Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 444/ШЦТ/2020

 

 

 

 

 

 

 

                                            

 

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сүхням

Улсын яллагчаар А.Азжаргал

Шүүгдэгч Д.И нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д.Инд холбогдох эрүүгийн 2034000000487  дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хянан хэлэлцэв.

 

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Яллагдагч Д.И нь Төв аймгийн Өндөрширээт сумын төв Сант 4 дүгээр багийн Чулуут 8-13 тоотод 2020 оны 08 дугаар сарын 15-ны өдөр манай ахыг цохилоо гэх шалтгааны улмаас Д.Чулуунхүүгийн баруун гуян тус газарт хутгалж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Игийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон.

Шүүгдэгч Д.И нь Төв аймгийн Өндөрширээт сумын төв Сант 4 дүгээр багийн Чулуут 8-13 тоотод 2020 оны 08 дугаар сарын 15-ны өдөр манай ахыг цохилоо гэх шалтгааны улмаас Д.Чулуунхүүгийн баруун гуян тус газарт хутгалж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

  • Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл \хх-ийн 1 тал\
  • Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 2-5 тал/
  • Түргэн тусламжийн дуудлагын хуудас /хх-ийн 28 тал/
  • Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай Прокурорын тогтоол /хх-ийн 34 тал/
  • Хохирол төлсөн баримт /хх-ийн 51 тал/
  • Хохирогч Д.Чулуунхүү, шүүгдэгч Д.И нарын мөрдөн байцаалтын шатанд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай бичгээр гаргасан хүсэлт /хх-ийн 52-53 тал/
  • Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай Прокурорын тогтоол /хх-ийн 54 тал/
  • Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 9491 дугаартай "...1. 2. Д.Чулуунхүүгийн биед баруун гуянд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй" гэх дүгнэлт, /хх-ийн 26-27 тал/
  • Хохирогч Д.Чулуунхүүгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: "...2020 оны 08 дугаар сарын 15-ны шөнө 21 цагийн үед байх тус суманд амьдардаг найз Батчулууны хамт 1 шил архи уугаад сумын төвийн цагаан худаг гэх газарт явж байхад өндөр бүдүүн эрэгтэй хүн тортой юм аваад явж байсан ба би уг хүнтэй таараад "та Наранхүү ах найз биздээ" гэж асуухад "чамд ямар хамаатай юм" гэхээр нь та юун сүртэй юм хүн мэнд мэдэж байхад гэж хэлэхэд намайг бариад авсан. Би мөн барьж авахад за за гэж хэлээд "чи араас дуугуй дагаад яв" гэж хэлсэн. Би гудамжинд таарсан ахыг дагаж яваад найз Батчулууны хамт гэрт нь ороход гудамжинд таарсан ах гэрийн хоймор дээр сандал дээр суусан дүү Ишжанцан нь орны хөлд суусан байсан. Би гэрийн зүүн талаар гараад хойморт сууж байгаа ахын хажууд суух гэтэл гэрийн хойморт сууж байсан ах наадхаа одоо болго гэж хэлсэн. Тэгээд би суух гэтэл миний баруун гуя руу юм араас хатгасан. Тэгээд би эргэж харахад орон дээр сууж байсан Ишжанцан  баруун гартаа хутга барьцан гар нь цус болцон байсан. Би "яагаад намайг хутгалаж байгаа юм бэ" гэж хэлээд гэрийн баруун талын баган ард газар хөлөө жийгээд ор налаад суухад хэвтэрт байдаг аав Доржпүрэв нь "та нар хүн алаад хаячихлаа" гэж хэлэхэд намайг хутгалсан Ишжанцан хутгаа аваад гэрээс гараад явсан...Би Ишжанцан гэх хүнтэй маргалдаж муудалцсан зүйл байхгүй...Төмөртэй эвхдэг гэмээр хүрэн хутга байсан. Ишжанцан гэрээс аваад гарсан. Би эмчилгээний зардлаа нэхэмжилнэ. Өөр надад гомдол санал байхгүй" гэх мэдүүлэг х-ийн 8-11 тал/
  • Гэрч С.Батчулууны мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:"...Чулуунхүү бид хочр баруун талын орон дээр сууж байсан. Бүдүүн ах гэрийнхээ хойморт сууж байсан. Туранхай залуу нь гэрийнхээ зүүн доор нь байсан. Тэгээд Чулуунхүү нь босоод бүдүүн ахтай хэрэлдээд боссон тэгтэл зүүн талын гуянаас нь цус гарсан. Тухайн үед туранхай залуу хаалганы хажууд зогсож байсан" гэх мэдүүлэг х-ийн 12-13 тал/
  • Гэрч Д.Мижиддоржийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: "...Чулуунхүү нь намайг гудамжинд миний цээж рүү гараараа нэг удаа цохисон ба гэрт ороод миний шилэн хүзүү руу цохисон. Тэгээд манай дүү уурлаад хатгасан байх. Яг яаж хатгасан талаар мэдэхгүй байна. Дүүгийн баруун гар нь цус болсон байсан...Миний биед гэмтэл учраагүй, би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй, гомдол санал байхгүй" гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 тал/
  • Шүүгдэгч Д.Игийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлсэн: "...Манай ах Мижиддоржийг цохисон болохоор би уурлаадЧууунхүүг айлгах гэтэл гуя руу нь хатгацан байсан. Би эвхдэг улаан иштэй хутгаар хатгасан юм. Одоо надад байхгүй. Би хайгаад олохгүй байна. Эмнэлэг явахдаа замдаа хаясан байх. Тэгээд хайгаад олохгүй байна" гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 тал/
  • Гэрч Д.Галиягийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:"...Чулуунхүүгийн биеийн даралт 90/60, мм мөнгөн усны багана, зүрхний цохилт 103 минут байсан. Уг хүнээс архи согтууруулах ундаа хэрэглэсэн болотой их үнэртэж байсан. Биеийн байдал дунд байсан. Нүдээр харахад биедээ ил харагдах шарх сорив байхгүй байсан. Баруун гуянд боолт хийгдсэн байсан. Уян зүү тавиулж цус тогтоох мариа мөн шингэн нөхөх тариа хийгээд боолтыг тайлж үзэхэд цус урсаж гойжиж байсан. Тэгээд шархыг үзэхэд хатгаж гүн орсон байдалтай байхаар нь боолтыг ахиж боож 2 цаг яаралтайд ажиглаад биеийн ерөнхий байдал тогтворжсон. Амин үзүүлэлт хэвийн болохоор хот руу авч явж Гэмтэл согог судлалын төвд хүлээлгэн өгсөн" гэх мэдүүлэг х-ийн 18-19 тал/
  • Гэрч С.Гантулгын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: "...Чулуунхүү ахын өмсөж явсан өмдийн тайлж үзлэг хийхэд баруун гуяны булчингийн ар талд доор дээш орсон гүнзгий шарх байсан. Уг шархнаас их хэмжээний цус гарч байсан. Яаралтай тусламжийн арга хэмжээ авч эмнэлэгт хүргэсэн" гэх мэдүүлэг х-ийн 21 тал/
  • Шүүгдэгч Д.Игийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: “...би уг зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна...би 2020 оны 08 дугаар сарын 15-ны орой 21 цаг 30 минутын үед өөрийн төрсөн аав Доржпүрэвтэй цуг гэртээ мах өшиглөөд сууж байтал гаднаас өөрийн ах Мижиддорж хүмүүс дээрэмдэх гэж байна гээд орилоод ороод ирсэн, тэгтэл араас нь Чулуунхүү гэрт орж ирээд Мижиддоржийн шилэн хүзүү рүү гараараа цохиод авсан, тэгээд барилцаад авах шиг болсон, би тэрүүхэн зуур айлгах гээд босохдоо гуя хэсэг рүү нь хатгачихсан, тэгээд цус гарахаар нь би айгаад шууд сумын эмнэлэг рүү гүйж эмч дуудсан...би өдөр нь 14 цагийн үед хуурай дүү Батхуяг, нутгийн хөгшинтэй 0,5 литрийн архийг хувааж уусан байсан, тухайн үед миний архи гарчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 тал/ зэрэг болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.И нь 2020 оны 8 сарын 21-ний өдөр яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ гаргажээ. /хх-ийн 36, 53 тал/,

