Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 2019/ШЦТ/49

 

 

Дугаар 49 Номгон

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Улсын яллагч: В.Дэлгэрмаа,

Нарийн бичгийн дарга: Ж.Чимэддорж

Арван зургаан насанд хүрээгүй хохирогч: С.Ганцэцэг, түүний хууль ёсны төлөөлөгч Т.Сэргэлэн,

Шүүгдэгч Н.Далайбаатар, түүний өмгөөлөгч П.Өлзийбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч Н.Далайбаатарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1914000000010 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Өлзийт бадрах овогт Насантогтохын Далайбаатар, 

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч Н.Далайбаатар нь 2018 оны 07 дугаар сараас хойш Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Улаан сайр 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт Ц.Сэргэлэнгийн гэрт насанд хүрээгүй С.Ганцэцэгийг арван зургаан насанд хүрээгүйг мэдсээр байж бэлгийн харьцаанд орж улмаар жирэмсэн болгосон гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Үүнд:

Шүүгдэгч Н.Далайбаатарын мөрдөн байцаалтад өгсөн ... С.Ганцэцэгийнх манайхтай саахалт айл байдаг юм. Би түүнийг 2010 оноос хойш танина. Тэднийх уг нь Баяхонгор аймгийн Галуут сумын айл бөгөөд манай 2 Бөмбөгөр суманд 2010 онд нүүж ирж байсан. Тэрнээс өмнө би түүнийг зүс таньдаг байсан юм ... 2018 оны зун манайх тэднийхтэй ойрхон зуссан ба тэгэхэд тэдний айлын хүүхдүүдтэй манайх нийлж бөмбөг тоглодог байсан юм. Тэгээд би нэг өдөр түүнтэй үерхэх санал тавиад тэр өөрөө хүлээн зөвшөөрөөд тэрнээс хойш бид хоёр одоог хүртэл үерхэж байна. 2018 оны 07 дугаар сард яг хэзээ эсэхийн сайн санахгүй байна тэднийд хамгийн анх түүнтэй бэлгийн харьцаанд орж байсан юм. Би түүнтэй үерхэж эхэлснээс хойш тэднийхээр очиж хонодог болсон. 2018 оны 07 дугаар сард тэдний гэрт хонохдоо түүнтэй шөнө эцэг, эх нь унтсан байхад бэлгийн харьцаанд орсон юм… гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 /

Арван зургаан насанд хүрээгүй хохирогч С.Ганцэцэгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн Би 2018 оны 06 дугаар сарын 11-наас эхлэн Н.Далайбаатартай үерхэж эхэхлсэн. 2018 оны 7 дугаар сард анх бэлгийн харьцаанд орсон, одоо 6 сартай жирэмсэн гэв. Н.Далайбаатар бид хоёр цуг манайд амьдарч байгаа гэв. Арван зургаан насанд хүрээгүй хохирогч С.Ганцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... би Н.Далайбаатартай үерхэж дасаад бид хоёр нэг нэгэндээ хайртай болсон болохоор бид хоёр цуг унтаад бэлгийн харьцаанд орсон. Одоо би 5 сартай жирэмсэн. Би Н6Далайбаатартай бэлгийн харьцаанд орохдоо хүлээн зөвшөөрсөн надад ямар нэгэн хүч хэрэглээгүй...” гэх мэдүүлэг / хх-ийн 18-19 /,

Арван зургаан насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Сэргэлэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... 2018 оны 06 дугаар сараас манай хүүхэдтэй Н.Далайбаатар үерхэж эхэлсэн юм. Манай охин түүнтэй үерхэж байгаа талаар хэлэхээр нь бид нар өөрсдөө хүлээн зөвшөөрсөн юм. Тэгээд хэсэг хугацааны дараа Н.Далайбаатар манайхаар орж гарч тэр хоёр байнга цуг байдаг болсон. Одоо манай охин 5 сартай жирэмсэн байгаа ... Охин маань 2018 оны зун түүнтэй унтсан талаар хэлж байсан. Үерхэж эхэлсэний дараагаар Н.Далайбаатар манайд ирж хонодог болсон...” гэх мэдүүлэг / хх-ийн 13-15 /,

