Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 2021/ШЦТ/1132

 

 

 

 

 

 

 

2021           10               26                                                 2021/ШЦТ/1126

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дариймаа, улсын яллагч Ц.Ганцэцэг,

 

шүүгдэгч Д.Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд

 

нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Э.Б Э.Бд яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2106 02700 1990 дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1975 оны 12 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, 45 настай, эмэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, хэрэг үйлдэх үедээ “Саран гоёл” ХХК-д эсгүүрчин ажилтай байсан , ам бүл 3, эцэг эхийн хамт Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 68-

 

  • гудамжны 1906 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй,урьд ял шийтгэл хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, Э.Б Э.Б

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Д.Э.Б нь 2021 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Гүен” супермаркетын 2 давхарт байрлах эмийн сангийн тавиур дээр гээгдүүлсэн эд хөрөнгө болох иргэн М.Мөнхтайвангийн эзэмшлийн “Самсунг Нөт-9” маркийн гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж, 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Э.Б мэдүүлэхдээ: Би 08 дугаар сарын 07-ны урд өдөр нь ажил ихтэй байсан тул нэлээн оройтож тарсан. Би хүнд мөнгө өгөхөөр

 

2

 

эмийн сан орж мөнгөө бүхэлдүүлэхээр орсон. Би ядарсан нойрмог явж байсан тул өөрийнхөө утсыг барьж явсан байх гэж бодоод аваад гарсан байсан. Би гэртээ хариад хүний утас авснаа мэдсэн. Би маш их ядарсан байсан тул хариад шууд унтсан гэв.

 

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Мөнхтайвангийн өгсөн: “...2021 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 10 цаг 50 минутын үед Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо “Гүен” супермаркетын хоёр давхрын эмийн сангаас эм авч байгаад лангуун дээр “Samsung Galaxy Note-9” маркийн гар утсаа орхиж гараад буцаж ороод авах гэсэн чинь алга болсон байсан тул би “Гүен” хүнсний дэлгүүрийн камерийг шүүж үзэхэд 40-50 орчим насны эмэгтэй авч гараад 66-19 УАН улсын дугаартай автомашин унаад явж байгаа бичлэгийг үзээд тэр эмэгтэйн гэрт очоод тэр эмэгтэй унтаж байсан. Би тэр хүнийг сэргээгээд би утсаа орхиод гарсан байна, таны утас аваад гарч байгаа бичлэг байна гэж хэлсэн. Тэгээд тэр эмэгтэй би аваагүй гэж 20 орчим минут болж байгаад миний утсыг зурагтын тавиурын шүүгээнээс гаргаж өгсөн. Миний гар утсыг унтраачихсан байсан ...2021 оны 07 дугаар сарын 29-ний өдөр “Теди” худалдааны төвөөс 750.000 төгрөгөөр худалдаж авч байсан. ...миний араас нэг эмэгтэй орж байсан... гэх мэдүүлэг /хх-н 5, 10-11 дүгээр тал/,

 

“Дамно” ХХК-ийн “Samsung Galaxy Note-9” маркийн гap утсыг 500.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-н 17-18 дугаар тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Э.Бгийн яллагдагчаар өгсөн: ...Би Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо Хужирбулангийн “Гүен” супермаркетад байдаг эмийн санд мөнгө бүхэлдүүлэх гэж орсон юм. Тэнд би задгай мөнгөө бүхэлдүүлээд гарахдаа лангуун дээр байсан хар өнгийн гар утсыг өөрийнхөө утас байна гээд аваад өмсөж байсан цамцныхаа халаасанд хийсэн юм. Би эмийн сангаас гараад Хужирбулангийн бэлэн мөнгөний машин орж мөнгөө хийгээд тэгээд Хужирбуланд байрлах хамтран амьдрагч Аюурзаны гэрт очоод Эмийн сангийн лангуун дээрээс хүний утсыг авснаа мэдсэн. Би өмнөх өдөр 24 цагаар ажиллаад нойргүй хоносон нойр дутуу байсан тул унтаад байж байтал гэрт танихгүй эрэгтэй орж ирээд “гар утсаа авъя” гээд ороод ирсэн юм. Би гар утсыг эзэнд нь шууд хүлээлгэн өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 37 дугаар тал/,

 

Шүүгдэгч Д.Э.Бгийн иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 26, 27-30, 41 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын

 

3

 

хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж буюу завших гэдэгт ...алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл хөрөнгө, алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгаа, өөрийн эд хөрөнгө биш гэдгийг мэдсээр байж, өөрийн өмчлөл, эзэмшилд хариу төлбөргүйгээр хууль бусаар авах, захиран зарцуулах үйлдлийг ойлгоно.

