| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Ням |
| Хэргийн индекс | 170/2019/0081/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/83 |
| Огноо | 2019-08-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Одонтуяа |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 08 өдөр
Дугаар 2019/ШЦТ/83
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Халх боржигин овогт Доржийн Ням даргалж, Нарийн бичгийн дарга ******* овогт *******ийн ******* Улсын яллагч ******* овогт *******ын ******* Шүүгдэгч ******* овогт *******гийн ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.*******д холбогдох 1923001140075 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Завхан аймгийн сумд 1980 оны 12 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, боловсролтой, багш мэргэжилтэй, Завхан аймгийн сургуульд сургалтын менежир ажилтай, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, , эхнэр хүүхдүүдийн хамт Завхан аймгийн Улиастай сумын баг хэсэг тоотод оршин суух хаягтай ******* овогт *******гийн *******. РД// Шүүгдэгч Д.******* нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг буюу өөрийн эхнэр С.ынхоо үснээс чирж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт/яллах дүгнэлтэнд дурдснаар/ холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.******* нь согтуугаар 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Завхан аймгийн Улиастай сумын багийн хэсгийн 8- 14 тоот хашаанд байх өөрийн гэртээ, эхнэр С.ыгоо бусадтай хардан хэрүүл маргаан үүсгэж улмаар үснээс нь чирж түүний биед хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2019 оны 18-ны орой 03 цагийн үед согтуу гэртээ орж ирээд хардаж хэрүүл хийх гээд байхаар гарч нойл ороод ирсэн чинь үүдний тамбарт хэнтэй тэврэл байгаа юм бэ гээд дахин хардаад үс, гэрээс чирж гаргасан. Тэр үед чирснээс болж 2 өвдөг шалбарсан, ташаан толгой хөхөрсөн байсан. Тэгээд гадаа байж байгаад 1 цагийн дараа гэртээ буцаад орсон чинь нөхөр маань унтаагүй байсан намайг дахин үс гэрээс хөөж гаргаад хаалгаа цоожлоод оруулаагүй. Би байшингийнхаа хойд талд сууж байгаад өглөө 09-10 цагийн орчим нөхрөө ажилдаа явсных нь дараа гэртээ орсон. Тэгээд 19-ний орой миний ажил дээр манай нөхөр очоод орилж, хэл амаар доромжлоод байхаар нь ажлаасаа гараад явсан тэгээд 30 минутын дараа ажлынхаа өрөөнд орж ирэхэд манай нөхөр гараад явсан байсан. Би энэ өдөр ажил дээрээ жижүүрт хоноод 2019 оны 20-ны орой гэртээ ирээд байж байхад 17 цагийн орчим манай нөхөр дахин орж ирээд хэл амаар доромжлоод байхаар өөрийн ээж болох Д.ыг дуудсан. Тэгээд ээж цагдаа дуудсан. Тархи доргисон, чирснээс болж 2 өвдөг шалбарсан, ташаан толгой хөхөрсөн, гарын тохой шалбарсан үс их унасан хүнд гэмтэл байхгүй...” гэсэн мэдүүлэг болон энэ талаар С.оос сонссон гэдгээ мэдүүлсэн гэрч Д.ын мэдүүлэг, мөн Д.аас сонсон гэдгээ мэдүүлсэн гэрч Д.ийн мэдүүлгээр нотлогдож байна. Гэрч Д., Д. нар нь хэрэг гарах үед дээрх хаягт хохирогчийн хамт байгаагүй, шүүгдэгчийн үйлдлийг хараагүй учир тэдний мэдүүлэг шууд нотлох баримт биш, дамжмал нотлох баримт ч мэдүүлгийнх нь эх сурвалж тодорхой, хохирогчийн мэдүүлэгтэй ижил агуулгатай байгаа учир шүүгдэгчийн үйлдлийг нотолж байгаа нотлох баримт мөн болно. Шүүгдэгчийн дээрх үйлдлийн улмаас С.ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 000000121 дугаартай дүгнэлтэд “...Иргэн С.ын биед тархи доргилт, хуйхны зөөлөн эдийн гэмтэл, зүүн тохойн үений хэсэгт, баруун тохойн үений хэсэгт, зүүн шагайн үенд зулгаралт, зүүн бугалаганы гадна дунд хэсэгт, зүүн далны хэсэгт, баруун суганы ар хэсэгт, зүүн гуяны гадна хэсэгт, зүүн өвдөгний үений хэсэгт, баруун өвдөгний үенд, зүүн гуяны дотор хэсэгт, зүүн гуяны ар хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь шинжлүүлэгчийн хэлж байгаа буюу 2019.06.20-ны өдөр үүссэн байх боломжтой. ...цаашид хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. ...гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэснээр тогтоогдож байна. Хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтууд Д.*******гийн үйлдсэн хэргийн нөхцөл байдлыг нотолж байгаа, энэ хэрэгт хамааралтай, хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул дээрх нотлох баримтуудыг шийдвэрийн үндэслэл болголоо. Түүнчлэн шүүгдэгч Д.******* гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Иймд Д.*******г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй. Хохирогч С. бичгээр гаргасан баталгаандаа “Д.*******тай сайн дурын үндсэн дээр эвлэрч, ямар нэгэн санал, гомдолгүй болсон. Нийт 4000000 төгрөг авсан.” гэсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах хохирол болон хор уршиггүй гэдгийг дурдах нь зүйтэй. Шүүгдэгч Д.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул улсын яллагчийн саналыг харгалзан торгох ял оногдуулах боломжтой гэж үзээд Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5-1.9, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.1 зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.******* овогт *******гийн *******г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2.Шүүгдэгч Д.*******г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450000/дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Шүүгдэгч Д.******* 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000/дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг хуульд заасан хугацаанд төлөөгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгж/15000 төгрөг/-тэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг дурдсугай.
4. Шүүгдэгч Д.*******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Шүүгдэгч Д.******* нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, нөхөн төлүүлэх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно.
7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.НЯМ