Арван зургаан насанд хүрээгүй хохирогч С.Ганцэцэг нь гэмт хэрэгт өртөх үедээ 15 нас 06 сар 13 хоногтой буюу насанд хүрээгүй болох нь төрсний гэрчилгээний хуулбар, насыг тогтоосон тэмдэглэл / хх-ийн 36-39 / зэргээр тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 3/, арван зургаан насанд хүрээгүй хохирогч С.Ганцэцэгийн эмнэлгийн байгууллагаар үзүүлсэн шинжилгээний хариуны хуулбар /хх-ийн 59-63 /, шүүгдэгч Н.Далайбаатарын хувийн байдлын талаар суурь боловсролын гэрчилгээний хуулбар / хх-ийн 54-58 /, шүүгдэгч Н.Далайбаатарын иргэний үнэмлэхний хуулбар, лавлагаа / хх-ийн 44, 52/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа / хх-ийн 43/, шүүгдэгч Н.Далайбаатарын Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 1-р багийн засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 11 дугаартай тодорхойлолт /ххийн 53 /, шүүгдэгч Н.Далайбаатарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/ хх-ийн 50/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Н.Далайбаатар нь 2018 оны 07 дугаар сараас хойш Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Улаан сайр 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт Ц.Сэргэлэнгийн гэрт насанд хүрээгүй С.Ганцэцэгийг арван зургаан насанд хүрээгүйг мэдсээр байж бэлгийн харьцаанд орж улмаар хохирогчийг жирэмсэн болгосон нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна. Шүүгдэгч Н.Далайбаатар нь 2018 оны 07 дугаар сараас хойш Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Улаан сайр 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт Т.Сэргэлэнгийн гэрт насанд хүрээгүй С.Ганцэцэгийг арван зургаан насанд хүрээгүйг мэдсээр байж бэлгийн харьцаанд орж улмаар хохирогчийг жирэмсэн болгосон талаараа мөрдөн байцаалт болон шүүх хуралдааны үед мэдүүлэг өгсөн бөгөөд түүний энэ мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгч Н.Далайбаатар ... 2018 оны 07 дугаар сард тэдний гэрт хонохдоо яг хэзээ эсэхийн сайн санахгүй байна хамгийн анх түүнтэй бэлгийн харьцаанд орж байсан … гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 /

Арван зургаан насанд хүрээгүй хохирогч С.Ганцэцэгийн... би Н.Далайбаатартай үерхэж дасаад бид хоёр нэг нэгэндээ хайртай болсон болохоор бид хоёр цуг унтаад бэлгийн харьцаанд орсон. Одоо би 5 сартай жирэмсэн,... надад ямар нэгэн хүч хэрэглээгүй.... гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 /,

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Сэргэлэнгийн ... Охин маань 2018 оны зун түүнтэй унтсан талаар хэлж байсан. Үерхэж эхэлсний дараагаар Н.Далайбаатар манайд ирж хонодог болсон....” гэх мэдүүлэг /хх-ийн 13- 15 / зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Далайбаатарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2.1-т зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн үндэслэлтэй байх тул шүүхээс шүүгдэгч Н.Далайбаатар нь арван зургаан насанд хүрээгүйг мэдсээр байж бэлгийн харьцаанд орж хохирогчийг жирэмсэн болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, Эрүүгийн хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Н.Далайбаатарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудасанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв. Шүүгдэгч Н.Далайбаатарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 , 6.6-д 4 заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Арван зургаан насанд хүрээгүй хохирогч С.Ганцэцэг, түүний хууль ёсны төлөөлөгч Ц.Сэргэлэн нар нь Н.Далайбаатарын үйлдлийн улмаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирол нэхэмжлээгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар шүүхийн хэлэлцүүүлэгт илэрхийлсэн байх тул шүүгдэгч Н.Далайбаатарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Шүүгдэгч Н.Далайбаатар нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй. Шүүгдэгч Н.Далайбаатарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч Н.Далайбаатарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулав. Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5 дугаар зүйлд... 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан зорчих эрх хязгаарлах ялыг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлнэ... гэж заасан байх тул зорчих эрх хязгаарлах ялыг шүүх хэрэглэх боломжгүй, шүүгдэгч Н.Далайбаатар нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн, ар гэрийн байдал болон хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Далайбаатарыг хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.

Шүүгдэгч Н.Далайбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй түүний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Өлзийт бадрах овогт Насантогтохын Далайбаатарыг арван зургаан насанд хүрээгүйг мэдсээр байж бэлгийн харьцаанд орж хохирогчийг жирэмсэн болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч Н.Далайбаатарт хорих ял оногдуулахгүйгээр нэг / 1 / жилийн 5 хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгэр зүйлийн 4,5-т зааснаар шүүгдэгч Н.Далайбаатар нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8-т зааснаар шүүгдэгч Н.Далайбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Н.Далайбаатарт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Н.Далайбаатарт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА