Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 260

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл,

-улсын яллагч Б.Энхбат,

-хохирогч О.Гантуяа,

-шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн,

-шүүгдэгч А.Бат-Ирээдүй нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Төв аймгийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Мандал овогт Алтангэрэлийн Бат-Ирээдүйд холбогдох Эрүүгийн 201619000518 тоот хэргийг 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, яс үндэс халх, 1984 оны 09 сарын 06-ны өдөр Булган аймгийн Бүрэгхангай суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, экскеваторын операторч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, 4 хүүхдийн хамт Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн 8-4 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урд ял шийтгэгдэж байгаагүй гэх, хэрэг хариуцах чадвартай Мандал овогт Алтангэрэлийн Бат-Ирээдүй /РД:ГВ84090612/,

 

Холбогдсон хэргийн талаар /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд дурдагдсанаар/

Шүүгдэгч А.Бат-Ирээдүй нь Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3-р багийн нутаг дэвсгэрт хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн О.Гантуяаг зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч А.Бат-Ирээдүй шүүхийн хэлэцүүлэгт мэдүүлэхдээ: “..2016 оны 7 дугаар сарын 06-ны өдөр А.Бат-Ирээдүй бид нар алтанд явж байсан юм. Манай 2 найз Жавхлангаас болоод маргалдаад О.Гантуяа намайг барьж авахаар нь би 1 удаа алгадсан..” гэв. 

 

Хохирогч О.Гантуяа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “..Би ерөнхийдөө их тонустай байсан. Өмнө нь А.Бат-Ирээдүйгийн эхнэртэй хамт эмнэлэг орж үзүүлж байсан өмнө нь би жирэмсэн байж байгаад зулбаж байсан. Одоо хохирол гомдол байхгүй...” гэв.

Гэрч З.Мөнгөншагай мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...УИХ-ын гишүүн Жавхланг Бат-Ирээдүй "их гоё дээлтэй, сайхан дуулдаг" гээд ярьж байсан чинь Гантуяа Ирээдүйтэй ямар нэгэн юм ярьж байгаад "Танай авгай дээл хувцас оёж чадахгүй биз дээ" гэхэд Ирээдүй "манай авгай юм оёх оёхгүй нь чамд ямар хамаатай юм гэхэл Гантуяа Ирээдүйг 2 удаа цохисон. Ирээдүй намайг яахаараа цохидог юм гээд түлхсэн. Өөр ямар нэгэн зодоон цохионы асуудал болоогүй...” гэх мэдүүлэг /хх-17-18/,

Гэрч Н.Саранчимэг мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Ганаа Ирээдүйг танай эхнэр юм оёж чаддаг юм уу гээд эрүүрүү нь 2 удаа цохиод авсан чинь Манай эхнэр дээл оёх нь чамд ямар хамаатай юм гээд гарын ар талаараа зөөлөн түлхэхэд Ганаа газар унаад босоод ирсэн...” гэх мэдүүлэг /хх-17-18/,

Гэрч Ц.Түвшинбаяр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Гантуяа Ирээдүйг 2 удаа цохисон. Ирээдүй намайг яахаар цохидог юм гээд түлхсэн. Өөр зодоон цохионы асуудал болоогүй...” гэх мэдүүлэг /хх-17-18/,

 

            Шүүх эмнэлгийн үзлэгийн акт №9664

“..Г.Ханхүүгийн хэсэг газрын үзлэгт зүүн дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун гуя, зүүн шилбэ, шагайнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо...” гэх дүгнэлт,

   

         -шүүгдэгч А.Бат-Ирээдүй нь “урд ял шийтгэл эдлэж байгаагүй” гэх лавлагаа /хх-43/,

-шүүгдэгч А.Бат-Ирээдүйг 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр сэжигтнээр байцаасан тэмдэглэл /хх-34/, 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх-37/ зэргийг шинжлэн судлав.

           

Шүүгдэгч А.Бат-Ирээдүй нь Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3-р багийн нутаг дэвсгэрт хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн О.Гантуяаг зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: Гэрч З.Мөнгөншагайгийн “...УИХ-ын гишүүн Жавхланг Бат-Ирээдүй "их гоё дээлтэй, сайхан дуулдаг" гээд ярьж байсан чинь Гантуяа Ирээдүйтэй ямар нэгэн юм ярьж байгаад "Танай авгай дээл хувцас оёж чадахгүй биз дээ" гэхэд Ирээдүй "манай авгай юм оёх оёхгүй нь чамд ямар хамаатай юм гэхэл Гантуяа Ирээдүйг 2 удаа цохисон. Ирээдүй намайг яахаараа цохидог юм гээд түлхсэн...” гэх мэдүүлэг /хх-17-18/, гэрч Н.Саранчимэгийн “...Ганаа Ирээдүйг танай эхнэр юм оёж чаддаг юм уу гээд эрүүрүү нь 2 удаа цохиод авсан чинь Манай эхнэр дээл оёх нь чамд ямар хамаатай юм гээд гарын ар талаараа зөөлөн түлхэхэд Ганаа газар унаад босоод ирсэн...” гэх мэдүүлэг /хх-17-18/, гэрч Ц.Түвшинбаярын “...Гантуяа Ирээдүйг 2 удаа цохисон. Ирээдүй намайг яахаар цохидог юм гээд түлхсэн. Өөр зодоон цохионы асуудал болоогүй...” гэх мэдүүлэг /хх-17-18/, шинжээчийн 9664 тоот дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогч О.Гантуяагийн мэдүүлэг, шүүгдэгч А.Бат-Ирээдүйгийн хэргээ хүлээн мэдүүлж буй мэдүүлэг зэргээр давхар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч А.Бат-Ирээдүйг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар “ яллагдагч, шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно “ гэсний заасны дагуу шүүхийн шатанд шүүгдэгч А.Бат-Ирээдүйтэй, хохирогч О.Гантуяа нь сайн дураараа эвлэрсэн байх тул А.Бат-Ирээдүйд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтын талаар:

Шүүгдэгч А.Бат-Ирээдүй нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.       

 

Монгол улсын эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3, 283, 284, 285, 286, 290, 294, 295, 296, 297.1.1-1.4, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Мандал овогт Алтангэрэлийн Бат-Ирээдүйг бусдын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. . Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бат-Ирээдүй нь хохирогч О.Гантуяатай сайн дураараа эвлэрсэн байх тул А.Бат-Ирээдүйд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

3. А.Бат-Ирээдүй нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

4. А.Бат-Ирээдүйд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

5. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, иргэний давж заалдах шатны шүүхэд­ давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, А.Бат-Ирээдүйд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Ю.ЭНХМАА