| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Юндэнгийн Энхмаа |
| Хэргийн индекс | 176/2020/0473/Э |
| Дугаар | 449/ШЦТ/2020 |
| Огноо | 2020-10-27 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | М.Гансувд |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 27 өдөр
Дугаар 449/ШЦТ/2020
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж, -шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Онон -улсын яллагчаар М.Гансувд -шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар -шүүгдэгч З.Б нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З.Бад холбогдох эрүүгийн 1934006560461 дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/ Яллагдагч З.Б нь Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигт 2 дугаар багийн нутаг Улаанбаатар хотоос Дундговь аймаг явах чиглэлийн асфальтан замд 2019 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 14 цагийн орчимд өөрийн эзэмшлийн 2699 ДУА улсын дугаартай Киа Памакс маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна", мөн 11.14 "Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна" гэж заасныг тус тус зөрчсөний улмаас урдаа яваа Есөн шижир инвейст ББСБ-ын нэр дээр бүртгэлтэй жолооч Р.Лхагвын жолоодож явсан 5740 УНА улсын дугаартай Даевүү маркийн тээврийн хэрэгслийн араас мөргөж, улмаар 2 эсрэг урсгалаар явж байсан жолооч Г.Оюунтөгсийн жолоодож явсан 4188 ЗАН улсын дугаартай Фав маркийн тээврийн хэрэгсэлтэй шүргэлцэж зам тээврийн осол гарган, улмаар зорчигч Б.Буяндэлгэрийн эрүүл мэндэд хүнд, И.Зандраасүрэнгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Г.Оюунтөгсөд эд материалын 3 885 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүгдэгч З.Б нь мэдүүлэхдээ: “2019 оны 08 дугаар сарын 11-ны өдөр Дундговь аймгаас гэр бүлээрээ өөрийн унаатай явж байгаад осол гаргасан. Техникийн бүрэн бүтэн байдлыг хянаж шалгаж яваагүй миний буруугаас болж осол гарсан. Урд Нүүрсний газар байдаг тэр нь дээр осол гарсан. Машин маань гэнэт тоормосгүй болоод уруу дээр яаж ч болохгүй сандраад харин зөөлөн явж байсан учраас урд явж байсан нүүрс буулгасан машины араас мөргөөд тэгээд би тогтчих юм болов уу гэсэн чинь үрүүлээ булааж үрүүлийн аппарат эвдрээд урсгал сөрөөд ирж байсан. машины өөдөөс шүргээд гайгүй эсэн мэнд үлдсэн гэв. ээж маань 4 хавирга нь гэмтсэн, охин маань тархины яс нь гэмтээд би хөлөө хугалаад эхнэр толгойн битүү доргилт аваад одоо бүгдээрээ эрүүл саруул аж төрж байна” гэв. Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд: Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-13 тал/, осол хэргийн газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 15 тал/, хохирогч Ж.Шинэцэцэгийн мэдүүлэг /хх-ийн 17-18 тал/, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Буяндэлгэрийн мэдүүлэг /хх[1]ийн 24-25 тал/, хохирогч И.Зандраасүрэнгийн мэдүүлэг /хх-ийн 20-21 тал/, хохирогч Г.Оюунтөгсийн мэдүүлэг /хх-ийн 31-32 тал/, гэрч Р.Лхагвын мэдүүлэг /хх-ийн 33-35 тал/, шинжээчийн №52 дугаартай дүгнэлт /хх-ийн 38-39 тал/, техникийн шинжээчийн №53 дугаартай дүгнэлт /хх-ийн 101 тал/, Хас Үнэлгээний 894 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 94-99 тал/, шинжээчийн №53 дугаартай дүгнэлт /хх-ийн 55-56 тал/, яллагдагч З.Бын мэдүүлэг /хх-ийн 112-113 тал/ зэрэг болно. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч З.Бад холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд: Шүүгдэгч З.Б нь Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигт 2 дугаар 3 багийн нутаг Улаанбаатар хотоос Дундговь аймаг явах чиглэлийн асфальтан замд 2019 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 14 цагийн орчимд өөрийн эзэмшлийн 2699 ДУА улсын дугаартай Киа Памакс маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна", мөн 11.14 "Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна" гэж заасныг тус тус зөрчсөний улмаас урдаа яваа Есөн шижир инвейст ББСБ-ын нэр дээр бүртгэлтэй жолооч Р.