Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 2017/ ШЦТ/578

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,

нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн,

улсын яллагч Э.Бадрал,

хохирогч Б.Батболд,

шүүгдэгч А.О, түүний өмгөөлөгч Б.Адалбек /№........../ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар тус дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тугтан овогтой Аюугаагийн Од холбогдох эрүүгийн 1711006450126 дугаартай хэргийг 2017 оны 11 ä¿ãýýð ñàðûí 08-íы өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1976 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-3 эхнэр хүүхдийн хамт, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр сум дундын 7 дугаар шүүхийн 43 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгэгдэж уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Тугтан овогт А.О

 

Холбогдсон хэргийн талаар: ßллагдагч А.О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч А.О 2017 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Арвижих-Эрдэнэ” хүнсний дэлгүүрийн орчим хохирогч Б.Батболдыг цохиж түүний эрүүл мэндэд баруун чамархайн хатуу хальс доорхи цус хуралт, дагзны дэлбэнгийн аалзан бүрхүүл доорхи цус хуралт тархи доргилт, зүүн хацар, шанаа, чихэнд шарх бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, яллагдагч А.Оын мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр 20 цагийн үед Аривжих дэлгүүрийн гадаа Цагаанаа гэх гар муутай залуугийн хамт Нийслэл нэртэй 0.5 литрийн лаазтай пиво тус бүр нэг нэгийг уугаад сууж байхад манай гудамжинд байдаг найз Батболд түүний төрсөн дүү Батжаргал, найз Батмөнх гурав хүрээд ирсэн. Харин Батжаргал нь дэлгүүр орлоо гээд дэлгүүр рүү орчихсон. Хүрч ирээд би Батмөнх Цагаанаа бид хоёрыг "хоёр гомо юу хийж сууж байгаа юм бэ? гэж хэлэхээр нь би уур хүрээд босоод Батмөнхийг" юу гээд байгаа юм бэ? гэж маргалдаад Батмөнхийн зүүн талын шанаа руу нь нэг удаа баруун гараараа цохисон тэгтэл Батболд дундуур орж ирэхээр нь Батболдын зүүн талын мөр рүү нь түлхсэн юм тэгтэл Батболд газар унаад өнхрөөд өгсөн, уг газар нь хазгай газар байсан юм. Батжаргал дэлгүүрээс гарч ирээд яагаад байгаа юм бэ? болиоч гээд байсан. Би батболдын дүү Батжаргал цагдаа дуудсан гэхээр нь би гэр рүүгээ яваад орсон. Цагдаа нар ирээд явсаныхан дараа гарч ирээд Батболд, Батжаргал нарыг дагуулаад гар рүүгээ явлаа гээд явсан. Тухайн үед Батболдын биед зовиурлаж өвдөж байсан зүйл ажиглагдаж харагдаагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25х/,

            хохирогч Б.Батболдын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2017 оны 9 дүгээр сарын 03-ны орой өөрийн дүү Батжаргал, Батмөнх нарын хамт дэлгүүр орох гээд дэлгүүрийн гадаа ирэхэд Арвижих дэлгүүрийн гадаа Отгоо, Цагаанаа хоёр юм яриад сууж байсан. Батмөнх тэр хоёрт нэг юм хэлсэн би сайн сонсоогүй. Тэгсэн Отгоо босож ирээд Батмөнхийг цохиод авахаар нь болно гээд салгах гэсэн чинь Отгоо миний шанаа руу цохиж намайг унагаасан. Би газар унаад нэг хэсэг ухаан алдсан байсан. Тэд нар намайг сэрээж байсан. Тэндээ жаахан сууж байгаад Отгоогийнд би Батжаргалтай хгмт очсон. Цагаанаа, Баянмөнх хоёр салаад явсан. Одоо сонсохнээ Батмөнх тэр хоёрыг сууж байхад нь хоёр гомо юу хийж сууж байгаа юм гэсэн гэж сонссон. Би Отгоогийн гэрт хоночоод шууд гэртээ харисан. Өглөө босоход толгой өвдөөд эвгүй байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 7-8х/,

