Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 2022/ШЦТ/44

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

             Нарийн бичгийн дарга                   Д.Соёлзул

             Улсын яллагч                                 Б.Энхбаяр

                         Шүүгдэгч                                         О.*******, О.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Энхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн О.*******, О.******* нарт холбогдох **************3*******000**************00*******6 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1983 оны 03 дугаар сарын *******3-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын ******* *******-р баг ******* *******-*******6 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, Улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /МР:*******/ Даш овогт Оросоогийн *******.

 

Монгол Улсын иргэн, 1987 оны 0******* дугаар сарын **************-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 3******* настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, ******* хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын ******* *******-р баг Хараа *******-******* тоотод оршин суух хаягтай, Урьд Сэлэнгэ аймаг дахь Сум дундын ******* дугаар шүүхийн*******009 оны 1******* дугаар сарын 1*******-ны өдрийн №160 дугаартай Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.*******.1, 181.*******.*******-д зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар хянан харгалзсан, Сэлэнгэ аймаг дахь Сум дундын ******* дугаар шүүхийн *******010 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн №1*******9 дугаартай Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14******* дугаар зүйлийн 14*******.1-д зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн. Улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /МР:870*********************1*******/ Даш овогт Оросоогийн *******.

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

 

Шүүгдэгч О.*******, О.******* нар нь бүлэглэж *******0************** оны 0******* дугаар сарын **************-ны өдөр 19 цагийн орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн Мандал сумын ******* *******-р баг Булгийн *******-48 тоотод хохирогч Ш.*******тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, улмаар тархи доргилт, баруун нүдний дээд доод зовхи, зовхины гадна хэсэг, баруун хөлийн гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.******* мэдүүлэхдээ: ... Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн учир нэмж хэлэх зүйл байхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.******* мэдүүлэхдээ: ... Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн учир нэмж хэлэх зүйл байхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэжээ.

Хохирогч Ш.******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Би *******0************** оны 0******* дугаар сарын **************-ны орой гэртээ хоолоо хийгээд байж байтал гаднаас манай нөхрийн дүү *******, нөхрийн ах ******* нар согтуу орж ирээд үгийн зөрүүгүй янхан, гичий Зил-131 загварын машин аваад ингэж сагдаггүй юмаа гичий минь, манай ээжийг яаж муулдаг гэнээ, бид *******ийн жомбог нарыг аваад суусан юм уу, үхэх гэж байгаа ээжийгээ та нараар доромжлуулахгүй гэж хэлээд ******* нь миний нүд рүү чичлээд байсан. ******* миний толгойтой үснээс зулгаагаад нүүрэн тус газар алгадахад манай гэрт байсан манай нөхөр Оюунбат, ах , найз Амараа, Пүрэвээ нар салгах гээд зөндөө үзсэн. *******, ******* нар дийлдэхгүй хоёулаа намайг зодоод байсан. Тэгэхээр нь би тэр хоёроос айгаад гал зуухны өрөөнөөс хойд өрөө рүү гүйж ороход *******, ******* нар миний араас хойд өрөөнд орж ирээд хоёулаа намайг зодоод байсан. Манай нөхөр Оюунбат тэр хоёрыг салгах гээд дийлдэхгүй болоод одоо хая хая *******, ******* нар манай эхнэрийг яаж зодохыг нь харъя хаячих гэхэд *******, ******* нар зодоод байсан. *******, ******* нар хоёулаа миний биед халдаж гэмтэл учруулсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 1*******-р тал/

Гэрч Ш. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... гаднаас О.*******, О.******* нар согтуу орж ирсэн. Тэгээд манай дүү рүү миний ээжийг доромжиллоо гэж дайраад байхаар нь манай дүү Ш.******* би яасан юм бэ, би юу ч гэж хэлээгүй гээд хойд талын өрөө рүү орсон. Тэгтэл О.*******, О.******* хоёр араас нь очоод О.******* үсдэж дараад толгой руу нь цохисон. ******* нэмж толгой руу нь бас цохиж хоёулаа нийлж зодсон. О.*******, О.******* нар хоёулаа нийлж зодсон. О.******* гараа зангидаж байгаад толгой хэсэг, нүүр лүү нь цохисон. О.******* дээрээс нь нэмээд толгой, цээж хэсэг рүү нь өшиглөж цохисон гэх мэдүүлэг /ХХ-ийн 19-р тал/

Шүүхийн шинжилгээний *******0************** оны 03 дугаар сарын 01-ний өдрийн №*******0 дугаартай дүгнэлт: ...

1. Ш.*******ийн биед тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхи, зовхины гадна хэсэг, баруун хөлийн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

*******. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын *******.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /ХХ-ийн *******9-30-р тал/

Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авах тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /ХХ-ийн *******-р тал/

Иргэн Ш.*******ээс гаргасан өргөдөл /ХХ-ийн 6-р тал/

 

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: О.*******ын талаарх Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 68 дугаар хуудас/, Шийтгэх тогтоолын хуулбарууд /ХХ-70-74 дүгээр хуудас/,  О.*******ын талаарх Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн *******7 дугаар хуудас/, /ХХ-70-74 дүгээр хуудас/, Иргэний үнэмлэхийн лавлагаа зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч О.*******, О.******* нар нь бүлэглэж *******0************** оны 0******* дугаар сарын **************-ны өдөр 19 цагийн орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн Мандал сумын ******* *******-р баг Булгийн *******-48 тоотод хохирогч Ш.*******тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, улмаар тархи доргилт, баруун нүдний дээд доод зовхи, зовхины гадна хэсэг, баруун хөлийн гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Хохирогч Ш.*******ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 1*******-р тал/, Гэрч Ш.ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 19-р тал/, Шүүхийн шинжилгээний *******0************** оны 03 дугаар сарын 01-ний өдрийн №*******0 дугаартай дүгнэлт /ХХ-ийн *******9-30-р тал/, Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авах тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /ХХ-ийн *******-р тал/, Иргэн Ш.*******ээс гаргасан өргөдөл /ХХ-ийн 6-р тал/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг  яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч О.*******, О.******* нарыг хохирогч Ш.*******ийн биед халдаж, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн ******* дахь зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч О.*******, О.******* нар нь бүлэглэж *******0************** оны 0******* дугаар сарын **************-ны өдөр 19 цагийн орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн Мандал сумын ******* *******-р баг Булгийн *******-48 тоотод хохирогч Ш.*******тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, улмаар тархи доргилт, баруун нүдний дээд доод зовхи, зовхины гадна хэсэг, баруун хөлийн гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь тогтоогдож байх тул гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч О.*******, О.******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.******* дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

Хохирогч нь хохирол, төлбөр нэхэмжлээгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй байна гэж дүгнэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаад:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36 дугаар зүйлийн 36.1, 36.*******, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Даш овогт Оросоогийн *******, Даш овогт Оросоогийн ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт заасан “бүлэглэж” хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

*******. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******, О.******* нарыг *******00 /таван зуу/ нэгж буюу *******00000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт  зааснаар ялтан О.*******, О.******* нарын торгох ялыг 03 /гурав/ сарын  хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.3 дугаар зүйлийн *******-д зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

*******. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хилийн хориг тавигдаагүйг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол О.*******, О.******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                           Б.АЛ