Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 836

 

 

 

 

 

2019 оны 11 сарын 28 өдөр           Дугаар 128/ШШ2019/0836                Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж тус шүүхийн 5 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.О, 

Нэхэмжлэгч: Ц.Э 

Хариуцагч:Нийслэлийн Засаг дарга

Гуравдагч этгээд: У.У 

Нэхэмжлэлийн шаардлага: “...Нийслэлийн Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/655 дугаар захирамжийн иргэн Д.Од холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундралмаа, нэхэмжлэгч Д.О, Ц.Э, тэдгээрийн өмгөөлөгч Б.А,  гуравдагч этгээд У.У, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Г.Г нарыг оролцуулав.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Д.О, Ц.Э нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “...Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл. Д.О би Баянзүрх дүүргийн Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн А/135 дугаар захирамжаар Баянзүрх дүүрэг, 27 дугаар хороо, Сэлбийн 16 дугаар гудамжны ** тоот хаягт байрлах 668 м.кв газрыг эзэмшиж, Нийслэлийн Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/665 дугаар захирамжаар өмчлөн авсан.

Уг газрыг эзэмших хүсэлтээ Газрын тухай хуульд заасны дагуу гаргасан бөгөөд газар эзэмших захирамж гарах үед газар маань хэн нэгний газартай давхцалгүй байсан.

Миний бие уг газраа 2014 онд Ц.Эд зарсан бөгөөд, газар эзэмших нэр шилжүүлэх гэсэн боловч газрын маргаан үүсэж, иргэн У.У нь Нийслэлийн захиргааны хэргийн 20 дугаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, захиргааны хэрэг үүсч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсаны улмаас газраа өдий болтол Ц.Эийн өмчлөлд шилжүүлж чадаагүй байгаа боловч Ц.Э нь газрыг худалдан авснаасаа хойш уг газартаа амьдарч байгаа.

Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 548 дугаар шийдвэрээр нийслэлийн Засаг дарга, Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/665 дугаар захирамжийн Д.О надад холбогдох хэсэг, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын Эрхийн улсын бүртгэлийн *** дугаар бүртгэлийг 6 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн.

Гэвч дахин шинэ акт гартал түдгэлзүүлж шийдвэрлэсэн боловч Нийслэлийн Засаг дарга нь 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/655 дугаар захирамж гаргаж, Д.О надад газар өмчлүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/665 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгосон байна.

Уг захирамж гарсан тухай Д.О, Ц.Э нарт огт мэдэгдээгүй, бөгөөд, Д.О, Ц.Э бид Нийслэлийн өмчийн харилцааны газрын вэб сайтаас захирамжийг үзэж мэдлээ.

Нийслэлийн Засаг дарга нь 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/655 дугаар захирамжийг гаргахдаа Д.Ог захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцуулаагүй, захиргааны шийдвэр гаргах сонсох ажиллагаа явуулаагүй, шийдвэрийг мэдэгдээгүй зэрэг нь Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.3, 27 дугаар зүйл, 43 дугаар зүйлийн 43.1,43.2-т заасныг тус тус зөрчсөн байна.

Нийслэлийн Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/655 дугаар захирамж нь Д.О миний болон, уг газрыг худалдан авсан иргэн Ц.Эийн Газрын тухай хуульд заасан газар өмчлөх эрхийг зөрчсөн шийдвэр гарсан байна.

Иймд Нийслэлийн Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/655 дугаар захирамжийн иргэн Д.Од холбогдох хэсгийг хүчингүй болгуулж өгнө үү” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Иргэн Ж.Эд анх Баянзүрх дүүргийн Засаг даргын 2002 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 401 дүгээр захирамжаар Дарь Эхийн *** хаягт газар эзэмших эрх олгож нийслэлийн Засаг даргын 2005 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 330 дугаар захирамжаар Ж.Э болон түүний гэр бүлийн гишүүдэд Сэлбийн 7 дугаар гудамжны *** тоот хаягаар 668 м.кв газрыг өмчлүүлсэн байна. Улмаар иргэн У.Уөд өмчийн газраа шилжүүлсэн байна.