 

Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Азжаргал нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагчийн хүсэлтийг хүлээн авч 2020 оны 8 сарын 27-ны өдөр 130 дугаартай “хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол гаргаж, хуульд заасан хугацаанд мөрдөн байцаалт явуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн зүйчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний тухай прокурорын саналыг /хх-54, 60 тал/ 2020 оны 8 сарын 27-ны өдөр яллагдагчид танилцуулж, яллагдагч Д.И нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажсанаар, мөн өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Д.Ид холбогдох хэргийг хүлээн авч танилцаад хэргийг хянан шийдвэрлэхэд боломжтой гэж шүүх үзэж, шүүх хуралдааныг зарлан явуулахад Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тусгай журам зөрчөөгүй, хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Прокурорын тогтоол үндэслэлтэй байна.

 

Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Д.И нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг шүүгдэгч нь ойлгосон байх тул шүүгдэгч Д.Иг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 

прокурорын саналыг хүлээн авч, саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний бичгийн баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.И нь 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүртэл нийт 9 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Д.Инг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Шүүгдэгч Д.Инг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Игийн цагдан хоригдсон 9 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож /9х8=72/ эдлэх ялаас хасч биечлэн эдлэх ялыг 168 /нэг зуун жаран найм/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2  дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ид оногдуулсан 168 /нэг зуун жаран найм/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг цалин хөлс олгохгүйгээр өдөрт наймаас дээшгүй цагаар Төв аймгийн Зуунмод сумын хот тохижуулах газарт хийлгэхийг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Алтантулгад оногдуулсан 168 /нэг зуун жаран найм/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.

 

  1. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Д.Ид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.  

 

  1. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Д.И нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар
    зүйл
    ийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн
    өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн
    Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ю.ЭНХМАА