Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/48

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж,

Нарийн бичгийн дарга Х.Эрдэнэцэцэг

Улсын яллагч Д.Шинэбал

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч *******

            Шүүгдэгчийн өмгөөлөгч *******/zoom/, З.Хүрэлсүх, М.Билгүүтэй

Шүүгдэгч П.Золжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн П.Золжаргалд холбогдох эрүүгийн 1832000840119 тоот хэргийг 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

            Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Мандал суманд 1980 оны 08 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, 41 настай, эрэгтэй, боловсрол, мэргэжилгүй, ам бүл-5, 4 хүүхдийн хамт *******,******* тоотод оршин суух, одоо Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг, Охироо гэх газарт  оршин суух,

            Урьд өмнө Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2006 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 18 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 04 сар 20 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан, бие эрүүл хэрэг хариуцах чадвартай, Гавлиу хайрхан овогт Пүрэвийн Золжаргал/рд:*******/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

            Яллагдагч П.Золжаргал нь гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Ж.Эрдэнэзулыг байнга хүчирхийлж, зодсон, доромжлон, айлган сүрдүүлдэг байсны улмаас Ж.Эрдэнэзулыг 2018 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр багийн нутаг Орхироо гэх газарт өвөлжөөний дам нуруунаас өөрийгөө дүүжлэн амиа хорлоход хүргэсэн гэмт хэргийг,

            -2019 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 23 цагийн үед Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар баг Спиртийн 2 дугаар байрны 2-41 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, өөрийн төрсөн охин болох бага насны буюу 6 настай З.Маралмааг уйлаад дуугүй болсонгүй гэх шалтгаанаар хацар, дух хэсэгт ялааны алуур бүхий эд, зүйлээр зодож бага насны хүүхэд болохыг мэдсээр байж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ./яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Золжаргал мэдүүлэхдээ: …Би шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй. Би өөрийн үйлдсэн хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...гэх мэдүүлэг,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ... Золжаргал нь 2018 оны 05 дугаар сарын 27-ны 21:40 минутын үед надад Зулаа өөрийгөө амиа хорлоод үхчихлээ гэсэн мэдээг утсаар хэлсэн. Тэр үедээ би сонсоод наашаа Улаанбаатар хотоос хүүхдээрээ машинаа бариулаад 2 хүүхэдтэйгээ ирсэн. Ирэхэд би 28-ны шөнө 02:40 минутын үед Зүүнхараад ирсэн. Намайг ирэхэд Золжаргал согтуу байсан Худалдаа хөгжлийн банкны тэнд машиныг нь бас согтуу хүн урсгал сөрж гарч ирээд мөргөсөн байдалтай байж байсан. Манай ээжтэй дүү Амар-Эрдэнэ Золжаргал нар байсан. Чи согтуу байна шүү дээ гэсэн чинь дугараагүй. Тэндээс энэ хэд цагдаа руу яваад би эмнэлэг дээр 2 хүүхэдтэйгээ хамт Мандал сумын Нэгдсэн эмнэлэг дээр очсон. Нэгдсэн эмнэлэг дээр очоод ийм хүн нас барсан байгаа миний дүү байгаа дүүгээ харъя гээд, хүлээн авахаас 2 хүн намайг дагуулж очиж дүүг маань харуулсан. Энэ үед надтай зэрэгцээд Золжаргалын ах Баяраа эхнэртэйгээ, бас бус хүмүүс байсан байхаа тэгээд бид хэд моорог руу орсон. Очоод харахад хамгийн анхны байдлаар дүүгийн маань нүүр амыг мөлчийтөл угаагаад цэвэрлэчихсэн, өмссөн хувцас нь шалба нойтон байсан. Би энийг удаа дараа мөрдөн байцаалтад хэлсэн, ийм байдалтай байгаа дүүгээ хараад амьд байгаа юм биш биз дээ гээд зүрхэн дээр нь чихээ тавиад би сонсож үзсэн. Тэр өдөр надад үнэхээр аймшигтай. Энэ хугацаанаас хойш 4 жилийн хугацаанд Золжаргал намайг сэтгэл санаагаар байнга хүчирхийлж, элдэв хоёроор хэлж, шүүх хурлын үеэр шашны болон тийм зүйлээр сэтгэл санааны дарамтад 4 жил байж байна. дүүгийнхээ үхлийг үнэн зөвөөр шийдүүлмээр байна. Хамгийн гомдолтой байгаа зүйл хэргийн газар анх очсон мөрдөн байцаагч Отгонбаяр ахмад, ахлах дэслэгч Хараа, Мандал сумын сум дундын Прокурорын Ерөнхий Прокурор Эрхэмбаатар энэ хүн өөрөө маш дадлага туршлагатай олон жил ажиллаж байгаа, би өөрөө Шүүхийн шийдвэрт ажиллаж байсан учраас ажил төрлийн асуудлаар холбогддог байсан. Ийм туршлагатай хүн хэргийн газар очиж ажиллачхаад нотлох баримтуудыг туйлын хангалтгүй хийсэн. Би дүүгээ өөрийнхөө амийг хорлох сул дорой арчаагүй эмэгтэй гэж би үзэхгүй байгаа. Яагаад гэвэл би 2009 онд хавирга нь хугараад уушги нь цөмрөөд хатгаж ороод маш хүнд хагалгаанд орсон. Тэгээд 2011 онд мөн л авто осолд орж нөхцөл байдал үүсэж байхад тухайн үед би дүүдээ хэлж байсан чи ийм азтай байна гэж байхгүй ээ дараагийн удаа гэж байхгүй нэг л өдөр чи хүний гарт үхэх нь байна одоо больж үз наад хүн чинь хэзээ ч засрахгүй сал гэж хэлсэн. Тухайн үед мөрдөн байцаагчид бүртгэл явагдаад байцаалтад явж байсан аль шатнаасаа энэ хэргийг хэрэгсэхгүй болгоод замхарсан тэрэнд би гомдолтой байгаа. Үнэн зөвөөр шийдүүлэх гээд янз бүрээр хүсэлт өгөөд хуулийн байгууллагын ажилтнууд ерөөсөө сэтгэлд хүртэл ажиллаж өгөхгүй байгаад гомдолтой байгаад байгаа, гэр бүлийн хүчирхийлэл эмэгтэй хүний амь нас хохирсон байна би бол энийг Золжаргал хийсэн л гэж үзэж байгаа. Тэр нүүр яагаад мөлчийтлөө цэвэрхэн байдаг юм, хувцас яагаад шалба норчихсон байдаг юм энийг би удаа дараа хэлээд байхад мөрдөн байцаагч нь ажиллахгүй, хэрэг дээр ажилласан Прокурорууд нь ч ажиллаагүй би Улсын Ерөнхий Прокурорын газар хүртэл би гомдол гаргаад өдий 4 жил явж байна. Тэгэхэд миний энэ асуудал дээр ерөөсөө дорвитой шийд өгөхгүй миний дүүг өөрийнхөө амь насыг хохироосон л гэж үзээд байгаа би энийг ерөөсөө хүлээн зөвшөөрөхгүй энэ хэргийг хэзээ үнэн зөвөөр шийдэгдтэл нь хаа хүртэл хаа явах юм, хэдий хугацаа зарцуулах юм би хамаагүй явна. Золжаргал бол шуналтай хүүхэн, бүх юмыг нь аваад явчихсан гээд надад байгаа. Тухайн үед Дэлгэрмаа 18 нас хүрээгүй байсан. Би бүх юмыг нь авсан надад байна. Өнөөдөр  шүүх хурал эцсийн шатандаа шийдэгдчих байх гэж бодоод  би энэ байгууллагын өмнө гэрчтэйгээр нотлох баримттайгаар хэлээд байгаа үнэт эдлэл, булган шуба, малгай, дээл дээрээс нь хүүхдүүдийнх нь бичиг баримт, дүүгийнхээ нас барсны гэрчилгээ, хадгаламжийн дэвтэр надад бүгд байгаа хүлээлгэж өгөхөд бэлэн байна гол нь энэ хэргийг үнэн зөвөөр шийдэж өгмөөр байна. Тухайн үед хэргийн газар дээр хамгийн анх эгч Уянгаа руу гаа залгасан эгч нь сувилагч мэргэжилтэй хүн, Орхироо эндээс 6-7 километр 30-аад минут явж очих боломжтой тэгэхэд эхлээд Уянгаа дараа нь Нарантуяа, тэгээд Сэлэнгэ гээд эгч нар нь очсон байгаа тэр хүмүүс яагаад 23:00 цагт цагдаад дуудлага өгсөн юм бэ? Энэ хооронд энэ хүмүүс тэнд юу хийсэн юм бэ? Миний дүүгийн хувцас яагаад шалба норсон, нүүр ам нь мөлчийтөл цэв цэвэрхэн байгаа юм. Энэ талаар хуулийн байгууллагаас асуусан хэрвээ хүн амиа хорлосон тохиолдолд нүдэнд цус харвалт өгөх, өтгөн шингэн аль нэг нь эсвэл 2-уулаа доошоо гарах, тэгэхэд миний дүүд тийм зүйл огт байгаагүй. Нотлох баримт болох сандлыг шатаасан. Би энийг гэр бүлийн хэмжээнд нуун дарагдуулсан хэрэг гэж үзэж байгаа. Надад энэ хэргийг л үнэн зөвөөр шийдээд өг. ...гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 1832000840119 тоот хавтаст хэргээс ...

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Цэндсүрэн мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Би талийгаач Ж.Эрдэнэзулын төрсөн эх байна. ...Би таван хүүхэд төрүүлсэн, талийгаач Ж.Эрдэнэзул нь миний дөрөв дэх хүүхэд байгаа юм. Талийгаач охин Ж.Эрдэнэзул маань П.Золжаргалтай 2002 оны 4 дүгээр сараас хамт амьдарч, гэр бүл болсон юм. Ингээд 2003 онд Ж.Эрдэнэзулаас том охин Дэлгэрмаа нь төрсөн, одоо 15 настай, дараа нь 2007 онд Болормаа охин төрсөн, одоо 11 настай, 2013 онд Маралмаа төрсөн, одоо 5 настай, бага нь 2017 оны 10 сард төрсөн Энхмандах, 7 сартай. Манай хүргэн П.Золжаргал их бүдүүлэг, харгис зантай. Анх 2002 оноос манай охин Эрдэнэзултай гэр бүл болчхоод 2003 оноос эхлэн манай гэрийн гадаа согтуу морьтой ирчхээд гараад ир, гарч ирэхгүй бол алан шүү, пизда энэ тэр гээд их муухай зан гаргадаг байсан. Би тэр үед Эрдэнэзулыг сал гэж хэлдэг байсан. Би гэрээс гарч Золжаргалтай уулзаад  Миний хүү чи яачхаад Эрдэнэзулаас хэрүүл гуйгаад байгаа юм бэ” гэж хэлхээр Золжаргал “Чамд ямар хамаатай юм бэ пизда минь зайлаач” гэж хэлээд хоолойноос багалзуурдаад газарт түлхэж унагаж байсан. Энэ явдлаас хойш 2004 онд талийгаач Эрдэнэзул, хүргэн Золжаргал нар Мандал сумын 6 дугаар баг, Төмөр замын 12 дугаар байранд Цэрэнбат гэдэг залуугийн байрны хажуу өрөөг хөлслөн суудаг байсан. Тэр үед хүргэн Золжаргал миний охин Эрдэнэзулыг зодчихоод том охин Дэлгэрмааг нь тэврүүлээд хөөгөөд явуулчихдаг ч байсан юм уу, эсхүл миний охин Эрдэнэзул Золжаргалд зодуулахаараа гараад ирдэг ч байсан юм уу хүүхдээ тэврээд хүрээд ирдэг байсан. Би ирэхээр нь юу болсон бэ гэж асуухаар миний охин Эрдэнэзул надад “ Золжаргал архи ууж согтуу ирээд хэрүүл өдөж, зодож цохиод байна” гэж хэлдэг байсан. Би охиныхоо  хаана нь зодсон бэ гэж асуухаар хүн харахгүй газарт болох гуя, гарын булчин, умдаг руу нь хөх няц болтол нь өшиглөчихсөн байдаг байсан. Үүнээс хойш 2005 оны намар би том охиныхоо хоёр хүүхдийг харахаар Улаанбаатар хот руу шилжээд нүүгээд явсан юм. Тэр үед манай хүргэн Золжаргал малын хулгайн хэргээр Цагдаагийн байгууллагад шалгагдаж Цагдан хоригдож байсан. Тэр үед миний охин Эрдэнэзул том охин Дэлгэрмаагийнхаа хамтаар надтай хамт Улаанбаатар хот руу явж амьдарсан. Золжаргалын ах эгч нар нь цагдаа шүүхээр хөөцөлдөж байгаад малын хулгайн хэргээс тэнсэнтэй салгаж авч байсан. Дараа жил нь буюу 2006 оны хавар Улаанбаатар хотоос буцаад Зүүнхараад ирж амьдарсан, миний охин Эрдэнэзул ч бас Зүүнхараад ирсэн. Тэр үед Золжаргал миний охин Эрдэнэзулд “Би дахиж хулгай хийхгүй, их хүмүүжиж томоожлоо, ханиа зовоохгүй, үр хүүхдээ өнчрүүлэхгүй” гэж хэлээд Эрдэнэзулыг авч яваад Нарангийн гудамжинд жижиг хашаа худалдаж авч, жижиг дэлгүүр нээж ажиллуулаад нэг жил орчим аятайхан сайхан амьдарсан. Тэгж байгаад 2007 онд Золжаргал хашаа байшингаа зараад Нарангийн гудамжны хамгийн урд үзүүрт Золжаргал өөрийн ихэр Золзаяатайгаа хамтарч нэг том хашааг хоёр хувааж худалдаж авч, өөрийн авсан хашаандаа вагончикт хэсэг амьдарсан. Тэр үед буюу 2007  онд миний охин Эрдэнэзулыг жирэмсэн, өнөө маргаашгүй төрөх болчихсон байхад салтаа руу нь өшиглөж вагончикоос түлхэж унагаагаад нуруу, аарцгийг нь гэмтээж байсан. Би тэр үед Золжаргалын гэрт очиход миний охин Эрдэнэзул орондоо уйлаад хэвтэж байхаар нь би “Яасан миний охин” гэж асуухад Эрдэнэзул “Намайг Золжаргал зодоод салтаа руу  өшиглөөд, вагончикоос түлхээд унагачихлаа” гэж хэлж байсан. Би тэр үед нь салтаа энэ тэрийг нь харахад умдаг нь хавдчихсан гуя хас нь хөхөрчихсөн, нуруу нь зулгарчихсан байсан.Дээрх явдлаас хойш 2009 оны 06 дугаар сард манай хүргэн Золжаргал хараа голын хэрэг дээр найзуудтайгаа архи ууж согтуурч байгаад миний охин Эрдэнэзулыг “Хүүхдээ тэвэрч архи уухгүй суулаа” гэж загнаж улмаар зодож цээж рүү нь өшиглөж хоёр хавиргыг нь хугалсан байсан. Тэр үедээ надад шууд хэлэлгүй Мандал сумын нэгдсэн эмнэлэг дээр авч очсон хойноо Золжаргалын эгч Нарантуяа нь надад хэлж би эмнэлэг дээр явж очиход миний охин Эрдэнэзул хүлээн авах тасагт ам нь ангалзчихсан, юм ярьж чадахгүй, ухаангүй хэвтэж байсан. Тэр үед Мандал сумын Нэгдсэн эмнэлгийн  ажилчид “Энэ хүний биеийн байдал хүнд байна, Улаанбаатар хот руу авч явах боломжгүй, замдаа нас барах эрсдэлтэй хүн байна, Мандал сумандаа эмнэлгийн дотоод шуурхай хагалгаанд орох шаардлагатай байна” гэж хэлээд Цэрэндорж эмч хагалгаа хийж миний охин Эрдэнэзулын амь насыг аварч, хугарсан хавирганд дарагдсан уушгийг чөлөөлж Улаанбаатар хотын Гэмтэл согог судлалыг эмнэлэгт хүргэж байсан. Би Золжаргал зодсон талаар Цагдаад өргөдөл өгье гэхлээр миний охин Эрдэнэзул “За ёстой жоохон байж бай, би өөрөө шийдье” гэж  хэлээд өгүүлдэггүй байсан юм. Энэ явдлаас хойш 2011 оны 8-р сарын сүүлчээр сургуулийн хүүхдүүдийн хичээл орох гэж байхад миний охин Эрдэнэзул өөрийн унаж хэрэглэдэг байсан мөнгөлөг саарал өнгөтэй, Тоёота Чейзер загварын авто машиныг жолоодож өөрийн хүүхдүүд болон төрсөн ах Эрдэнэбилэгийн хүүхдийг суулгаад Галсан-булгаас  Мандал сумын төв рүү явах гэж байхад нь Золжаргал согтуу ирээд миний охин Эрдэнэзулыг машины рулийн араас чирч буулгаад өрөө жолооны ард сууж эхнэр хүүхдээ суулгаж уурлаж мунхаглаж давхиж байгаад машин онхолдохооргүй тал газарт машинаа онхолдуулж нялх хүүхдүүд нь онхолдож байх явцад цонхоор шидэгдэж миний охин Эрдэнэзул биедээ гэмтэл авч ухаангүй Мандал сумын нэгдсэн эмнэлэг дээр хүргэгдэж ирсэн байсан. Би Мандал сумын нэгдсэн эмнэлэг дээр ирэхэд миний охин Эрдэнэзул бас л ухаангүй хэвтэж байсан Мандал сумаас Улаанбаатар хот руу Гэмтэл согог судлалын эмнэлэг рүү ухаангүй байдалтай авч очоод хоёр хоногийн дараа ухаан орсон. Миний охин Эрдэнэзулыг ухаангүй, биеийн байдал нь муу байхад манай хүргэн Золжаргал надад “ Эрдэнэзул машинаа барьж яваад онхолдуулсан” гэж хэлж ойлгуулж байсан боловч миний охин Эрдэнэзул ухаан орж ирээд “Золжаргал машин барьж яваад онхолдуулсан” гэж надад үнэнийг нь хэлж байсан. Хэрвээ миний охин Эрдэнэзул ослын улмаас нас барсан байсан бол Золжаргал “Эрдэнэзул өөрөө машин барьж яваад онхолдсон” гэж хэлээд өнгөрөх байсан юм байна лээ. Би зарим хэсгийг нь мартсан байна, одоо санаж байгаагаар 2018 оны 04 дүгээр сард миний охин Эрдэнэзул Золжаргалаас сална гэж хэлээд манай гэрт ирсэн. Эрдэнэзулыг Золжаргалаас салаад ирэхээр нь би юу болсон талаар асуухад “ Чи оюутан байхаасаа л янхан байсан биз дээ миний бэлэг эрхтнийг хөх гэж хүүхдийнхээ дэргэд хэлж доромжилсон” гэж миний охин Эрдэнэзул надад хэлж байсан. Энэ мэтчилэн манай хүргэн Золжаргал миний охин Эрдэнэзулыг олон удаа зодож, дарамталж, тамлан зовоож байсны улмаас 2018 оны 05 дугаар сарын 27-ны өдөр миний охин Эрдэнэзул хөхөөрөө хөхүүлж хооллодог 7 сартай хүүгээ орхиж өөрийн амь насыг хохироосон байна. ...Миний охин Эрдэнэзул Золжаргалыг зодож, агсам тавихаар нь заримдаа Цагдаагийн байгууллагад дуудлага өгч эрүүлжүүлдэг, заримдаа дуудлага өгдөггүй байсан юм байна лээ. ...Би гомдолтой байна талийгаач охин Эрдэнэзулынхаа дөрвөн хүүхдийг аймшигтай араатан Золжаргалаас салгаж өөрийн том охин *******ийн асран хамгаалалтад шилжүүлж авмаар байна. Талийгаач охиныхоо оршуулгын зардлыг нэхэмжилж, Эрдэнэзулын дөрвөн хүүхдийг насанд хүртэл нь П.Золжаргалаас тэтгэмж тогтоолгомоор байна. ...П.Золжаргалын ар гэрээс 1360000 төгрөг гаргаж өгсөн. Би оршуулгын зардалд хэдэн төгрөг зарцуулснаа дараа нь тооцоолж гаргаж өгнө. ...гэх мэдүүлэг/1 дүгээр хх-ийн 84-85 дугаар хуудас/