Лхагвын жолоодож явсан 5740 УНА улсын дугаартай Даевүү маркийн тээврийн хэрэгслийн араас мөргөж, улмаар эсрэг урсгалаар явж байсан жолооч Г.Оюунтөгсийн жолоодож явсан 4188 ЗАН улсын дугаартай Фав маркийн тээврийн хэрэгсэлтэй шүргэлцэж зам тээврийн осол гарган, улмаар зорчигч Б.Буяндэлгэрийн эрүүл мэндэд хүнд, И.Зандраасүрэнгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Г.Оюунтөгсөд эд материалын 3 885 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь: - Хэргийн газрын үзлэг хийсэн: "...Уг хэрэг учрал болсон гэх газар нь Төв аймгийн Сэргэлэн сумын 4 дүгээр баг Долоон уул гэх газарт байх ба Дундговь аймгаас Улаанбаатар, Улаанбаатар хотоос Дундговь чиглэлийн асфальтан зам дээр байх ба..." гэх тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-13 тал/ - Зам тээврийн осол дээр тогтоосон хэмжилтийн бүдүүвч зураглал /хх-ийн 14-15 тал/ - Б.Буяндэлгэрийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхийн хуулбар /хх-ийн 40- 53 тал/ - Ж.Шинэцэцэгийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхийн хуулбар /хх-ийн 57- 71 тал/ - И.Зандраасүрэнгийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхийн хуулбар /хх-ийн 75-87 тал/, - Шинжээч "Хас Үнэлгээ" ХХК-ний үнэлгээчин Э.Даваасүрэнгийн 2019 оны 08 дугаар сарын 18-ны өдөр гаргасан 894 дугаартай: "...шууд зардлын дүн: 3 885 000 төгрөг..." гэх дүгнэлт, тайлан /хх-ийн 94-99 тал/, - Хохирогч Ж.Шинэцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: "...2019 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Дундговь аймгийн Адаацаг сумаас Төв аймаг руу орох гээд өөрийнхөө 2699 ДУА улсын дугаартай Киа Памакс маркийн тээврийн хэрэгсэлтэй нөхөр Батсанаат, хүүхэд Буяндэлгэрийн хамт явж байсан. Тэгээд Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Давааны ар гэх газар буюу нүүрсний нөөц буулгадаг газрын харалдаа явж байтал манай автомашины тормоз ажиллагаагүй болсон. Тэгээд манай автомашин зогсож чадалгүй том нүүрсний автомашины ардаас мөргөөд рүль хугараад автомашин жолоодлогогүй болж урсгал сөрж ороод эсрэг урсгалд явж байсан том оврын тээврийн хэрэгслийг мөргөчихсөн.Тэгээд би ухаан алдчихсан байсан. Тэгээд би 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасагт сэрсэн. Одоогийн байдлаар миний толгой цээж өвдөөд байгаа. Эмч хэлэхдээ хавирга хугарсан байна гэж хэлсэн...2699 ДУА улсын дугаартай тээврийн хэрэгслийг манай нөхөр 4 Батсанаат жолоодож явсан...Эхлээд мөргөсөн автомашин улаан хүрэн өнгөтэй ачааны автомашин байсан, харин эсрэг урсгалд орж мөргөсөн машин нь хар ногоон өнгөтэй автомашин байсан. Харин улсын дугаар, маркийг нь мэдэхгүй байна...Би ослын улмаас бэртэж гэмтсэн. Миний нүүр хэсэг хавдаж хөхөрсөн. Толгойд гэмтэл авсан, хавирга хугарсан байсан...Би суудлын бүс хэрэглээгүй байсан...Надад санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй......" гэх мэдүүлэг /хх-ийн 17- 18 тал/, - Насанд хүрээгүй хохирогч Б.Буяндэлгэрийн хууль ёсны төлөөлөгчөөр өгсөн: "...Миний охин Б.Буяндэлгэрийн биеийн байдал нь одоо хэвийн сайн байгаа..." гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 тал/, - Хохирогч И.Зандраасүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: "...Би 2019 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Дундговь аймгийн Адаацаг сумын нутгаас Буяндэлгэр нарын хамт явж байгаад Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт явж байтал миний хүүгийн машин тормос нь барихгүй урдаа явж байсан ачааны тээврийн хэрэгслийг мөргөөд эсрэг урсгалд орж өөдөөсөө ирж явсан тээврийн хэрэгсэлтэй шүргэлцээд зогссон. Манай машины кабин задраад дотор нь зорчиж явсан бид нарын биед гэмтэл учирсан ба шууд төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт очиж хэвтэн эмчлүүлсэн...Гурван хавирга хугарч, зөөлөн эдүүд гэмтсэн...