Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 271

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл,

-улсын яллагч Г.Энхмаа,

-шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баатардорж,

-шүүгдэгч Б.Бат-Эрдэнэ нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Төв аймгийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Торгууд овогт Батцэрэнгийн Бат-Эрдэнэд холбогдох Эрүүгийн 201619000582 тоот хэргийг 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1991 оны 03 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хот, СХД, 2 дугаар хороо, Орбит 60-19 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Торгууд овогт Батцэрэнгийн Бат-Эрдэнэ /РД:НЬ91031814/,

 

Холбогдсон хэргийн талаар /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд дурдагдсанаар/

Шүүгдэгч Б.Бат-Эрдэнэ нь Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэр 92-р км шонгийн ойролцоо голын эрэг дээр 72-88УНО улсын дугаартай Хюндей гресс маркийн бага оврийн микроавтобус жолоодож ухраж үйлдэл хийх үедээ МУ-ын замын хөдөлгөөний дүрмийн 7.6. Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцөлийг хангана, 7.17. Бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах уйлдлийг бусдын тусламжтайгаар гуйцэтгэх эөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй" гэсэн заалтыг зөрчиж машины баруун хойд талд нь газар унтаж байсан Ч.Мөнхбаярыг дайрч бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Бат-Эрдэнэ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “..Би 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдөр “Өгөөж” ХХК-ний хүмүүсийг аваад явсан. Тэгээд Чандмань сумын цаана очоод буудалсан. Орой болж хорхог боодог гарсан. Тэгээд гар бөмбөг тоглох гэсэн чинь харанхуй болсон байсан тул машины гэрэл тусгаж өгсөн. Хохирогч Ч.Мөнхбаяр ширээн дээр байсан шилийг хагалаад машины ард байсан өвгөчүүлтэй хамт архи уух гээд явсан. Тэгээд орой болоод хүмүүс их согтсон байсан. Тэгээд ширээн дээр суухдаа гэрэл тусгаад өгөө ч гэхээр нь би гэрэл тусгах гээд хөдөлсөн. Тэгсэн чинь хохирогч Ч.Мөнхбаяр машины ард тасраад унасан байсан. Миний буруутай үйлдлээс болж хүнд хохирол учирсан..” гэв.

Хохирогч Ч.Мөнхбаяр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “..Би 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдөр манай Өгөөж ХХК-ний ажилчид 15 цагийн орчимд үйлдвэрээс 72-88 УНО улсын дугаартай микро автобусаар гараад Сапоро орсон. Тэндээ 1 цаг зогсож байгаад зам даа 22-н товчооны наад талд дарга нараа хүлээж авсан. Араас нь манай үйлдвэрийн санхүүгийн ажилчид ирсэн тэд нар 2 шил архи авчирсан би тэр архинаас 4 хундага уусан. Манай ажлынхан явсаар байгаад орой 21 цагийн үед Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэр 92-р км шонгийн хажууд голы эрэг дээр буудлахаар болсон. Манай ажилчдын хүмүүсийн залуучууд нь гар бөмбөг тоглож байсан, манай хөгшчүүд голын эрэг дээр намайг дуудсан, би тэнд очиход тэд нар 1 шил архи задлаад ууж байсан, би тэр архинаас нь 2-3 хундага уусан, тэгээд тэр архи нь дууссан би тэд нар архи авах гээд босоод яваад өгсөн. Би архи уугаад нилээн согтсон байсан, Би бие засах гээд босож явж байгаад бие засчаад буцах замдаа бүдэрч унасан, тэгээд тэнд нам унтсан байсан, /татарсан/ нэг сэрсэр чинь би эмнэлэгт хэвтэж байсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/,

 

Төв аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн
зохицуулагч цагдаагийн ахмад Б.Даваадоржийн 2016 оны 08 дугаар сарын 13-ны
өдрийн 16 тоот шинжээчийн дүгнэлтээр 72-88 УБО улсын дугаартай Х.Гресс
маркийн тээврийн хэрэгслийн жолооч Б.Бат-Эрдэнэ нь Замын хөдөлгөөний
дүрмийн зааалт зөрчсөн байна. МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 7-р бүлгийн
"7.6. Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх,
хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх
нөхцөлийг хангана, 7.17. Бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт, аюулгүй
байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай
тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч
аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй" гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн
байна. Ч.Мөнхбаяр нь замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй байна гэх дүгнэлт,

 

