Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 2020/ШЦТ/1666

 

1

 

 

 

 

 

 

 

 

 

 

2020           09               15                                                  2020/ШЦТ/1666

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Санаасайхан, улсын яллагч Д.Ариунжаргал,

шүүгдэгч Х.С.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Бахат овогт Хасбүркитын С.А яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 200 600 000 2230 дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, Баян-Өлгий аймгийн Өлгий суманд 1993 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, казак, дээд боловсролтой, барилгын инженер, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр хорооолол, Оюутны гудамж 24-р байрны 83 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 338 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 01 сарын хорих ял оногдуулж тэнсэж 1 / нэг/ жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ялаар шийтгэгдэж байсан, бие эрүүл, ухаан санаа бүрэн, Бахат овогт Хасбүркитын С.А

 

/РД:БЮ93041059/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Х.С.А нь 2020 оны 08 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо 110 дугаар байрны 5 давхарт иргэн Б.Нурбекийг нүүрэн тус газар нь гараараа цохиж түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.С.А мэдүүлэхдээ: Мөрдөн шал гах ажиллагаанд хэргийн талаар ярьсан тул дахин ярих зүйлгүй гэв.

 

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын

 

2

 

хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Нурбекийн : ....2020 оны 08 дугаар

 

сарын 14-нөөс 15-нийг шилжих шөнө манай найзууд Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо 110 дугаар байрны 12 тоотод найз Х.С.Аын гэрт байна гэхээр нь би явж очиход Сайрбек, Айбока, Ербага, С.А бид тав уулзаад хөзөр тоглосон. Тэгтэл хөзөр тоглож байгаад С.А бид хоёр хөзрөөс болоод маргалдаж байгаад би эргэж хүнтэй юм ярьж байхад гараараа миний зүүн талын шанаа нүд хавсруулаад нэг удаа хүчтэй цохисон. Тэгэхээр нь би түүн рүү дайраад бид хоёрыг зууралдсан байхад манай найзууд салгасан... Миний толгой, зүүн талын нүд, зүүн талын шанаа орчимд өвдөөд байна. Мөн зүүн талын бөөрний орчимд урагдсан шархтай, зүүн гарын сарвуун дээр олон тооны жижиг шарх байгаа. Дээрх гэмтлийг С.А миний толгой руу 1 удаа цохиж учруулсан ба бусад гэмтлийг нь түүнтэй зууралдаж байхдаа биедээ авсан.... гэх мэдүүлэг /хх-ийн 3-4 дүгээр тал/,

 

... Х.С.А нь хөзрөөс болж маргалдаад миний нүүрэн тус газар 2 удаа цохиж духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний гадна буланд цус хуралт гэмтлийг авсан. Зүүн сарвуунд цус хуралт, зулгаралт, зүүн гарын ядам хуруунд зулгаралт, баруун сарвуунд зулгаралт гэмтлийг өөрийгөө С.Ааас хамгаалах гэж байгаад биедээ авсан байхаа... Би толгойн компьютер томографикийн зураг авахуулчихвал өөр ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлмээр байна....гэх мэдүүлэг /хх-ийн 5-6 -р тал /

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Е.Берденбекийн өгсөн:...2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо 110 дугаар байранд найз С.Аын гэрт шөнийн 23 цагийн үед очиход миний араас Нурбек, Айболат хоёр орж ирсэн. Тэгээд бид нар ойрд уулзаагүй болохоор цай уугаад юм ярьж байгаад хөзөр тоглосон. Тэгтэл тоглоомоос болоод Нурбек, С.А хоёр маргалдаад байсан ба С.А нь Нурбекийг нэг удаа цохихоор нь Нурбек түүнийг зөрүүлээд цохихоор нь бид нар зөрүүлээд салгаж авсан. Тэгээд бид нар салцгаасан.... С.А, Нурбек хоёр бие биенийгээ цохисон...гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 -р тал /

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 9396 дугаартай шинжээчийн:

  1. Б.Нурбекийн биед духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний гадна буланд цус хуралт, зүүн сарвуунд цус хуралт, зулгаралт, зүүн гарын ядам хуруунд зулгаралт, баруун сарвуунд зулгаралт, хэвлийд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.

 

  1. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтлүүд байна.
  2. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
    1. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

 

    1. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл
 

3

 

байна.

 

  1. Духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь тус тус эрүүл мэндийг сарниулахгүй тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Шинжээч эмч М.Аригуунтөгс гэх дүгнэлт /хх-ийн 14-15 -р тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн Х.С.Аын: ...2020 оны 08 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө манай гэрт манай найз нар цуглараад бид нар юм яриад хөзөр тоглож байсан. Тэгтэл Нурбек хөзрөөс болж надтай маргалдахаар нь би уурлаад өөрийгөө барьж чадалгүй түүний нүүрэн тус газар нь 1 удаа цохиод хоорондоо барьцалдаж зууралдсан байхад манай найз нар салгасан. Бид нар бүгд эрүүл архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Би их түргэн ууртай болохоороо өөрийн мэдэлгүй Б.Нурбекийг цохисон байсан. Би гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...гэх мэдүүлэг /хх-ийн 64-66 -р тал/,

 

  • Шүүгдэгч Х.С.Аийн эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, урьд ял шийтгэгдсэн шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 18, 69, 21-25 дугаар тал/ зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Х.С.Аыг 2020 оны 08 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо 110 дугаар байрны 5 давхарт иргэн Б.Нурбекийг нүүрэн тус газар нь гараараа цохиж түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй гэж заасан байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр хуульчилжээ.

 

Шүүгдэгч Х.С.Аын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх

 

4

 

хэсэгт зааснаар Х.С.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар болон түүнээс үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан, гэмт хэргийн улмаас хохирогч Б.Нурбек хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэдгээ илэрхийлсэн зэрэг хуульд заасан шаардлагыг хангасан байх тул Х.С.Аэд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

    • .С.А нь 2020 оны 08 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо 110 дугаар байрны 5 давхарт иргэн Б.Нурбекийг нүүрэн тус газар нь гараараа цохиж түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Нурбек, гэрч Е.Бердэнбек, яллагдагчаар өгсөн Х.С.А нарын мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 9396 дугаартай дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Х.С.Аыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

 

Хохирогч Б.Нурбек нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын баримтыг хавтаст хэрэгт ирүүлээгүй ба гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх талаарх хүсэлтээ бичгээр ирүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт ч энэ талаар мэдүүлсэн зэргийг харгалзан шүүгдэгч Х.С.Аыг баримтаар бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч Х.С.А нь гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүгдэгч Х.С.Аэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Х.С.А нь цагдан хоригдсон хоноггүй байна.

 

Шүүгдэгч Х.С.А нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй талаарх хүсэлтээ бичгээр ирүүлсэн зэргийг харгалзан Прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Бахат овогт Хасбүркитийн С.Аыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хасбүркитийн С.Аыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх
 

5

 

хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Х.С.А нь 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг хуулийн хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Х.С.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Х.С.Аэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ          Ч.АЛТАНЦЭЦЭГ