Одоо миний биед үүссэн гэмтлүүд бүрэн эдгэрсэн...эрүүл явж байсан...Машин тормосгүй болоод л урдах машинаа араас нь мөргөөд эсрэг урсгалд орж бас мөргөлдсөн.. - Хохирогч Г.Оюунтөгсийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: "...2019 оны 08 дугаар сарын 10-ны орой 20 цагийн үед би Замын Үүдээс гараад гэр ахуйн бараа, барилгын материал ачаад явж байгаад 2019 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 14 цагийн үед Төв аймгийн Замын цагдаагийн пост өнгөрөөд зам өгсөөд явж байтал ачааны автомашины араас гэнэт мөргөлдсөн машин гарч ирээд эсрэг урсгалд орсон тэгэхээр нь бултуулаад баруун гар тийш дарж замын шороон хөвөө рүү гарсан тэгэх явцад цагаан ачааны тээврийн хэрэгсэл миний тээврийн хэрэгслийн зүүн урд хэсгээр шүргэж тээврийн хэрэгсэлд гэмтэл учруулан өөрсдөө гэмтээд зогссон машинаасаа буугаад гартал авраарай туслаарай гээд хүмүүс орилсон би яваад очтол мөргөлдсөн машины кабин хэсэг задарч чихэгдсэн хүмүүс нь хавчуулагдсан байдалтай машинаасаа бууж чадахгүй байсан тэгэхээр нь би тэнд байсан хүмүүстэй нийлж тэдгээр хүмүүсийг машинаас гаргах гээд дийлэхгүй байсан ба машины хаалганы нугасны боолтыг авч тээврийн хэрэгслээс гаргасан...Би өгсүүр газарт явж байсан учраас 30-40 орчим километр цагийн хурдтай явж байсан...Би эрүүл явж байсан...Миний биед учирсан гэмтэл байхгүй би зүгээр байна...Би хохирлоо бүрэн гүйцэт төлүүлж авсан одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 27-28, 31-32 тал/, - Гэрч Р.Лхагвын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: "...Би 2019 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 08 цагийн үед Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт байрлах нөөцийн нүүрсний агуулахад нүүрс буулгахаар ороод өдөр 13 цагийн үед гараад төв замд нийлээд явж байхад араас машин мөргөх шиг болсон тэгэхээр нь би толиндоо хараад зогссон тэгтэл миний ард цагаан өнгийн Маяти маркийн машин байсан ба миний эсрэг урсгалд өөдөөс ирж явсан саарал өнгийн том тэрэгтэй шүргэлцээд том тэрэг хажуу тал руугаа дарж замаас гарсан цагаан Маяти машин кабин бүхэлдээ эвдэрч хүмүүс гэмтэж түргэн дуудсан...Миний арын чиргүүлийн 5 төмөр хонхойж гэмтсэн өөр гэмтэл эвдрэл учраагүй...10-20 км цагийн хурдтай явж байсан ба би замаас гарах гээд явж байсан...Гомдол санал, нэхэмжлэх зүйл надад байхгүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 33-35 тал/, - Шүүгдэгч Б.Батсанаатын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлсэн: "...2019 оны 08 дугаар сарын 11-ний өдөр би өөрийн эхнэр Ж.Шинэцэцэг, ээж И.Зандраасүрэн, охин Б.Буяндэлгэр нарын хамт Дундговь аймгийн Адаацаг сумаас Төв аймгийн Зуунмод сум руу явж байсан юм. Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг давааны ар гэх газар нүүрсний нөөцийн хашааны ойролцоо явж байгаад уруу газар явж байтал тээврийн хэрэгслийн тормос ажиллахгүй байх шиг барихгүй байсан тэгээд урдаа явж байсан нүүрс зөөдөг машины чиргүүлийн араас мөргөж эсрэг урсгалдаа орж өөдөөс ирж явсан тээврийн хэрэгслийг мөргөөд замын хажуу руу уруудаж зогссон. Миний машинд явж байсан манай ээж, эхнэр, хүүхдийн биед гэмтэл учирч миний хөл хугарч бид нар бүгд төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн хэвтэн эмчлүүлсэн...Би эрүүл явж байсан...Би тухайн үед 40-50 орчим километр цагийн хурдтай явж байсан уруу газар байсан учраас тормос гиүгэж явж байсан...Би өөрийн үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Миний буруу..." гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 тал/, - Шинжээч Б.Батчимэгийн 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр гаргасан 52 дугаартай: "...Б.Буяндэлгэрийн биед баруун зулай яснаас дух ясны баруун тал, баруун нүдний ухархайн дээд хананаас самалдаг хөндий рүү үргэлжилсэн шугаман хугарал, духны цөмөрсөн хугарал, духны хатуу хальсан дээрх цусан хураа, тархи доргилт гэмтлүүд тогтоогдлоо...