Иргэн Д.Од Баянзүрх дүүргийн Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн А/135 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбийн *** тоотод 668 м.кв газрыг эзэмшүүлж нийслэлийн Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/665 дугаар захирамжаар 27 дугаар хороо Сэлбийн 16 дугаар гудамжны *** тоот хаягаар өмчлүүлсэн байна. Улмаар Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлж, 2014 онд худалдах, худалдан авах гэрээгээр иргэн Ц.Эд өмчийн газраа шилжүүлсэн байна.

Иргэн У.У нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Нийслэлийн Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 665 тоот захирамжийн Д.Од холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх хянаад Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 548 дугаар шийдвэрээр Баянзүрх дүүргийн Засаг даргаас иргэн Ж.Э болон Д.О нарт анх газар эзэмшүүлсэн байршил нь өнөөгийн маргаан бүхий хаягт байрлах газар мөн эсэхийг тодруулах шаардлагатай тул нийслэлийн Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 665 тоот захирамжийн Д.Од холбогдох хэсгийг захиргааны байгууллагаас шинэ акт гарах хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн.

Уг шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болсны дараагаар шүүхийн шийдвэрийг биелүүлж нийслэлийн Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/655 дугаар захирамжаар иргэн Д.Огийн газар өмчлөх шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Учир нь тухайн маргаан бүхий газрын кадастрын зурагт 2006-2018 он хүртэл нэг ч өөрчлөлт орж байгаагүй ба тухайн газрын орчим *** тоот хаяг байгаагүй мөн иргэн Д.О нь хуурамч нотариатын өргөдөл гарган шинээр газар эзэмших эрхийн гэрчилгээг гаргуулан авсан зэргийг харгалзан Баянзүрх дүүргийн Засаг дарга нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасныг, Нийслэлийн Засаг дарга Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т “Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд мөн болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана” гэж заасныг баримталсан болно.

Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.5-д заасны дагуу шүүхийн шийдвэрийг биелүүлж нийслэлийн Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/655 дугаар захирамжаар иргэн Д.Огийн газар өмчлөх шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. Иймд дээрх захирамжийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу сонсох ажиллагаа явуулаагүй болно.” гэжээ.

Гуравдагч этгээд У.У шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Арт овгийн У.У миний бие 2007 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр Улсын бүртгэлийн *** дугаар бүхий, *** нэгж талбартай Баянзүрх дүүргийн 2-р хороо, Сэлбийн 26-р гудамж, *** тоот 668 м.кв өмчилсөн газрыг Монгол Улсын Иргэн Ж*******гийн С*******ээс худалдан авсан юм.

Монгол Улсын иргэн Ж.Э /********/, Ж.Б /*********/, Ж.Б /********/, Ж.М******* /*********/ нарын 4 хүний өмч Улаанбаатар нийслэлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Сэлбийн 26 дугаар гудамжны *** тоот (хуучин хаяг) *** нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 668 м.кв өмчлөх эрхийн улсын бүртгэлийн *** дугаартай газрьг 2007 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Бэлэглэлийн гэрээгээр У.У би шилжүүлэн авсан. Улмаар миний бие Бэлэглэлийн гэрээ болон бусад холбогдох материалыг бүрдүүлэн 2007 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг бөглөн тухайн үеийн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт өгсөн билээ.

Ингээд У.У /********/ нэг хүний өмчид Улаанбаатар нийслэлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Сэлбийн 26 дугаар гудамжны *** тоот (хуучин хаяг) *** нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 668 м.кв газрын өмчлөх эрхийн улсын бүртгэлийн **** дугаартай Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг 2007 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газраас олгосон юм.

2010 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 6/48 тоот тогтоолоор Баянзүрх дүүргийн 27 дугаар хороог байгуулан Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Сэлбийн 26 дугаар гудамжны ** тоот (хуучин хаяг) хаяг Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбийн 16 дугаар гудамж ** тоот (одоогийн хаяг) болон өөрчлөгдсөн юм.

