| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 149/2021/0107/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/104 |
| Огноо | 2021-11-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Энхбаяр |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 2021/ШЦТ/104
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга Д.Соёлзул
Улсын яллагч Б.Энхбаяр
Шүүгдэгч Д.Энхтөр нарыг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын Прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Энхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Д.Энхтөрд холбогдох 2132000000142 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1978 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Дундговь аймагт төрсөн, 43 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хот, ................ тоотод оршин суух хаягтай, Улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Улаанбаатар хот Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/10 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгж буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Түмэд овгийн Даваасүрэнгийн Энхтөр /РД:ЗЮ78041217/
Холбогдсон хэргийн талаар:
Д.Энхтөр нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9 дүгээр баг Найрамдалын 808-8А тоотод 2021 оны 11 дүгээр сарын 03-ны орой 20-21 цагийн орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Д.Лхамжавтай маргалдан улмаар түүний зүүн суга хэсэгт автерка /халив/-аар нэг удаа хатгаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол нь санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Энхбаяр мэдүүлэхдээ: ...2021 оны 11 дүгээр 03-ны өдөр хүнээр машинаа янзлуулаад машин янзалсан хүндээ нэг архи авч өгөөд бид нар уусан тэгээд нэг архи нь 2 болоод уусан. Тэгээд хоол ундаа хийгээд Болороо эгч, Бямбацэрэн ах хоёр унтаад өгсөн. Би Лхамжавыг “айлын хоолыг яасан их иддэг юм бэ, айлын тогоог хоосоллоо” гэсэн чинь над руу шилтэй цуу авч шидээд намайг өргөж аваад гал тогоо руу шидээд дээрээс боосон, би хэсэг манарч байгаад нүдэнд харагдсан автерка /халив/ аваад бугуйнд нь хатгалаа гэсэн чинь суганд нь хатгасан байсан, би хэсэг манарч байгаад харсан чинь цус алдсан, би бүүр самуурсан байсан, би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэжээ.
Эрүүгийн 2031000000142 тоот хавтаст хэргээс:
Хохирогч Д.Лхамжав мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 14 цагийн үед Бямбасүрэн, Болороо, Энхтөр бид нар 0.75 литрийн хараа архи 2 шилийг хувааж уугаад сууж байхад 20 цагийн үед Бямбасүрэн ах Болороо эгч хоёр унтаж амарсан. Тэгээд Энхтөр ах бид хоёр үргэлжлүүлэн үлдсэн архиа ууж байгаад нэг мэдсэн чинь маргалдчихсан сууж байсан би тухайн үед нэлээн согтуу байсан болохоор яг ямар шалтгааны улмаас маргалдсан талаараа мэдэхгүй байна. Тэгээд сууж байхад Энхтөр ах ногоон өнгийн иштэй машин янзалж байсан автеркаар миний зүүн талын суганд хатгасан, би цус алдаад сууж байхад Бямбасүрэн ах Болороо эгч хоёр сэрээд түргэн тусламж дуудаж эмч ирээд намайг аваад явсан. Миний биед үүссэн гэмтлийг Энхтөр ах ногоон өнгийн иштэй автеркаар зүсэж үүсгэсэн...гэх мэдүүлэг /ХХ-ийн 16-р хуудас/,
Гэрч Д.Болормаа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...Намайг босоход Энхтөр гэх залуу нь гэрийн үүд хэсэгт суучихсан ширээн дээр цус болчихсон ногоон өнгийн иштэй автерка байсан. Лхамжав намайг босоод ирэхэд Энхтөр ах намайг ингэчихлээ гэж хэлээд цус нь гоожоод сууж байсан...гэх мэдүүлэг /ХХ-ийн 20-р хуудас/,
Гэрч С.Бямбасүрэн мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...Би тухайн үед Лхамжаваас юу болсон талаар асуухад Энхтөр ах намайг автеркаар хатгачихлаа гэсэн. Тухайн автерка нь манай ширээн дээр цус болчихсон байсан..." гэх мэдүүлэг /ХХ-ийн 22-р хуудас/,
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шинжилгээний хэсгийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 229 дугаартай "..Д.Лхамжавын биед зүүн суга, зүүн бугалгад шарх гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй хүчин зүйлийн тус бүр нь нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй..." гэх дүгнэлт /ХХ-ийн 25-26-р хуудас/,
Яллагдагч Д.Энхтөр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 16 цагаас эхэлж Бямбасүрэн, Болороо, Лхамжав, бид 4 нийлээд Бямбасүрэн ахын гэрт 0,75 л хараа архи 3 шилийг хувааж уусан. Тэгээд архи уугаад юм яриад сууж байхад Бямбасүрэн ах Болороо эгч хоёр 18 цагийн үед унтаж амарсан. Лхамжав бид хоёр Бямбасүрэн ахын гэрт гал тогооны өрөөнд юм ярьж сууж байгаад хоорондоо жоохон маргалдаад Ламжав миний хоолойг боож газар унагаасан.Тэгэхээр нь би газар байсан ногоон иштэй автерка авч Ламжавын зүүн талын суг хэсэгт нэг удаа хатгахад Ламжав намайг тавьсан. Тэгээд би Бямбасүрэн ах Болороо эгч хоёрыг сэрээж түргэн тусламж дуудсан...гэх мэдүүлэг /ХХ-ийн 34-35-р хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 6-11-р хуудас/ зэрэг нотлох баримтууд авагджээ.