Гэрч П.Сэлэнгэ мөрдөн байцаалтад өгсөн: ...Уг хэрэг 2018 оны 05 дугаар сарын 27-ны орой болсон байдаг. Тухайн орой 21:00 цаг өнгөрч байх үед миний дүү П.Золжаргал миний утас руу залгаад “аниа, Зулаа өвөлжөөнөөс өөрийгөө боомилоод нас барчихсан байна” гэж хэлээд уйлаад байсан юм. Золжаргалынх Орхироод байдаг юм. Ингээд сумын төвд байдаг ах, дүү нартаа сонссон зүйлийнхээ талаар хэлээд, дараа нь цагдаагийн хэлтэс рүү очиход жижүүрийн албанд нь манай төрсөн дүү П.Нарантуяа утсаар Эрдэнэ-Зулыг нас барсан талаар мэдээлэл өгч байсан юм. Тэгээд цагдаагийн хүмүүсийн хамт Золжаргалынх руу очсон. Цагдаа, прокурорын ажилтнууд Эрдэнэзулын нас барсан газарт буюу өвөлжөөнд үзлэг хийж ажиллацгааж байгаад явсан.Бид нар ч гэсэн тухайн шөнөдөө сумын төвд хүрээд ирсэн юм. Түүнээс хойш 2 хоногийн дараа байхаа, ах, дүү нарын хамт Золжаргалынд очиход тэнд бас цагдаа нар ирчихсэн, өвөлжөөнд дахин үзлэг хийгээд гэрэл зураг авч байсан.Тэгж байгаад явсны дараа манайхан лам залж ном уншуулсан. Ламыг явсны дараа тэр хавийн юмнуудыг цэгцэлж янзалж байхад үнээ саахад хэрэглэдэг модон сандал өвөлжөөн дотор байхаар нь цагдаа нарт хэрэгцээгүй юм байх гэж бодоод, ер нь сүсэг бишрэлийнхээ үүднээс тухайн сандлыг өвөлжөөнөөс нь гаргаад бие засах газраас нь урагш нэлээд зайтай газарт шатаасан юм.Мөн гэрийнх нь гадаа байсан ойр зуурын хог новшны хамт шатаасан юм. ...Тухайн сандал өвөлжөө хоорондыг холбосон дан нуруу модны доор холбирч, хэлтгийдүү байдалтай байсан. Би тухайн сандлыг талийгаач өөрийгөө боомилох үедээ гишгэж байсан сандал байх гэж бодож байсан. Гэхдээ цагдаа нар хоёр ч удаа ирээд үзлэг хийж байгаад сандлыг авч яваагүй үлдээсэн болохоор нь тэдэнд хэрэгцээгүй юм байх гэж бодсон. Тэгээд л тийм зүйлд ашиглагдсан сандлыг байлгаад яах вэ гэж бодоод устгасан юм. ...модоор 2 хөл хийгээд хөл бүрийг нь ацалж ам гаргасан, дээр нь зузаан мод хадсан сандал байсан. Үнээ саахад л хэрэглэдэг сандал юм л даа. ...гэх мэдүүлэг/1 дүгээр хх-ийн 155-157 дугаар хуудас/

Гэрч *******  мөрдөн байцаалтад өгсөн: ...Би 2018 оны 05 дугаар сарын 27-ны орой 21 цаг 40 минутын үед Улаанбаатар хотод гэртээ байхад миний дүү Эрдэнэзулын  гар утаснаас миний гар утас руу залгахаар нь автал манай хүргэн П.Золжаргал байсан. Золжаргал надад хэлэхдээ “Зулаа өөрийгөө боогоод үхчихлээ”  гэж хэлэхээр нь би юу яриад байгаа юм бэ? Чи хүүхэд алаад хаячихлаа гэж хэлээд орилж цагдаа, түргэн дуудсан уу гэж асуухад Золжаргал “Хоёуланг нь дуудсан” гэж хэлсэн. ...Миний дүү Ж.Эрдэнэзул дээд боловсролтой, хуульч мэргэжилтэй өөрийнхөө амь насыг хорлох хэмжээний тэнэг хүн биш гэж бодож байна. Дүү маань 2002 онд Пүрэвийн Золжаргал гэдэг хүнтэй гэрлэж хамт амьдрах болсон юм. Золжаргал гэдэг залуу анхнаасаа л надад таалагдаагүй, би дүү Эрдэнэзулд “Наад хүн нэг л онцгүй залуу юм шиг санагдаад байна, аавын хэлдгээр нүдийг нь боочихсон юм шиг хаанаас ийм залуу олж авсан юм бэ” гэж хэлдэг байсан. Миний дүү Эрдэнэзул Монголын үндэсний дээд сургуульд сурч байхдаа л энэ Золжаргалтай гэдэг залуутай гэрлэж байсан юм.  Золжаргал миний дүүтэй суусан цагаасаа л хойш л байнга зодож нүдээд байдаг талаар миний ээж Цэндсүрэн  надад хэлдэг байсан. Би дүү Эрдэнэзулыг өмөөрч Сэлэнгэ аймгийн Мандал суманд ирэх болгондоо л Золжаргалтай хэрэлдэж дүүгээ өмөөрдөг  байсан. Золжаргал миний өөдөөс нэг их юм хэлдэггүй юм. Ер нь бол Золжаргал миний дүү Эрдэнэзулыг олон жил зодож, тамлан зовоож, үг хэлээр доромжилж байсан. Би миний сэтгэлд тод үлдсэн зүйлүүдээс нь хэлье. 1. П.Золжаргал 2009 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Хараа голын эрэг дээр миний дүү Эрдэнэзулын цээж рүү бакал гутлаар өшиглөж хоёр хавиргыг нь хугалж амь насыг нь хохироох шахаж байсан. Харин аз болж Мандал сумын Нэгдсэн эмнэлгийн мэс заслын эмч Цэрэндорж  яаралтай хагалгаа хийж миний дүү Эрдэнэзулын амь насыг аварч Улаанбаатар хотын Гэмтэл согог судлалын эмнэлэг рүү хүргэж би  өөрөө дүүгээ эмнэлэгт гурван сар сахиж эмчлүүлж байж хөл дээр нь босгож авсан. Энэ үед манай ээж Цэндсүрэн болон би бас өргөдөл бичиж Цагдаагийн байгууллагаар шалгуулах гэтэл миний дүү Эрдэнэзул Золжаргалыг нэг удаа уучилъя, та түр байж бай гэж хэлээд өргөдлийг Цагдаагийн байгууллагад өгөөгүй өнгөрөөсөн. 2. Дээрх явдлын дараа 2011 оны зун Сэлэнгэ аймгийн Мандал сумын Галсан-булаг гэх газарт Золжаргал, Эрдэнэзул нар зусаж байх үедээ Золжаргал согтуугаар машин жолоодож миний дүү Эрдэнэзул болон охин Дэлгэрмаа, Болормаа, манай дүү Эрдэнэбилэгийн хүүхэд Энххүслэн нарыг хүчээр машиндаа суулган хурд хэтрүүлэн давхиж яваад тал газарт онхолдож миний дүү Эрдэнэзулын хүзүү нурууг нь гэмтээж ухаангүй байдалтай Гэмтлийн эмнэлэгт хүргэгдэж ирсэн. Миний дүү Эрдэнэзул ухаангүй байдалтай Гэмтлийн эмнэлэгт хоёр хоног болсны дараа ухаан орсон. Миний дүү Эрдэнэзулыг ухаангүй байдалтай байхад манай хүргэн Золжаргал “Зулаа өөрөө машинаа жолоодож яваад онхолдоод ийм байдалд хүрчихлээ” гэж хэлсэн байсан боловч дүү маань ухаан ороод “ Золжаргал согтуу байхдаа машинаа жолоодож биднийг машиндаа хүчээр суулгаж яваад онхолдсон” гэж хэлсэн. Би тухайн үед Золжаргалд уурлаж чи дүүг  маань хоёр удаа алах шахлаа гэж хэлээд өөрийнхөө хэмжээнд загнаж цохиж авч байсан. 3. Би 2014 онд Сэлэнгэ аймаг Мандал сумын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд томилогдон ирээд ажиллаж байх үедээ дүү Эрдэнэзулынхаа Минжийн хангай 85 тоот хашаанд 2 сар орчим амьдарсан. Энэ үед 2014 оны зун 07 дугаар сард улсын баяр наадам болсон. Баяр наадам тарсны орой манай дүү Эрдэнэзул хүүхдүүдийнхээ хамт манай гэрт ирээд хоол унд идчихээд унтах гээд байж байтал Золжаргал шөнө согтуу морь уначихсан ирээд миний дүү Эрдэнэзулд “Гичий минь чи надад архины мөнгө өг” гэж агсам тавьж дүүг маань цохиж авсан. Би дүүгээ өмөөрч Золжаргалтай зодолдсон. Би тэр үед Золжаргал миний дүү Эрдэнэзулыг төрсөн эгчийнх нь  дэргэд  зодож, хэл амаар доромжилж байгаа юм чинь өөрийн гэртээ бол байнга доромжилж, гэр бүлийн хүчирхийлэлд байлгадаг юм байна гэж ойлгож байсан. Би тэр үед Цагдаагийн хэлтэст дуудлага өгөхөд Золжаргал морио унаад зугтаагаад явчхаж байсан. 4. Бас миний санаж байгаагаар 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр миний дүү Эрдэнэзулыг Золжаргал зодож, хэл амаар доромжилсон байхаар нь би Золжаргалын гэрт нь очиж уулзаж, чи миний дүүг битгий зодож бай л  даа гэж хэлээд аргаа барахдаа баталгаа бичиж байгаад өөрөөр нь гарын үсэг зуруулж  хүртэл байсан. Золжаргал эрүүл байх үедээ хонь шиг номхон “Миний буруу, архинаас л боллоо, архи уухаа би ер нь ухаанаа алдчих юмаа,  одоо дахиж энэ архийг уухгүй ээ” гэж худал хэлдэг байсан.  Энэ мэтчилэн Золжаргал миний дүү Эрдэнэзулыг байнга тамлан зовоож, зодож, хэл амаар доромжилж, мөн үр хүүхдүүдээ хүртэл загнаж айлган сүрдүүлж, гэр бүлийн хүчирхийллийг байнга үйлддэг байсны улмаас  миний дүү Ж.Эрдэнэзул амь насаа алдахад хүрсэн байна. Иймд би м аш их гомдолтой байгаа тул П.Золжаргалд хуулийн хариуцлага тооцож үнэн зөвөөр шийдэж өгөхийг хүсэж байна. Миний талийгаач дүү Ж.Эрдэнэзулын 07 сараас 15 насны дөрвөн хүүхэд нь гэртээ харьж төрсөн эцэг Золжаргалтайгаа байхаас айж Сансарын 100а тоотод манай ээж Цэндсүрэнгийн гэрт байгаа. Миний дүүгийн хоёр том хүүхэд болох Дэлгэрмаа, Болормаа нар нь надад хандаж “Аниа та бид дөрвийг салгахгүйгээр аваад Улаанбаатар хот руу яваарай, бид нар аавтай хамт баймааргүй байна” гэж гуйгаад байгаа. Би бас ганц эмэгтэй дүүгийнхээ дөрвөн  хүүхдийг авч өөрөө өсгөж амьдралын захад хүргэх бодолтой байна. Миний дүүгийн хүүхдүүд энэ Золжаргал гэдэг араатны гарт байвал амь насаа алдах юм уу бие сэтгэлээрээ хохирох магадлал өндөртэй байна. Өнөөдөр буюу 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр миний дүүгийн хоёр том охин Болормаа, Дэлгэрмаа хоёр төрсөн эцэг Золжаргалын хамт явж Минжийн хангай 85 тоот гэрээсээ зуныхаа хувцсыг авахаар яваад ирэхдээ хувцасны шкафаас талийгаач ээжийнхээ “Сэлэнгэ аймаг Мандал сумын сум дундын шүүх”-д хандаж бичсэн өргөдөл, хадгаламжийн дэвтэр, Болормаа , Дэлгэрмаа нар 2011 оны зун зам тээврийн осолд орж гэмтсэн үеийн эмчийн магадалгааны хамт авч ирэхээр нь би Шүүхэд гаргаж бичсэн өргөдөл болон хоёр хүүхдийнх нь эмчийн магадалгааг танд авч ирж өгч хавтаст хэрэгт тусгуулж нотлох баримт болгох саналтай байна. Миний талийгаач Эрдэнэзул дүүгийн том охин Дэлгэрмаа өөрийн утас дээрээ Орхироод байдаг гэртээ төрсөн эцэг Золжаргал агсан тавьж байсан үеийн бичлэгийг хийсэн байсныг би  CD дээр хуулбарлаж авч танд хүлээлгэж өгч байна.  Золжаргал агсам тавьж байх үеийн бичлэгт Золжаргал миний дүү Эрдэнэзулыг хүний амнаас гарахааргүй муу үгээр доромжилж дарамталж байгаа нь бичигдсэн болно. ...Би талийгаач дүүтэйгээ өдөр болгон утсаар ярьдаг байсан. Тэр өдөр буюу нас барсан өдөр  болох 2018 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 15 цаг өнгөрч байхад утсаар ярьсан. Утсаар ярихад миний дүү Эрдэнэзул “Хоёр том охиноо Нямаа ахынх руу хүргэж өгчхөөд ирлээ одоо ингээд үхэр малаа сааж хэдэн боорцог хийж маргааш  хүүхдүүд дээ хүргэж өгнө дөө, бид нар  2018 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод танайд очдог юм билүү, хүүхдүүддээ парк дээр тоглуулж хоночхоод танай хүүхдийн үсний найрын юмыг бэлдэлцэж өгнө, танай охинд юу авч өгөх вэ, та плаж/даашинз/ авхуулах юм уу эсхүл мөнгийг нь авах юм уу” гэж ярьж байсан. Сэтгэл санааны хувьд маш тайван байсан. Би Золжаргал манай дүү Эрдэнэзулыг дарамталж, зоддог учраас талийгаач дүүтэйгээ өдөр болгон залгаж ярьдаг байсан. Над руу залгахгүй өдөр  нь би өөрөө залгаж ярьдаг байсан. Миний дүү надтай тэгж утсаар ярьж байсан хүн орой нь 21 цагт амь насаа хорлоно гэж би бодохгүй итгэхгүй байна. Миний дүүгийнх амь насаа алдсан асуудал Золжаргалтай холбоотой. Энэ асуудлыг би хуулийн дагуу шийдэж өгөхийг хүсэж байна. ...Мөн байна. Би дүүгийнхээ бичгийн хэвийг мэднэ шүү дээ. ...Талийгаач Ж.Эрдэнэзул дүүгийнхээ оршуулгын  зардал мөнгийг би хариуцаж зохион байгуулсан. Миний дүүгийн оршуулгын ажилд 10235000 төгрөг зарцуулагдсан. Үүнээс П.Золжаргал гэр бүлээс 1360000 төгрөг өгсөн ба өөр мөнгө өгөөгүй. ...Би өмнө мэдүүлэг өгөхдөө П.Золжаргал нь манай дүү Ж.Эрдэнэзулыг зодож цохидог дарамталдаг талаар он сар дараалалтай нь хэлсэн байгаа. Нэмж хэлэхэд П.Золжаргал нь манай дүү Ж.Эрдэнэзулыг хайр халамжаар дутааж архи уух болгондоо гэртээ ирж дарамталж зодож цохидог байсан. Манай дүү Ж.Эрдэнэзул нь мөнгө төгрөг зарцуулах ямар ч эрх байхгүй байсан. Үүний мөнгө төгрөг дансанд ордог боловч П.Золжаргал өөрөө мөнгө төгрөгөө зарцуулдаг байсан. Манай дүү мөнгө төгрөг үрэхээр уурлаж хэрэлдэж зодож цохидог байсан. Манай дүү өмссөн хувцас ч байхгүй үхэр малаа саагаад гэрээсээ ч гарахгүй байдаг байсан. Ер нь санхүүгийн хувьд П.Золжаргалын хараат байсан. Мөн П.Золжаргал нь манай дүү Ж.Эрдэнэзулыг гэрээсээ гаргахгүй, хүнтэй нөхөрлүүлэхгүй. Хүнтэй уулзаад гадуур явахаар хардаж уурлаж зодож цохидог байсан. Үхэр малаа өөрөө ганцаараа сааж янзалдаг, хүнд хайр халамж гэж байхгүй ер нь л дарамтад байдаг байсан. ...Бид нар хамт амьдардаггүй байсан мэдэхгүй байна. П.Золжаргал нь архи уухаараа агсан тавьдаг, байнга дээрэлхүү ханддаг учраас л зодож цохидог байсан. ...гэх мэдүүлэг/1 дүгээр хх-ийн 120-121 дугаар хуудас,  4 дүгээр хх-ийн 156 дугаар хуудас/

Гэрч Г.Алтансувд мөрдөн байцаалтад өгсөн: ...2018 оны 05 дугаар сарын 27-ны орой 21 цаг өнгөрч байхад би ээж, аавынхаа гэрт байж байхад манай ээж *******ийн гар утас нь дугарч ээж утсаа аваад нэг хүнтэй ярьж шууд доошоо сууж уйлаад ярьж чадахгүй болчихоор  нь яасан яасан бэ ээж гэж асуусан чинь “Зулаа аниа чинь...Зулаа аниа чинь” гэж хэлээд уйлаад байсан. Би тэглэхээр нь ээжийнхээ утсыг аваад хэн залгаж ярьсныг нь харсан чинь Эрдэнэзул эгчийн утаснаас залгасан байсан. Би ээжийн утсаар Эрдэнэзул эгчийн утас руу буцаагаад залгасан чинь нөхөр нь болох Золжаргал ах утсыг нь авсан. Би Золжаргал ахаас  “Юу болсон юм бэ, аниа яасан юм бэ” гэж асуусан чинь Золжаргал ах “Аниа чинь өөрийгөө боогоод үхчихжээ, энэ дөрвөн хүүхэдтэй намайг орхиод яа гэж байгаа юм болоо” гэж хэлхээр нь би уурлаад “Юу гээд хуцаад байгаа юм бэ, түргэн дуудсан юм уу, амьд байгаа юм биш биз дээ” гэж хэлсэн чинь “Өө үхчихсэн байна, нэлээд удчихсан байна” гэж хэлсэн. Би бас утсаар ярьж байхдаа Золжаргал ахаас “Та хоёр муудалдсан юм уу, өөр хүн хамт байсан юм уу” гэж асуухад “Бид хоёр муудалцаагүй, би жоохон оройтож ирсэн, тэр үед аниан нь уурласан, манай ээж хамт байсан” гэж хэлсэн. Ингээд бид нар Улаанбаатар хотоос шууд гарч 2018 оны 05 дугаар сарын 27-ноос 2018 оны 05 дугаар сарын 28-нд шилжих шөнийн 03 цагт Мандал суманд ирж Цэндсүрэн эмээгийнхээ гэрт ирсэн. ...Согтуу байх шиг байсан. Ямар ч байсан эрүүл биш байсан. ...П.Золжаргал манай эгч Ж.Эрдэнэзулд ямар ч хайр халамж байдаггүй, дандаа л загнаж хэрүүл маргаантай байдаг. Гэр бүлийн ямар ч халуун дулаан уур амьсгал байдаггүй. Эрдэнэзул эгч маань амьд байхдаа “Золжаргалд хүү төрүүлээд өгчихвөл гайгүй харьцаатай болчих байх, намайг хүү төрүүлж өгөхгүй юм гээд загнаад байх юм” гэж надад хэлдэг байсан. ...Миний бодлоор Эрдэнэзул эгч маань сайхан амьдарна гэж бодож явдаг хүн байсан. Эрдэнэзул эгч өөрөө амиа хорлох хүн биш ямар нэгэн гаднын нөлөө байсан байх гэж бодож байна. Эгч маань 07 сартай Энхмандахыг хөхөөрөө хөхүүлдэг байсан, үхрийн сүү хурцдаад хөхөөрөө л хооллодог гэж ярьдаг байсан. Миний эгч 07 сартай хүүгээ орхиод амиа хорлох хүн биш. ...Би хол байдаг болохоороо Золжаргал ах Эрдэнэзул эгчийг зодож байх үед нь хажууд нь байж үзээгүй, гэхдээ Эрдэнэзул  эгчийн том охин Дэлгэрмаагаас сая сонсож байхад Золжаргал ах манай эгч Эрдэнэзулыг  маш их дарамталж зоддог байсан нь мэдэгдэж байна. Би Эрдэнэзул эгчийн том охин Дэлгэрмаатай хоёулхнаа ярилцаад байж байхад Дэлгэрмаа надад “ Аав намайг ээж шигээ янхан гэж хэлсэн” гэж яриад уйлаад байсан, Дэлгэрмаа 15 настай хүүхэд шүү дээ. ...гэх мэдүүлэг/1 дүгээр хх-ийн 132-133 дугаар хуудас/

Гэрч Ж.Амар-Эрдэнэ  мөрдөн байцаалтад өгсөн: ...Би 2018 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймаг Мандал сумын 7 дугаар баг Сансарын 100а тоотод ээжийнхээ гэрт байж байхад манай том эгч Эрдэнэчимэгийн охин Алтансувд над руу залгаж “Зулаа аниа өнгөрчихсөн гэж байна, чи нэг очоод ир” гэж хэлэхээр нь би их сандарч ээж Цэндсүрэндээ шууд хэлэхээр даралт нь ихсэх байх гэж бодоод Дархан-Уул аймагт амьдардаг  том ах Эрдэнэбилигт утсаар  хэлж мэдэгдсэн. Манай ах Эрдэнэбилиг “Чи ямартай ч байсан Цагдаагийн Байгууллагад мэдэгд” гэж хэлэхээр нь би Мандал сумын Цагдаагийн хэлтэс дээр ирж хэлэх гэсэн чинь дуудлага мэдээлэл аль хэзээний ирчихсэн байсан. Би ээждээ хэлэлгүйгээр Орхироо руу Эрдэнэзул эгчийн гэр рүү явж байтал манай ээж Цэндсүрэн утасдаад  “Чи чамайг ирээд ав, Би мэдсэн” гэж хэлээд уйлаад байхаар нь би эргэж гэртээ очоод ээжийг аваад, мөн өөрийн эхнэр Нямсүрэн нарын хамт Орхироод очсон чинь Золжаргал ахын талын бүх ах дүү нар нь оччихсон, бид нарыг оруулаагүй, өөрсдөө холхиод байсан. Тэр үед  Золжаргал ах архи уучихсан халамцуу согтуу байсан. Манай ээж Золжаргал ахад уурлаж “Чи миний охиныг алчихлаа шүү дээ” гэж хэлсэн чинь Золжаргал “Би яагаа ч үгүй, би алаагүй, шалгадаг хүмүүс нь шалгана биз” гэж хэлээд юу ч болоогүй юм шиг суугаад байсан. Тэгэхээр нь би Золжаргал ахаас “Яасан юм бэ, юу болсон юм бэ” гэж асуусан чинь “Наадах чинь өөрөө над руу хувинтай сүүгээ цацсан” гэж хэлсэн. Манай хүргэн Золжаргал их догшин ширүүн зантай, хэрвээ манай эгч Эрдэнэзул сүү цацсан үнэн бол Золжаргал ах зүгээр л өнгөрөөнө гэж байхгүй, хариу үйлдэл бол хийж манай эгчийг зодож, хэл амаар доромжилж таарна. Ингээд Цагдаагийн ажлын хэсэг ирж зураг авсны дараа би талийгаач эгчийнхээ байсан өрөөнд орж үзэхэд өмссөн байсан хувцасных нь энгэр, ханцуй хэсэг нь шал нойтон байсан. ...Манай хүргэн ах Золжаргал их муухай харьцаатай, гэр бүлдээ дандаа хүчирхийлэл үйлддэг. Манай эгч Эрдэнэзулыг дарамталсны улмаас амиа хорлосон байх гэж бодож болно. Манай хүргэн ах Золжаргал архи уусан үедээ миний эгч Эрдэнэзулыг байнга тамлан зовоодог байсан. Миний санаж байгаагаар 2009 онд Золжаргал ах Эрдэнэзул эгчийг Хараа голын эрэг дээр зодож цээж рүү нь өшиглөж хавиргыг нь хугалж байсан, бид нарт хэлэхдээ Золжаргал ах “Голын эрэг нураад Эрдэнэзул унаж цээжээрээ чулуун дээр унаад ийм болчихсон” гэж хэлсэн байсан. Тэр үед манай эгч Эрдэнэзул ухаангүй нэлээд хоносон юм. Эгч маань ухаан орсны дараа “Золжаргал намайг өшиглөж ийм болгосон гэж ярьж байсан. Бас намайг оюутан байхад 2011 оны намар Золжаргал ах согтуу байхдаа манай эгч Эрдэнэзултай хэрэлдсэн байсан. Тэгээд Эрдэнэзул эгч намайг дуудахаар нь би очсон. Тэр үед Золжаргал Минжийн хангайн 85 тоотод амьдардаг байсан юм. Би Золжаргал ахын гэрт ороход Золжаргал ах согтуу Эрдэнэзул эгчийг хэл амаар доромжилж “Лалар, чи юутай байсан юм бэ, танайхан юутай байсан юм бэ” энэ тэр гээд байсан. Манай ах Эрдэнэбилиг бас тэдний гэрт орж ирээд байхад Золжаргал ах шүүгээнээсээ ирээн иштэй хутга аваад Эрдэнэбилиг ах руу дайрч хутгалах гэхэд нь хойшоос би Золжаргал ахын хойноос нь боож Золжаргал ахын найз Мөнхбат ахтай хамт дарж байж хутгыг нь авч байсан. Энэ мэтчилэн Золжаргал ах бол миний эгч Эрдэнэзулыг байнга зовоож, гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байсан юм. Энэ асуудлаас болж Эрдэнэзул эгч маань 2018 оны 05 дугаар сарын 27-ны өдөр өөрийн амь насаа хохироосон гэж үзэж байна. ...гэх мэдүүлэг/1 дүгээр хх-ийн 140-141 дугаар хуудас/

Гэрч Б.Намжилмаа  мөрдөн байцаалтад өгсөн: ...Миний санаж байгаагаар 2017 он биш байхаа 2016 оны зун 07 дугаар сард байхаа би өдөр хоногийг нь сайн санахгүй байна нэг шөнө унтаж байхад эмэгтэй хүүхэд “Наагий эгчээ, Мөнхөө ахаа аллаа шүү дээ, ээж болохоо байчихлаа” гэж орилоод байхаар нь би гэрээсээ гарч очсон, манай хөрш Мөнхгэрэл эгч босож очиход бас Дэлгэрмаа байсан. Юу болсон гэж  асуухад “Ээж болохоо байчихлаа” гэж хэлэхээр нь Мөнхгэрэл эгч бид хоёр гэрт нь ороод Эрдэнэзул эгч ухаан алдаад уначихсан, Золжаргал ах толгойг нь тэвэрчихсэн сууж байхаар нь Мөнхгэрэл эгч бид хоёр хамарт нь үнэртэй ус үнэртүүлж хөл гарыг нь барьж иллэг хийхэд Эрдэнэзул эгчийг бие нь тайвширч ухаан орсон. Мөнхгэрэл эгч бид Эрдэнэзул эгчээс яасан гэж асууж сураглахгүйгээр буцаад гэртээ харьсан. Тэр үед Золжаргал ах нийлээд халамцуу согтуу байсан. ...Золжаргал ах хүнд тусархуу зантай. Архи уухаараа жоохон ааш авир ихтэй. Сэргэлэн гүйлгээ ухаан сайнтай хүн шиг байдаг юм. Бид нар огт зодож байхыг нь  хараагүй. Гэхдээ эхнэрийгээ ухаан алдуулчхаад байхад нь гэрт нь орж зулаа эгчийг сэргээж байсан. ...Мөнхгэрэл эгч бид 2-ыг ороход Эрдэнэзул эгчийн доор хөнжил нөмрүүлсэн байсан. Хөнжлийг нь сөхөөд үзэхэд хувцастайгаа байсан. ...гэх мэдүүлэг/1 дүгээр хх-ийн 144-146 дугаар хуудас/

Гэрч О.Мөнхгэрэл мөрдөн байцаалтад өгсөн: ...2017 онд биш байхаа. 2017 онд Эрдэнэзул жирэмсэн байсан. 2016 оны зун 07 дугаар сард нэг өдөр шөнө хүүхэд хашхираад байхаар нь гараад очиход Эрдэнэзулын том охин Дэлгэрмаа байсан. Дэлгэрмаа юу болсон бэ гэж асуухад “Ээж ухаан алдсан” гэж хэлсэн. Намжилмаа бид хоёр Золжаргалын гэрт ороход Эрдэнэзул ухаан алдаад гар хөл нь хөшчихсөн байсан учраас үнэртэй ус хөвөнд шингээж байгаад үнэртүүлэхэд сэргээд босож ирсэн. Эрдэнэзулаас гайгүй юу гэж хэлээд дуугүй хэвтээд байхаар нь Намжилмаа бид хоёр “Дахиад болохгүй бол дуудаарай” гэж хэлээд гарч гэртээ харьсан. Тэр үед Золжаргал архи уучихсан байсан. ...Золжаргал эхнэр Эрдэнэзулыг зоддог байсан гэж сонсогддог байсан. Би огт зодож байхыг нь хараагүй. Сүүлийн 2 жил арай гайгүй болчихсон байх шиг байсан. ...2011 оны зун манайх Золжаргалынхантай айл саахалт зусаж байна. Тэгтэй Золжаргал эхнэр хүүхдээ суулгаж машинтай согтуу явж байгаад бид нарын нүдэн дээр маш хурдтай давхиж яваад онхолдож хэд хэдэн удаа харваж онхолдож зогссон.  Нутгийн иргэд бид гүйгээд очиход Золжаргал ганцаараа машин дотроо согтуу сууж байсан. Эрдэнэзул болон хүүхдүүд нь цонхоор шидэгдээд цацагдчихсан уйлалдаад сууж байсан. Бид нар Эрдэнэзул болон хүүхдүүдийг гэрт нь хүргэж ирчхээд эмнэлэг дуудсан. Цагдаагаас ирж шалгаагүй байх. ...Золжаргал архи уухаараа эхнэртээ их хэрцгий  зантай юм шиг байна лээ. ...гэх мэдүүлэг/1 дүгээр хх-ийн 147-149  дугаар хуудас/

Шинжээч Г.Ган-Эрдэнийн мөрдөн байцаалтад өгсөн: ...Талийгаачийн биед задлан шинжилгээ хийх үед талийгаачийн ховч яс зүүн талдаа уг хэсгээр хугарч дотор эрхтний хамт үлдсэн хэсэг нь хүзүү хоолой хэсэгт байрлаж цус хуралтгүй байсан. Энэ нь туслах ажилтан Л.Лхагва хэвлийн хөндийг нээж дотор эрхтний гаргахдаа ховч ясыг хутгаар зүснээс үүссэн байх боломжтой. Тухайн үед талийгаачийг амьд байх үед ховч яс дүүжлэлтийн улмаас хугарсан бол тухай хэсэгт цус хуралт үүссэн байх ёстой байсан. Тухайн  ямар нэгэн цус хуралт байхгүй байсан. ...Талийгаачийн биед хийсэн задлан шинжилгээний үед баруун гарын 2, 3, 4, 5 дугаар хуруунуудын үенд жижиг хэмжээний хүрэн өнгийн зулгаралтууд байсан бөгөөд энэ нь хатуу мохоо хүчин зүйлийн улмаас үүссэн байх боломжтой гэмтлүүд байсан. ...Тухайн үед талийгаачийг нас барснаас хойш 13 цаг 30 минутын дараах мөрдөгчийн шинжээч томилсон тогтоолын дагуу задлан шинжилгээг хийсэн. Тухайн үед цогцос бүрэн хөрсөн хөшилд эрүү, хүзүү, гар, хөлд тод үүссэн байсан.Шинжилгээний явцад талийгаачийн хэл амнаас гараагүй ам хаалттай байсан. Уруулыг нээж шүдийг үзсэн. Хөшилд тод үүссэн байсан учир хэлийг үзээгүй. ...Би Б.Баттогтох гэж хүнийг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны даргаар томилогдож ирэхэд нь таних болсон. Бид хоёрын дунд ямар нэгэн найз нөхөд садан төрлийн холбоо байхгүй. ...Б.Баттогтох нь миний гаргасан шинжээчийн дүгнэлтэд нөлөөсөн зүйл байхгүй. Би өөрийн мэдлэгийн хүрээнд шинжлэх ухааны үндэслэлтэй шинжээчийн дүгнэлт гаргасан. ...Ямар нэгэн байдлаар шинжээчийн дүгнэлт гаргахад нөлөөлсөн хүн байхгүй. Миний хувьд хуулийн хүрээнд шинжээчийн дүгнэлтийг үнэн зөвөөр гаргасан. ...Талийгаачийн биед хийсэн шинжилгээний үед цээжинд 12 урттай, 2,5 см өргөнтэй, гол хэсгээс зүүн хөхний чиглэлтэй 7*1,2см, цээжний зүүн дээд хэсэгт 2,5* 2см, хэвлийн доод хэсэгт 4*1см хэмжээтэй цайвар өнгийн хуучин сорвитой байсан. Цээж хэвлийн хөндийг нээхэд цээжний зүүн талд 4 болон 5 дугаар хавирганы харалдаа 7x7 см хэмжээтэй хавирганд цоолбор хийж хавирга авагдаж хальсаар бүрхэгдсэн байсан. Дээрх гэмтлийн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй байсан. ...Талийгаачийн хүзүүнд үүссэн ором нь баруун чихнээс доош 3 см зайд 1,8см өргөнтэй, эрүүний доод хэсэгт 0,8см өргөнтэй, зүүн чихнээс доош 5 см, доош 1,5 см өргөнтэй, шилэн хүзүүнд  см өргөнтэй, арьсны төвшнөөс 0,3см гүн шигдсэн хүрэн өнгийн зүүнээс баруун тийш чиглэлтэй битүү төгсгөлтэй дүүжлэлтийн оромтой байсан. Энэ нь битүү уяагаар хүзүүнээс биеийн хүндийн жингээр доош татагдах үед үүсгэгдсэн байх боломжтой. Хүний гараар уяагаар татаж боох үед үүсэх ором нь урдаас хойш задгай төгсгөлтэй, тэгш хэмтэй, ором үүсэх боломжтой. ...гэх мэдүүлэг/1 дүгээр хх-ийн 237-238 дугаар хуудас/

Гэрч Ж.Эрдэнэбилиг мөрдөн байцаалтад өгсөн: ...Би долоо хоногийн хагас бүтэн сайн өдөр болгон Сэлэнгэ аймгийн Мандал суманд ирдэг юм. Би 2018 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Зүүнхараагаас буцаад Дархан-Уул аймаг руу явж байх замд буюу Хонгор сумын орчим явж байхад 21 цаг өнгөрч байхад манай том эгч Эрдэнэчимэгийн охин Алтансувд над руу залгаад "Агаа хаана явж байгаа юм бэ?" гэж асуухаар нь би ах нь Хонгор сум өнгөрч явна гэж хэлсэн чинь "Та машин жолоодож яваа юу" гэж асуухаар нь би "Агаа нь жолоо барьж явна, яасан" гэж хэлсэн чинь "Зүгээр зүгээр" гэж хэлээд утсаа салгасан. Би Дархан-Уул аймагт гэртээ явж орсон чинь манай эхнэр Солонго "Зулаа нас барсан гэж байна шүү дээ" гэж хэлэхээр нь би мэдээд шууд эргээд Зүүнхараа руу гарсан. Би Дархан-Уул аймгаас гарахаасаа өмнө Зүүнхараагийн Цагдаагийн хэлтэс руу залгаж дуудлага өгсөн чинь "Наад дуудлага чинь ирсэн ирсэн, Нарантуяа гэдэг хүнээс дуудлага ирсэн" гэж хэлсэн. Би Дарханаас гарахаасаа өмнө өөрийн төрсөн эх Цэндсүрэн рүү залгаж хэлсэн чинь манай ээж мэдчихсэн байсан, би ээжид "Та шууд Амар-Эрдэнэтэй хамт явж оч, нөгөө тамын ёроол чинь хүүхэд алаад хаячихсан юм биш биз дээ" гэж хэлсэн.Би Дарханаас гараад явсаар байгаад 2018 оны 05 дугаар сарын 27-ноос 2018 оны 05 дугаар сарын 28-нд шилжих шөнийн 01 цаг өнгөрч байхад ирсэн. ...Миний дүү Эрдэнэзул амиа хорлохоор хүн биш гэж би зуун хувь хэлмээр байна, хүүхдүүдийнхээ төлөө гэсэн сэтгэлтэй, хүүхдүүддээ маш их хайртай, ажил амьдралаа зохицуулж гүйж явдаг хүн байсан. Эрдэнэзул өөрөө ачааны машин жолоодоод өвс ачиж зөөдөг, үхэр хооллодог шаар, малын тэжээл бэлтгэж явдаг маш хөдөлмөрч хүн байсан.Харин манай хүргэн Золжаргал нь зэрлэг балмад зан авиртай ёстой хэцүү хүн байсан. Үргэлж архи уудаг, гэр бүлийн хүчирхийлэл, эхнэр хүүхдээ дарамталж зовоодог хүн байсан. Золжаргал нь миний дүү Эрдэнэзулыг хоёр ч удаа үхлүүт байдалд оруулсан. 2009 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Хараа голын эрэг дээр Золжаргал нь миний дүү Эрдэнэзулыг цээж рүү нь цөм өшиглөж хавиргыг хугалаад үхлүүт ухаангүй болгож байсан. Тэр үед Золжаргалын эгч Нарантуяа нь бидэнд "Эрдэнэзул гол дээгүүр үсэрч гарах гэж байгаад халтирч унаад унахдаа цээжээрээ чулуун дээр унаж дуугүй ийм болчихлоо" гэж хэлж байсан. Миний дүү Эрдэнэзул ухаан орж сэргэхээр нь би дүүгээсээ юу болсон юм бэ миний дүү гэж асуухад "Золжаргал надад агсам тавьж цээж рүү өшиглөөд ийм болгочихлоо" гэж хэлж байсан. Хэрвээ миний дүү тэр үед үхчихсэн байсан бол Золжаргал миний дүүг чулуун дээр унаад нас барчихлаа гэж бидэнд ойлгуулахаар байсан. Бид нар тэр үед Эрдэнэзулд "Чи сая бараг үхчихлээ шүү дээ өргөдөл өг" гэж хэлэхэд Золжаргал маш их зальтай хөлд нь сууж аргадаж аргалсаар байгаад л уучлалт гуйж байгаад цагдаагийн байгууллагаар шалгуулаагүй өнгөрч байсан. Миний дүү Эрдэнэзул дээрх гэмтлийн улмаас эмнэлгээр бүтэн гурван сар хэвтэн эмчлэгдэж байж босож ирсэн. Тэрний дараа удаа ч үгүй Золжаргал миний дүү Эрдэнэзулыг зодож зовоогоод байгаа талаар миний дүү надад хэлдэг байсан. Эрдэнэзул салаад төв дээр хүүхдүүдээ аваад ирэхээр Золжаргал араас нь ирж заль гаргаж гуйж аргадсаар байгаад эргүүлээд аваад явчихдаг байсан.Үүний дараа 2011 оны зун би өөрийн том хүү Энххүслэнг Эрдэнэзул эгчийнхээ хөдөө гэрт очиж хэд хонуулахаар явуулсан юм. Тэгтэл Золжаргалын эгч Нарантуяа нь бас бид нарыг Мандал сумын Нэгдсэн эмнэлэг дээр дуудахаар нь очсон чинь миний дүү Эрдэнэзул ухаангүй байдалтай биеийн байдал нь маш хүнд байсан. Тэр үед Нарантуяа нь бид нарт "Зулаа машинаа унаад хүүхдүүдээ суулгаад Золжаргалыг суулгаад явж байгаад урд дугуй нь буудаад онхолдсон байна, Зулаа өөрөө ухаангүй байна" гэж хэлсэн. Тэр үед миний хүү Энххүслэн, Эрдэнэзулын охин Дэлгэрмаа, Болормаа нар хамт явж байгаад онхолдоод гэмтчихсэн байсан. Бид нар тухайн үед Эрдэнэзул маань машин барьж яваад онхолдсон байна даа гэж бодож байтал хэд хоногийн дараа миний дүү Эрдэнэзул ухаан орж сэргээд ирэхээр нь бид нар дүүгээсээ юу болсон талаар нь асуухад "Би яг хүүхдүүдээ суулгаад төв рүү гарах гэж байтал Золжаргал морь уначхаад согтуу ирээд буу пизда минь би өөрөө барина гэж хэлээд машин маш хурдтай унаж яваад онхолдсон" гэж хэлсэн. Тэр үед бас миний дүү Эрдэнэзул нас барсан бол Эрдэнэзул жолоодож яваад онхолдсон гэж хэлээд өнгөрөх байсан. Тэгээд Золжаргал бас л Эрдэнэзул дүүг маань зальдаж аргадаж байгаад Цагдаагийн байгууллагаар шалгуулалгүй өнгөрч байсан.Одоогоос хэдэн жилийн өмнө 2016 оны намар би Мандал суманд байж байхад Эрдэнэзул дүү маань ээж Цэндсүрэн рүү "Золжаргал агсам тавиад байна, агаа байгаа юм уу" гэж намайг асуусан байхаар нь би Амар-Эрдэнэ дүү болон төрсөн эх Цэндсүрэн нарыг дагуулаад Золжаргалын Минжийн хангайн 85 тоот гэрт нь очиход Золжаргал согтуу яг ид агсам тавьж миний дүү Эрдэнэзулыг хэл амаар доромжлоод байж байсан. Би ороод "Чи ер нь яахаараа дандаа хүүхэд зовоож байдаг юм бэ" гэж хэлээд Золжаргалтай барьцалдаж автал Золжаргал эргэж хараад гал тогооныхоо шүүгээнээс том балиус хутга барьж аваад яг миний бөөр рүү хутгалах гэж байхад Золжаргалын найз Мөнхбат нь Золжаргалын араас нь тэвэрч, миний дүү Амар-Эрдэнэ хутгыг нь салгаж авч байсан. Золжаргал миний дүү Эрдэнэзулыг том охин Дэлгэрмааг тээж байхаас нь эхэлж л зоддог байсан нь мэдэгдээд байдаг байсан юм. Би Эрдэнэзулд "Миний дүү наад бүдүүлэг юмнаасаа эртхэн сал, чи дээд боловсролтой хүн шүү дээ" гэж хэлдэг байсан.Хамгийн сүүлд 2018 оны 03 билүү 04 дүгээр сард Золжаргалын эгч Сэлэнгэ нь Алтангадас одон авч найр хийсэн өдрийн орой нь Золжаргал миний дүү Эрдэнэзулыг маш бүдүүлгээр доромжилсон байсан. Тэр яасан бэ гэхлээр Золжаргал миний дүү Эрдэнэзулыг машин дотроо үсдэж дараад бэлэг эрхтнээ хөхүүлсэн гэж миний дүүгийн том охин Дэлгэрмаа ярьж байна.Би дүүгээ амиа хорлосон гэж үзэхгүй байгаа, Золжаргал л миний дүүгийн амь насыг хохироосон гэж үзэж байна. Би Амар-Эрдэнээс "Аниа чинь ямар байдалтай байсан бэ" гэж асуухад миний дүү Амар-Эрдэнэ "Хувцас нь шал нойтон байсан" гэж хэлж байгаа. ...Цагдаагийн байгууллагаар шалгуулаагүй байхаа гэж бодож байна. ...Үнэн.  ...Би хэдэн сарын хэдний өдөр гэдгийг нь мэдэхгүй байна. ...4. Би дүүгээ амь насаа хорлосон гэдэг итгэхгүй байна. Сандал дээр үнэхээр өөрөө гарч зогссон байна уу? гэдгийг шалгамаар байна. ...Манай дүү Ж.Эрдэнэзул нь 2002 онд П.Золжаргалтай гэр бүл болж байсан. Гэр бүл болоод анхны хүүхэд буюу Дэлгэрмааг гэдсэндээ байхад нь П.Золжаргал манай дүү Ж.Эрдэнэзулыг зодож цохих болсон. Тэр үед бид нар талийгаач Ж.Эрдэнэзулд "Наад хүн чинь одоо зодож байгаа юм чинь хойшид чамайг алах юм байна" гэж хэлээд салгах гэсэн боловч салахгүй нөхөртэйгөө үлдсэн. Ер нь түүнээс хойш байнга л манай дүү Ж.Эрдэнэзулыг зодож цохиж дарамталдаг болсон. Тэгээд би Дархан-Уул аймагт амьдардаг бөгөөд манай дүү Ж.Эрдэнэзул нөхөр Золжаргалд зодуулсан байна гээд ээжийн гэрт ирээд удалгүй 2-3 хоноод буцаад гэр лүүгээ явдаг байсан. Миний мэдэхээр 2016 оны намар П.Золжаргал нь манай дүү Ж.Эрдэнэзулыг гэртээ зодож байхад нь би гэрт нь орсон. Тэр үед П.Золжаргал архи уучихсан Ж.Эрдэнэзул тонгойчихсон араас нь цохиж байсан. Тэгэхээр нь би дүү Ж.Эрдэнэзулыг өмөөрөөд Золжаргалыг цохиод авсан чинь Золжаргал хутга аваад намайг хутгалах гэж байхад нь хамт байсан найз нь Золжаргалыг тэвэрч аваад болиулж байсан энэ мэтчилэн манай дүүг байнга л зодож цохиж, дарамталдаг байсан. Ер нь бол сүүний мөнгө төгрөг дансанд нь ордог байсан. Тэгсэн хэдий ч Золжаргал мөнгө төгрөгдөө их харамч, мөнгө төгрөгөөс болоод хэрүүл болоод байдаг байсан. ... Юунаас болоод байдгийг мэдэхгүй байна. П.Золжаргал нь архи ууж гэртээ ирээд л зодож цохиж айлган сүрдүүлдэг байсан. Цагдаад дуудлага өгөхөөр дарамтлаад байдаг байсан. ...гэх мэдүүлэг/1 дүгээр хх-ийн 150-151  дугаар хуудас, 4 дүгээр хх-ийн 157  дугаар хуудас/