Улмаар хаяг өөрчлөгдсөн тул холбогдох материалыг миний бие бүрдүүлэн Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбийн 16 дугаар гудамж *** тоот хаягт байршилтай *** нэгж талбарын дугаартай 668 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хууль ёсны өмчлөгчөөр Монгол Улсын иргэн Арт овгийн У.У /*********/ нэг хүний өмч тул эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэж, *** дугаартай гэрчилгээг Нийслэлийн улсын бүртгэлийн газраас 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдөр олгосон юм.

Гэтэл Д.О анх 2012 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Баянзүрх дүүргийн Засаг даргын А/135 дугаар захирамж, түүний хавсралтын 696 дугаарт Д.О дугаар хороо, Сэлбэ ** тоот амины хашаа 668 м.кв газрыг 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн байсан. Улмаар Шарнууд овогт Д.Од Баянзүрх дүүргийн Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 23-ны А/135 дугаар шийдвэрийг үндэслэн, нэгж талбарын *** (ийм нэгж талбарын дугаар мэдээллийн санд байхгүй) дугаар 668 м.кв газрыг 5 жилийн хугацаатай Баянзүрх, 27 дугаар хороо, Сэлбэ *** тоотод иргэний ахуйн зориулалтаар эзэмшүүлэх 0393238 тоот гэрчилгээ Баянзүрх дүүргийн Газрын албанаас 2012 оны 05 дугаар сарын 25-ны өдөр олгосон байсан.

Үүний дараа Баянзүрх дүүргийн Засаг даргын А/135 тоот захирамжаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлж 2012 оны 05 дугаар сарын 25-ны өдөр *** тоот гэрчилгээ олгосныг үндэслэж, У.У миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн Улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэсэн Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбийн 16 дугаар гудамж *** тоот 668 м.кв газрыг маань Нийслэлийн Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 665 дугаар захирамж, түүний хавсралт 296 дугаар захирамж, түүний хавсралт 296 дугаарт Д.Од давхардуулан хууль ёсны хэмээн өмчлүүлсэн байсан.

Үүгээр ч зогсохгүй Нийслэлийн Засаг даргын 665 дугаар захирамжийг үндэслэн Нийслэлийн Засаг даргаас 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдөр олгосон Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай 0034226 дугаар шийдвэр гарч, уг шийдвэрийг Д.О нь холбогдох улсын бүртгэлийн байгууллагад хандан Монгол Улсын газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэсэн байна.

Миний өмчлөлийн газрыг давхар Д.Од өмчлүүлснээр тэрээр газрын гэрчилгээтэй болж уг газар дээр байшин барин үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарган авч миний өмчлөлийн газар болон өөрийн барьсан байшингаа Ц.Э гэгчид худалдсан байсан билээ. Ингээд Монгол Улсын Иргэн Х овгийн Ц.Э Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбэ 16 гудамж, *** тоот *** нэгж талбарын дугаартай 668 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хууль ёсны өмчлөгч гэж улсын бүртгэлийн *** дугаарт бүртгүүлсэн байгаа нь У.У миний эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй Монгол Улсын газар өмчлөх хууль ёсны өмчлөгчийн эрхийг зөрчсөн билээ.

Миний бие уг хууль бус асуудлыг шийдвэрлүүлэхээр 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагчаар Нийслэлийн Засаг дарга, Улсын бүртгэлийн ерөнхий газрыг тус тус татан хандсан болно.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 548 дугаар шийдвэр гарч хүчин төгөлдөр болсон байгаа ба шийдвэрийн ТОГТООХ нь: хэсэгт “...Нийслэлийн Засаг дарга, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газраас дахин шинэ акт гаргах хүртэл Нийслэлийн Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 665 тоот захирамжийн Д.Од холбогдох хэсэг, 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Д.О-д газар өмчлүүлэх *** дугаар шийдвэр болон Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын газрын эрхийг улсын бүртгэлийн *** дугаар бүртгэлийг 6 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлсүгэй.” гэж шийдвэрлэсэн билээ.