 

Энэ гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдэнэ.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Д.Э.Б нь 2021 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Гүен” супермаркетын 2 давхарт байрлах эмийн сангийн тавиур дээр гээгдүүлсэн эд хөрөнгө болох иргэн М.Мөнхтайвангийн эзэмшлийн “Самсунг Нөт-9” маркийн гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж, 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй гэж заасан байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр хуульчилжээ.

 

Шүүгдэгч Д.Э.Бгийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Э.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар болон түүнээс үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан, хохирогчид эд зүйлийг биет байдлаар нь буцаан өгч хохиролгүй болгосон зэрэг хуульд заасан шаардлагыг хангасан байх тул Д.Э.Бд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Д.Э.Б нь 2021 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Гүен” супермаркетын 2 давхарт байрлах эмийн сангийн тавиур дээр гээгдүүлсэн эд хөрөнгө болох иргэн М.Мөнхтайвангийн эзэмшлийн “Самсунг Нөт-9” маркийн гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг

 

4

 

мэдсээр байж завшиж, 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Мөнхтайвангийн өгсөн: “...2021 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 10 цаг 50 минутын үед Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо “Гүен” супермаркетын хоёр давхрын эмийн сангаас эм авч байгаад лангуун дээр “Samsung Galaxy Note-9” маркийн гар утсаа орхиж гараад буцаж ороод авах гэсэн чинь алга болсон байсан тул би “Гүен” хүнсний дэлгүүрийн камерийг шүүж үзэхэд 40-50 орчим насны эмэгтэй авч гараад 66-19 УАН улсын дугаартай автомашин унаад явж байгаа бичлэгийг үзээд тэр эмэгтэйн гэрт очоод тэр эмэгтэй унтаж байсан. Би тэр хүнийг сэргээгээд би утсаа орхиод гарсан байна, таны утас аваад гарч байгаа бичлэг байна гэж хэлсэн. Тэгээд тэр эмэгтэй би аваагүй гэж 20 орчим минут болж байгаад миний утсыг зурагтын тавиурын шүүгээнээс гаргаж өгсөн. Миний гар утсыг унтраачихсан байсан ...2021 оны 07 дугаар сарын 29-ний өдөр “Теди” худалдааны төвөөс 750.000 төгрөгөөр худалдаж авч байсан. ...миний араас нэг эмэгтэй орж байсан... гэх мэдүүлэг /хх-н 5, 10-11 дүгээр тал/,

 

“Дамно” ХХК-ийн “Samsung Galaxy Note-9” маркийн гap утсыг 2.616.000 500.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-н 17-18 дугаар тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Э.Бгийн яллагдагчаар өгсөн: ...Би Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо Хужирбулангийн “Гүен” супермаркетад байдаг эмийн санд мөнгө бүхэлдүүлэх гэж орсон юм. Тэнд би задгай мөнгөө бүхэлдүүлээд гарахдаа лангуун дээр байсан хар өнгийн гар утсыг өөрийнхөө утас байна гээд аваад өмсөж байсан цамцныхаа халаасанд хийсэн юм. ...Би гар утсыг эзэнд нь шууд хүлээлгэн өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 37 дугаар тал/ зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Д. Э.Бг гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Д.Э.Б нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдсэн атлаа гэм буруугийн санаатай хэлбэрээр бусдад хохирол учруулж үйлдсэн байна.

 

Хохирогч М.Мөнхтайван нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх талаарх хүсэлтээ бичгээр ирүүлсэн зэргийг харгалзан шүүгдэгч Д.Э.Бг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. /хх-н 42,

 

  1. дугаар тал/

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх шүүгдэгч Д.Э.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

Шүүгдэгч Д.Э.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн

 

5

 

ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Д.Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

 

Шүүгдэгч Д.Э.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй талаарх хүсэлтээ бичгээр ирүүлсэн зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Э.Б Э.Бг бусдын гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшиж, бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Доржготовын Э.Бд 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Э.Б нь 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг хуулийн хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Д.Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
 

6

 

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Д.Э.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ч.АЛТАНЦЭЦЭГ