Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 269

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

-улсын яллагч Ц.Батбямба,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл,

           -шүүгдэгч Ц.Энхбат нарыг оролцуулан Төв аймгийн шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Төв аймгийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Цагаан овогт Цэвэгмидийн Энхбатад холбогдох эрүүгийн 201619000604 тоот хэргийг 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн,яс үндэс халх, эрэгтэй, 1963 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Увс аймагт төрсөн, 53 настай, бүрэн дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Төв аймгийн Зуунмод сумын 2-р баг 3в-5-1 тоотод оршин суух, урд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Цагаан овогт Цэвэгмидийн Энхбат /РД:УХ63030935/,

 

Холбогдсон хэргийн талаар /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд дурдагдсанаар/

Төв аймгийн Зуунмод сумын 5-р багийн нутаг дэвсгэрт 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Ц.Энхбат нь иргэн Н.Энхтүвшингийн ая поне плас-6 /I phone plas-6/ маркийн гар утсыг гээгдүүлснийг олж хувьдаа завшсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ц.Энхбат шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэг өгөхгүй...” гэв.

Хохирогч Н.Энхтүвшин мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “..Би 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 11:00 цагийн орчим найз болох Цэрэндаш, Бямбаа нарын хамт Төв аймгийн Зуунмод сумын 1-р баг Улаан загалмайн нийгэмлэгийн зүүн талын засмал замаас 78-01 УБГ улсын дугаартай цагаан өнгийн тээврийн хэрэгслээр Зуунмод сумын 5-р баг Дивизийн 21-р байрны гадна хүргүүлэхээд буухдаа ая поне плас-6 / I phone plas-6/ маркийн гар утсаа үлдээгээд буучихсан байсан. Эргээд тэр таксины ахтай уулзахад би гар утсыг чинь аваагүй гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,  

Гэрч А.Бямбаа мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “..Би 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын 1-р баг Улаан загалмайн нийгэмлэгийн зүүн талын засмал зам дээрээс 78-01 УБГ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд найз Энхтүвшин, Цэрэндаш нарын хамт суугаад Зууунмод сумын 5-р баг Дивизийн 21-р байрны гадаа буугаад гэртээ харьсан. Энхтүвшин таксинд суухаасаа өмнө гар утсаараа хүнтэй ярьж байсан. Энхтүвшин 78-01 УБГ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд гар утсаа унагаагаад буугаад явснаа тухайн үед мэдээгүй. Дараа нь ярихдаа нөгөө таксинд утсаа унагаагаад буучихсан байна лээ. Жолооч нь авчихсан байсан. Цагдаад хандсан чинь гаргаж өгч байна лээ гэж ярьж байсан” гэх мэдүүлэг,

         -шүүгдэгч Ц.Энхбат нь “урд ял шийтгэл эдлэж байгаагүй” гэх лавлагаа /хх-22/,

-шүүгдэгч Ц.Энхбатыг 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр сэжигтнээр байцаасан тэмдэглэл /хх-17/, 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх-20/ зэргийг шинжлэн судлав.

           

Шүүгдэгч Ц.Энхбат нь Төв аймгийн Зуунмод сумын 5-р багийн нутаг дэвсгэрт 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Ц.Энхбат нь иргэн Н.Энхтүвшингийн ая поне плас-6 /I phone plas-6/ маркийн гар утсыг гээгдүүлснийг олж хувьдаа завшсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: хохирогч Н.Энхтүвшингийн “ .. Зуунмод сумын 5-р баг Дивизийн 21-р байрны гадна хүргүүлэхээд буухдаа ая поне плас-6 / I phone plas-6/ маркийн гар утсаа үлдээгээд буучихсан байсан...” гэх мэдүүлэг, гэрч А.Бямбаагийн: “...Энхтүвшин 78-01 УБГ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд гар утсаа унагаагаад буугаад явснаа тухайн үед мэдээгүй. Дараа нь ярихдаа нөгөө таксинд утсаа унагаагаад буучихсан байна лээ. Жолооч нь авчихсан байсан...” гэх мэдүүлэг, шүүх хуралдааны хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Ц.Энхтүвшингийн хэргээ хүлээн мэдүүлж буй мэдүүлэг зэргээр давхар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ц.Хүрэлтулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар “ яллагдагч, шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно “ гэсний заасны дагуу шүүхийн шатанд шүүгдэгч Ц.Энхбат, хохирогч  Н.Энхтүвшин нар нь сайн дураараа эвлэрсэн байх тул Ц.Энхбатад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтын талаар:

Шүүгдэгч Ц.Энхбат нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол улсын эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3, 283, 284, 286, 290, 294, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-1.4 дэх хэсэг, 298 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

              1. Шүүгдэгч Цагаан овогт Цэвэгмидийн Энхбатыг бусдын эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  1.               . Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Энхбат нь хохирогч Н.Энхтүвшинтэй сайн дураараа эвлэрсэн байх тул Ц.Энхбатад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Ц.Энхбатад авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

4. Ц.Энхбат нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар болон битүүмжлэгдэн ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд­ давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ц.Энхбатад урд авсан бусдын оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Ю.ЭНХМАА