Гол хууль бус асуудал нь Д.Од анх Баянзүрх дүүргийн Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн А/135 дугаар шийдвэрийг үндэслэн, газрын мэдээллийн санд огт байхгүй нэгж талбарын *** дугаар 668 м.кв газрыг 5 жилийн хугацаатай Баянзүрх, 27 дугаар хороо, Сэлбэ *** тоотод иргэний ахуйн зориулалтаар эзэмшүүлэх *** тоот гэрчилгээ Баянзүрх дүүргийн Газрын албанаас 2012 оны 05 дугаар сарын 25-ны өдөр олгосон хууль бус шийдвэрээс болсон байсан.

Уг хууль бус захиргааны акт, шийдвэр болон газрын мэдээллийн санд огт байхгүй *** нэгж талбарын дугаартай Газар эзэмших эрхийн *** тоот гэрчилгээ болон бусад хуурамч баримтыг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 665 дугаар захирамж, түүний хавсралт 296 дугаарт Д.Од У.У миний хууль ёсны өмчлөлийн Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбийн 16 дугаар гудамж *** тоот газрыг минь давхар өмчлүүлсэн байсан тул уг шийдвэрийг хүчингүй болгож, Нийслэлийн Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/655 дугаар захирамжаар Д.Од олгосон газар өмчлөх шийдвэрийг хүчингүй болгосон юм.

Иймээс Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 548 дугаар шийдвэр гарч хүчин төгөлдөр (гуравдагч этгээд Д.О, Ц.Э нар давж заалдах гомдол гаргаагүй хүчин төгөлдөр болсон) болж,  “...Нийслэлийн Засаг дарга, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газраас дахин шинэ акт гаргах хүртэл Нийслэлийн Засаг даргын  2012 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн  665 тоот захирамжийн Д.О*******д холбогдох хэсэг, 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Д.Од газар өмчлүүлэх *** дугаар шийдвэр болон Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын газрын эрхийн улсын бүртгэлийн *** дугаар бүртгэлийг 6 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлсүгэй” хэмээн шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг Нийслэлийн Засаг дарга биелүүлж 2017 оны 09 дугаар сарын 01-ний өдрийн 655 дугаар захирамж, түүний хавсралтаар Д.Од холбогдох газар өмчлөх шийдвэр хүчингүй болсон.

Иймд 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр гаргасан Д.О, Ц*******ын Э******* нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд болон тэдгээрийн өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрчийн мэдүүлэг, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Баянзүрх дүүргийн Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн А/135 дугаар захирамжаар тус дүүргийн 27 дугаар хороо, Сэлбийн *** тоот хаяг бүхий 668 кв.м газрыг Д.О нь эзэмшсэн байх бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/665 дугаар захирамжаар 27 дугаар хороо Сэлбийн 16 дугаар гудамж *** тоот 668 м.кв газрыг өмчлүүлжээ. Бүртгэлийн байгууллагад 2012 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Д.О зохих хүсэлт гаргаснаар нийслэлийн Засаг даргын 2012 оны А/665 дугаар захирамжаар олгосон *** нэгж талбарын дугаар бүхий газрыг газар өмчлөх эрхийг эрхийн бүртгэлийн *** дугаарт бүртгэсэн байна. 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан газар худалдах, худалдан авах гэрээгээр Ц.Э нь Д.Од дээрх газрын өмчлөх эрхийг шилжүүлэн өгч, улсын бүртгэлд бүртгүүлж өмчлөх эрх үүссэн байна.