Дээрх гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой...Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 3.1.2, 3.1.3-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна..." гэх дүгнэлт /хх-ийн 38-39 тал/, - Шинжээч Б.Батчимэгийн 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр гаргасан 53 дугаартай: "...1.Ж.Шинэцэцэгийн биед тархи доргилт, баруун нүдний зовхины цус хуралт, духны зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо...Дээрх гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой...Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэх дүгнэлт /хх[1]ийн 55-56 тал/, - Шинжээч Б.Батчимэгийн 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр гаргасан 54 дугаартай: "...И.Зандраасүрэнгийн биед баруун 6, 7, 8-р хавирганы зөрөөгүй хугарал, зүүн өвдөгний зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо...Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна..." гэх дүгнэлт /хх-ийн 73-74 тал/, - Шинжээч Замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Г.Манлайбаатарын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр гаргасан 53 дугаартай: "...2.Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Киа Памакс маркийн 2699 ДУА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоодож явсан гэх З.Б нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна", мөн 11.14 "Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх 6 хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна" гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэв...зөрчсөнөөс зам тээврийн осол болсон гэж үзэв..." гэх дүгнэлт /хх-ийн 101 тал/, - Шүүгдэгч З.Бын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: "...хэргийн зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна...2019 оны 08 дугаар сарын 11-ний өдөр би өөрийн эхнэр Ж.Шинэцэцэг, ээж И.Зандраасүрэн, охин Б.Буяндэлгэр нарын хамтДундговь аймгийн Адаацаг сумаас Төв аймгийн Зуунмод сум руу явж байсан. Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Давааны ар гэх газар нүүрсний нөөцийн хашааны ойролцоо явж байгаад уруу газар явж байтал тээврийн хэрэгслийн тормос ажиллахгүй байх шиг барихгүй байсан тэгээд урдаа явж байсан нүүрс зөөдөг машины чиргүүлийн араас мөргөж эсрэг урсгалдаа орж өөдөөс ирж явсан тээврийн хээргслийг мөргөөд замын хажуу руу уруудаж зогссон. Миний машинд явж байсан манай ээж, эхнэр, хүүхдийн биед гэмтэл учирч миний хөл хугарч эд нар бүгд төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн хэвтэн эмчлүүлсэн...эрүүл явж байсан...уруу газар байсан учраас тормос гишгэж явж байсан...Би өөрийн үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Миний буруу..." гэх мэдүүлэг /хх-ийн 112-113 тал/ зэрэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Шүүгдэгч З.Б нь 26-99 ДУА улсын дугаартай Киа Памакс тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3, мөн дүрмийн 11.14 дэх хэсэгт заасан заалтыг зөрчсөн зохих буруутай байдал тогтоогдсон. Шүүгдэгч З.Быг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг мэдэх үүрэгтэй боловч мэдэлгүй үйлдсэн тул гэм буруугийн хувьд болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ. Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч З.Батсанааг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан ба шүүгдэгч З.Батсанаа нь гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно. Иймд шүүгдэгч З.Быг автотээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдал, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар: Шүүхээс хохирогч Г.Оюунтөгс, И.Зандраасүрэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Шинэцэцэг нарт шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй тул шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн байх тул энэ шүүх 7 хуралдаанаар хэлэлцэх хохирлын асуудал байхгүй бөгөөд шүүгдэгч З.