| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2020/1630/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/1665 |
| Огноо | 2020-12-09 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Ц.Ганцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 2020/ШЦТ/1665
2020 09 15 2020/ШЦТ/1665
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Санаасайхан, улсын яллагч Ц.Ганцэцэг,
шүүгдэгч Ү.С.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Хөл нохойт овогт Үржинбадамын С.Ат яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 02352 2350 дугаартай хэргийг 2020 оны 09
дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1992 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, одоо “Мон Элс ХХК-д жолооч ажилтай, ам бүл 3, эмээ дүүгийн хамт Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 74-1012 тоотод оршин суух хаягтай, урьд өмнө нь
хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан. бие эрүүл, ухаан санаа бүрэн Хөл нохойт овогт Үржинбадамын С.А, РД:УУ92111018
Яллах дүгнэлтэд холбогдсон хэргийн талаар:
Ү.С.А нь 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тайкун” ХХК-н авто ломбардад иргэн Г.Отгонбаатарын эзэмшлийн “Приус-20” маркийн тээврийн хэрэгслийн улсын болон арлын дугаарыг өөрчлөн өөрийн эзэмшлийн мэт болгон хуурч, бодит
байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж тус автомашиныг барьцаанд тавьж Тайкун ХХК-аас 5.000.000 төгрөгийг “Зээлийн гэрээ” байгуулан шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ү.С.А мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагаанд хэргийнхээ талаар мэдүүлсэн тул дахин ярих зүйлгүй гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Эд зүйл баримт бичиг хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл холбогдох бичиг баримтууд /хх-ийн 19-31 дүгээр тал/
-“ХААН” банкны 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 29/2787 дугаартай албан бичиг, дансны хуулга /хх-ийн 33.36 дугаар тал/
-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч О.Буянбатын өгсөн ... 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр С.А гэх хүн манай Баянзүрхийн салбар дээр ирээд приүс-20 маркийн автомашин барьцаалж 5 сая төгрөгийн зээл хүссэн. Уг автомашиныг үзээд тухайн нэхэмжилсэн мөнгийг тухайн өдөр нь олгосон. Олгосноос хойш 7-14 хоногийн дотор Нийслэлийн Цагдаагийн газраас цагдаа ирээд зээлийн материалтай танилцаад зээлийн материалыг хуулбарлан авч явсан. Үүнээс хойш 7-14 хоногийн дотор нөгөө цагдаа Нийслэлийн Цагдаагаас холбогдоод машины арлын дугаар солиод зээл авсан гэж миний өөрийн утас болох 88022222 утас руу залгаж хэлсэн. Тэгээд очиж уулзахад зээл авсан. С.А, машины эзэн гээд ах, эгч хоёр байсан. Би машины арлын дугаар болон бичиг баримтыг нь тулгаж үзэхэд хаалганы арал нь өөр урд копудны гэрчилгээтэй ижил байсан. Тэгээд тэр өдрөө Баянзүрх дүүргийн Цагдаагийн газар өргөдөл өгч шалгуулсан. С.А нь төлбөр тооцоог бүрэн барагдуулсан. Манай байгууллагад ямар нэгэн асуудал байхгүй. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй..../хх-ийн 47 дугаар тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Г.Отгонбаатарын ... 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр байх сайн санахгүй байна. Намайг ажилтай байх үед миний таньдаг дүү болох С.А над дээр ирээд ахаа машинаа өгч байгаач дүү яаралтай юманд явчхаад авчраад өгье гэхээр нь би юм бодохгүй өгч явуулсан. Тэгээд орой надтай яриад машин авчирч өгсөн. Би таньдаг болохоор нь юу ч бодохгүй өгч явуулсан. Би Баянзүрх дүүргийн Замын Цагдаагийн хэлтэст зохицуулагчаар ажиллагдаг байсан. ... С.Атай холбоотой гомдол санал байхгүй ... гэх мэдүүлэг /хх-.н 53 дугаар тал/
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Ү.С.Аын : ...Би өмнө нь Амартүвшин гэх найзаасаа автомашины арлын дугаарыг солиод хуурамч бичиг баримт бүрдүүлээд ломбардад тавьж болдог талаар сонсож байсан юм. Тэгээд 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр найз Чинбаярлуу арлын болон улсын дугаар байна уу гэж асуухад 1404УНЕ улсын дугаар байна гэхээр нь 1.500.000 төгрөгөөр худалдаж авсан. Дараа нь өөрийн танил ах Отгонбаатараас “Приүс”-20 маркийн автомашиныг нь түр юманд явчхаад аваад ирье гэж хэлээд авч яван Баянзүрх
дүүргийн 13 дугаар хороонд байрлах “Тайкун” ХХК-ийн авто ломбардад тавьж болох эсэх талаар судлан улмаар 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр тус автомашины арлын болон улсын дугаарыг сольж, давхарлан нааж “Тайкун” ломбардад “машинаа унаад” явдаг “Зээлийн гэрээ” байгуулан 5.000.000 төгрөгийг залилан авч, тус өдрөө Отгонбаатар ахад машиныг нь буцаан өгсөн болно. Тэгээд машиныг нь барьцаанд тавьсан талаар Отгонбаатар ахад хэлэлгүй орхисон...гэх мэдүүлэг /143 дугаар тал/
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Ү.С.А нь 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тайкун ХХК-н авто ломбардад иргэн Г.Отгонбаатарын эзэмшлийн “Приус-20” маркийн тээврийн хэрэгслийн улсын болон арлын дугаарыг өөрчлөн өөрийн эзэмшлийн мэт болгон хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж тус автомашиныг барьцаанд тавьж Тайкун ХХК-аас 5.000.000 төгрөгийг “Зээлийн гэрээ” байгуулан шилжүүлэн авч залилах гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт ...Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй гэж хуульчилжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ... дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан байна.
Ү. С.Аын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ү.С.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан,
хохирогчид хохирлыг нөхөн төлсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн зэргээр хуульд заасан шаардлагыг хангасан байх тул
Ү. С.Ат холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна. / хх-н 132-р тал, 147-148-р тал/
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Ү.С.А нь 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тайкун ХХК-н авто ломбардын иргэн
Г.Отгонбаатарын эзэмшлийн “Приус-20” маркийн тээврийн хэрэгслийн улсын болон арлын дугаарыг өөрчлөн өөрийн эзэмшлийн мэт болгон хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж тус автомашиныг барьцаанд тавьж Тайкун ХХК-аас 5.000.000 төгрөгийг “Зээлийн гэрээ” байгуулан шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн нь мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч О. Буянбат, гэрч Г. Отгонбаатар нарын мэдүүлгүүдээр тогтоогдсон байх тул гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ү. С.А нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай үйлдлээр үйлдсэн байна.
Хохирогчид хохирол нөхөн төлөгдсөн талаарх хүсэлтээ бичгээр илэрхийлж, гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. . / хх-н 132-р тал /
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Ү.С.Ат эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон 6.6 дугаар зүйл, хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ү. С.А нь цагдан хоригдсон хоноггүй , хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Шүүгдэгч Ү. С.А нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй талаарх хүсэлтээ бичгээр ирүүлсэн зэргийг харгалзан Прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
зааснаар Үржинбадамын С.Аыг 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