Баянзүрх дүүргийн Засаг даргын 2002 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 401 дүгээр захирамжаар Д/э 4-24 гэх хаягт газар эзэмших эрхийг Ж.Эд олгосон байна. Нийслэлийн Засаг даргын 2005 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 330 дугаар захирамжаар Ж.Э болон гэр бүлийн гишүүдэд Сэлбийн 7 дугаар гудамжны *** тоот хаягаар 668 м.кв газрыг өмчлүүлсэн байх боловч 2006 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Сэлбийн *** тоот газар өмчлөх эрхийг бүртгүүлэхээр өргөдөл гаргаж *** нэгж талбарын дугаар бүхий 668 м.кв газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэжээ.

Улмаар иргэн Ж.Э нь У.Утэй 2007 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан бэлэглэлийн гэрээ байгуулсан байх бөгөөд уг гэрээний дагуу Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Сэлбийн *** тоот *** нэгж талбарын дугаар бүрхий 668 м.кв өмчлөлийн хашааны газрыг шилжүүлэн авч, 2007 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Эд хөрөнгө өмчлөх эрхийн *** дугаар гэрчилгээ авсан байна.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 6/48 дугаар тогтоолоор Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны зарим хэсэг шинээр байгуулагдсан 27 дугаар хороонд харъяалагдах болсонтой холбогдуулан У.У нь 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбэ 16 гудамж, *** дүгээр тоот хаягаар газар өмчлөх эрхийн гэрчилгээг шинэчлэн авсан байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Д.О-ийн иргэний үнэмлэхийн болон улсын бүртгэлд бүртгүүлсэн, газар эзэмшсэн хаягууд, гуравдагч этгээд У.Уөд газар эзэмших эрхээ худалдсан Ж.С*******ийн хаягууд хоорондоо зөрүүтэй боловч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 548 дугаар шийдвэрээр “... **** нэгж талбарын дугаар бүхий газрыг Нийслэлийн Засаг дарга хэргийн оролцогч нарт давхардуулан өмчлүүлсэн нь өнөөгийн маргаан гарах гол шалтгаан болсон бөгөөд захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “газар өмчлөх” гэж тухайн газрыг захиран зарцуулах эрхтэйгээр хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг” гэж заасан эрхийг хэргийн оролцогч нар хэрэгжүүлэх боломжгүй болсон байна” гэж, “Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар нь /хуучин нэрээр/ *** нэгж талбарын дугаар бүхий нэг газрыг давхардуулан газар өмчлөх эрхийн ***, *** дугаар бүхий хоёр өмчлөх улсын бүртгэл хийсэн байна” гэж өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон газруудыг нэг газар гэж дүгнэсэн байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-д “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй.” гэж заасны дагуу шүүхээс уг үйл баримт дээр давхардаж дүгнэлт хийхгүй болно.

Харин тус шүүхийн 2016 оны 548 дугаар шийдвэрээр “Баянзүрх дүүргийн Засаг даргаас иргэн Ж.Э болон Д.О нарт анх газар эзэмшүүлсэн байршил өнөөгийн Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбэ 16 гудамж, *** тоот хашаа мөн эсэхийг тодруулах шаардлагатай” гэж дүгнэн Нийслэлийн Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 665 тоот захирамжийн Д.Од холбогдох хэсэг болон эрхийн улсын бүртгэлийн *** дугаар бүртгэлийн *** дугаар бүртгэлийг хариуцагч нараас шинэ акт гарах хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн байна.

