Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 2019/ШЦТ/86

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ням даргалж, Нарийн бичгийн дарга ******* овогт *******ийн Долгорсүрэн Улсын яллагч ******* овогт *******гийн ******* Шүүгдэгч ******* овогт *******ийн ******* Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* овогт ийн Хохирогчийн өмгөөлөгч ******* овогт ын нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.******* Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.*******д холбогдох 1923001210080 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1986 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Заваймгийн сумд төрсөн, 33 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хувиараа мал малладаг, , эхнэр 1 хүүхдийн хамт Завхан аймгийн сумын багийн “” гэх газарт түр оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт *******ийн ******* РД:// Шүүгдэгч В.******* нь өөрийн эхнэр Н.г “айлын эхнэртэй хардлаа, мөн хүний машин засуулахаар явуулсангүй” гэх шалтгаанаар толгойн тус газар руу нь мод шидэн цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан/яллах дүгнэлтэнд дурдсанаар/ буюу Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч В.******* нь Завхан аймгийн сумын багийн гэх газар нутаглаж байхдаа 2019 оны 07 дугаар сарын 08-ны орой 20 цагийн үед эхнэр Н.тайгаа хэрэлдэж маргалдах явцдаа мод авч шидэн түүний толгойд цохиж гэмтэл учруулсан болох талаар хохирогч Н. мөрдөн байцаалтын шатанд тодорхой мэдүүлжээ. Тухайлбал хохирогч мэдүүлэхдээ “Тэр өдөр манайх тусдаа малтай байсан. Тэгээд хадам аавынх машинаа янзлах гээд *******г төв рүү явуулах гээд бид хоёрын дунд хэрүүл маргаан үүссэн. Би айлын эхнэртэй *******г хардсан юм. Тэгээд ******* зуухаа өшиглөөд тогоогоо нэжигнүүлээд байхаар нь гараад гүйсэн. Тэгтэл араас гарч ирээд 50 см хиртэй тайрсан модоор шидсэн тэгтэл толгойны ар хэсэгт цохиод би ухаан алдсан байсан. Сэртэл ******* миний хажууд сууж байсан. Миний хань мориноос унасан гэж хүмүүст хэлээрэй гэсэн. Тэгээд бид хоёр хоноод өглөө ******* эмч дуудаж ирээд ын хүн эмнэлэгт очсон...” гэжээ. Мөн хохирогчийн төрсөн ах Н., төрсөн эгч Н. нар хэргийн үйл баримтын талаарх анхны мэдээллийг хохирогчоос авсан тухайгаа мэдүүлсэн бөгөөд Н. “... надад хэлэхдээ, би мориноос унаагүй, манай нөхөр ******* цохисон юм. ...хоорондоо хэрэлдэж муудалцаад гал, тогоогоо өшиглөж унагаахаар нь гараад гүйтэл араас модоор цохисон, тэгээд би ухаан алдсан, мэдэхгүй болсон гэж ярьсан.” гэж, Н. “...манай ах ирээд мориноос унасан гээд эмнэлэгт хүргэгдээд ирсэн байна гээд ах бид хоёр төв орж ирээд эмнэлэгт очтол манай дүү ухаан санаа нь орон гаран байдалтай байсан. Яасын гэж асуутал мориноос унасан гэж ******* хэлсэн. Маргааш нь г сахиж байхдаа асуутал би мориноос унаагүй, намайг ******* модоор цохисон гэж хэлээд ярих тэнхэлгүй болсон.” гэж тус тус мэдүүлсэн байна. Хохирогч болон гэрчүүдийн дээрх мэдүүлгүүд хэргийн үйл баримт буюу шүүгдэгч В.******* 2019 оны 07 дугаар сарын 08-ны орой 20 цагийн үед эхнэр Н.тайгаа хэрэлдэж маргалдах явцдаа мод авч шидэн түүний толгойд цохиж гэмтэл учруулсан үйлдлийг хангалттай нотолж байна. Түүнчлэн шүүгдэгч В.******* өөрийн үйлдлээ хүлээн мөрдөн байцаалтын шатанд “2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр манайх хонио ноослоод дуусаад орой 16 цагийн үед гэртээ ирээд хоол хийж идчээд хоол илүү гарахаар нь эхнэр бид хоёр аавынд аваачиж өгөөд буцаж гэртээ ирээд, аавын машиныг янзлуулах хүн авч ирэх талаар ярьж, би эхнэртэйгээ муудалцаад, гэрийн зуухаа өшиглөтөл эхнэр гараад гүйсэн. Тэгээд гараад хонио услах санаатай морь луугаа алхтал эхнэр араас нөгөө айлын авгай руу явах нь уу гэхээр нь урд таарсан 50 см урттай 5-7 см диаметртай модоор шидтэл толгойных нь ар хэсэгт цохиод эхнэр хаалга налаад гэр лүүгээ орсон толгойн ар хэсгээс цус гарч байсан. Тэгээд харанхуй болоод гэртээ хоноод өглөө ээж, ах хоёр ирээд би түргэн дуудахаар сумын төв рүү явсан” гэж мэдүүлсэн байна. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогч Н.гийн биед гэмтэл учирсан болох нь хохирогчийн өвчний түүх, толгойн компьютерт томографийн шинжилгээний дүгнэлт, мэс заслын тэмдэглэл зэрэг эмнэлгийн бичиг баримтаар, уг гэмтэл нь хүнд зэргийн гэмтэл болох нь шинжээчийн ”Иргэн Н.гийн биед гавал яс дагзны зүүн талд цөмөрсөн хугаралттай, тархины няцрал, хатуу хальсан дээрх цус хуралт, суурь ясны хугарал, дагз хэсгийн хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж болно. Дээрх гэмтлүүд нь шинжлүүлэгчийн хэлж байгаа буюу 2019.07.08-ны өдөр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь бүгд гэмтлийн гаралтай. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д заасны дагуу гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэсэн 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 000000132 дугаартай дүгнэлт болон шинжээчийн мэдүүлгээр тогтоогдсон байна. Ийнхүү хохирогчийн болон гэрчүүдийн мэдүүлэг өөр хоорондоо зөрүүгүй, тэдний мэдүүлэг харилцан бие биенээ баталж байгаа, гэрчүүд мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заасан байгаагаас гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шүүгдэгчийн үйлдлийг нотолж энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой шинжийг хангаж байна. Мөн шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн биед учирсан гэмтэл хүний амь насанд аюултай хүнд гэмтэл гэдэг нь дээр дурдсан эмнэлгийн бичиг баримт болон шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байх тул В.*******гийн үйлдэл Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. Иймд шүүгдэгч В.*******г дээрх зүйл хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй. Шүүгдэгч В.******* нь хохирогч С.д 1300000/арван гурван сая/ төгрөг нөхөн төлсөн болох нь хохирогчийн шүүгдэгчтэй эвлэрсэн, гомдол саналгүй, уг мөнгийг авсан гэдгээ илэрхийлэн бичгээр гаргасан баталгаагаар тогтоогдож байна. Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч гэм буруугаа хүлээн Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч мөн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Прокурор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзвэл хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаархи саналыг яллагдагчид танилцуулж, зөвшөөрвөл гарын үсэг зуруулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд даруй шилжүүлнэ.” гэж заасны дагуу В.*******д 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналаа түүнд танилцуулжээ. Шүүгдэгч уг ялыг зөвшөөрч гарын үсэг зурсан байна. Түүнчлэн улсын яллагч шүүх хуралдааны үед дээрх саналаа дэмжсэн бөгөөд В.******* болон өмгөөлөх тал уг ялын саналыг хүлээн зөвшөөрч байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулах ялыг прокурорын саналын хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй гэж үзээд Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5-1.9, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. ******* овогт *******ийн *******г Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч В.*******г Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10.000.000/арван сая / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.*******гийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 10.000.000/арван сая / төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойших 3/гурван/ жилийн хугацаанд жил тутам тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Шүүгдэгч В.******* торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд төлөөгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгж/15000 төгрөг/-тэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг дурдсугай.

5. Шүүгдэгч В.*******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шүүгдэгч В.******* нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай. 7. Шүүгдэгчийн өмчлөлийн хөрөнгө гэх 3 тооны адууны битүүмжлэлийг энэ тогтоолын торгох ял оногдуулсан заалтыг биелэгдэж дуустал хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно.

9. Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМