Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 2017/ШЦТ/156

 

1

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

 

нарийн бичгийн дарга Н.Номинчимэг,

 

улсын яллагч Ц.Мөнхжаргал,

 

иргэний нэхэмжлэгч Г.Г,

 

шүүгдэгч Г.А, түүний өмгөөлөгч С.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г.Ад холбогдох 2016 2400 1079 дугаартай хэргийг 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 0000 оны 00 дүгээр сарын 00-ний өдөр У хотод төрсөн, 00 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оюутан, “Этүгэн” дээд сургуулийн эмчилгээний 0 дүгээр курсэд суралцдаг, ам бүл 6, эх, ах, 0 дүү, хүүхдийн хамт Ы дүүргийн 0 дүгээр хороо, Ө 0 дүгээр байрны 00 тоотод оршин суух бүртгэлтэй, авга эгч, ах, түүний 0 хүүхэд, өөрийн 0 сартай хүүхдийн хамт Х дүүргийн 00 дүгээр хороо, М тауны 0000 дугаар байрны 0 тоотод түр оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар 0000000000, хэрэг хариуцах чадвартай, О овогт Г.А.

 

/Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч Г.А нь 2016 оны 12 дугаар сарын 15-ны орой 03 цаг 46 минутын орчим Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр "Home" плаза дэлгүүрийн зүүн талын зам дээр Lexus LХ570 маркийн 19-19 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “2.1-д заасан “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараахь бичиг баримтыг биедээ авч явна: а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх", 2.7-д заасан "Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;" гэснийг зөрчин тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй, согтуугаар жолоодон явахдаа мөн дүрмийн

 

2

 

 

9.2-д заасан "Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчиж А.О ззэмшлийн Hyundai Accent маркийн 20-12 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж 130.000 төгрөгийн, Баянзүрх дуүргийн 19 дүгээр хороо Хурд авто ХХК-ны урд замд 04 цаг 32 минутын орчим Д.Даваадоржийн эзэмшлийн Тоуоta Prius маркийн 09-67 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж 91.500 төгрөгийн, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо “Газар холдин”-гийн замд Г.Сайнжаргалын эзэмшлийн Сотын 10а дугаар гудамжны тоот хашааг мөргөж 313.637 төгрөгийн, Г.Гантулгын эзэмшлийн Lexus LХ570 маркийн 19-19 УБӨ дугаартай автомашинд 8.682.000 төгрөгийн шууд хохирол буюу бусдын эд хөрөнгөнд 9.217.137 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан зам тээврийн осол гаргаж, мөн дүрмийн 2.5-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх", "б/ зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх", "в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх;" гэснийг зөрчин зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.А мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэмэмжлэгч Г.Г мэдүүлэхдээ: “Миний машинд 10 сая төгрөгийн хохирол учирсан. Би энэ охиныг бодож үзээд хохирлынхоо тал мөнгийг авах хүсэлтэй байна. Би энэ мөнгөө авчихвал гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэв.

 

Мөн мөрдөн байцаалтад зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал /хх-3/, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-5, 10/, иргэний нэхэмжлэгч Г.Гантулгын мэдүүлэг /хх-24/, гэрч Т.Есүхэйгийн мэдүүлэг /хх-57/, шинжээчийн дүгнэлтийг танилцуулсан тэмдэглэл /хх-86, 87/, “Мастер Үнэлгээ” ХХК-ны үнэлгээ /хх-89/, “Капитал Эстимэйт” ХХК-ны үнэлгээ /хх-96/, “Вендо” хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-102, 108/, шүүгдэгч Г.Анударийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-136, 140/, “Этүгэн” их сургуулийн тодорхойлолт /хх-148/, хувийн байдлын тухай баримт /хх-149/, шүүгдэгч Г.А урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-150/, Төрийн банкны мөнгөн шилжүүлэг /хх-165/, эрүүлжүүлэх байрны справка /хх-166/, хохирол төлбөр төлсөн баримт /хх-184, 185, 186/, шинээр Г.Аын төрсөн хүүгийн төрсний бүртгэлийн лавлагаа /хх-206/ зэрэг болно.

