| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнгийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 154/2020/00006/Э |
| Дугаар | 154/2020/00010 |
| Огноо | 2020-02-21 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | Б.Оюунцэцэг |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 154/2020/00010
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Энхжаргал даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож
Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Оюунцэцэг
Өмгөөлөгч Б.Ганзориг
Яллагдагч Ю.Мэндочир, А.Пүрэвдорж нарыг оролцуулан Ховд аймгийн Булган сум дахь сум дундын прокурорын газраас Ю.Мэнд-Очир, А.Пүрэвдорж нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-дэхь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2037000150008 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын харъяат, эрэгтэй, 1969 оны 04 сарын 05 -ны өдөр Увс аймгийн Малчин суманд төрсөн, эрэгтэй, 51 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2 /хүүхдийн хамт/ Нийслэлийн Хан уул дүүргийн ** дугаар хорооны ** толгойн ** тоотод оршин суух, урьд нь ял шийтгэгдэж байсан, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай ******* овогт*******ийн*******, РД:******* ,
| § |
Ховд аймгийн Булган сумын Байтаг багийн нутаг дэвсгэр “ Цагаантолгой ’’ гэх нэртэй газарт 2020 оны 01 сарын 12-ны өдрөөс 13-ны өдрүүдэд тусгай зөвшөөрөлгүйгээр мотор, мулдак ашиглан хууль бусаар газрын хэвлийд халдаж ашигт малтмалын буюу алтны эрэл хайгуул явуулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ. /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Яллагдагч Ю.Мэнд-Очирын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн....Бид нар Ховд аймгийн Булган суманд алт гарч байна гэхээр нь Улаанбаатар хотоос олуулаа 3 машинтай хүрч ирсэн. Ирээд алт гарч байна гэх газар ирэхэд алтны нүх байсан. Эхний өдөр нүх рүү ороод шороо аваад майхандаа авч ирж тавьсан. Маргааш нь нөгөө нүхэндээ*******ийн хамт ороод жаахан шороо авч байтал цагдаагаас хүмүүс ирсэн. Бид хоёроос өөр хүн нүх рүү ороогүй гэх мэдүүлэг
Шүүгдэгч А.Пүрэвдоржийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн.... Би найз Мэндээгийн хамт Улаанбаатар хотоос өөрийн жижиг суудлын машинтай алт гарч байна гэхээр хотоос гараад алт гарч байгаа газар ирсэн. Ирээд алт гарч байгаа нүх рүү орж жаахан шороо аваад маргааш нь дахиад нүх рүү орж мулдакаар шороо гаргаж байтал цагдаагийнхан ирсэн.
Бид нарыг ирэхэд 5-6 нинжа нар алт ухаж байсан. Тэр хүмүүсийг танихгүй. Бид хоёртой хамт ирсэн хүмүүс алт ухаагүй. Би буруу зүйл хийснээ хүлээн зөвшөөрч байна. Цагдаа нар бид нарын мулдак болон моторыг хурааж авсан. Надад алт олборлох тусгай зөвшөөрөл байхгүй гэх мэдүүлэг
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /А.Пүрэвдорж /
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /Ю.Мэнд-
Очир/
Эд зүйлд үзлэг хийж хурааж авсан тэмдэглэл /Хэргийн газрын гэрэл зургийн үзүүлэлт /майхан татаж байрласан байдал, ууттай шороо хураан авсан байдал, машин, 13.170 кг хөх саарал өнгийн чулуу зэргийг харуулсан 12 ш зураг/
Гэрч Пүрэвсүрэнгийн Эрдэнэбаатарын....Уг нүх рүү Мэндээ, Пүүжээ 2 мотороо асааж мулдакаа авч ороод жаахан шороо авч гарч ирсэн. Маргааш нь 2020 оны 1 сарын 13-ны өдөр бас Пүүжээ, Мэндээ Догоо бид 4 байж байтал цагдаа нар ирээд бид нарыг Булган суманд авч ирсэн гэх мэдүүлэг
Гэрч Долгорсүрэнгийн Чимэдцэрэнгийн....Би Майхан тэр хүмүүсийн хоол цай хийж өгөөд байж байсан. Энэ талаар мэдэх зүйл байхгүй. Улаанбаатар хотоос Мэндээтэй хамт жижиг машинаар ирсэн. Бид нар алт олох гэж тэр газар очсон гэх мэдүүлэг
Гэрч Батөлзийгийн Батдалайгийн....Бид нар алт олох гэж тэр газар очсон. Бид нартай цуг ирсэн хүмүүст мотор мулдак байсныг цагдаа нар майхнаас хурааж авсан гэх мэдүүлэг
Гэрч Жамъяангийн Цогт-Отгоны.... Бид нар 16 уулаа 3 машинтай явж байсан. Уг газар алт гарч байна гэхээр алт олохоор ирсэн. Хууль бусаар алт олборлоход гэмт хэрэг болдог гэдгийг мэдэхгүй. Тэр хүмүүсийг Мэндээ, Пүүжээ, Эрка, Догоо гэдэг. Өглөө цайгаа уучихаад 09 цагийн орчимд нүх рүү орж шороо гарган гэж яваад цагдаад баригдаад ирсэн гэх мэдүүлэг
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл
Эд хөрөнгө битүүмжпэх тухай тогтоол /улаан шар өнгийн олс, хар өнгийн цахилгааны утас, саарал өнгийн их биетэй мулдак, улаан шар өнгийн мулдак, шар өнгийн 20 л-ийн канестар, мулдакны том жижиг 3 ш ир, шар өнгийн ууттай чулуу мэт хөх өнгийн зүйл, хар өнгийн цахилгаан үүсгүүр мотор нийт 1.800.000 төгрөгний 10 ширхэг эд зүйл битүүмжилсэн тэмдэглэл/
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл / хөх саарал өнгийн чулуу 13,170 кг/ А.Пүрэвдорж, Ю.Мэнд-Очир нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас
Хохирогч Баатарсүрэнгийн Эрдэнэсүрэнгийн............. Энэ хэргийг ойлголоо.
Нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг Эд зүйлийн үнэлгээ
2020 оны 02 сарын 12-ны өдрийн ....Ховд аймгийн Булган сумын Байтаг баг “Цагаан толгой” гэх газарт тусгай зөвшөөрөлгүй, хууль бусаар ашигт малтмал эрж хайж олборлосны улмаас газрын хөрс эвдэгдсэн байна. Тухайн газар нь 28 м гүнтэй, 25.5 м квадрат газар эвдэгдсэн байна. Хуучин ухсан газар байна. Эвдэгдсэн газрын цаг хугацаа, экологи эдийн засгийн үнэлгээ, хэдэн төгрөгний хохирол учруулсныг тогтоох боломжгүй гэх шинжээчийн дүгнэлт
Геологийн төв лабораторийн шинжилгээний дүн зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрхи нотлох баримтыг энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Ю.Мэнд-очир, А.Пүрэвдорж нарыгХовд аймгийн Булган сумын Байтаг багийн нутаг дэвсгэр “Цагаан толгой” гэх газар 2020 оны 01 сарын 12-13-ны өдрүүдэд тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмал хайх ашиглах олборлох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нарын гэм буруугийн үйлдэл нь хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг нь хоорондоо зөрөөгүй харилцан холбоотой гэрчийн мэдүүлэгүүд байх тул шүүх үнэлж шүүгдэгч Ю.Мэнд-очир, А.Пүрэвдорж нарыг мулдак, мотор ашиглан ашигт малтмал хайх, олборлох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэл болно.
Тухайн гэмт хэргийг үйлдэхдээ мулдак, мотор ашиглан үйлдсэн нь шүүгдэгч нарын шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлэг, эд зүйлд үзлэг хийж хураан авсан тухай тэмдэглэлээр тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан моторын үнэ 800.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээгээр үнэлэн шүүгдэгч нараас гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хохирогч Б.Эрдэнэсүрэнгийн.... Нэхэмжпэх хохирол төлбөр байхгүй. Хуучин ухагдсан нүх учраас нөхөн төлбөр гэж нэхэмжпэх зүйлгүй гэх мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр шүүгдэгч нараас гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөргүй, гаргуулах хохиролгүй гэж үзлээ. Энэ хэргийн учир шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсаныг дурьдах нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн байдал, хэргийн нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал, шүүгдэгч нараас гаргуулах хохирол төлбөргүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа байдал, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлт, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай 2020 оны 02 сарын 20-ны өдрийн 04 дугаартай прокурорын тогтоол, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаархи прокурорын санал зэргийг харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2,36.4 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэг, 36.6,36.7,36.8, 36.10, 36.13дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Салдангууд овогт*******ийн*******,******* овогт*******гийн******* нарыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт боловсруулалт, ашиглалт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.Мэнд-Очир, А.Пүрэвдорж нарт хорих ялыг хөнгөрүүлж 1 /Нэг/ жил 5/Тав/ сарын хугацаагаар тэнссүгэй.
З.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4-д зааснаар шүүгдэгч нарт тэнссэн хугацаанд ашигт малтмал эрж хайх, олборлохтой холбоотой үйл ажиллагаа явуулах эрхийг хязгаарлах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Ю.Мэнд-Очир, А.Пүрэвдорж нарт тайлбарласугай.
б.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлд 186.1-д зааснаар үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгчид хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албанд даалгасугай.
б.Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохиролгүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсаныг дурьдсугай.