Насанд хүрээгүй гэрч З.Болормаа мөрдөн байцаалтад өгсөн: ...Миний хонхны баяр 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ерөнхий боловсролын 4 дүгээр бүрэн дунд сургууль дээр болсон юм. Тэр өдөр манай ээж Ж.Эрдэнэзул манай сургууль дээр ирээд миний нүүрийг будаж өгч, миний хувцсыг өмсүүлээд манай ангийн сурагчдын ээж нартай хонхны баярын талаар юм ярилцаж байсан. Тэр өдөр хонхны баяр болж дуусаад 16 цаг болж байхад тарсан, би сургууль дээрээсээ Тост өргөө хотхонд байдаг ээжийн төрсөн ах Эрдэнэням ахын гэрт очсон, харин эцэг эхчүүд нь "Одоо тав төгсөж байгаа юм чинь багштай нь хамт юм ярьж сууна, караокед орж сууна" гэж ярьж Старс баарны караокед нь орж сууж байгаад орой 21 цаг өнгөрч байхад манай ээж ирсэн. Маргааш өглөө нь 2018 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 12 цагт би сургууль дээрээ давтлагатай байсан учраас ээж маань намайг сургууль дээр машинтай хүргэж өгсөн. Би давтлагаасаа 15 цаг өнгөрч байхад тараад Тост өргөөд буцаж очсон. Тэгээд манай машинд Эрдэнэням ахын бага охин Энэрэл, манай том эгч Дэлгэрмаа, манай дунд дүү Маралмаа, бага дүү Энхмандах бид нар Орхироод байдаг хөдөө гэр рүүгээ явсан.Хөдөө гэртээ очиход манай эмээ Оюунхүү, аав Золжаргал нар байсан. Аав эрүүл байсан, Оюунхүү эмээ гэрийн үүдний амбаарт хоносон. Биднийг хөдөө очсон өдөр манай аавын найз Пүрэвээ ах болон танихгүй хоёр ах нар ирсэн, тэр ах нар согтуу байсан, Пүрэвээ ах "Мөнгө өгчих, дэлгүүр яваад архи аваад ирье" гэж хэлсэн, миний хонхны баярын мөнгөнөөс 10,000 төгрөг аваад пиво авахаар явсан. Бас манай аавын төрсөн ах Баяраа ах ирж үхэрт тариа хийсэн. Ингээд орой болж Баяраа ах явчихсан, аавын найзууд нь бүр орой болсон хойно явсан, бид нар гэртээ унтаж амарсан.Маргааш өглөө нь буюу 2018 оны 05 дугаар сарын 27-ны өглөө намайг сэрэхэд манай бага дүү Энхмандах, дунд дүү Маралаа, Энэрэл, Дэлгэрмаа эгч нар байсан. Ээж, аав, эмээ нар үхэртээ гарчихсан байсан. Тэр өдөр 10 цагийн үед сүүний машин ирж манайхаас сүү авсан, Хоёр Мандал хайрхны дунд зусдаг Одсүрэн ах ирж манай гэрийн гаднаас сүүгээ тушаасан. Ээж Эрдэнэзул үхрээ сааж дуусчхаад орж ирээд цай чанаж, загас шарж өгсөн. Бид нар хоол цайгаа идчихээд байж байхад хэрүүл болсон, ээж Оюунхүү эмээгийн гудсыг хурааж байхад манай гэрийн гурван ижил хоолны сэрээ гарч ирсэн тэр үед аав эмээг "Зөнөчихсөн юм, зөнөчихсөн юм" гэж хэлсэн, ээж Оюунхүү эмээгийн цүнхийг шалгасан чинь амны халбага гарч ирсэн. Тэгж ярьсны дараа аав морь унаад малчин олох гээд яваад эргэж ирээгүй.Тэр өдөр /2018 оны 05 дугаар сарын 27-ны өдөр/ манай Дэлгэрмаа эгч 12 цагаас сургууль дээрээ давтлагатай байсан учраас манай ээж Эрдэнэзул бид нарыг машинтайгаа Зүүнхараагийн төв рүү хүргэж өгсөн, 12:15 цагт манай ээж бага дүү Энхмандах, Маралмаа хоёрыг аваад хөдөө гэр лүүгээ явсан. Орой 18 цаг өнгөрч байхад Дэлгэрмаа эгч ээжтэй утсаар ярьсан. Орой 21 цаг өнгөрч байхад би нойлын өрөөнд бие засаж байсан чинь Дэлгэрмаа эгчийн утас нь дугараад аниа уйлаад газарт унаад утсаа шидчихээр нь би нойлын өрөөнөөс гарч гар утсыг нь аваад ярихад манай аав ярьж байсан, аав Золжаргал уйлаад "Миний охин ээж нь өвөлжөөн дээрээс боогоод үхчихлээ" гэж ярьсан. Тэгээд манай аавын нөгөө ихэр Золзаяа эгчийн нөхөр Дарханбаатар ахтай хамт бид нар Орхироо руу гэртээ очсон, замаараа Мөнхбат ахыг аваад явсан. Орхироод очиход манай аав Золжаргал намайг тэвэрч авсан, манай аавын амнаас нь архи үнэртэж байсан, би "Та архи уусан юм уу" гэж асуусан чинь "Үгүй ээ аав нь архи уугаагүй" гэж хэлээд гэрт оруулахгүй байсан. Манай аавын талын ах дүү нар бүгд манай гэрт цуглачихсан байсан. ...Ер нь бол аав архи уучихаараа дандаа агсам тавьж ээжийг зоддог, бас ээжийг "Чи өнчин ишиггүй ирчхээд..." гэж доромжилж аймаар аймаар хараалаар хэлж доромжилдог, бас аав "Та нарыг бүгдийг чинь цустай чинь хутгана" гэж айлгадаг. Ээж аавыг цагдаад өгөөд бариулчихаар Нарантуяа эгч нь маргааш өдөр суллаад явуулчихдаг байсан. Дараа нь аав "Цагдаагаас чинь айх юм уу" гэж хэлдэг байсан. 2016 оны зун манайх Шиврийн Галсан-булагт зусаж байхад 07 дугаар сард Галсан-булагт наадам болж би аавтай хамт морь унаад наадамд явсан, ээж болохоор машинтайгаа явсан. Наадам тараад аав Мягаа, Мөнхөө ах, Улаанаа ах нартай хамт архи уусан. Би тэр үед аавтайгаа хамт л морьтой яваад байсан, аав замдаа найзындаа очно гээд явчихсан, аавын нэг найз нь намайг гэрт хүргэж өгсөн.Намайг гэртээ ирчихсэн байхад аавын унаж явсан морь нь гэрийн гаднаа эзэнгүй сул ирсэн, шөнө дунд намайг унтаж байхад аав согтуу ирээд ээжийг аймаар хараалаар хэлээд ухаан алдуулсан. Манай аниа Дэлгэрмаа Эрдэнэбилэг ахын хоёр хүүхдийн хойд айлын хүн дуудаад ир гэж хэлээд явуулсан чинь яваад эргэж ирээгүй. Аав ер нь ийм байдлаар ээжийг дөрвөн удаа зодож ухаан алдуулдаг байсан, ээж ухаан алдаад уначихаараа татчихдаг байсан, аав ээжийг аймаар аймаар хараалаар хэлээд доромжлохоор ээж татаад ухаан алддаг байсан.Аав архи уухаараа дандаа агсам тавьж ээжийг зовоодог байсан, Дэлгэрмаа аниа бид хоёр дандаа хутга, сэрээгээ нуудаг байсан.Намайг бас жоохон байхад аав согтуу байхдаа машинаа барьж ээж бид нарыг суу гэж машинд загнаж суулгаж байгаад аймаар хурдан давхиж явж байгаад аваарт орж байсан, одоо миний бие дээгүүр ийм сорви байгаа. /Гэж хэлээд баруун хөлийн өвдөг, нүүр, баруун гарын алга дотор үүссэн хуучин сорвийг үзүүлэв/ Бас манай бага дүү Энхмандах ээжийн гэдсэнд байхад аав архи уучихсан байхдаа ээжийг аймаар аймаар хараалаар хэлээд, машиныхаа араас төмөр авч ээжийг цохиод газарт унагаасан, ээж тэр үед аавд "Би чамайг цагдаад өгнөө" гэсэн чинь аав "Өгөхгүй юу, цагдаагаас чинь хэн айдаг юм бэ" гэж хэлээд зугтаагаад явчихсан. Ээж машиндаа орж гэдсээ барьж суугаад арай гайгүй болж байгаад явсан. Аав ээжтэй хэрэлдэхдээ "Чи олохгүй юм олчихсон юм шиг" гэж гэдсэнд байгаа дүүг маань хэлдэг байсан. Ээж маань 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хугацаанаасаа өмнө нэг сарын өмнө төрсөн. ..."Пизда, гичий, янхан, лалар, шээс" гэх мэтчилэн хараалаар хэлж бид нарыг "Цустай чинь хутгана, би шоронд цагийн бантангаа идээд байж чадна, чамайг алж хаячхаад шорондоо орноо" гэдэг байсан.Өө нээрээ манай аавын эгч Сэлэнгэ аниа алтан гадас одон авч найр хийгээд тэр найр болсны орой аав Золжаргал ээж Эрдэнэзулд агсам тавьж доромжлоод байсан, бас ээж Эрдэнэзул дүү Энхмандахыг хөхүүлээд байж байхад аав Золжаргал ээжийг гараараа цохих гэж байгаад ээж дүү хоёрыг хавсраад цохиод дүүг маань оночихсон, дүү маань нэг хэсэг амьсгалахгүй байж байгаад хэвийн болсон. Би ээжийг өмөөрөөд "Та яагаад ингээд байгаа юм бэ, архи уух болгондоо ингэж байх юм" гэж хэлсэн чинь аав намайг "Эвий хөөрхий гээд байсан чинь зэвүүн шээс байна шүү дээ чи" гэж хэлсэн. Бас ээжийг үсдээд орноос нь унагаасан. Тэр үед эмээгийн гэрт Оюунхүү эмээ, Дэлгэрмаа аниа бид нар байсан. ...Бас манайх төвийн байшиндаа /Минжийн хангайн 85 тоот/ байдаг байхад аавын эгч Сэлэнгийн бага хүү Хүдэр, Дэлгэрмаа аниа бид нарыг байхад аав орой гэрийн хаалга эвдэж согтуу орж ирээд ээжийг ална гээд дайраад байхад нь Хүдэрээ ах "Болиоч" гээд байхад ээж "Би цагдаа дуудна" гэж хэлсэн чинь аав зугтаагаад гараад явчихсан, цагдаа нар ирээд аавыг барьж авч чадаагүй. ..., Би он сар өдрийг нь санахгүй байна. Өмнө өгсөн мэдүүлэг дээрээ он, сарыг хэлсэн байгаа. Манайх малтай учир хөдөө амьдардаг юм. Манайх их олон үхэртэй байдаг учир манай аав ээжид туслахгүй хаяад архи уугаад явчихдаг байсан. тэгээд ээж үхэр мал аа ганцаараа сааж тугал үхрээ өөрөө янзалж байдаг байсан. Тэгээд аав орой согтуу ирэхээр нь ээж зодуулдаг юм чинь айгаад хаалгаа цоожилсоор аав согтуу хаалга эвдээд ороод ирдэг, тэгээд ээжтэй хэрэлдээд ээжийг аав зодоод ээж ухаан алдаад уначихдаг байсан. Тэгээд Дэлгэрмаа эгч бид хоёр ойр орчмын айлуудаас хүн дуудаж сэргээдэг байсан. Аав ээжтэй маргалдахаараа шууд юугаар ч хамаагүй цохиод унагадаг байсан. Манай ээжийг зодохгүй өдөр гэж байдаггүй байсан, архи уугаад ирэх болгондоо манай ээжийг зодоод байдаг байсан. Манай ээж олон үхэр мал саадаг түүнээсээ болоод их залхдаг байсан. Одоо зарим зүйлүүдийг нь санахгүй байна. ...Манай аав ээжийг ямар нэгэн шалтгаангүйгээр зоддог байсан. Манай ээжийг шалтгаангүйгээр хардаж түүнийг шалтаг болгож зоддог байсан. ...Миний хувьд тухайн үед нас бага байсан мөн хэрэг болоод 2 жил болж байгаа учир он сар өдрийг нь санахгүй байна. Ер нь манай ээжийг зодохгүй өдөр гэж байхгүй байсан. ...Манай аав П.Золжаргал манай ээж Ж.Эрдэнэзулыг байнга зодож цохидог байсан. Мөн ээжийг манай аав байнга хардаж, гэрээс нь гаргахгүй, найз нартай нь уулзуулахгүй, гэрээс нь гаргахгүй байдаг. Манай ээжийг үхэр малаа саагаад байж бай гээд л байлгаад байдаг байсан. ...Манай ээж Ж.Эрдэнэзул өөрөө дураараа мөнгө төгрөг зарцуулах эрхгүй байдаг байсан. Манай аав П.Золжаргал байнга мөнгө төгрөгт нь хяналт тавьж ээж дэлгүүр орж юм аваад байнга л аавд тайлангаа тавьдаг. Аав ээжийн үрсэн мөнгийг нэг нэггүй тулгаж үздэг. Ээж бид нарт амттай юм авч өгөөд мөнгө дутахаар хардаад чи муу хэнд мөнгө төгрөг өгч зарцуулаад байгаа юм бэ гэж загнаж зоддог байсан. Манай ээж өөрөө мөнгө төгрөг дураараа зарцуулах боломжгүй байдаг байсан. ...Манай ээж Ж.Эрдэнэзул манай аав Золжаргалд олон жил зодуулж дарамтлуулж байсны улмаас нас барсан гэж бодож байна. ...гэх мэдүүлэг/1 дүгээр хх-ийн 152-153 дугаар хуудас, 4 дүгээр хх-ийн 158 дугаар хуудас/

Гэрч Б.Энхтайван  мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Манай гэр 2003 онд Увс аймгийн Тэс сумаас нүүж ирсэн, нүүж ирээд Мандал сумын 1 дүгээр баг Орхироо гэх газарт мал маллан амьдардаг байсан. 2003 оны 11 дүгээр сард П.Золжаргал нь манай адуунаас сартай хүрэн зүстэй нас гүйцсэн морь  1, Халиун үрээ 1 нийт 2 адуу хулгайлж Мандал сумын 6 дугаар баг Баянхангайд айлын хашаанд махалж алаад зарчихсан байсан. Би хүнээр хэргийг нь мэдсэн чинь Золжаргал ихэнхдээ “Би аваагүй гэж гүрийгээд байхаар нь “Чамайг хүн харсан байна” гэж хэлж байж үйлдсэн хэргийг нь хүлээлгэсэн. Тэр үед Цагдаагийн байгууллагад хандаж шалгуулах гэтэл Золжаргалын ээж Оюунхүү, эгч Нараа нар нь гуйж гувшсаар байгаад Цагдаад хэлж мэдэгдэхгүй адууг минь адуугаар бодон төлж барагдуулж байсан. Ингэж анх Золжаргалтай танилцсан байсан. ...би сайн мэдэхгүй байн. Нас барснаас хойш 2-3 хоногийн дараа сонсож мэдсэн шүү дээ.  ... одоогоос 2 жилийн өмнө Золжаргал, Эрдэнэзул бас нутгийн хүмүүс бүгдээрээ айлын хүүхдийн үсний найр дээр очиж найрлаж архи уусан. Тэр үед Золжаргал олон хүний нүдэн дээр өөрийн эхнэр Эрдэнэзулыг “Муу янхан хаашаа явах гээд байгаа юм бэ гэж загнахад нь Эрдэнэзул маш их айж куртикнийхээ цахилгааныг буруу татаж сандарч байхыг харсан. Ер нь Золжаргал өөрийн эхнэр Эрдэнэзулд дээрэлхүү, догшин зантай хүн.  ...гэх мэдүүлэг/1 дүгээр хх-ийн 167-168  дугаар хуудас/

