Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 2018/ШЦТ/1592

 

2018.11.22

 

 

 

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга  Г.Номин,                           

улсын яллагч Н.Гэрэлмаа,

шүүгдэгч А.Е /өөрөө өөрийгөө өмгөөлөн/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж Арвай овгийн Амарсанаагийн А.Ет Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806032151797 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч Монгол улсын иргэн Арвай овгийн Амарсанаагийн А.Е, 1999 оны 07 дугаар сарын 09-нд Баянхонгор аймгийн Бууцагаан суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Монгол улсын Боловсролын их сургуулийн 3 курсийн оюутан, Баянзүрх дүүрэг ************** тоотод оршин суух, ам бүл 6 ээж дүү нарын хамт амьдардаг, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай /регистрийн дугаар: ****************/,

 

Шүүгдэгч А.Е нь 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Зүүм нэртэй тоглоомын газар насанд хүрээгүй А.Тын Самсунг галакси эс 7 эдж маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 680000 төгрөгийн хохирол учруулсан авсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч А.Е шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг үнэн зөв, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэл оноож өгнө үү” гэв.

           Насанд хүрээгүй хохирогч А.Тын "...2017 оны 12 сарын 2-ны орой 21
цагийн үед Зүүм гэдэг интернет тоглоомын газар 3 лаа тоглож байгаад ширээн
дээр утсаа тавиад "ариун цэврийн өрөө" орчихоод ирэхэд, миний Самсунг галакси
эс 7 эдж маркийн гар утас байхгүй байсан..." гэх мэдүүлэг /хх 17-18/

 

            Гэрч А.Еийн "...2017 оны 12 дугаар сарын 02-ны өдөр би Баянзүрх
дүүргийн 6-р хороонд байрлах "Зүүм" ПС тоглоомын газар тоглоом тоглонгоо
хонож байсан юм. Тухайн газраа хоноод өглөө нь 07 цагийн үед гарах болоод
гарах гэж байхад нэг хүүхэд гар утсаа урдаа тавьчихаад унтаж байсан юм. Би тэр
унтаж байсан хүүхдийн гар утсыг нь ширээн дээрээс нь аваад гарсан юм..." /хх 26/ гэх  мэдүүлэг, шүүгдэгчийн урьд ял шийтгэгдсэн хуудас зэргийг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.


            Шүүгдэгч А.Е нь 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Зүүм нэртэй тоглоомын газар насанд хүрээгүй А.Тын Самсунг галакси эс 7 эдж маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 680000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

 

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч А.Ет Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч А.Е бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Насанд хүрээгүй хохирогч А.Т нь гомдол саналгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч А.Ет хуульд заасан ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгч А.Ет ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасны дагуу хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх нь зүйтэй гэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Арвай овгийн Амарсанаагийн А.Еыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1-д зааснаар А.Ет хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, А.Е нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл А.Ет хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Т.ШИНЭБАЯРН.Гэрэ