| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнгийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 154/2020/00009/Э |
| Дугаар | 154/2020/00012 |
| Огноо | 2020-03-17 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., 27.10.2.2., 27.10.2.3., |
| Улсын яллагч | Б.Оюунцэцэг |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 154/2020/00012
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Энхжаргал даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож
Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Оюунцэцэг
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганзориг
Шүүгдэгч Б.Лхагважав нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас шүүгдэгч Айрагийнхан овогт Баатарын Лхагважавд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2037000060004 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн 1986 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Ховд аймгийн Үенч суманд төрсөн, 34 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-4, энхэр 2 хүүхдийн хамт Ховд аймгийн Үенч сумын Цагаантүнгэ багт амьдардаг, Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 08 дугаар сарн 15- ны өдрийн 56 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Айрагийнхан овогг Баатарын Лхагважав, /РД: ПК86110913/ Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч Лхагважав нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-д “харанхуй болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгсэлээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна, мөн дүрмийн 12.3-д “жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгсэлийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” мөн дүрмийн 3.7 жолоочид дараах зүйлийг хориглоно /а/ тухайн ангиллын тээврийн хэрэгсэлийг жолоодох эрхгүй/ жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг
хангаж чадахааргүй өвчтэй ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 10.1-д “жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам орчны байдлыг биеэр шалгаж хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх, бүх нөхцлийг хангана”гэсэн дүрмийн заалтуудыг зөрчиж “М|55ап абуап” маркийн 54-87 ХОА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож яваад авто тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчиж Д.Баатарын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжпэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Д.Баатарын “...Би 2019 оны 05 дугаар сарын 23-нд Ховд аймгийн Булган сумаас Бандагаагийн мотоцикльд бензин хийгээд аав ээжийнх нь гэрт очоод мал гаргаж аваад буцаад сумын төв рүү хүргүүлж явсан. Тэгээд сумын төв рүү орох гээд шатахуун түгээх станц өнгөрч байсан тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй байна. Нэг сэрсэн чинь Ховд аймгийн төвд эмнэлэгт 2 хоног хэвтээд онгоцоор Улаанбаатар хот руу хүргэгдэж Гэмтэл согог судлалын үндэсний төвд 14 хоног хэвтээд одоо “Оргил” рашаан сувилалд хэвтэж эмчлүүлж байна. Миний зүүн талын хөл муухан мэдээтэй, аарцаг умдагны яс задарч хагалгаанд орсон, хавирга сүүжний толгой хугарсан, толгойн гол яс цуурсан цууралттай 2 талдаа цус хуралттай байна. Одоо толгой тархины эмчилгээ хийлгэж байна. Одоогоор надад 5 сая гаруй төгрөгний зардал гарсан. Намайг эрүүл саруул болгоход шаардагдах эм тариа эмчилгээний зардлыг бүрэн хариуцаж өгөхөөс өөр санал гомдол байхгүй гэх мэдүүлэг,
Хохирогч Баатарын шүүх хуралдаанд ирүүлсэн: “Д.Баатар миний биед учруулсан хохиролыг 2020 оны 05 сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулан гэсэн тул надад санал, гомдол байхгүй гэх хүсэлт.
Шүүгдэгч Б.Лхагважавын шүүхийн хэлэлцүүлэг болон: “...мөрдөн шалгах ажиллагааны явцад...“2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр би Ховд аймгийн Үенч сумын төвд биллъяард тоглож байгаад 19 цагийн үед 0.75 граммын “Ерөөл” нэртэй архи дэлгүүрээс аваад ганцаараа уучихаад 19-20 цагийн үед байх гэртээ очиж эхнэр Бяраагийн Ууганцэцэгээс машины түлхүүр аваад машинаа унаад Д.Баатарын гэрт очсон юм. Намайг Д.Баатар ахынд очиход тэр хүн бас архи уусан согтуу байсан юм. Тэр хүнтэй нөгөө авсан архиныхаа талыг хувааж уугаад сууж байгаад гараад машиндаа суугаад Булган сумруу явах гээд Ховд аймгийн Үенч сумын Жаргалан багийн нутаг дэвсгэр Хүв гэх газар замын хажуу талд шороон далангаар гарч уначихсан байсан юм. Машин уначихсан Д.Баатар машины хойд талын суудалд байсан юм” гэх мэдүүлэг,
Гэрч Б.Отгонжаргалын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн....“ 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 20 цагийн үед гэртээ найз Л.Гэрэлт-Одын хамт ирэхэд манай аав Д.Баатар архи уучихсан Б.Лхагважав гэх залуутай маргалдаад суужбайсан. Тэрхоёр зодолдон гээд гарахаар араас нь гарахад Лхагважав цагаан өнгийн машинд суусан байсан. Манай найз Л.Гэрэлт-Од гарч ирээд хажуу талын суудалд суучихсан тэгж байгаад Лхагважав машинаа асаагаад шууд Булган сум руу явах чиглэлд явсан. Тэгээд Күв гэх газарт явж байгаад тормоз гишгээд шарваад замын хажуу тал руу өнхөрчихсөн юм. Надад учирсан гэмтэл байхгүй. Манай аав Баатар жолооч талын урд талын суудлын доод талаар чихэгдсэн байсан” гэх мэдүүлэг,