гэрч Б.Батжаргалын мөрдөн байцаалтад өгсөн: “... 2017 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр буюу хагас сайн өдөр би өөрийн ах Батболд болон Батмөнх нарын хамт айл очиж зурагт үзэх гээд явж байсан чинь Арвижих-Эрдэнэ дэлгүүрийн гадаа манай гудамжинд байдаг Отгоо гэдэг залуу Цагаан гэж дууддаг залуугийн хамт сууж байсан. Бид 3 очоод юм ярьж байтал Отгоо Батмөнхийг цохиод дараа нь манай ахыг цохиод авсан тэгсэн манай ах газар унаад өгсөн. Газар уначихаад Батболд ах босохгүй байхаар нь цагдаа дуудсан чинь Отгоо зугтаагаад яваад өгсөн. Би ахыгаа босгоод байж байтал цагдаа явсаны дараа Отгоо хүрч ирээд намайг нэг гудамжны хүмүүс байж цагдаа дуудаад байхдаа яадын гээд байсан. Би тэгэхээр нь тэгэхгүй яахын унчихаад босохгүй байсан юм чинь гэж хэлсэн. Тэгээд би 3 Отгоогийн гэрт очсон. Отгоогийн гэрт очоод бид гурав пиво хувааж уучихаад би гэр рүүгээ явсан. Батболд ах Отгоо тэр 2 Отгоогийн гэрт хонохоор үлдсэн. Ах маргааш өглөө нь гэртээ орж ирчихээд гараад явсан. Тэгээд одоогоос 2 хоногийн өмнө найзындаа очсон чинь манай найзын эхнэр сая Батболд ах манай хашаанд ухаан алдаж унаад сая сэрлээ. Бид нар түргэн дуудаад байж байна гэсэн түргэн ирж үзчихээд тариа хийчихээд яваад өгсөн. Тэгээд би эгчийгээ дуудаад хамт Батболд ахыг дүүргийн эмнэлэгт очиж үзүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 11х/,

гэрч Ц.Батмөнхийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Баагий ах буюу Батболд ахтай айлын оо-ын нүх ухсан юм. Тэгээд орой нь 20 цаг өнгөрч байхад Батболд ах түүний дүү Батжаргал нарын хамт дэлгүүр орохоор явсан юм. Бид нарын очсон Арвижих дэлгүүрийн гадаа О, Цагаанаагийн хамт сууж байсан. О, Цагаанааг үнсээд авчих шиг болохоор нь би тоглоод Оыг та хоёр чинь гомо юм уу? гээд хэлчихсэн чинь О босч ирээд юу гээд хуцаад байгаа юм бэ? гээд босоод ирсэн, тэгэхэд Батжаргал дэлгүүр рүү орчихсон, би Отай маргалдаад зогсож байхад Батболд ах дундуур орж ирсэн, тэгээд О намайг түлхээд газар унагаасан тэгээд Батболдыг О цохих шиг болоод Батболд газар унаад өгсөн. Би босоод О ахтай муудалцахгүйн тулд босоод яваад өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 13-14х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 9 дүгээр сарын 13-ны шинжээч эмч Б.Ганзоригийн гаргасан шинжээчийн №11459 тоот дүгнэлтэд: “...Б.Батболдын биед баруун чамархайн хатуу хальс доорхи цусан хураа, дагзны дэлбэнгийн аалзан бүрхүүл доорхи цус харвалт, тархи доргилт, зүүн хацар, шанаа, чихэнд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрэлт эмчилгээний үр  дүнгээс хамаарна....” гэх мэдүүлэг /хх-ийн 18х/,

Шинжээчээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 34х/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон, тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянах шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Иймд А.Оыг урьдын танил харлцаатай хохирогч Б.Батболдтой гудамд тааралдан хувийн таарамжгүй харьцааны улмаас цохиж хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийыг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Б.Батболд, шүүгдэгч А.О нар нь харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байх ба шүүгдэгч нь хохирогчид нийт 3.400.000 төгрөг өгсөн, цаашид нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч А.Од ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохиролоо бүрэн төлж барагдуулж хохирогчтой эвлэрсэн, гэм буруугаа хүүлээн зөвшөөрч буй байдал, хувиараа хөдөлмөр эрхэлж тогтмол орлго олдог зэргийг харгалзан шүүхээс түүнд торгох ял оногдуулж, уг ялыг нь 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

 

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6 , 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон

 

      ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Тугтан овогтой А.Оыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Од 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц А.Оыг 2 жилийн хугацаанд торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар А.Оыг торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялыг хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч А.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 õîíîãèéí äîòîð Нийслэлийн Ýð¿¿ãèéí õýðãèéí Дàâæ çààëäàõ øàòíû ø¿¿õýä äàâæ çààëäàõ ãîìäîë ãàðãàõ, óëñûí ÿëëàã÷, äýýä øàòíû ïðîêóðîð ýñýðã¿¿öýë áè÷èõ ýðõòýé болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.БАТГЭРЭЛ