Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 2021/ШЦТ/95

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

             Нарийн бичгийн дарга                      Д.Соёлзул

             Улсын яллагч                                    Б.Энхбаяр

                         Шүүгдэгч                                   А.Ганзориг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Б.Энхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн  А.Ганзоригт холбогдох 2132001140131 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1989 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4 эхнэр, 2 хүүхдийн хамт, Сэлэнгэ аймгийн Мандал сум 6-р баг Баянхангайн 110 тоотод оршин суух хаягтай, урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Бөртэ овгийн Амартүвшингийн Ганзориг /РД:М389030613/,

 

Холбогдсон хэргийн талаар: А.Ганзориг нь Сэлэнгэ аймгийн Мандал сум 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Дарьтын даваа” гэх газраас 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 13 ширхэг 2.708м3 хэмжээтэй хэрэглээний нойтон нарс мод бэлтгэх эрхийн бичгийг хууль, журмын дагуу авч мод бэлтгэхдээ зохих гэрээ, зөвшөөрөлгүй газраас бэлтгэн Ойн тухай хуулийн 35.4 дүгээр зүйлийн 35.4.2-д заасан “зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн” гэснийг зөрчиж хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч А.Ганзориг шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:...Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв, үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байгаа тул шүүх хуралдаанд дахин мэдүүлэг өгөхгүй... гэжээ.

 

Эрүүгийн  2132001140131 тоот хавтаст хэргээс:

Шүүгдэгч А.Ганзориг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...Би “Буянт царам” ХХК-тай гэрээ байгуулан модонд явдаг юм. Тэгээд тухайн компанийн захирал Маринагаас 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр мод тээвэрлэх эрхийн бичиг, гоожин аваад мод бэлтгэхээр уул руу найз Сугарын хамт явсан. Гэтэл ууланд “Буянт царам” ХХК-ийн тусгаарласан талбай буюу миний мод бэлтгэх ёстой газар орох зам бартаа, шавар ихтэй байсан тул өөр газраас мод бэлтгэж байгаад цагдаад баригдсан. Би “Буянт царам” ХХК-ийн тусгаарласан талбайг маш сайн мэднэ. Тухайн үед шавар ихтэй машин явж болохгүй байсан тул би бэлтгэх ёстой газраасаа бус өөр газраас мод бэлтгэсэн. “Буянт царам” ХХК-ийн уулын мастер Ууганбаяр надад модыг бэлтгэх ёстой талбай буюу компанийн тусгаарласан талбайгаас бэлтгээрэй гэж зааж өгсөн. Би “Буянт царам” ХХК-ийн модонд явдаг болоод 2 жил орчим болж байна. Тиймээс би мод бэлтгэх ёстой газраа сайн мэдэж байсан. Би өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч ухамсарлаж ойлгож байгаа. Дахин гэмт хэрэг, зөрчил үйлдэхгүй... гэх мэдүүлэг /ХХ-ийн 114 дүгээр хуудас/,

         Иргэний нэхэмжлэгч Э.Тамир мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...Тус хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцоход надад татгалзах зүйл байхгүй. Би улсын байцаагчийн 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн гаргасан актаар тогтоосон хохирлыг төлүүлэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 23 дугаар хуудас/,

Гэрч Ч.Сугар мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...2021 оны 08 дугаар сарын 03-ны өглөө Ганзориг ирээд модонд явъя гэж хэлээд намайг аваад явсан. Би замдаа унтаад явж байсан болохоор хаашаа явснаа мэдэхгүй байна. Ууланд очоод намайг сэрээсэн. Би жолооч Ганзоригтой хамт модонд явсан. Би ямар аж ахуй нэгжийн модонд явж байгаагаа мэдээгүй. Манай найз Ганзориг намайг ганц нэг модонд яваад өгөөч гэж хэлсэн. Би ямар аж ахуй нэгжийн ойн сангаас мод бэлтгэснээ мэдэхгүй байна. Би бол хөлсөөр явж байгаа хүн хаашаа явж мод хийх, гоожин падааныг нь жолооч мэддэг. Би бол хөрөөдөөгүй. Ганзориг мод хөрөөдсөн, би бол хөрөөдөж унагаагаад бэлдсэн модыг нь ачиж өгсөн...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 32 дугаар хуудас/,...Би анх удаа модонд явж үзэж байгаа нь тэр Ганзориг надад гоожин, зөвшөөрөл нь байгаа гэж хэлээд ууланд очиж мод бэлтгэсэн. Би түүнийг бэлтгэх ёстой газраасаа л бэлдэж байна гэж ойлгосон. Надад гоожингоо үзүүлж байсан болохоор нь би цуг модонд явсан юм. Тэгээд ч би эндээс явахдаа ууланд очих хүртэл унтаад явсан. Мод бэлтгэсэн газрыг А.Ганзоригийн мод бэлтгэх газар л гэж бодсон...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 34 дүгээр хуудас/,

     Гэрч К.Марина мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...Би 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 063956 дугаартай мод бэлтгэх эрхийн бичгээ Хараа бүсийн ойн ангийн инженер Болормаагаас аваад тэр өдрөө жолооч Ганзоригт мод тээвэрлэх 202100032 дугаартай хяналтын хуудас өгсөн Манай аж ахуй нэгжийн мод бэлтгэлийн талбай бол Мандал сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Ар гахайт” гэх газар байдаг...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 36 дугаар хуудас/,

Гэрч Г.Ууганбаяр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...А.Ганзориг нь 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр “Буянт царам” ХХК-ийн захирал К.Маринагаас мод тээвэрлэх хяналтын хуудас /гоожин/ аваад мод бэлтгэхээр уул руу явсан юм билээ. Тэгээд мод бэлтгэхдээ манай компанийн тусгаарласан талбайгаас бус өөр газраас мод бэлтгэж байгаад цагдаад баригдсан гэсэн. А.Ганзориг нь цагдаад баригдаад машинаа тээврийн хэрэгсэл түр хадгалах хашаанд оруулсныхаа дараа л над руу утсаар ярьж мэдэгдсэн. Би А.Ганзоригт “Буянт царам” ХХК-ийн мод бэлтгэх ёстой талбайг зааж өгсөн. Мөн түүнд зааж өгсөн талбайгаас мод бэлтгэх ёстой, өөр газраас мод бэлтгэж болохгүй гэдгийг маш сайн анхааруулсан. А.Ганзориг нь манай компанийн модонд олон жил явж байгаа. Тиймээс хаанаас мод бэлтгэхээ маш сайн мэднэ. Тэрээр өөрөө дур мэдэж л манай компанийн тусгаарласан талбайгаас бус өөр газраас мод бэлтгэсэн байсан. Манай “Буянт царам” ХХК нь Хараа бүсийн ойн ангиас олгосон талбай тусгаарлалтын дагуу Мандал сумын нутаг “Ар гахайт, Өвөр гахайт” гэх газраас мод бэлтгэх эрхтэй...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 38 дугаар хуудас/,

           Хараагийн бүсийн сум дундын ойн ангийн 2021/12 дугаартай:...Тус хууль бусаар бэлтгэсэн гэх 13 ширхэг нойтон нарс мод нь 2.708мбайна. Дээрх 13 ширхэг нойтон нарс 2.708ммодны экологи-эдийн засгийн үнэлгээг тооцоход: Нойтон нарс мод 2.708м3 * 234.634 төгрөг * 1.8=1.143.700 төгрөг. Нийт экологи-эдийн засгийн үнэлгээ 1.143,700 төгрөг болж байна...” гэх дүгнэлт /ХХ-ийн 43 дугаар хуудас/,

          Сэлэнгэ аймгийн Мандал сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 18-04-340/24:...1.143.700 төгрөгийг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх заалт Ойн санд учирсан хохирлыг 3 дахин нэмэгдүүлэн тооцно гэсэн заалтын дагуу 3 дахин нэмэгдүүлэхэд нийт 3.431.100 төгрөгийг ойн сан түүний нөөцөд учруулсан байна... гэх дүгнэлт /ХХ-ийн 47 дүгээр хуудас/,

           Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ-ийн 4-6 дугаар хуудас/,

            Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ-ийн 7-10 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтууд авагджээ.

 

Шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоосон баримтууд: Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /ХХ-ийн 124 дүгээр хуудас/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /ХХ-ийн 123 дугаар хуудас/, Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /ХХ-н 122 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

 

                 Нэг. Шүүгдэгч А.Ганзориг нь Сэлэнгэ аймгийн Мандал сум 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Дарьтын даваа” гэх газраас 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 13 ширхэг 2.708м3 хэмжээтэй хэрэглээний нойтон нарс мод бэлтгэх эрхийн бичгийг хууль, журмын дагуу авч, мод бэлтгэхдээ зохих гэрээ, зөвшөөрөлгүй газраас бэлтгэн Ойн тухай хуулийн 35.4 дүгээр зүйл 35.4.2-д заасан “зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн” гэснийг зөрчиж хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: Иргэний нэхэмжлэгч Э.Тамирын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 23 дугаар хуудас/, Гэрч Ч.Сугарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 32, 34 дүгээр хуудас/, Гэрч К.Маринагийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 36 дугаар хуудас/, Гэрч Г.Ууганбаярын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 38 дугаар хуудас/, Хараагийн бүсийн сум дундын ойн ангийн 2021/12 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 43-р хуудас/, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 18-04-340/24 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 47-р хуудас/, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ-ийн 4-6 дугаар хуудас/, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ-ийн 7-10 дугаар хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч А.Ганзориг нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.

            Тиймээс Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч А.Ганзоригт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч А.Ганзоригийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

            Хоёр.Хохирол төлбөрийн талаар: Шүүгдэгч А.Ганзориг нь 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр уг гэмт хэргийн улмаас экологи-эдийн засагт учруулсан 3.431.000 төгрөгийн хохирол төлбөрийг нөхөн төлсөн бөгөөд нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

         Гурав.Шүүгдэгч А.Ганзоригт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч А.Ганзориг нь Сэлэнгэ аймгийн Мандал сум 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Дарьтын даваа” гэх газраас 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 13 ширхэг 2.708м3 хэмжээтэй хэрэглээний нойтон нарс мод бэлтгэх эрхийн бичгийг хууль, журмын дагуу авч, мод бэлтгэхдээ зохих гэрээ, зөвшөөрөлгүй газраас бэлтгэн Ойн тухай хуулийн 35.4 дүгээр зүйл 35.4.2-д заасан “зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн” гэснийг зөрчиж хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч А.Ганзориг нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

Иймд шүүгдэгч А.Ганзоригт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас сонгон хэрэглэж 600 нэгж буюу 600000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 6 /зургаа/ сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч А.Ганзоригийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 8000000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгон “5224 СБА” улсын дугаартай “3ил-131” загварын тээврийн хэрэгслийн өмчлөгч Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар баг, Дунд өлөнтийн 122 тоотод оршин суух Халхчууд овогт Баярсайханы Энхтүвшин /РД:МЗ88111066, утас:99416200/-д буцаан олгож, Гэмт хэрэг үйлдэж бэлтгэсэн 13 ширхэг буюу 2.708м3 хэмжээтэй хэрэглээний нойтон нарс мод, улаан өнгийн цахилгаан хөрөө зэргийг улсын орлого болгож, А.Ганзориг нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Бөртэ овогт Амартүвшиний Ганзоригийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар бэлтгэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ганзоригийг 600 нэгж буюу 600000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар ялтан А.Ганзоригийн торгох ялыг 06 /зургаа/ сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт А.Ганзориг нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүхэд шилжин ирсэн иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориггүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт “5224 СБА” Улсын дугаартай “Зил-131” загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, тээврийн хэрэгслийн эзэмшигч Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар баг, Дунд өлөнтийн 122 тоотод оршин суух Халхчууд овогт Баярсайханы Энхтүвшин /РД:МЗ88111066, утас:99416200/-д буцаан олгож, шүүгдэгч А.Ганзоригоос уг тээврийн хэрэгслийн үнэд нийт 8000000 /найман сая/ төгрөгийг гаргуулж Улсын орлого болгож, энэ хэрэгт “Эд мөрийн баримтаар тооцох тухай” мөрдөгчийн 2021 оны 08 дугаар сарын 05-ны тогтоолоор хураан авсан Сэлэнгэ аймгийн Мандал сумын Байгаль Орчны Хяналтын тасаг, Сэлэнгэ аймгийн Мандал сумын тээврийн хэрэгсэл түр саатуулах байранд хадгалж байгаа А.Ганзоригийн гэмт хэрэг үйлдэх үедээ хууль бусаар бэлтгэсэн 13 ширхэг буюу 2.708м3 хэмжээтэй хэрэглээний нойтон нарс мод, БНХАУлсад үйлдвэрлэсэн  цахилгаан хөрөө  /улаан өнгөтэй/ 1 ширхэг зэргийг Улсын орлого болгосугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол А.Ганзоригт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ж.ЭРДЭНЭБАТ