 

3

 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Г.А нь 2016 оны 12 дугаар сарын 15-ны орой 03 цаг 46 минутын орчим Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр "Home" плаза дэлгүүрийн зүүн талын зам дээр “Lexus LХ570” маркийн “19-19 УБӨ” улсын дугаартай тээврийн хэрэгслийг Замын хөдөлгөөний дүрмийн “2.1-д заасан “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараахь бичиг баримтыг биедээ авч явна: а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх", 2.7-д заасан "Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;" гэснийг зөрчин тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй, согтуугаар жолоодон явахдаа мөн дүрмийн 9.2-д заасан "Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчиж А.О ззэмшлийн “Hyundai Accent” маркийн “20-12 УБЭ” улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж 130.000 төгрөгийн, Баянзүрх дуүргийн 19 дүгээр хороо “Хурд авто” ХХК-ны урд замд 04 цаг 32 минутын орчим Д.Даваадоржийн эзэмшлийн “Тоуоta Prius” маркийн “09-67 УНЧ” улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж 91.500 төгрөгийн, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо “Газар холдин”-гийн замд Г.Сайнжаргалын эзэмшлийн Сотын 10а-01 тоот хашааг

 

мөргөж 313.637 төгрөгийн, Г.Гантулгын эзэмшлийн “Lexus LХ570” маркийн “19-19 УБӨ” дугаартай автомашинд 8.682.000 төгрөгийн шууд хохирол буюу бусдын эд хөрөнгөнд 9.217.137 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан зам тээврийн осол гаргаж, мөн дүрмийн 2.5-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх", "б/ зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх", "в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх;" гэснийг зөрчин зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан болох нь:

 

-Мөрдөн байцаалтад хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон нөхцөл байдал схем зураг /хх-3-18/,

 

-Жолоочийн согтуурал шалгасан магадлагаа: "...Жолооч Г.Г нь драйгер багаж үлээлгэн шалгахад 2.10%, жолооч Б.Анударь нь драйгер багаж

 

4

 

 

үлээлгэн шалгахад 1.46% гарч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдсон...” /хх-19/,

 

-Иргэний нэхэмжлэгч А.О өгсөн: "...Миний өөрийн эзэмшилийнх юм, гэхдээ уг автомашин манай төрсөн ах Амарсанаагийн Баяржаргалын нэр дээр байдаг юм. Манай ах Солонгос улсад ажиллаж байгаа Монгол улсад ирэх болоогүй байгаа. Би үнэлгээтэй танилцсан санал хүсэлт байхгүй. Үнэлгээгээр гарсан хохирол болон машинаа үнэлгээ хийлгэсэн 20.000 төгрөг авмаар байна...Хохиролд 268.500 төгрөг авсан. Гомдол саналгүй" гэх мэдүүлэг /хх-35, 185/,

 

-Иргэний нэхэмжлэгч Г.Сайнжаргалын өгсөн: "...Би 2016 оны 12 дугаар сарын 15-ны шөнө дунд 03 цагийн орчим гэртээ унтаж амарч байтал хүчтэй мөргөх чимээ сонсогдохоор нь гараад хартал, хар өнгийн 19-19 гэсэн дугаартай Lexus LХ570 маркийн автомашин манай хашааг мөргөж, хашаан дотор байсан хогийн цэгийг мөргөөд зогссон байсан ба машин дотроос үл таних залуухан, эмэгтэй хүн бууж ирж байсан, тэр эмэгтэй хүн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Амнаас нь архи үнэртэж байсан, хөл дээрээ зогсож чадахаарүй байсан. Машинд өөр хүн байхгүй байсан. Араас нь нэг суудлын жижиг машин дагаж ирсэн мөн удалгүй цагдаа нар тэр машины араас ирсэн. Тэгээд цагдаа нар үзлэг, хэмжилт хийсэн, осол хийсэн машиныг ачаад аваад явсан. Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Сот гудамж 10а-1 тоот хашаа, 2 давхар үйчилгээний зориулалттай байшин нь миний өөрийн эзэмшилийнх юм.. яаралтай хохиролын мөнгөө авмаар байна… Хохиролд 394.000 төгрөг авсан. Гомдол саналгүй " гэх мэдүүлэг /хх-38, 186/,

 