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Шүүгдэгч Д.Энхтөрийн иргэний үнэмлэхийн лавлагаа /ХХ-ийн 40 дугаар хуудас/, оршин суугаа газрын засаг даргын тодорхойлолт, ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /ХХ-н 43 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.
Нэг.Шүүгдэгч Д.Энхтөрийг гэм буруутайд тооцох талаар:
Шүүгдэгч Д.Энхтөр нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9 дүгээр баг Найрамдалын 808-8А тоотод 2021 оны 11 дүгээр сарын 03-ны орой 20-21 цагийн орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Д.Лхамжавтай маргалдан улмаар зүүн суга хэсэгт автерка /халив/-аар нэг удаа хатгаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол нь санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:...Хохирогч Д.Ламжавын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 16 дугаар хуудас/, гэрч Д.Болормаагийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 20 дугаар хуудас/, гэрч С.Бямбасүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 22 дугаар хуудас/, 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Шинжээчийн №229 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 25-26 дугаар хуудас/, шүүгдэгч Д.Энхтөрийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 34-35 дугаар хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч Д.Энхтөр нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.
Тиймээс Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Д.Энхтөрд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Д.Энхтөрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Хоёр.Хохирол төлбөрийн талаар:
Хохирогч Д.Ламжаваас хохирол төлбөр нэхэмжилсэн баримт шүүхэд ирүүлээгүй ба энэ хэрэгт хэлэлцэгдэх мөнгөн төлбөр байхгүйг дурдах нь зүйтэй байна.
Гурав.Шүүгдэгч Д.Энхтөрд оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Д.Энхтөр нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9 дүгээр баг Найрамдалын 808-8А тоотод 2021 оны 11 дүгээр сарын 03-ны орой 20-21 цагийн орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Д.Лхамжавтай маргалдан улмаар түүний зүүн суга хэсэгт автерка /халив/-аар нэг удаа хатгаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол нь санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.Энхтөрийн үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Иймд шүүгдэгч Д.Энхтөрд эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас сонгон хэрэглэж 600 нэгж буюу 600000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 6 сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ногоон өнгийн иштэй нийт 13 см урттай, ажлын хэсэг нь 7 см урттай, бариул хэсэг нь 6 см урттай автерка /халив/, 0.75 литрийн Хараа гэх архины шил 1 ширхэг, цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон цагаан өнгийн богино ханцуйтай цамц, нийт урт нь 26 см хэмжээтэй ажлын хэсэг нь 14 см, бариул хэсэг нь 12 см урттай цагаан өнгийн урд ажлын хэсэг нь цус мэт хүрэн улаан өнгийн зүйл хатаж бохирлогдсон хутга зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, шүүгдэгч Д.Энхтөр нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Түмэд овгийн Даваасүрэнгийн Энхтөрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Энхтөрийг 600 нэгж буюу 600000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Д.Энхтөр нь торгох ялыг 06 /зургаа/ сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ногоон өнгийн иштэй нийт 13 см урттай, ажлын хэсэг нь 7 см урттай, бариул хэсэг нь 6 см урттай автерка /халив/, 0.75 литрийн Хараа гэх архины шил 1 ширхэг, цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон цагаан өнгийн богино ханцуйтай цамц, нийт урт нь 26 см хэмжээтэй ажлын хэсэг нь 14 см, бариул хэсэг нь 12 см урттай цагаан өнгийн урд ажлын хэсэг нь цус мэт хүрэн улаан өнгийн зүйл хатаж бохирлогдсон хутга зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, шүүгдэгч Д.Энхтөр нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Энхтөрд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