Насанд хүрээгүй гэрч З.Дэлгэрмаа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...2018 оны 05 дугаар 25-ны өдөр манай дүү Болормаагийн хонхны баяр нь болж манай ээж ирж манай дүү Болормаагийн хонхны баярт оролцож Зүүнхараагийн төвд хоноод 2018 оны 05 дугаар сарын 26-ны хагас сайн өдөр Орхироод байдаг хөдөө гэр лүүгээ манай руу явсан юм. Тэр үед манай ээж Эрдэнэзул, манай гурван дүү болох Болормаа, Маралмаа, Энхмандах, манай үеэл дүү Энэрэл бид нар манай гэр бүлийн хэрэгцээнд хэрэглэдэг Тоёота Пилдер авто машинтайгаа явцгаасан. Зүүнхараагийн төвөөс Орхироод байдаг хөдөө гэрт 2018 оны 05 дугаар сарын 26-ны өдөр очиход манай гэрт манай аав Золжаргалын ээж Оюунхүү эмээ, малын хашаа бариулахаар очсон гэх 2 дугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагч хоёр банди болон манай аав Золжаргал нар байсан. Тэр үед аав Золжаргал архи уугаагүй эрүүл байсан. Тэр өдөр буюу 2018 оны 05 дугаар сарын 26-ны өдөр манай гэрт Шивэр гэх газарт хамт зусдаг Пүрэвээ ах хоёр танихгүй ахтай хамт ирээд манай аав Золжаргалтай хамт архи уусан. Пүрэвээ ахтай хамт ирсэн хоёр танихгүй ах нар явчихсан, Пүрэвээ ах манай гэрт үлдээд манайд уугаад байсан. Тэр өдөр ээж бид нар үхэр малаа сааж дуусгаад орой 22 цагаас 23 цагийн хооронд унтаж амарсан. Маргааш өглөө нь буюу 2018 оны 05 дугаар сарын 27-ны өдөр бүтэн сайн өдөр би 09 цагийн үед босоход манай ээж Эрдэнэзул босоод үхрээ саагаад дуусчихсан, аав Золжаргал гэрээс гараад явчихсан байхгүй байсан, эмээ Оюунхүү гэрээс гараад гадаа байсан. Тэр үед манай ээж Эрдэнэзул унтаж амарсан орнуудыг хурааж явж байхдаа надад хандаж "Энэ эмээ чинь ёстой бузар юмаа" гэхээр нь би яасан юм бэ гэж асуусан чинь "Эмээгийн чинь унтсан орны гудас завсраас манай гэрийн цэцэгтэй хээтэй гурван ширхэг сэрээ гарч ирж байна, хулгайлчихсан байх юм" гэж хэлсэн. Энэ явдлаас хойш нэг цаг орчмын дараа эмээгийн цүнхнээс манай гэрт байдаг цэцэгтэй хээтэй халбага сэрээнүүд гарч ирсэн, тэр үед манай ээж Эрдэнэзул "Энэ эмээ чинь ёстой муухай юмаа, манай гэрээс хулгай хийгээд байхдаа яах вэ дээ" гэж ярьж байсан. Тэр өдөр буюу 2018 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 14 цагаас би сургууль дээрээ газар зүйн хичээлийн давтлагатай байсан учраас манай ээж Эрдэнэзул бид нарыг Зүүнхараагийн төв рүү сургуульд хүргэж өгөхөөр Тоёота Пилдер машинаа унаад 13 цаг 45 минутын үед Орхироогоос Зүүнхараа руу хөдөлсөн, Зүүнхараа руу явахдаа манай дүү Болормаа, Энхмандах болон үеэл дүү Энэрэл бид нарыг суулгаад явсан. Манай гэрт манай эмээ Оюунхүү болон манай дүү Маралмаа нар үлдсэн. Манай аав Золжаргал үхэр малдаа явчихсан юм уу яасан юм бэ байхгүй байсан. Бид нар Орхироогоос Зүүнхараагийн төвд 14 цаг 10 минут болж байхад орж ирсэн, Болормаа, Энэрэл бид гурав Тост өргөө хотхоны гадаа бууж үлдсэн, манай ээж бид нарыг буулгачхаад Орхироо руу шууд хөдөө гэр рүүгээ бага дүү 07 сартай, Энхмандахын хамт явсан. Би сургууль дээрээ давтлагад суучхаад 16 цагт Тост өргөөд байдаг ээжийн төрсөн ах Эрдэнэням ахын гэрт байж байхад 18 цаг 40 минутын үед манай ээж Эрдэнэзул өөрийнхөө гар утаснаас миний гар утас руу залгаад "Ээж нь эрт ярих гэсэн чинь давтлага чинь тараагүй байх гэж бодоод залгаагүй юм, хичээл нь гайгүй юу, аав чинь одоо болтол ирээгүй байна, ээж нь сая тугалаа машинаараа хөөж авч ирлээ" гэж ярьсан. Тэрнээс хойш дахиж яриагүй. Тэгтэл 21 цаг 30 цагийн үед манай ээжийн дугаараас над руу залгаж ярихаар нь би ээжийг ярьж байна гэж бодоод гар утсаа аваад "Яасан ээж" гээд ярьтал манай аав Золжаргал шал согтуу над руу яриад "Ээж чинь өвөлжөөнөөс өөрийгөө боогоод алчихжээ" гэж ярихаар нь би "Та л миний ээжийг алаад хаячихлаа, яаж байгаа юм бэ" гэж хэлээд орилж уйлсан чинь "Үгүй ээ аав нь яагаа ч үгүй" гэж хэлэхээр нь би "Эмнэлэг дуудсан юм уу" гэж асуусан чинь "Дуудсан" гэж хэлсэн.Тэгээд манай аав Золжаргалын ихэр Золзаяагийн нөхөр Дарханбаатар ах бид нарыг Орхироод хүргэж өгсөн, замаараа Мөнхбат ахыг гэрээс нь аваад хөдөө явж очсон. Намайг хөдөө гэртээ очиход манай гэрт аавын талын ах дүү нар бүгдээрээ цуглачихсан, манай ээжийн талаас эмээ Цэндсүрэн, дүү Амар-Эрдэнэ, Амар-Эрдэнэ ахын эхнэр Нямсүрэн эгч нар ирчихсэн байсан. ...Тэр өдөр буюу 2018 оны 05 дугаар сарын 27-ны өдөр манай ээж Эрдэнэзул сэтгэл санааны байдлын хувьд хэвийн байсан. Харин манай эмээ Оюунхүү манай гэрээс сэрээ хулгайлсан учир жоохон дургүй байсан. Манай аав Золжаргал, манай эмээ Оюунхүү нараас болж манай ээж Эрдэнэзул нас барсан байх гэж бодож байна. ...Манай аав П.Золжаргал их муухай зантай, хүнийг хайрлах сэтгэл юу ч байхгүй. Манай аав Золжаргал архи уух болгондоо ээж Эрдэнэзулыг байнга зоддог. Манай ээж Эрдэнэзулыг байнга харддаг байсан. ...Намайг бага байхад манай аав Золжаргал манай ээж Эрдэнэзул бид нарыг дагуулж Хараа голын эрэг дээр найзуудтайгаа хамт архи уусан, би тэр үед хамт байсан. Тэгтэл ээж аав хоёр хэрэлдсэн, аав хиам зүсэж байсан тонгорог хутгыг аваад ээжийг яг хутгалах гэж байхад аавын найз нэг ах тэр хутгыг аваад гол руу шидчихсэн юм. Тэгтэл аав Золжаргал ээж Эрдэнэзулыг газарт унагааж байгаад цээжин дээр нь дэвсэж ухаан алдуулчхаад найзуудтайгаа хамт машинтай явчихсан. Би ухаангүй болсон ээжтэйгээ хамт Хараа голын эрэг дээр уйлаад үлдсэн. Тэрнээс цааш юу болсныг санадаггүй юм. Нэг мэдэхэд Мандал сумын эмнэлэг дээр ирсэн байсан, манай ээж Мандал сумын Нэгдсэн эмнэлэг дээр ухаангүй байдалтай байхад аав Золжаргалын эгч нар нь ирээд "Эрдэнэзул өөрөө голын эрэг дээр чулуун дээр унасан" гэж ярьж байхыг би сонссон. Манай ээж энэ гэмтлээсээ болж Гэмтлийн эмнэлэг дээр гурван сар хэвтэж байж хөл дээрээ босож ирсэн. Үүний дараа намайг гурав дугаар ангид орох жилд манай гэр Сэлэнгэ аймгийн Мандал сумын Галсан-булаг гэх газарт зусаж байсан юм. Тэр үед манай ээж тогооны архи нэрж байхад аав Золжаргал урагшаа Дэрэм гэдэг айлд очиж архи ууж ирчхээд ээжийг элдвээр хэлж доромжлоод нэрсэн архинаас нь авч уугаад байсан. Ээж уурлаад манай хамаатан Энххүслэн гэдэг хүүхдийг дагуулаад Зүүнхараа руу явлаа гэж хэлээд явган алхаад явж байхад манай аав Золжаргал Тоёота Чейзер машинаа шал согтуу унаж манай дүү Болормаа бид хоёрыг машиндаа суу гэж загнаад суулгасан. Манай дүү Болормаа урд суудал дээр суугаад би хойд суудал дээр суугаад ээжийн араас явж очиж ээжийг бас суу гэж загнаад суулгасан. Манай үеэл дүү Энххүслэн бас суугаад явж байтал аав машинаа онхолдуулаад осол гаргасан. Машин агаарт эргэлдэж байгаад газарт буусан. Машин эргэлдэж байхад ээж бид хоёр цонхоор шидэгдэж ухаан алдаж унасан. Аав болохоор суудлын бүсээ зүүчихсэн руль ээ барьчихсан үлдсэн байсан. Манай ээж Эрдэнэзул ослоос болоод ухаан алдчихаад ухаан орохгүй байсан.Бид нар бүгдээрээ Мандал сумын Нэгдсэн эмнэлэгт хүргэгдэж очоод байхад манай ээж Эрдэнэзул ухаан орохгүй л байсан. Тэгтэл манай аав Золжаргалын төрсөн эгч Нарантуяа эгч надад "Цагдаа чамаас асуувал аав чинь биш ээж чинь машинаа барьж явсан гэж хэлээрэй, хэрвээ ээж чинь ингээд нас барчих юм бол та нар аавтайгаа л үлдэнэ шүү, тэгэхлээр аавыгаа шоронд оруулахгүйн тулд ээжийгээ машин барьж яваад осолд орсон гэж хэлээрэй" гэж надад захиад байсан. Тэгтэл манай ээж Эрдэнэзул нас бараагүй ухаан ороод сэргэж ирсэн. Энэ ослоос болж ээж маань эмнэлэгт хүзүү, нуруундаа гэмтэл авчхаад олон сар хэвтэрт байсан. Энэ мэтчилэн манай аав Золжаргал ээжийг маань байнга дарамталж зодож зовоодог байсан. Архи уух болгондоо "Би эрүүл ч байсан, согтуу ч байсан чамайг өөрийн гараараа алчхаад авсанд чинь хийж байж санаа амарна, чи цагдаагаа дууд би шорондоо орчхоод цагийн бантангаа идээд хэвтэж байна" гэж заналхийлдэг байсан. Бас манай ээжийг ах дүү нараар нь доромжилдог байсан. Жишээ нь "Танай ах дүү нар ядуу гуйлгачин, чи над дээр ирэхдээ өнчин ишиггүй ирсэн, архичин ээжийгээ дуурайсан гичий" гэж хэлж доромжилдог байсан. Миний санаж байгаагаар хамгийн сүүлд 2018 оны 03 дугаар сарын сүүлчээр манай аав Золжаргалын төрсөн эгч Сэлэнгэ "Алтан гадас" авчихсан байсныхаа найрыг Спорт ордонд хийж тэмдэглэсэн байсан. Тэр найранд манай ээж Эрдэнэзул, аав Золжаргал нар оролцсон. Би тэр өдөр Улаанбаатар хотоос галт тэргээр Зүүнхараад ирэхэд манай аав Золжаргал, ээж Эрдэнэзул нар найр тарчхаад намайг тосож авсан.Би нүхэн гарцаар гараад ирэхэд манай машины заалны гэрэл асаатай байхад машин дотор аав Золжаргал манай ээж Эрдэнэзулыг үснээс нь зулгаагаад доош нь дарчихсан зодож байх шиг байсан. Би хурдан гүйж очоод ээжийн талын хаалгыг онгойлгож "Зүгээр үү ээж" гэж хэлсэн чинь манай ээж Эрдэнэзул юм дугарахгүй уйлаад үсээ янзлаад байсан. Нүхэн гарцын хажуугаас хөдлөөд Нарангийн гудамжинд байдаг манай Оюунхүү эмээгийн гэр рүү явж байх замд манай аав Золжаргал манай ээж Эрдэнэзулыг "Янхан гичий, лалар, пизда" гээд доромжлоод байсан. Оюунхүү эмээгийн гэрийн гадаа очиж зогсоод аав Золжаргал машиндаа үлдээд ээж Эрдэнэзул бид хоёр түрүүлж буугаад хашаанаас эмээгийн гэр рүү орох явцдаа би ээжээсээ "Аав таныг зодож байсан юм уу, таныг яагаад доош нь дараад байсан юм бэ" гэж асуухад манай ээж Эрдэнэзул "Миний хүү аваасаа хол байж байгаарай, ээжийг нь сая аав чинь миний бэлэг эрхтнийг хөх гэж дарамталж доош нь дараад байсан" гэж хэлээд уйлаад байсан. Оюунхүү эмээгийн гэрт орсон чинь манай бага дүү 07 сартай Энхмандах уйлаад байж байхад нь манай ээж хөхөө хөхүүлээд хэвтсэн. Тэгтэл араас аав Золжаргал орж ирээд ээж Эрдэнэзул бага дүүг хөхүүлээд хэвтэж байхад нь түрийтэй гутлаа тайлж байгаад түрийнээс нь барьж байгаад ээжийн толгой руу цохихлоор нь би гүйж очоод гутлыг нь барьж салгаж аваад шидчихсэн юм. Ингээд байж байтал Оюунхүү эмээгийн гэрт гаднаас аавын эгч Наран, дүү Золбаяр ах, нар орж ирсэн. Наран эгч орж ирээд манай ээж Эрдэнэзул, Золбаяр ахын эхнэр Батцэцэг эгч нарт "Та нар миний дүү нарт гай болж ханадаггүй гичий нар вээ" гэж хэлсэн чинь манай ээж Эрдэнэзул "Танай дүү чинь намайг эрэмдэг болгож байсан, сая намайг бэлэг эрхтнээ хөх гэж дарамталж байна шүү дээ, ийм хүнийг хүн гэж хэлэх үү" гэж хэлээд уйлсан. Тэгсэн чинь Наран эгч Золбаяр ах хоёр гараад явсан. Тэгтэл аав Золжаргал дахиад манай ээж Эрдэнэзулыг доромжлоод бага дүү 07 сартай Энхмандахыг хөхүүлээд сууж байхад нь гараараа цохитол хальт цохиод манай бага дүү Энхмандахыг оноод цохичихсон. Энхмандах дүү маань аавд цохиулснаасаа болж 5 орчим минут царай нь хөхөрчхөөд амьсгал авч чадахгүй байсан чинь ээж Эрдэнэзул "Чи хүүхэд аллаа шүү дээ" гэж хэлээд Энхмандахыг бага зэрэг сэгсэрч, хөхнийхөө сүүгээр нүүр рүү нь цацсан чинь арай гайгүй болсон. Аав Золжаргал ээжийг маш муухайгаар доромжлоод байхаар нь би "Ааваа болилдоо" гэж хэлээд би "Би энэ амьдрал дунд чинь амьдарч чадахгүй" гэж хэлээд гарч гүйгээд Оюунхүү эмээгийн жорлонд орж суугаад би өөрийнхөө амийг хорлочихвол ээж, аав хоёр маань ингэхээ болих байх гэж бодоод амьсгаа авахгүй түгжиж үзсэн чинь нүдэнд баахан юм бодогдоод, ээж маань шаналах байх гэж бодоод айгаад больсон. Тэгээд аавын ийм муухай зан гаргадгийг бичлэг хийе гэж бодож Оюунхүү эмээгийн гэрт буцаж ороод өөрийн барьж хэрэглэдэг iphone 58 загварын гар утсаараа дууны бичлэг хийж номын шүүгээн дээрээ тавьж 37 минутын бичлэг хийсэн. Тэр өдөр манай аав Золжаргал бид нарыг тамлан зовоож агсам тавиад хэнийг нь ч унтуулаагүй. Тэр шөнө манай аав Золжаргал "Би та нарыг бүгдийг чинь цустай чинь хутгаж ална, чамайг авсанд чинь өөрийнхөө гараар хийнэ, харж байгаарай би хэлсэн үгэндээ хүрдэг эр хүн" гэж заналхийлээд байхаар нь би "Бид нар ээжгүй бол яаж амьдрах юм бэ" гэж хэлсэн чинь "Та нарыг ч гэсэн ална" гэж заналхийлсэн. Би хэсэг зүүрмэглэж унтаж байгаад гэнэт цохиж сэрээд ээж рүү харсан чинь аав Золжаргал харанхуй дунд ээжийн хажууд сууж байхаар нь би "Аав ээжийг алчихсан байж магадгүй гэж айгаад аав та наанаа юу хийж сууж байгаа юм бэ" гэж хэлээд босож очоод ээжийг амьсгалж байна уу үзэхэд амьсгалж байхаар нь эргэж очоод орондоо орсон. Ингэж Оюунхүү эмээгийн гэрт хоночхоод маргааш өглөө нь Орхироо руу хөдөө гэр руу ээж маань аавтай хамт явах гээд байхаар нь би "Наад алуурчныхаа гэр рүү явж яах гээд байгаа юм бэ" гэж орилсон чинь ээж маань "Миний хүү нүдээ аниад л ганц удаа явчих" гэж надад хэлсэн. Ингээд бид нар бүгдээрээ хөдөө гэр рүүгээ явцгаасан. Би ээжид "Та ааваас салчхаач" гэж зөндөө гуйдаг байсан. Ээж маань надад "Аав чинь надаас зүгээр салахгүй, салчихвал салахгүй зууралдаад ч  унана, бүр мөсөн салахаар арга олж байгаад сална" гэж хэлдэг байсан.Би 2018 оны 05 дугаар сарын 27-ны өдөр нэг бол манай аав Золжаргал ээжийг маань алчихсан, нэг бол ээж маань амь насаа хорлох хүртэл нь тамлан зовоосон байх гэж бодож байна.Аав Золжаргал ээжийг маань аймаар зоддог, ээжийг дөрвөн ч удаа ухаан алдтал нь зодож байсан, гурав нь гараараа зодож ухаан алдуулж байсан, нэг нь болохоор 2017 оны Галсан-булагт зусаж байхад аав архи ууж согтуу орж ирээд ээжийг хүчиндэх гээд байхаар нь би унтаж байгаад сэрээд айгаад худлаа унтаж байгаа юм шиг дүр исгэж байгаад яриаг нь сонсоход ээжийг аав "Алцай гичий минь" гээд байсан. Тэгж байгаад аав "Зулаа зулаа" гээд ээжийг дуудаад байхаар нь би гэнэт босоод "Та ээжийг яагаад хаячих ваа" гэж хэлээд гэрэл асаагаад харахад манай ээж ухаангүй болчихсон хэвтэж байсан, ээжийн өмдийг тайлаад орхисон байсан, би уйлаад "Та яасан бузар юм бэ" гэж хэлээд аав руу загнаж байсан. Би тэр үед хөдөө гэрээсээ гарч гүйгээд ойр хавийн айлуудаас тусламж дуудаж орилж хаширч дуудсан чинь малчин Мөнхгэрэл эгч, малчин Наагий гэдэг эгч нар гэрээсээ гарч шөнөөр гүйж ирээд манай гэрт бид гурав ороход манай ээж ухаангүй байдалтай орон дээрээ хэвтэж байсан, аав хажууд нь цээжин дээр нь дараад байж байсан. Тэгтэл Мөнхгэрэл эгч манай ээжид үнэртэй ус үнэртүүлж усаар шавшиж байгаад сэргээсэн. Би ээжийг сэргээд ирэхээр нь хажууд нь ааваас хамгаалж унтсан. Өглөө болоход аав Золжаргал манай ээжид "Чи шөнө унтаж байгаад ухаангүй болоод би чамд хиймэл амьсгаа хийж сэргээсэн" гэж хэлсэн. Би өдөр нь ногоо арилгаад гэртээ ийм л сууж байхдаа тэвчихгүй ээжид "Таныг шөнө аав хүчиндээд ухаан алдуулсан шүү дээ" гэж хэлсэн чинь ээж гэнэт аймаар сонин болоод уурлаад тэр өдөржингөө аавтай юм яриагүй. Бас 2017 оны зун манай Галсан-булагт "Адуучин" гэдэг тэмцээн болж манай аав, ээж хоёр хос морьтой ороод шагналт өргөмжлөл авсан. Аав тэр өдөр архи уугаад байхаар нь ээж "Гэртээ харъя" гэж хэлсэн чинь аав үгэнд орохгүй моринуудаа аваад явчихсан, тэгтэл ээж рүү хүн утасдаж "Танай нөхөр согтуу тасраад уначихлаа, морьд нь эмээл хазаартайгаа алдуураад явчихлаа" гэхээр нь ээж маань морьдыг нь барьж авахаар явсан. Ээж маань эргэж ирэхдээ эмээл хазаарыг нь олоод эргэж ирсэн, тэгэхдээ нэг малчин ахаар морьдыг нь хөтлүүлээд ирсэн чинь аав Золжаргал тэр морь барьж өгсөн ахтай ээжийг хардаад шөнө гэртээ орж ирээд ээжийг маань "Чи хасаг залуутайгаа сайхан байв уу" гэж хэлээд нүүр рүү нь гараараа дөрөв таван удаа угсруулан цохитол ээж маань ухаан алдаж унасан. Би болон манай дүү нар шөнө бүгд сэрээд уйлаад ээжийн хажууд очтол аав галын зуухны хажууд байсан арвын хувинтай хүйтэн усыг тэр чигт нь ээж рүү цацаад ээж хэсэг хугацааны дараа шал нойтон хувцастай сэрсэн. Ээжийг сэрсэн чинь аав өөрөө орондоо ороод унтчихсан. Тэр өдөр манай гэрт үеэл хамаатан Энххүслэн, Энхсайхан нар байсан учраас нь ээжийг ухаан алдчихсан байхад нь тэр хоёрт "Хажуу айлаас очоод хүн дуудаад ир" гэж хэлээд явуулсан чинь тэр хоёр ааваас айгаад манай малчин Буянаа ахын гэрт ороод унтчихсан байсан. Би тэр шөнө өглөө болтол ээжийнхээ хажууд сахиад суугаагаараа нойргүй хоносон.Энэ мэтчилэн манай аав Золжаргал байнга миний ээжийг зодож ухаан  алдуулдаг байсан, ухаан алдуулах болгондоо ус цацаж сэрээдэг, тэр 2018 оны 05 дугаар сарын 27-ны өдөр манай ээж нас барсан байхад манай ээжийн хувцас нь нойтон байсан гэж манай ээжийн дүү Амар-Эрдэнэ ах ярьж байсан. Амар-Эрдэнэ ах ээжийг маань өргөж эмнэлэг рүү авч явах үед нь хувцас нь нойтон байсан, өргөхөд цээж нь хоржигнож дугарч байсан гэж ярьсан. Бас намайг 5 дугаар ангид байхад /2014 он/ манай гэр Минжийн хангайн 85 тоотод байдаг байсан, манай гэрт аавын" найз нар гээд зөндөө л танихгүй эрэгтэй хүмүүс ирж хонодог байсан. Тэр өдөр аавын нэг найзынх нь төрсөн өдөр нь болж  манай гэрт аав тэр танихгүй ах хоёр архи ууж хоносон. Би ээжтэйгээ хамт хойд талын өрөөндөө унтаж байгаад нэг сэрсэн чинь ээж миний хажууд байхгүй, миний хажууд нөгөө танихгүй ах орж ирээд хэвтэж байхаар нь би айгаад орилох гэсэн чинь « хоолойноос дуу гарахгүй байсан, тэгтэл тэр ах "Чимээгүй, чимээгүй ээж нь байна" гэж хэлээд миний өмдийг тайлахаар нь би айсандаа болоод орондоо зөндөө их шээчихсэн, тэр ах миний дээр яг гараад байж байтал ээж гаднаас орж ирээд тэр өрөөний гэрлийг асаагаад орж ирээд орилоод тэр ахыг цохиод зодсон. Тэгтэл аав Золжаргал тэр ахад уурлаа ч үгүй "Эхнэргүй согтуу хүн тэгэх нь ойлгомжтой шүү дээ" гэж хэлээд гэртээ хонуулаад өглөө нь нөгөө ахтай хамт гэрээс гараад явсан.Би болон манай дүү нар бүгдээрээ аав Золжаргалтай хамт амьдрахаас айж байна. Бид нар талийгаач ээжийнхээ эгч ******* эгчийн гэрт бүгдээрээ хамт амьдармаар байна. Ээжийнхээ талыг бараадаж цаашид амьдарч явмаар байна. Би дүү нараасаа салж амьдармааргүй байна.Бас ээжийн маань оршуулгын ажил явдлын дараа Орхироод байдаг хөдөө гэрт лам очиж лүйжин тавих гэж байхад би хамт очсон. Тэгтэл манай эмээ Оюунхүү, аав Золжаргал нар хоорондоо ярилцаж байхыг би сонссон юм. Тэр үед аав Золжаргал Оюунхүү эмээд "Танаас цагдаа нар юм асууж магадгүй" гэж хэлсэн чинь эмээ Оюунхүү "Яана аа би Зулаагийн талынханд болон цагдаа нарт хэрэлдсэн тухайгаа яриагүй шүү дээ" гэж хэлсэн чинь аав Золжаргал "Юунд нь сандардаг юм бэ, орон гарантаад илүү дутуу зүйл хольж солиод яриад байв, харснаа л яриарай" гэж хэлсэн. ...Миний ярьсан зүйл үнэн. Миний ээж Эрдэнэзул аавыг Цагдаад барьж өгдөг байсан боловч эргээд гарч ирээд ээжийг маань дахиж зоддог байсан болохоор ээж маань сүүлийн хэдэн жилүүдэд цагдаа дуудахаа больчихсон байсан. Өө нээрээ өчигдөр буюу 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр би Минжийн хангайн 85 тоот гэрээсээ зуны хувцсаа авахаар очоод хувцасны шүүгээгээ ухаж байтал нэг цаас унаад ирэхээр нь харсан чинь ...өргөдөл гаргах нь...гэсэн утгатай бичиг байхаар нь би ааваас нууж хувцаснууд дундаа хийгээд эмээгийнхээ гэрт авч ирээд уншсан чинь манай ээж Ж.Эрдэнэзул өөрийнхөө гараар 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын Шүүхэд хандаж бичсэн өргөдөл 2 хуудас байсан. Ээж маань тэр өргөдлийг бичихдээ уйлж бичсэн бололтой зарим нэг үсэг нь норсон байна.Намайг 7 дугаар ангид байхад буюу 2015 онд манай аав, ээж хоёр хэрэлдэж байхад аав Золжаргал өөрийн төрсөн эгч Уянга аниа руу залгаж "Тэр мөнгийг нь Эрдэнэзулд өгчих, энэ чинь нэхээд бөөн юм болоод байна" гээд шууд хэлчихсэн чинь Уянга аниа манай гэрт орж ирээд мөнгийг нь үүднээс шидэж цацчихаад буцаад гараад явчихсан чинь ээж уурлаад нөгөө мөнгийг нь цуглуулж аваад Уянга эгчид буцаагаад өгсөн чинь ээжийг самардаж, өшиглөж зодсон.Ер нь аавын ах дүү нар манай ээжийг дээрэлхэж зоддог байсан. Аавын ээж Оюунхүү эмээ "Тулга тойрсон хэрүүл чинь аль нэгний чинь толгойг авна даа" гэж дандаа ярьдаг, хараадаг байсан.Өө нээрээ манай Болормаа гэдэг дүү ээжийн гэдсэнд байхад аав ээжийг вагончик дээрээс түлхэж унагааж, салтаа руу өшиглөж зодож байсан. Тэр үед манай ээжийн аарцаг, бэлэг эрхтэн орчим нь гэмтэж байсан. Бас ээжийг аав "Оюутан байхаасаа бөгсөө худалддаг байсан янхан" гэж доромжилдог байсан. Ээж маань надад саяхан нэг юм хэлж байсан "Миний охин дээрээ эгчтэй шүү дээ" гэж хэлж байсан би юу яриад байгаа юм бэ гэж хэлсэн чинь ээж "Аав чинь Сарнай гэдэг хүүхэнтэй явалддаг байсан, тэрнээс нь охин хүүхэд төрсөн" гэж хэлдэг байсан. Аав маань өөрөө тийм явдалтай болохоороо ээжийг маань дандаа янхан гэж хэлдэг байсан.Би ээжийгээ амиа хорлосон гэдэгт итгэхгүй байна. Аав, эмээ хоёр л алсан байх гэж бодож байна. ...гэх мэдүүлэг,  ...Би онуудыг нь санахгүй байна. Өмнө өгсөн мэдүүлэг дээрээ өөрийн мэдэж байгаа он, сарыг хэлсэн байгаа. Манайх малтай учир хөдөө амьдардаг юм. Манайх их олон үхэртэй байдаг учир ээж өөрийнхөө бүх үхэр малыг өөрөө сааж сүү саалийг нь янзалж, орой болохоор хүүхдүүдээ хоол унд хийж өгөх гээд бүх ажлыг хийж өгдөг байсан. Манай аав ээжид туслахгүй архи уугаад явчихдаг байсан. Ээж үхэр малаа ганцаараа сааж тугал үхрээ өөрөө янзалж хүүхдүүдээ асрах гээд бүх ажлыг өөрөө хийдэг байсан. Тэгээд аав өдөржин архи ууж явж байгаад орой согтуу гэртээ ирдэг. Тэгээд манай ээжтэй маргалдаад ээжийг шууд барьсан зүйлээрээ цохиж зоддог байсан. Ээж ухаан алдаад уначихдаг байсан. Тэгээд Болормаа бид хоёр ойр орчмын айлуудаас хүн дуудаж сэргээдэг байсан.Миний санахад намайг 8 дугаар ангид байхад байсан шиг санаж байна. Манай суманд адуучин тэмцээн болоод аав хүмүүстэй хамт архи уугаад явчихсан байсан юм. Тэгээд ээж бид нарыг аваад гэртээ машинтай ирсэн. Тэгсэн  аавын унаж явсан морь нь алдуураад ирсэн гээд манайд нэг ах хазаарыг нь билүү авчирч өгөөд ээж тэр ахтай хамт морийг нь хайгаад явсан юм. Тэгээд хэсэг хугацааны дараа ээж морийг нь олохгүй байна гээд ганцаараа ирсэн. Тэгсэн чинь аав согтуу орж ирээд ээж манай дүү Маралмааг хөхүүлээд сууж байхад шууд гаднаас орж ирээд манай гэрэл унтарсан харанхуй байхад ээжийн нүүр лүү маш олон удаа цохиод байхаар нь би гэрэл асаахад ээжийн хамар амнаас нь цус гараад ухаан алдсан байсан. Тэгээд би аавд “Ээж ухаан алдсан байна” гэж хэлэхэд аав хувинтай ус ууж зогсож байгаад үлдсэн усаа ээжийн нүүр лүү цацаад ээж сэргэсэн. Тэгээд аав өөрөө унтаад өгсөн. Би аавыг дахин босож ирээд ээжийг зодох байх гэж бодоод өглөө болтол ээжийн хажууд сууж хонож байсан.Мөн нэг удаа хөдөө нэг хүний төрсөн өдөр болоод аав, ээж хоёр хүмүүстэй хамт архи уугаад ээж Ийгаа гэх ахтай нийлээд аавыг шоолсон юм уу? Эсвэл ээжийг өмөөрсөн юм уу? Нэг юм болсон юм шиг байна лээ. Тэгээд ээж согтоод гэртээ ирээд унтаж байхад аав согтуу орж ирээд ээжийг Ийгаа гэж ахтай хардаад алагдаад “Чи муу Ийгаатай хамт унтаж байна уу” гэж хэлээд байсан. Тэгээд араас нь аав ээжийг согтуу байхад “Хөлөө алцай гичий минь, өмдөө тайл” гэж хэлээд орилоод алагдаад байсан. Тэр үед би унтаагүй, унтсан юм шиг чагнаад хэвтэж байсан. Тэгсэн чинь удалгүй аав ээжийг нэрээр нь дуудаад байхаар нь би босоод гэрлээ асаахад ээж ухаан алдсан байсан өмд нь тайлагдсан, аав өмдөө тайлсан байсан. Аав ээжтэй маргалдахаараа шууд юугаар ч хамаагүй цохиод унагдаг байсан. Манай ээжийг зодохгүй өдөр гэж байдаггүй байсан, архи уугаад ирэх болгондоо манай ээжийг зодоод байдаг байсан. ...Манай аав ээжийг шалтгаангүй хардаж ямар нэгэн шалтгаангүйгээр зоддог байсан. Манай ээж амьд байхдаа аав чинь үхчихгүй юм байхдаа гэж байсан. Мөн аавд зодуулаад гадаа гарч сууж байхдаа аавын нэрийг он сарыг нь чулуугаар бичдэг байсан би бодохдоо аргаа бараад байсан байх гэж боддог. ...Би он сар өдрийг нь санахгүй байна. Би өөрийн мэдэж байгаа. санаж байгаа зүйлүүдийг өмнө өгсөн мэдүүлэг дээрээ хэлж байсан. ...Манай ээж Ж.Эрдэнэзул өөрөө дураараа мөнгө төгрөг зарцуулах эрхгүй аав П.Золжаргал байнга мөнгө төгрөгт нь хяналт тавьж ээж дэлгүүр ор> юм аваад байнга л аавд тайлангаа тавьдаг. Аав ээжийн үрсэн мөнгийг бүгдийг нь тулгаж үздэг. Ээж бид нарт амттай юм авч өгөөд мөнгө төгрөг дутахаар хардаад чи муу хэнд мөнгө төгрөг өгч зарцуулаа.: байгаа юм бэ гэж загнаж зоддог байсан. Манай ээж өөрөө мөнгө төгрөг дураараа зарцуулах боломжгүй байдаг байсан. Ээж мөнгө төгрөг зарцуулах болгонд ааваас асуудаг байсан. ..манай ээж Ж.Эрдэнэзул бид нарыг орхиж амиа хорлох хүн биш. Аав Золжаргалд олон жил зодуулж дарамтлуулж байсны улмаас нас барсан гэж бодож байна. ...гэх мэдүүлэг./3 дугаар хх-ийн 137-139,  4 дүгээр хх-ийн 159-160 дугаар хуудас/