Иргэний нэхэмжлэгч Д.Даваадоржийн өгсөн: "Би 2016 оны 12 дугаар сарын 14-ны орой 21 цагийн үед өөрийн гэр болох Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо Цэргийн их сургуулийн байрны ард талд байх “Саруул тэнгэр” хорооллын ард талын машины зогсоолд өөрийн “Тоуоta Prius” маркийн “09-67 УНЧ” дугаартай автомашиныг тавиад гэр уруугаа орсон. Тэгтэл шөнө унтаж байхад үл таних дугаараас залгаад "цагдаагаас залгаж байна, таны машиныг мөргөсөн байна, гараад ир" гэсэн. Тэгээд гараад хартал машины баруун хойд талаас машин мөргөсөн байсан. Цагдаа нар хэргийн газарт үзлэг хийсэн. Би осол болохыг бол хараагүй. “Тоуоtа Рrius” маркийн “09-67 УНЧ” дугаартай автомашин миний өөрийн эзэмшилийнх юм. Надад санал хүсэлт байхгүй. Үнэлгээгээр гарсан хохирлыг авчихбал гомдол санал байхгүй... Хохиролд 252.750 төгрөг авсан. Гомдол саналгүй” гэх мэдүүлэг /хх-41, 184/,

 

Гэрч А.О өгсөн: "...Би 2016 оны 12 дугаар сарын 15-ны шөнө 04 цагийн орчим Хан Уул дүүргийн нутаг дэвсгэр "Home" плазагийн урд талын уулзвар дээр өөрийн “Hyundai Accent 20-12 УБЭ” улсын дугаартай автомашинаар таксинд явж байсан. Би тухайн үед "Home" плазагийн хажуу талын “Минт” гээд бааранд хүн буулгачихаад хөдлөөд удаагүй явж байтал гэнэт ард талаас хүчтэй мөргөсөн, тэгэхээр нь буугаад иртэл ард талаас хар өнгийн “Лексус 570” маркийн “19-19” дугаартай автомашин мөргөсөн байсан, жолооч нь эмэгтэй хүн байсан, тэр эмэгтэй машинаараа хойш ухраад ард талдаа байсан “Х.Соната” машиныг мөргөсөн, тэгээд урагшлахдаа машины баруун хойд дугуйгаараа миний зүүн хөл дээгүүр гараад, тэр машин тэр чигтээ яваад өгсөн. Би ослын талаар цагдаад дуудлага өгсөн, цагдаа ирж үзлэг хийсэн. Тэр осол гаргасан машинд жолооч

 

5

 

 

эмэгтэй л байсан, өөр хүн харагдахгүй байсан, би ганцаараа явж байсан. Надтай уулзаагүй, тэр чигтээ зугтаад яваад өгсөн..." гэх мэдүүлэг /хх-45/,

 

Гэрч Б.Мөнхбаярын өгсөн: "...Би 2016 оны 12 дугаар сарын 15-ны шөнө 04 цагийн орчим байхаа Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр “Минт” баарны урд талд явж байтал миний урд талд явсан хар өнгийн “Лексус 570” маркийн “19-19” дугаартай автомашин урдаа явсан суудлын машиныг мөргөөд зогссон, тэгэхээр нь би араас нь ирээд зогстол тэр машин маш хурдан ухраад миний машиныг ард хэсгээрээ миний машины урд талыг мөргөсөн, тэгээд урагшилаад зугтаад яваад өгөхөөр нь араас дагаад явсан. Тэр машин маш хурдтай 160 км цаг хурдтай зугтаж явсан. Би араас нь нэлээн зайтай ойролцоогоор 50 метрийн зайнаас дагаад л яваад, тэр машин “Баянмонгол” хорооллын урдах замаар чигээрээ явсаар “Дүнжингарав” худалдааны урд талын замаар явсаар байгаад Улиастайн замаар нийлээд, зүүн эргээд “Ботаник”-ийн эцэс дээр явж байгаад баруун талын 2 дугуйгаа замын хажуу талын боржурыг мөргөөд дугуй нь хагарсан ч яваад л байсан, тэр үедээ ч гэсэн хурдаа хасахгүй явсаар “Чулуун овоо”-гоор хойшоо эргээд “Цайз” захаар чигээрээ нэвт гараад, баруун эргээд гудамжаар явсаар байгаад байрны дунд зогсож байсан “Т.Приус 20” маркийн машины баруун хойд талыг шүргээд тэгээд цаашаа яваад айлын хашааны хаалга мөргөөд зогссон, тэгээд удалгүй цагдаа нар ирсэн. Машин дотроос залуухан эмэгтэй гарч ирсэн. Тэр эмэгтэй машиндаа ганцаараа явж байсан. Тэр эмэгтэйгээс архи үнэртэж байсан, цагдаа согтуурлын багажаар шалгахад согтууруулах ундаа хэрэглэсэн байна гэж тоо гарч ирж байсан, тоог мартсан байна. Би машиндаа үнэлгээ хийлгэхгүй, машины урд гуфер жоохон зурагдсан байгаа. Х.соната маркийн “92-94 УНП” дугаартай автомашин миний өөрийн эзэмшлийн автомашин..." гэх мэдүүлэг /хх-50/,

