Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 2017/ ШЦТ/570

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Номин

улсын яллагч Б.Байгалмаа,

шүүгдэгч Э.Г, түүний өмгөөлөгч Г.Сүхээ /¹0157/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тэргүүн тайж овогт Э.Гд холбогдох 1711009740196 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 09-íий өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1996 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Увс аймаг, Зүүн хангай суманд төрсөн, эрэгтэй, 21 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, аав, ах эгч нарын хамт, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Тэргүүн тайж овогт Э.Г,

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Э.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч Э.Г нь 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах "Dream" үсчин дотор хохирогч Т.Анхмаагийн эзэмшлийн "Самсунг Эс-7 эджи" маркийн гар утсыг нь "яриад өгье" гэж хуурч, залилан авч нийт 576.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

­­­­­­­­­     Шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн ìэдүүлсэн мэдүүлэг, яллагдагч Э.Ггийн мөрдөн байцаалтад өгсөн: 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр би Даваа гэдэг найздаа мөнгө өгөх ёстой байсан юм. Тэр өдөр надаас Даваа мөнгөө нэхээд яаралтай хэрэг болоод байна гэхээр нь надад мөнгө олох боломжгүй болохоор нь Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд байрлах "Дрем" нэртэй үсчинд ороод байнга үйлчлүүлдэг байсан, үсчин болох Анхмаагаас гар утсаа өгч бай ганц яриад өгье гэж хэлж аваад утсаар нь ярьж байгаа юм шиг болоод авч гараад урдаас такси бариад "Аз молл" дэлгүүрийн дэргэд буугаад найз охин Алтанзулруу залгаад хүрээд ир гэж хэлсэн юм. ...Би найз охины хамтаар Сансаp ороод "Сайн" ломбардны хажуу талд байдаг гар утас засварын газар ороод Анхмаагаас авсан утас болох “Самсунг Эс 7 Эджи” маркийн утсыг форматлуулчихаад тэнд байдаг "Бэст" гэдэг ломбарданд 350.000 төгрөгөөр тавьсан юм. Тэндээс би найз охины хамтаар такси бариад цайз ороод өөрийнхөө урьд нь тавьчихсан байсан "Самсунг эс 3" маркийн гар утсаа 43,000 төгрөгөөр авсан юм. Тэгээд би найз охины хамтаар гандангийн дэргэд байдаг буудалд орж хоносон юм” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26х/,

õохирогч Х.Анхмаагийн мөрдөн байцаалтад өгсөн: "...2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр намайг ажил дээрээ байж байхад байнга орж ирдэг залуу утсаараа яриулчих гэхээр нь би утсаа өгсөн юм. Тэр залуу миний утсаар ярьж байгаад гадаа гараад ярихаар нь би 2-3 минутын дараа гараад харахад байхгүй болчихсон байсан. Тэгээд би тэр залууг хайгаад ажиллаж байсан "Бест" авто угаалгын газар очиход ажлаасаа гарчихсан гэж хэлсэн. Ажлынх нь газраас анкетыг нь авахад Энхбат овогтой Г гэж байсан. ...Би өөрийн гар утсаа хүлээн авсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 9х/,

гэрч А.Алтанзулын мөрдөн байцаалтад өгсөн: "...2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр намайг гэртээ байж байхад манай найз залуу болох Э.Г надруу залгаад "Бэст" төвийн ойролцоо хүрээд ир гэж хэлсэн. Би Гтай "Тэнгис" кино театрын хойно 13 цагийн орчимд уулзсан юм. Бид хоёр тэндээс такси бариад "Монтел" төв дээр буугаад байж байхад Г цайз оръё би ломбарданд тавьчихсан байгаа авъя гэж хэлээд ахиад такси бариад цайзын тийшээ очсон юм. Бид хоёр цайзын автобусны буудал дээр байдаг ломбард дээр очиход Г халааснаасаа "Самсунг" галакси Эс-7 эджи маркийн гар утас гаргаж ирсэн. Тэр утсаа Г ломбарднаас авах уу гэж асуухад ломбардны хүн авахгүй гэж хэлэхэд гараад микро автобусанд суугаад Сансар ороход Г энэ утсыг зарахад программ уншуулах шаардлагатай гэж хэлээд "Сайн" гэж ломбардны урд талын утас засвар дээр очоод программ уншуулаад доошоо уруудаад нэг жижиг ломбард орж тэр утсыг Г 350.000 төгрөгөнд тавьсан. Тэгээд тэндээс цайзруу очоод Г өөрийнхөө барицаанд тавьсан "Самсунг эс 3" маркийн гар утсаа ломбарднаас 50.000 төгрөг төлөөд авсан юм. Тэгээд бид хоёр гадуур явж байгаад "Билэг" дэлгүүрийн доор байдаг буудалд хоносон юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19х/,

эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 21-22х/, гар утас хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 28-29х/, барьцаат зээлийн гэрээг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /хх-ийн 48х/ болон бусад хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Иймд шүүгдэгч Э.Гг шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор бусдыг хуурч залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Х.Анхмаад шүүгдэгч хуурч залилж авсан “Самсунг Эс-7” маркийн гар утасыг биет бадлаар нь буцаан хүлээлгэн өгсөн /хх-ийн 27,28х/ “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж байх тул шүүгдэгч Э.Гг бүсдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч Э.Гд ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж гэм буруугаа хүлээж буй байдал, бусдад учруулсан хохиролоо бүрэн төлж барагдуулсан байдал, хувийн байдлыг нь харгалзан шүүхээс хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, тэнсэнгийн хугацаанд явар нэг албадлагын арга хэмжээ авах шаардлаггүй гэж үзэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “барьцаат зээлийн гэрээ нь” 1 хуудас баримт нь хэрэгт чухал, ач холбогдол бүхий баримт байх тул хэрэгт нь үлдээх нь зүйтэй байна.

 

 

Ýð¿¿ãèéí хэрэг хянан шийдвэрлэх тухай õóóëèéí 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудûã òóñ òóñ óäèðäëàãà áîëãîí

 ÒÎÃÒÎÎÕ íü:

 

              1. Тэргүүн тайж овогт Э.Гг бусдыг хуурч залиласан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ãýìò õýðýã ¿éëäñýí ãýì áóðóóòàéä òîîöñóãàé.

 

2. Ýð¿¿ãèéí õóóëèéí ерөнхий àíãèéí 7.1 дүгээр ç¿éëèéí 1 дэх õýñýãò çààñíаар Э.Гд хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэæ, хянан харгалзàõûã Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд äààëãàñóãàé.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дуггар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Бэст” ломбардны барьцаат зээлийн гэрээг хэрэгт нь үлдээсүгэй.

 

4. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 õîíîãèéí äîòîð Нийслэлийн Ýð¿¿ãèéí õýðãèéí Дàâæ çààëäàõ øàòíû ø¿¿õýä äàâæ çààëäàõ ãîìäîë ãàðãàõ, óëñûí ÿëëàã÷, äýýä øàòíû ïðîêóðîð ýñýðã¿¿öýë áè÷èõ ýðõòýé болохыг дурдсугай.

 

              6. Òîãòîîë òàíèëöóóëàí ñîíñãîñíîîð õ¿÷èíòýé áîëîõ áºãººä òîãòîîëä äàâæ çààëäàõ ãîìäîë, ýñýðã¿¿öýë ãàðãàâàë òîãòîîëûí áèåëýëòèéã ò¿äãýëç¿¿ëñ¿ãýé.

 

 

 

 

                     ÄÀÐÃÀËÀÃ×, د¯Ã×                                   С.БАТГЭРЭЛ