Гэрч Л.Гэрэлт-Одын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн....“2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 20 цагийн үед найз Б.Отгонжаргалын гэрт нь очиход Отгонжаргалын аав архи уучихсан Б.Лхагважав гэх залуутай маргалдаж байсан.Тэр хоёр гарч зодолдон гээд гарахаар нь араас нь Отгонжаргал гарч яваад араас нь би гарч очиход Б.Лхагважавын цагаан өнгийн машинд суусан байсан юм. Би машины урд суудлаар орж суусан юм. Б.Отгонжаргал аавыгаа буулгаж авах гэсэн боловч буугаагүй. Тэгтэл Б.Лхагважав машинаа асаагаад шууд Булган сум явах чиглэлд явсан юм. Тэгээд күв гэх газарт очиж уруудаж яваад тормоз дарчих шиг болсон замын хажуу тал руу гараад өнхөрчихсөн юм. Надад учирсан гэмтэл байхгүй. Отгонжаргалын аав Баатарын толгой нь жолооч талын урд суудлын доод талаар чихэгдсэн байсан” гэх мэдүүлэг,
-Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, /2 тооны морь, 5 тооны үхэр, 14 тооны хонь,
11 тооны ямаа/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,
Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 01 сарын 07-ны өдрийн 20 дугаартай ...Б.Лхагважавын биенээс авсан гэх шингэн цусанд 4.4 промилли этилийн спирт илэрсэн гэх шинжээчийн дүгнэлт,
Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 01 сарын 26-ны өдрийн 1899 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
Жолооч Б.Лхагважав нь Монгол Улсын Замын хөдөлгөөнии дүрмиин Жолоочид дараах зүйлийг хориглоно /а/ тухайн ангилалын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, согтуууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох. 10.1 Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр, эзлэх, зогсох аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана. 12.3 Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөн байна гэх шинжээчийн дүгнэлт.
3.1 Уг зам тээврийн осол гарах шалтгаан нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан Жолоочид дараах зүйлийг хориглоно /а/ тухайн ангилалын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтуууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыгхангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох. 10.1 Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана 12.3 Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн дүрмийн зүйл заалт зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарах шалтгаан болсон байна гэх дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудаар Б.Лхагважав нь Ховд аймгийн Үенч сумын Жаргалан багийн нутаг дэвсгэрт Кув гэх газар 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 54-87 ХОА улсын дугаартай “Ы1ззап ас^ап” маркийн тээврийн хэрэгсэл согтуугаар жолоодож замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а-д заасан “согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 11.3-д заасан “хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 12.3-д заасан “жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгсэлийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчиж Д.Баатарын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ. Шүүгдэгч Б.Лхагважавын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн үйлдэл нь гэрч Б.Отгонжаргал, Л.Гэрэлт-Од нарын мэдүүлэг, шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг, Б.Лхагважавын согтолтыг тодорхойлсон тэмдэглэл, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол хэргийн үзлэгээр тогтоосон байдал буюу замын ослын акг, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 75, 1899 дугаартай дүгнэлтүүд зэрэг хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжпэн судласан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж шүүх үзлээ.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.Баатарын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд хохирогч Д.Баатарт хохиролоо иргэний журмаар жич нэхэмжпэх эрхтэйг тайлбарлаж өгөх нь зүйтэй. Шүүгдэгч Б.Лхагважав нь хохиролыг төлж барагдуулна Өнөөдрийн байдлаар хохиролоо төлөөгүй гэх мэдүүлгээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Лхагважав нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлөхөө илэрхийлсэн Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болж байх ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгчийн анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн болон, үйлдсэн хэргийн нөхцел байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг тус тус харгалзан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул шүүгдэгч Б.Лхагважавыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, түүнд эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйгтус тус дурдаж, хэргийн улмаас шүүгдэгч Б.Лхагважавын эзэмшлийн 2 тооны морь, 5 тооны үхэр, 14 тооны хонь, 11 тооны ямаа битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж шийдвэрлэв.
Энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол 2.756.701 төгрөгийг шүүгдэгч Б.Лхагважаваас гаргуулан хохирогч Д.Баатарт олгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,4, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
болох бөгөөд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
Давж заалдах гомдол гарсан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчинтэй болтол шүүгдэгч Б.Лхагважавд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.