Монгол улсын Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шинжээч эмч Т.Чимэд-Очирын 2016 оны 08 сарын 08-ны өдрийн шүүх эмнэлэгийн 10724 дугаартай дүгнэглт "1.2. Мөнхбаярын биед баруун талын 2, 3, 4, 5, 6, 7-р хавирганы хугарал, цээжний хэнхэрцэгийн зөөлөн эдийн няцрал, цээжхоёр нүдний зовхи, эрүүнд цус хралт, зөөлөн эдийн няцрал, баруун зүүн мөр, хүзүү, цээжинд зулгаралт, тархи доргилт, хоёр нүдний алимны салстад цус харвалт гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үссгэгдэнэ, шззх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна, цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна гэх дүгнэлт,

 

Шүүгдэгч Б.Бат-Эрдэнийг 2016 оны 08 дугаар сарын 14-ний өдөр сэжигтнээр байцаасан тэмдэглэл /хх-ийн32 дугаар хуудас/, 2016 оны 08 дугаар сарын 28-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх-ийн 37 дугаар хуудас/

 

Шүүгдэгч Б.Бат-Эрдэнэ нь “урьд ял шийтгэл эдлэж байгаагүй” гэх лавлагаа /хх-ийн 39 дүгээр хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Б.Бат-Эрдэнэ нь Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэр 92-р км шонгийн ойролцоо голын эрэг дээр 72-88УНО улсын дугаартай Хюндей гресс маркийн бага оврийн микроавтобус жолоодож ухраж үйлдэл хийх үедээ МУ-ын замын хөдөлгөөний дүрмийн 7.6. Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцөлийг хангана, 7.17. Бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах уйлдлийг бусдын тусламжтайгаар гуйцэтгэх эөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй" гэсэн заалтыг зөрчиж машины баруун хойд талд нь газар унтаж байсан Ч.Мөнхбаярыг дайрч бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: хохирогч Ч.Мөнхбаярын “..Манай ажлынхан явсаар байгаад орой 21 цагийн үед Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэр 92-р км шонгийн хажууд голы эрэг дээр буудлахаар болсон. Манай ажилчдын хүмүүсийн залуучууд нь гар бөмбөг тоглож байсан, манай хөгшчүүд голын эрэг дээр намайг дуудсан, би тэнд очиход тэд нар 1 шил архи задлаад ууж байсан, би тэр архинаас нь 2-3 хундага уусан, тэгээд тэр архи нь дууссан би тэд нар архи авах гээд босоод яваад өгсөн. Би архи уугаад нилээн согтсон байсан, Би бие засах гээд босож явж байгаад бие засчаад буцах замдаа бүдэрч унасан, тэгээд тэнд нам унтсан байсан, /татарсан/ нэг сэрсэр чинь би эмнэлэгт хэвтэж байсан...” гэх мэдүүлэг, шинжээчийн 16 тоот дүгнэлт, 10724 тоот дүгнэлт, шүүх хуралдааны хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Б.Бат-Эрдэнийн хэргээ хүлээн мэдүүлж буй мэдүүлэг зэргээр давхар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Бат-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар “ яллагдагч, шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно “ гэсний заасны дагуу шүүхийн шатанд шүүгдэгч Б.Бат-Эрдэнэ, хохирогч Ч.Мөнхбаяр нар нь сайн дураараа эвлэрсэн байх тул Б.Бат-Эрдэнэд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтын талаар:

Шүүгдэгч Б.Бат-Эрдэнэ нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, 770716 дугаарын Б.Бат-Эрдэнийн жолоочийн үнэмлэхийг Б.Бат-Эрдэнэд буцаан олгох нь зүйтэй байна.

 

Монгол улсын эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3, 283, 284, 285, 286, 290, 294, 295, 296, 297.1.1-1.4, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Торгууд овогт Батцэрэнгийн Бат-Эрдэнийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын хууль тогтоомж зөрчсөний 1 /нэг /хүний биед хүндэвтэргэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бат-Эрдэнэ нь хохирогч Ч.Мөнхбаяртай сайн дураараа эвлэрсэн байх тул Б.Бат-Эрдэнэд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Б.Бат-Эрдэнэ нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар болон битүүмжлэгдэн ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

4. Иргэний бичиг баримтаар хураагдаж ирсэн 770716 дугаарын жолоочийн үнэмлэхийг Б.Бат-Эрдэнэд буцаан олгосугай.

5. Шүүдэгч Б.Бат-Эрдэнэ нь цагдан хоригдсон хоноггүй, бусдын батлан даалтаyд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.  

6. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд­ давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Бат-Эрдэнэд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Ю.ЭНХМАА