 

Гэрч М.Оюун-Эрдэнийн өгсөн: "...Миний санаж байгаагаар 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр найз Г.Атай уулзаад, шоудсан ууж идэж явсан, 2016 оны 12 дугаар сарын 14-ны өглөө танил Тулгааг гар утсаар дуудсан. Бид 3 нийлээд Эхийн төлөө гээд амралтын газарт очиж амарсан. Тэндээ байж байгаад орой 23 цагийн үед амралтын газраас гэр рүүгээ явсан. Тулгаа амралтын газарт надтай цуг пиво уусан учраас, эрүүл байснаараа Г.А машин бариад явсан. Гэхдээ би Г.Анударийг “битгий машин бариа” гэж хэлсэн. Би бариад явна гэж хэлэхэд Тулгаа Г.Анударийг “бариад явчих гэсэн, амралтын газраас явах гэж байхад Тулгаагийн найз Орхон гэх залуу ирээд би түүний машинд суугаад Г.А Тулгаагийн машиныг бариад явсан. Би Орхоноор гэр рүүгээ хүргүүлээд гэртээ үлдсэн. 01 цаг 40 үед Г.Атай утсаар ярихад "Хүүхдийн 100 руу явж Тулгааг авах гээд машиныг бариад явж байна" гэсэн. Мөн дахиад 02 цаг өнгөрч байхад ярихад "Хүүхдийн 100-д Тулгааг хүлээж байна" гэсэн түүнээс хойш юу болсонг мэдэхгүй…" гэх мэдүүлэг /хх-60/,

 

Гэрч Г.Болорцэцэгийн өгсөн: "...Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Сот гудамж, 10а-1 тоот хашаа болон 2 давхар үйлчилгээний зориулалтай хувийн орон сууц нь миний нэр дээр байдаг боловч уг хашаа байшин нь миний төрсөн ах Гомбосүрэн овогтой Сайнжаргалын эзэмшилийнх юм. Анх худалдаж авахдаа л миний нэр дээр авчихсан юмаа. Тэгээд одоог болтол нэр шилжүүлээгүй байгаа юм..." гэх мэдүүлэг /хх-66/

 

6

 

 

Гэрч Г.Гантулгийн өгсөн: "...2016 оны 12 дугаар сарын 13-ны шөнө 00 цагийн үөд талбайн хажуугийн шөнийн клубд би найз Энхтүвшинтэй сууж байхад түүний танил Оюука /Оюун Эрдэнэ/, Г.Атай тааралдсан. Тэгээд бид 4 хамт суугаад пиво уусан бүгд л нэг нэг пиво уусан. Тэнд бүжиглэж байгаад бид 4 гараад дуудлагын жолооч дуудаж миний машиныг бариулаад Энхтүвшинг гэрт хүргэж өгөөд бид 3 ярилцаж байгаад Санзайд байх “Энхийн төлөө” гээд амралтын газарт хүргүүлээд оройн 03 цагийн үед амралтын газарт ирж хоносон. Г.А ганцаараа унтаад би Оюукатай унтсан. Гэхдээ бид 2 тэнд байхдаа ерөөсөө эр эмийн харилцаанд ороогүй. Маргааш нь босоод хоол идээд Оюука бид 2 нэг хүний 2 пиво уусан. Г.А уугаагүй. Тэгээд орой болоод буцахаар болоод найз Орхонг дуудсан. Тэгтэл манай найз машинтай хүрээд ирэхээр нь миний автомашиныг барих хүн олдоогүй. Тэгээд Г.А “би эрүүл байгаагаараа машиныг чинь бариад явъя” гэсэн. Тэгээд би Г.Анудариар машинаа бариулаад манай найз Орхон өөрөө машинаа бариад явсан. Тэгээд бид 4 хот уруу орж ирсэн. Орхон, Оюука 2 цуг яваад өгсөн. Би хот уруу орж ирээд хүүхдийн 100 дээр машинтай очсон. Тэнд Г.Атай салах ёстой байсан юм. Тэгтэл Анударь нь “би эгчийнх рүүгээ яваад ирье, машинаа өгөөч” гэсэн. Тэгэхээр нь би түүнд машинаа өгч явуулаад буцаад 30-40 минутын дараа хүрээд ирсэн. Би 3 найзтайгаа гарч ирээд нэг найзаа “Дүнжингарав” хороололд буулгаад би 2 найзтайгаа болон Г.Атай “Минт” гээд бааранд орсон. Тэгээд тэндээ бүжиглэж нэг шил виски авсан. Би 2 найзтайгаа нийлээд хувааж уусан. Г.А нь коктель авч ууж байсан. Би тухайн үед түүнээс автомашиныхаа түлхүүрийг авахаа мартсан байсан. Нэлээн орой болж байхад Г.А харагдахгүй байхаар нь хайсан боловч олдоогүй. Тэгэхээр нь машинаа байсан газарт очиход машин байхгүй байсан найз З.Алтанбагана нь өөрийнхөө утаснаас машинаа алдчихлаа гэсэн дуудлагыг цагдаагийн 102 залгаж мэдэгдсэн" гэх мэдүүлэг /хх-70-71/,