Гэрч У.Отгонзаяа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...2018 оны 05 дугаар сарын 27- ний орой 18 цагийн үед шиг санаж байна. Талийгаач Ж.Эрдэнэзул над руу өөрийнхөө утсаар яриад / дугаарыг нь санахгүй байна / манай нөхөр П.Золжаргал зуслан луу нүүдэл суудал хийнэ гээд явсан алга байна. Наагуур чинь харагдана уу гэж асуусан. харагдахгүй байна гэж .хэлээд ойр зуурын зүйлийн талаар утсаар ярьж байгаад хүүхдээ тэргэн-дээрээ аваад үхэр малаа саахаар гарна гэж ярьж байгаад утсаа салгасан. Ингээд маргааш нь сонсоход Ж.Эрдэнэзулыг боож үхсэн гэж сонссон. Миний хувьд Ж.Эрдэнэзулыг боож үхсэн гэдэгт маш их гайхаж байна. ...П.Золжаргал нь хувь хүний хувьд бол хүнтэй их эвсэг найрсаг зантай, хүнд их тусархуу залуу байдаг. Архи уух дуртай, архи уухаараа 2-3 хоногоор алга болчихдог, эхнэр нь араас нь байнга хайж сураглаж явдаг юм. ...Ж.Эрдэнэзул нь ажилсаг, хөдөлмөрч, хүнтэй эвсэг найрсаг, 4 хүүхэдтэй, хүнд их тусархуу, малтай учир их ажилсаг хүн байдаг. Архи дарс уугаад байдаггүй. Миний хувьд ямар нэгэн байдлаар өө хэлэхээргүй л эмэгтэй байсан. ...П.Золжаргал, Ж.Эрдэнэзул нар нь хоорондоо тийм эвгүй муухай харьцаатай байдаггүй байсан. Намайг байхад ямар нэгэн байдлаар хэрэлдэж зодолдож байсан удаа байхгүй. Хүн байхгүй байх үед хоорондоо ямар харьцаатай байсныг мэдэхгүй байна. П.Золжаргалыг архи уугаад хэдэн хоног алга болоод ирэх үед уурлаж загнаж байсан удаа байсан. Түүнээс биш яг нарийн ширийн гэр орных нь хоорондоо харьцааны талаар мэдэх зүйл алга байна. ...Ж.Эрдэнэзул нь юу гэж амиа хорлоно гэж ярих билээ дээ. Би Ж.Эрдэнэзулыг амиа хорлосон гэж сонсоод их гайхаж байсан. Уг нь тийм юм хийхээргүй хүн шүү дээ. ...Ж.Эрдэнэзул нь надад П.Золжаргалд зодуулж, цохиулж байсан талаар ярьж байгаагүй. Хүмүүс гадуур ярихдаа П.Золжаргал нь урьд өмнө эхнэр Ж.Эрдэнэзулыг цохиж зоддог гэнэ ээ гэж ярьдаг байсан. Тэгэхээр олны үг ортой гэгчээр зүгээргүй байсан байх гэж боддог юм. ...гэх мэдүүлэг/1 дүгээр хх-ийн 193  дугаар хуудас/

Гэрч ******* мөрдөн байцаалтад өгсөн: ...П.Золжаргал миний төрсөн дүү Эрдэнэзултай гэр бүл болоод 15 жил амьдарч байна. Эрдэнэзул Золжаргал хоёрын дундаас 1 наснаас 15 насны дөрвөн хүүхэдтэй. Золжаргал миний төрсөн дүү Эрдэнэзулыг 2018.05.27-ны өдөр согтуугаар амь насыг нь хохироосон гэж үзэж байгаа. Миний төрсөн дүү Эрдэнэзулын дөрвөн хүүхэд нь аав Золжаргалаас их айдаг, аавтайгаа хамт амьдарч байхыг хүсэхгүй байгаа учраас 2018.05.28-ны өдрөөс эхлэн би дөрвөн хүүхдийг авч асран хамгаалж байна. 2018.09.01-ний өдөр хүүхдийн хичээл сургалт эхлэхтэй холбоотой миний асран хамгаалалтад байгаа дөрвөн хүүхдүүдийн хоёр том охин болох Дэлгэрмаа, Болормаа нар өөрийн төрсөн эцэг Золжаргал руу утсаар ярьж “Хичээл сургууль эхлэх гэж байна, хувцас, формын мөнгө өгөөч” гэж гуйхад Золжаргал “Та нар намайг орхиод явсан, би та нарт нэг төгрөг ч хялаалгахгүй, надад мөнгө алга, та нар хуучин хувцаснуудаа угааж сэлбээд өмсөхүй юу” гэж хэлээд утсаа салгасан байсан. Би төрсөн дүүгийнхээ дөрвөн хүүхдийг хүнээс дутуу явуулахгүйн тулд хичээл сургуулийн хувцас, гутал, формыг нь худалдаж авч бэлтгэхийн тулд өөрийнхөө монетон  ээмэг 1 хос, монетон бөгж 3 ширхэг, монетон кулан, гинж хос зэргийг 1.025.000 төгрөгөөр ломбардад барьцаанд тавьсан, мөн миний охин Алтансувд талийгаач Эрдэнэзул эгчийнхээ хүүхдэд хувцас авч өгөхөөр монетон ээмэг 1 хос, монетон бөгж 2 ширхэг зэргийг мөн адил ломбарданд 485000 төгрөгөөр барьцаанд тавьсан. Манай охин Алтансувд бид хоёр 2018 оны 08 дугаар сарын 2-ний өдрөөс эхлэн үнэт эдлэлүүдээ барьцаанд тавьж талийгаач дүүгийнхээ хүүхдүүдэд хувцас, хичээлийн хэрэгсэл бэлтгэж өгсөн. Одоо болтол ломбардаас үнэт эдлэлүүдээ авч чадалгүй одоо болтол байж байна. Ломбардны хүү нь өнөөдрийн байдлаар 147450 төгрөг болж байна. Хэрвээ миний дүү Эрдэнэзул амьд байсан бол хүүхдүүдийнхээ хичээл сургуулийн бэлтгэлийг өөрөө хангаж намайг ийм байдалд хүргэхгүй байсан. Тэгэхлээр би П.Золжаргалаас үнэт эдлэлээ ломбардад тавьсны 1505600 төгрөг, хүү 147450 төгрөг, 1653050 төгрөгийг нэхэмжилж байна. ...Хохирлоо яаралтай барагдуулж авмаар байна. ...гэх мэдүүлэг/1 дүгээр хх-ийн 98  дугаар хуудас/

