн тогтоосонтой холбоотой Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, мөн Э.Пүын хувьд хэдийгээр ажилд эгүүлэн тогтоогдоогүй боловч тухайн үед Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасны дагуу сонгон шалгаруулалт явуулж Э.Пүтай хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох эсэхийг шийдвэрлээгүй хариуцагчийн хууль бус үйл ажиллагааны улмаас Э.Пүт хохирол учирсан байх тул ажилгүй байсан хугацааны олговор олгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй байна.

Харин Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын тушаалуудад нэхэмжлэгч нарыг 2015 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөр хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохоор заасан байхад шүүх уг тушаалыг гарсан өдрөөс эхлэн ажилгүй байсан хугацааг тооцсон байх тул давж заалдах шатны шүүхээс шийдвэрийн энэ хэсэгт зөвтгөж өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 432 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-дзаасныг баримтлан нэхэмжлэгч Т.Бб, Н.Б, Ц.Д нарын нэхэмжлэлийг бүхэлд нь,нэхэмжлэгч Э.Пүын нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Б-53, Б-56, Б-57, 2015 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн Б-70, Б-75, Б-81, Б-83 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгож, Т.Ббыг Хяргас нуур-Завхан голын, Н.- дэнийг Хөвсгөл нуур-Эгийн голын, Ц.Дг Онон голын сав газрын захиргааны даргын албан тушаалд тус тус эгүүлэн тогтоож, Э.Пүын нэхэмжлэлийн Б-42 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж,

3 дахь заалтыг Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилгүй байсан хугацааны /2015 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүртэл/ хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 3.884.865 төгрөгийг Т.Ббт, 3.884.920 төгрөгийг Н.Бд, 3.729.524 төгрөгийг Ц.Дд, 2.871.722 төгрөгийг Э.Пүт тус тус олгож, мөн хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу суутган төлж, дэвтэрт нь бичилт хийхийг хариуцагчид даалгасугай. гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5-д зааснаар магадлалыг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