 

Гэрч З.Алтанбаганын өгсөн: "...2016 оны 12 дугаар сарын 14-нд миний өөрийн төрсөн өдөр байсан. Орой 23 цагийн орчим байхаа цагийг сайн санахгүй байна найзуудтайгаа хүүхдийн 100-д байдаг "11Р" паб-д сууж байхад манай найз Г.Г гар утсаар төрсөн өдрийн мэнд мэдээд удалгүй над дээр ирсэн. Тэнд бид нар сууж байгаад Г.Г бид нар гараад Г.Г машинд суухад түүний машиныг үл таних охин бариад явж байсан. Бид нар буюу Г.Г манай найз Отгонбаяр, би машин бариад явж байсан охины хамт “Минт” гээд бааранд орсон. Бааранд ороод тэр охин бид гуравтай хамт суугаагүй. Бид 3 нэг шил 0.75 л виски захиалж уугаад сууж байгаад шөнийн 04 цагийн үед баарнаас гарах болоход Г.Гантулгын машиныг бариад ирсэн охин олдохгүй байсан. Баарнаас гараад Г.Гантулгын машин зогсож байсан газарт Г.Г бид 2 очиход түүний “Лексус 570” маркийн автомашин байхгүй байхаар нь би өөрийн 99106842 гэсэн дугаараас цагдаагийн 102 төвд автомашин хулгайчид алдчихлаа" гэж дуудлага өгсөн. Баарны гадаа зогсож байхад удаагүй 5 минутын дараа цагдаагаас залгаад “машин чинь Баянзүрх дүүргийн шар хадны орчимд осолдсон байдалтай олдсон” гэж хариу өгөхөөр нь би Г.Г хамт ослын газар уруу таксигаар явсан. Хэргийн газар дээр ирэхэд түүний машин маш хэмжээний эвдрэлтэй Г.Гантулгын машиныг бариад явж байсан охин машин дээр байсан. Мөн хэргийн газар дээр цагдаа ирчихсэн байсан...." гэх мэдүүлэг /хх-72/,

 

7

 

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №408 тоот:

 

  1. А.О биед гэмтэл тогтоогдсонгүй. гэх дүгнэлт /хх-76/,

 

-"Хөрөнгө Эстимэйт" ХХК-ны автомашины эвдрэл хохирлын №2467 дугаартай үнэлгээний тайлан: "...Үнэлгээгээр Г.Гантулгын эзэмшлийн “19-19 УБӨ” улсын дугаартай “Lехus 570” маркийн тээврийн хэрэгсэлд 8.682.000 төгрөгийн шууд, 10.472.000 төгрөгийн нийт хохирол тогтоогдсон..." /хх-84/,

 

-"Мастер Үнэлгээ" ХХК-ны автомашины эвдрэл хохиролын №6918 дугаартай үнэлгээний тайлан: "...Үнэлгээгээр Д.Даваадоржын эзэмшлийн 09-67 УНЧ улсын дугаартай “Тоёота Приус” маркийн тээврийн хэрэгсэлд 91.500 төгрөгийн шууд, 232.750 төгрөгийн нийт хохирол тогтоогдсон..." /хх-89/,

 

-"Капитал Эстимэйт" ХХК-ны автомашины эвдрэл хохиролын №1841 дугаартай үнэлгээний тайлан: "...Үнэлгээгээр А.Баяржаргалын эзэмшлийн 20-12 УБЗ улсын дугаартай Хюндай Аксент маркийн тээврийн хэрэгсэлд 130.000 төгрөгийн шууд, 248.500 төгрөгийн нийт хохирол тогтоогдсон..." /хх-96/,

 