Энэхүү шийдвэрийн дагуу Нийслэлийн Засаг даргын 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн А/655 дугаар захирамжаар Д.Од олгосон Нийслэлийн Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/665 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Учир нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 2/349 дугаар албан бичгээр “...Нэгж талбарын *** дугаар бүхий газар нь 2006 оны 9 дүгээр сараас 2010 оны 10 дугаар сарын архивын зурган мэдээлэл нэгж талбарын *** дугаар бүхий 668.01 м.кв талбайтайгаар иргэн Ж.С******гийн нэр дээр газар өмчлөх эрхтэйгээр, 2011 оны 02 дугаар сарын архивын зурган мэдээлэл дээрх нэгж талбарын дугаар болон газрын хэмжээ өөрчлөгдөөгүй бөгөөд регистрийн ********* дугаартай иргэний нэр дээр газар өмчлөх эрхтэйгээр бүртгэгдэж түүнээс хойш дахин өөрчлөлт ороогүй байна. Нэгж талбарын ***, *** дугаар бүхий газрууд нь Нийслэлийн Газрын кадастрын мэдээллийн сангийн архивын зурган мэдээлэлд бүртгэгдээгүй байна” гэх тайлбар, маргаан бүхий газрын хажуу айл болох Баянзүрх дүүргийн Сэлбийн ** тоот хаягт оршин суудаг Б.Б**********жийн “...Би хашаа байшинг 2008 онд худалдаж аваад байшин эзэнгүй байсан. Тэгээд манайд хулгай ороод байхаар нь сонинд зар өгөөд хашаандаа айл буулгасан. П******в гэдэг айл буулгасан. П******ийн эгч нь Д.О гэж байсан. Д.О хороонд ажилтай гэж байсан. Д.О хашаа татаад, байшин барьсан. О*****үү хэнээс худалдаж авсныг мэдэхгүй” гэсэн гэрчийн мэдүүлэг, Баянзүрх дүүргийн Газрын албаны 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 10/170 дугаар албан бичигт “Маргаан бүхий 2 хорооны Сэлбийн *** болон 27 хороо Сэлбийн *** тоот газрын хашаан дугаар болон эзэмшигчийн бүртгэл өөрчлөгдсөн боловч тухайн газрын талбайн хэмжээ, эргэлтийн цэгт 2006 оноос 2018 оны хооронд өөрчлөлт орж байгаагүй байна” гэснээс тус тус дүгнэхэд Д.Огийн 2012 онд анх эзэмшсэн газар нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасныг зөрчсөн бөгөөд анхнаасаа бусдын газартай давхцуулан газар олгосон болох нь тогтоогдож байна.

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д “...Иргэний газар өмчлөх эрх зөрчигдсөн бол түүнийг шүүхийн журмаар сэргээн тогтооно”, 36.2-т “...Иргэний газар өмчлөх эрхийг сэргээн тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр болсон шийдвэр нь уг газрыг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хууль тогтоомжид  заасны дагуу улсын бүртгэлд бүртгэх, эрх нь сэргээгдсэн иргэнд улсын бүртгэлийн гэрчилгээ олгох хууль зүйн үндэслэл болно” гэж тус тус заасны дагуу шүүхийн шийдвэрийг биелүүлж Нийслэлийн Засаг даргаас 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн А/655 дугаар захирамжаар Д.О-д олгосон Нийслэлийн Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/665 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Хэдийгээр нэхэмжлэгчийн зүгээс маргаан бүхий захирамжийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан мэдэгдэх, оролцогчийг сонсох ажиллагаа хийгээгүй гэж тайлбарлах боловч Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.5-д “Дараах тохиолдолд сонсох ажиллагаа хийхгүй байж болно: захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа бол” гэж заасныг баримтлан сонсох ажиллагаа явуулаагүй гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй, түүнчлэн энэ нь маргаан бүхий захирамжийг хүчингүй болгох үндэслэл болохооргүй байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгч Ц.Эийн хувьд У.Утэй иргэний журмаар тохиролцож, үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой асуудлаа эв зүйгээр шийдвэрлэх, эсвэл захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас өөрт хохирол учирсан гэж үзвэл учруулсан этгээдээс энэхүү хохирлоо нэхэмжлэх, мөн захиргааны байгууллагын хувьд Д.Ог хуурамч нотлох баримт бүрдүүлсэн талаар маргахад энэхүү шүүхийн шийдвэр саад болохгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.5, Газрын тухай хуулийн 31.3, 61.1, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.4-д заасныг тус тус баримтлан Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/655 дугаар захирамжийн иргэн Д.Од холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий Д.О, Ц.Э нараас гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч. өмгөөлөгч нар нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

                                                                               

 

 

ШҮҮГЧ                                Ц.ОДМАА