Б нь бусдад төлөх төлбөргүй болно. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: -улсын яллагч М.Гансувд “Шүүгдэгч З.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” ялын дүгнэлтийг, -шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар “Эрүүгийн хуульд зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдал байна, гэр бүлийн хооронд үүсэн авто ослын хувьд үүссэн хохирол гэмтэл дээр ямар нэгэн гомдол санал байхгүй, иргэдэд учруулсан хохирол 3 975 000 мянган төгрөгийг төлсөн зэрэг байдлууд нь хэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг журамлан ял шийтгэл оногдуулж өгнө үү, учир нь энэ гэр бүлийг ганц тэжээн тэтгэж байгаа хүн нь З.Батсанаа, өнөөдөр хэдэн малын ашиг шим хараад амьдралаа авч явж байгаа, хамгийн бага хүүхэд нь 1 дүгээр ангид сурч байгаа зэрэг хувийн байдлыг харгалзан нийгмээс тусгаарлахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг журамлан ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан байна. Шүүгдэгч З.Бын холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх бөгөөд шүүгдэгч З.Батсанаад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдолын чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн талаар мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шатанд маргаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлсөн, хохирогч нар гомдол саналгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна ” гэсний дагуу шүүгдэгч З.Батсанааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг шүүгдэгч З.Бад үүрэг болгож шийдвэрлэв. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг нь эрх хасах нэмэгдэл ял хүлээлгэхээр заасан тул мөн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж заасны дагуу З.Бын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар 8 хасах нэмэгдэл ял оногдуулж, мөн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар уг нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хугацааг тоолохыг тогтоолд тусгаж өгөх нь зүйтэй. Шүүгдэгч З.Бад Эрүүгийн хариуцлагын хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Бусад асуудлаар: Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч З.Б нь цагдан хоригдсон хоноггүйг, бусдад төлөх төлбөргүйг, иргэний бичиг баримтаар шүүгдэгч З.Батсанаагийн №483278 дугаарын жолоочийн үнэмлэхийг эрх бүхий байгууллагад хүргүүлэх нь зүйтэй байна. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3., Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Шүүгдэгч З.Батыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Шүүгдэгч З.Батыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг шүүгдэгч З.Бад үүрэг болгосугай. 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5-т зааснаар шүүгдэгч З.Б нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсугай. 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Бад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасах ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай. 9 6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Бад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасах ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолж, түүний №483278 дугаарын жолоочийн үнэмлэхийг эрх бүхий байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Оюунсүрэнд даалгасугай. 7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч З.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай. 8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Бад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 9. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийг төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Оюунсүрэнд даалгасугай. 10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 11. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй. ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ю.ЭНХМАА