-"Вендо" ХХК-ны хөрөнгийн үнэлгээний В16-182 дугаартай тайлан: "...Үнэлгээгээр Г.Сайнжаргалын эзэмшлийн үл хөдлөх хөрөнгөнд 313.637 төгрөгийн хохирол тогтоогдсон..." /хх-102/,

 

-Техникийн шинжээчийн №58 дугаартай дүгнэлт:

 

"...1. Lехus 570 маркийн 19-19 УБӨ улсын дугаартай автомашиныг жолоодон явсан Г.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1. Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараахь бичиг баримтыг биедээ авч явна: а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй байна. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7. Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох/ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх/ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2. Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн

 

8

 

 

хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

 

    1. Lехus 570 маркийн 19-19 УБӨ улсын дугаартай автомашины эзэмшигч Г.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7. Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: б/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох жолоодох эрхийн үнэмлэхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) буюу түүнчлэн согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан хүнд жолоогоо шилжүүлэх; гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй

 

  • Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д зааснаар зөрчил гаргагч Г.Гантулгийг 240.000 төгрөгөөр торгож захиргааны шийтгэл ногдуулсан болно./

 

    1. Х.Ассеnt маркийн 20-12 УБЭ улсын дугаартай автомашиныг жолоодон явсан жолооч А.Оюунбаяр нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна.

 

    1. Х.Соната маркийн 92-94 УНП улсын дугаартай автомашиныг жолоодон явсан жолооч Б.Мөнхбаяр нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна.

 

Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна. /хх-123-124/ гэх дүгнэлт зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

 

-Шүүгдэгч Г.Анударийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-150/

 

зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч Г.А нь 2016 оны 12 дугаар сарын 15-ны орой 03 цаг 46 минутын орчим Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр "Home" плаза дэлгүүрийн зүүн талын зам дээр Lexus LХ570 маркийн 19-19 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “2.1-д заасан “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараахь бичиг баримтыг биедээ авч явна: а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх", 2.7-д заасан "Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;" гэснийг зөрчин тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй, согтуугаар жолоодон явахдаа мөн дүрмийн 9.2-д заасан "Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчиж А.О ззэмшлийн Hyundai Accent маркийн 20-12 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж 130.000 төгрөгийн, Баянзүрх дуүргийн 19 дүгээр хороо Хурд авто ХХК-ны урд замд 04 цаг 32 минутын орчим Д.Даваадоржийн эзэмшлийн Тоуоta Prius маркийн 09-67 УНЧ улсын дугаартай

 

9

 

 

тээврийн хэрэгслийг мөргөж 91.500 төгрөгийн, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо “Газар холдин”-гийн замд Г.Сайнжаргалын эзэмшлийн Сотын 10а дугаар гудамжны тоот хашааг мөргөж 313.637 төгрөгийн, Г.Гантулгын эзэмшлийн Lexus LХ570 маркийн 19-19 УБӨ дугаартай автомашинд 8.682.000 төгрөгийн шууд хохирол буюу бусдын эд хөрөнгөнд 9.217.137 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан зам тээврийн осол гаргаж, мөн дүрмийн 2.5-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх", "б/ зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх", "в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх;" гэснийг зөрчин зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг бүрэн агуулсан байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Г.А нь иргэний нэхэмжлэгч Д.Даваадорж, А.Оюунбаяр, Г.Сайнжаргал нарт учруулсан хохирлоо нөхөн төлсөн бөгөөд иргэний нэхэмжлэгч Г.Гантулгын хохирол 10.472.000 төгрөг төлөгдөөгүй.

 

Иргэний нэхэмжлэгч Г.Г нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 43 дугаар зүйлд заасны дагуу 5.236.000 төгрөгөөс татгалзсан тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Г.Анудариас 5.236.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Г.Гд олгохоор шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Г.Анударийн дээрх үйлдэлд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд, харин түүнийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэгт холбогдсон, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.

 

Шүүх шүүгдэгч Г.Ад ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэгт холбогдсон, 9 сартай хүүхэдтэй зэрэг байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулах шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Г.А нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 293, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

10

 

 

    1. О овогт Г.А зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

    1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Анударийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

    1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Г.Ад оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

    1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар Г.Анудариас 5.236.000 /таван сая хоёр зуун гучин зургаан мянга/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Г.Гд олгосугай.

 

    1. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Г.А энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

    1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар Г.Ад оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулж, хяналт тавихыг Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

    1. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Ад урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

    1. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Ад авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

 

ШҮҮГЧ                   Э.ЧИНГИС