Гэрч Э.Соёлмаа мөрдөн байцаалтад өгсөн: ...Тухайн үед би гэртээ хүүхдийнхээ хамтаар гэртээ байж байхад манай гэрт П.Золжаргал, эхнэр Эрдэнэзул хүүхдүүдийнхээ хамтаар ирээд “Хэдүүлээ жаахан гол дээр сууя гэсэн. Ингээд би зөвшөөрч хараа голын эрэг дээр очсон. Тухайн үед Золжаргал, Эрдэнэзул нар нь архи, пиво авчихсан байсан ба түүнийг ууцгаасан. Эрдэнэзул архи уугаад халаад нөхөр П.Золжаргалд гомдох үг хэлээд бид хоёр нөхрүүдээ муулах нь муулаад юм яриад сууж байхад П.Золжаргал хүүхдээ голын усанд оруулж байсан. Тэгээд Эрдэнэзул гол оръё гэхээр нь би хүүхэд бага байсан учир хүүхэд ус руу орчихно гэсэн чинь Эрдэнэзул гол руу явсан. Ингээд би хүүхдээ хөхүүлээд голын эргээс жаахан зайтай сууж байхад удалгүй гэнэт Эрдэнэзул амьсгалж чадахгүй байна гээд цээжээ дараад байсан. Тэгээд яав юу болов гэж асуухад П.Золжаргал голын эрэг рүү уначихлаа гэж хэлсэн. Тэгээд Золжаргал Эрдэнэзулыг машиндаа суулгаад бид нар сандраад машиндаа суугаад намайг гэрийн гадаа буулгаад тэд нар яваад өгсөн. Эмнэлэг явсан юм уу хаашаа явсан юм мэдэхгүй байна. Тэгээд би 2 хоногийн дараа эмнэлэгт хэвтэж байгаа гэхээр нь би эргэхээр очиход эмнэлгийн орон дээр хэвтээд Золжаргал цонхоор харчихсан байсан. Тэгээд би Золжаргалаас юу нь гэмтсэн талаар асуухад аймхайн  цөмөрсөн байна гэж хэлж байсан. ...Олон жилийн өмнө байсан болохоор одоо би сайн санахгүй байна. ...Би одоо П Золжаргалыг ямар хувцастай явсныг санахгүй байна. Голд орж байхдаа ямар ч байсан нүцгэн бантдагтай яваад байсан. ...Би ямар ч байсан П.Золжаргал нь Ж.Эрдэнэзулыг өшиглөж цохисон талаар хараагүй. Би архи уугаад бага зэрэг согтсон байсан ба олон жилийн өмнөх зүйл болохоор санахгүй байна. ...Тийм зүйл харагдахгүй байсан.Мөн шавар, шавхай болсон зүйл харагдахгүй байсан шиг санаж байна. ...Харин тийм яаж бодсон ч гэсэн уг нь үүсэх боломжтой гэж бодож байна. ...Миний хувьд цохиж зодсон талаар мэдсэн зүйл байхгүй. ...гэх мэдүүлэг/2 дугаар хх-ийн 216 дугаар хуудас/

Бага насны хохирогч З.Маралмаа мөрдөн байцаалтад гэрчээр өгсөн: ...1 дугаартай зурагт орой болсон энэ 2 дугуйтай нь Цэвээнээ ахын машин байна, машин дотор улбар шар нь би, нөгөө хоёр нь Дээгий аниа, Бабу аниа хоёр, Энкүүнээ дүү маань байна. Бид дөрвийг Цэвээнээ ах машин дотроо суулгаад цоожилсон байна. Энэ манай байшин дотоор Уянга аниа чагнуур зүүсэн ээж эмнэлгийн орон дээр сэрэхгүй байгаа. Уянгаа аниа чагнуур үзээд дусал тариа хийж байгаа. Миний куртиктэй ижилхэн улбар шар куртиктэй Нарантуяа аниа, ягаан нь Сэлэнгээ аниа бас Цэвээнээ ах Заяа аниа нар байна. Байшингийн хажуу талын жижиг нь граш байна. 2 дугаартай зурагт Жагаа аав саравчтай малгай өмссөн байна. Жагаа аав байнга гутлынхаа түрүүнд хутагтай явдаг болохоор би хутгыг нь зурсан. Жагаа аавын хажууд би байна нөгөө талд нь Зулаа ээж Жижгээг саагаад модон сандал дээр сууж байна. Жагаа аав Зулаа ээж хоёр хоорондоо хэрэлдэж Зулаа ээж Жагаа аав руу хуруугаар зааж байна. Жагаа аав Зулаа ээжид хайргүй, хүндэлдэггүй, аймар залхуу бас Оюунхүү эмээ бол ээжид хайргүй хүндэлдэггүй. Жагаа аав Зулаа ээжээр бүх ажлаа хийлгүүлдэг. 3 дугаартай зураг дээр Энкүүнээ, Бабу, Дээгий аниа бид дөрвийн Цэвээнээ ах машиндаа суулгасан цоожилсон байна. Цэвээнээ ах машины гадаа зогсож байна. Энэ дөрвөлжин нь эмнэлгийн машинтай ирээд ээжийг үзээд тариа хийж байна. Дээр нь Нарантуяа аниа Бааяа ах хоёр байна нөгөө талд нь Цэндээ эмээ уйлж Амараа ахтай зогсож байна. Зулаа ээж эмнэлгийн орон дээр ухаангүй байна. 4 дугаартай зураг дээр Зулаа ээж мяндсан уяагаар өөрийгөө ороогоод миний жижиг сандал дээр зогсож байна. Зулаа ээж өвөлжөөний дээд талын зайтай модноос уясан байсан. Энэ өдөр Зулаа ээж бид хоёр үхрээ сааж байхад Оюунхүү эмээ Зулаа ээжтэй хэрэлдээд савтай сүү цацаад, тэгэхээр Зулаа ээж буцаагаад сүү цацсан чинь тэр хоёр зодолдсон. Манай Зулаа ээж зодолдож чаддаггүй юм Оюунхүү эмээ зодолдож чаддаг болохоороо ээжийг түлхэж унагаасан. Тэгээд аав мотоциклтой согтуу ирсэн. Жагаа аавтай хамт хонгор халзан морьтой нэг ах ирсэн. Би тэр ахын царайг сайн харж чадаагүй. Хонгор халзан морь урд хөл нь доголсон  байсан. Бас уралддаг юм шиг толгой дээр нь үсгийг нь боосон байсан. Тэгээд тэр ах хонгор халзан морио хөтөлж яваад аав ирээд нэг үхэр саагаад би дахиж үхэр саахгүй гээд ээжийг өшиглөсөн. Тэгээд би аавыг дагуулж гэрт оруулж унтуулсан. Тэгээд би ээжтэйгээ гурван үхрээ сааж дуусгаад гэрт орсон. Зулаа ээж Жагаа аавыг ороо засаад унт гэж хэлсэн. Зулаа ээж Жагаа аавтай унтах гэсэн чинь архи үнэртэнэ гээд Жагаа аавтай унтаагүй. Жагаа аав газар унтаж  байсан тасарсан байсан. Зулаа ээж баагаад ирье гээд гэрээс гараад явсан. Ирэхгүй болохоор нь би Жагаа аавыг сэрээх гээд чихэн дээр нь орилон Жагаа аав сэрэхгүй байсан. Тэгэхээр би мэдэгдэлгүй гар чийдэн аваад Зулаа ээждээ туслахаар гарсан Зулаа ээж харанхуйгаас их айдаг, би айдаг ч гэсэн Зулаа ээждээ туслахаар гарсан чинь өвөлжөөнд Зулаа ээж өөрийгөө мяндсаар ороогоод, миний жижиг сандал дээр зогссон байсан. Би гэр рүү буцаж ороод Жагаа аавыг сэрээгээд Зулаа ээж мяндсаар хоолойгоо боосон байна гэж хэлээд бид хоёр гараад Жагаа аав хайчаар мяндсыг нь хайчилсан Оюунхүү эмээ 2 гараас нь өргөөд, Жагаа аав хоёр хөлөөс нь өргөөд би толгойноос нь өргөөд гэр оруулсан. 5 дугаартай зураг манай хөдөө гэр Жагаа аав Зулаа ээж бид гурав байна. Жижиг гэртэй айл Хасаг айлынх. Жагаа аав хутгатай байна. Жагаа аав Зулаа ээж хэрэлдээд хуруугаа заасан байна. 6 дугаартай зургийг би дахин зурсан. Чимгээ ээж надаар зуруулсан юм. Дарханд зурсан зургийг алга болгочихсон ээждээ зураад өг гэхээр нь би дахиж зурсан. Зулаа ээжид Жагаа аав, Оюунхүү эмээ нар дургүй хүндэлдэггүй, ажилд нь тусалдаггүй, хийсэн хоолыг нь иддэггүй. Би л ээждээ тусалж ээжийгээ хайрладаг. Оюунхүү эмээ надаас уучлалт гуйгаад байсан. Би Оюунхүү эмээгээс “Та яагаад уучлалт гуйгаад байгаа юм , хэлдээ” гэсэн чинь “чамд ямар хамаатай юм” гэж хэлсэн. Уянга аниа байсан. Уянгаа аниа эмнэлгийн машинтай ирсэн. Уянгаа аниагийн дараа Нарантуяа аниа Бааяа ах Сэлэнгээ аниа ирсэн. Зулаа ээж гуравхан хувцастай болохоор Оюунхүү эмээгийн сүү цацаад норгосон нойтон хувцастайгаа үхрээ саасан. Зулаа ээж гэрийн бүх ажлыг хийдэг. Жагаа аав, Оюунхүү эмээд цай хийж өгөхөөр л уудаг. Зулаа ээжийг Оюунхүү эмээ, Жагаа аав хоёр өрөвддөггүй би ээждээ тугалыг нь хариулж ажилд нь тусалдаг. ...гэх мэдүүлэг/2 дугаар хх-ийн 211-215 дугаар хуудас/

Насанд хүрээгүй гэрч З.Дэлгэрмаа  мөрдөн байцаалтад өгсөн: ...Өчигдөр орой би дүү Маралмаатай гадаа тоглож байгаад 21 цаг өнгөрч байхад аав Золжаргал руу залгахад гэр лүүгээ орж байна гэсэн. Тэгээд гаднаас дүү бид хоёрыг орж ирэхэд аав уулздаг Намжилмаа гэх эмэгтэйтэй, Пүүжээ ах эхнэр хүүхэдтэйгээ байцгааж байсан. Намжилмаагийн нөхөр нь дуудаад гэр лүүгээ явлаа гэсэн тэгэхээр нь аав гаргаж өгөх гээд Намжилмаа гэх эмэгтэйгээ гэрийн үүдэнд үнсээд тэвэрч байсан тэр үед манай дүү Маралмаа уйлаад газар хэвтсэн. Тэгэхэд Намжилмаа нь манай дүүг аргадах гээд ирэхэд манай дүү зайл гэж уурлаад орилсон. Тэгтэл аав Маралмааг дуугүй байгаарай би чамайг ална шүү, очоод алгадаад авна шүү, дуугүй бай гээд чанга орилоод Маралмааг өргөж аваад хогон дээр нь алгадаад, гуя руу нь алгадаад, ялааны алуураар нүүр гуя толгой руу маш олон удаа цохисон. Тэгтэл манай дүү яая миний толгой гэж орилоод уйлсан тэгэхээр нь би дүү дээрээ очоод хартал манай дүүгийн нүүр хөл хэсэг нь тухайн үед энэ тэндгүй гөвдрүүтэж хавдаж, зулгарсан байсан. Би ялааны алуурыг нь аваад аавын гар луу нь цохиод та хүүхэд ямар аймаар цохидог юм, таныг өөр эмэгтэйг үнссэн болохоор миний дүү уйлж байхад гэсэн чинь аав "Танай ээж чинь хүүхдүүдээ орхиод амьдарлаа хаяад өөрийгөө боож үхсэн хүн, хохино гэж хэлнэ, тэглээч 1 жил нь болсон миний хэнтэй амьдрах амьдрахгүйг та нар мэдэхгүй, гичий минь дуугүй бай гэх зэргээр хараасан. Тэгээд би аавыг цагдаад дуудаад өгөх гэхээр аав гараад зугтчихдаг болохоор найз Элбэг рүү чат бичээд цагдаа дуудаад өгөөч гэсэн тэгээд цагдаа ирсэн. Тэгээд цагдаа ирсэн байхад цагдаагийн хажууд яг одоо манай гэрээс зайл, намайг маргааш гараад ирэхэд зайлсан байгаарай, цагдаа дууддаг чи муу яасан овоо юм, чи надтай олон уулзах нүүр шүү, чи ёстой тэнэг юм хийлээдээ, надад хууль үйлчлэхгүй шүү гэх зэргээр харааж байгаад цагдаа нартай хэрэлдээд гараад явсан. ...Пүүжээ ах эхнэр Долгормаатай байсан. Долгормаа эгч яг хажууд Маралмааг зодоод над руу харааж дайрч байхад байсан. Долгормаа эгч салгаж байж аав больсон, тэгээгүй бол ахиад ч зодох байсан. Пүүжээ ах Долгормаа эгч хоёр цагдаа аавыг аваад явсны дараа манай гэрээс гараад явсан. ...Уулзаж явалддаг гэх Намжилмаа гэх эмэгтэйгээ өмөөрч манай дүүг зодсон намайг дүүгээ өмөөрснөөс болж хэл амаар доромжилсон. ...надад гар хүрээгүй, өмнө нь хэзээ гэдгийг санахгүй байна манай талийгаач ээжийг аав зодож байхаар нь би өмөөрсөн чинь намайг хоёр ч удаа зодож байсан. ...Байгаа. Намайг зодож байсан, манай дүү Болормаа, Маралмаа нарыг ч зодож байсан. ...Би гомдолтой байна, миний ярьсан үнэн. ...гэх мэдүүлэг/3 дугаар хх-ийн 74 дугаар хуудас/

Гэрч Д.Батзориг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...2019 оны 08 дугаар сарын 17-ны өдөр эргүүлийн үүрэг гүйцэтгэж явсан. Жижүүрээс өгсөн мэдээллийн дагуу спиртийн 2-4-41 тоотод очиход П.Золжаргал үүднийхээ сандал дээр сууж байсан. П.Золжаргалын малыг нь малладаг гэх эмэгтэй 5 настай Маралмаа гэх охиныг тэвэрчихсэн байсан. Маралмаа, Дэлгэрмаа 2, 2-лаа уйлчихсан байсан. Юу болсон талаар Дэлгэрмаагаас асуухад манай аав П.Золжаргал дүү Маралмааг ялааны алуураар зодоод байна гэсэн. П.Золжаргалаас яагаад хүүхдээ зодсон талаар асуухад уйлаад дуугүй болохгүй болохоор нь би зодсон гэж тайлбарласан. ...Архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан, өөрөө гэрт нь байсан 2 залуутай нэг том пиво хувааж уусан гэж тайлбарласан. Ухаанаа алдсан согтолттой байгаагүй. ...Дэлгэрмаагаас Маралмааг П.Золжаргал хэрхэн зодсон талаар асуухад зүүн хөлийн гуя нь урд хэсэгтээ зулгараад мөр гарсан байдалтай, аль гарыг нь сайн санахгүй байна гарынх нь гадар хэсэгт бас шалбарч, арьс нь зулгарсан байдалтай байсан. Маралмаагийн биед үүссэн цохиурын мөрийг харахад ялааны алуурын урт хэсгээр буюу бариулснаас дөрвөлжин хүртэлх урт хэсгээр цохигдсон мөр байсан. Дээрх гэмтлүүдийг П.Золжаргал ялааны алуураар цохиж гэмтээсэн гэж байсан. П.Золжаргалаас яагаад хүүхдээ зодсон болохыг нь тодруулж асуухад уйлаад дуугүй болохгүй болохоор нь зодсон гэж тайлбарласан. Дэлгэрмаа гээд охин нь аав ялааны алуураар дүүг зодсон гээд ялааны алуур харуулж байсан тухайн ялааны алуурын дөрвөлжин хэсэг нь салбараад уначихсан байсан. ...П.Золжаргал гутлаа өмсөж байхдаа Дэлгэрмаа, Маралмаа 2-ыг хадмуудын талыг дагаад зайлаарай муу гичийнүүдээ гэл үү янхнуудаа гэж хэлсэн. Гэрээс гарахдаа маргааш гэрт ирэхэд зайлсан байгаарай пизданууд минь гэж хүүхдүүд рүүгээ хашхираад байсан. ...Дэлгэрмаагаас П.Золжаргал өөрийг нь цохиж, зодсон эсэх талаар асуухад аав намайг цохиогүй гэж тайлбарлаж байсан. ...П.Золжаргал Маралмааг уйлаад ерөөсөө дуугүй болохгүй болохоор нь зодсон. Уйлаад байгаа хүүхдийг зодохгүй гээд яах юм гэснээс өөр зүйл яриагүй. П.Золжаргалын гэрт байхад болон эрүүлжүүлэх, саатуулах байр луу хүргэх явцад Дэлгэрмаа, Маралмааг зодсон талаар юу ч яриагүй. ...гэх мэдүүлэг/3 дугаар хх-ийн 78 дугаар хуудас/

Гэрч Д.Долгормаа мөрдөн байцаалтад өгсөн: ...Би П.Золжаргал ахыг өөрийн төрсөн охин З.Маралмааг цохиж зодохыг хараагүй. Учир нь би усанд ороод гарч ирээд гал тогооны өрөөнд сууж байсан. П.Золжаргал ахын гэр нь 3 өрөө байр байдаг юм. Намайг  уснаас гарч ирэхэд охин Маралмаа нь үүдний өрөөний хэсэгт уйлаад шалан дээр хэвтэж, байсан ба хоол гаргаж байх үед П.Золжаргал ах гал тогооны өрөөнд ялаа алаад ялааны алуур барьчихсан явж байсан Тэгээд цаад том өрөөндөө явж ороод  П.Золжаргал ах "Дандаа уйлж байдаг зөндөө удаан уйлаа гээд” загнаад  дуу чимээ сонсогдож байсан ба тэр үед Маралмаа охины уйлах  чимээ чанга уйлах чимээ сонсогдсон Тэр үед охин Дэлгэрмаа нь "Та яагаад хүүхэд цохиод байгаа юм бэ" гээд аавтайгаа маргалдах чимээ сонсогдохоор  би араас нь том өрөөнд ороход Дэлгэрмаа дүү Маралмаагаа тэвэрчихсэн дүүгээ арагдаад зогсож байсан.Тэр үед П.Золжаргал ах баруун гартаа ялааны алуур барьчихсан зогсож байхаар нь би ялааны алуурыг нь гараас нь аваад "Та одоо хүүхэд өөрөө уйлуулчхаад арагдаад дуугүй болчихгүй цохиод байгаа юм уу”, гэж  хэлсэн Тэр үед Дэлгэрмаа дуу Маралмааг аваад жижиг  өрөөндөө ороод хаалгаа дотроос нь цоожилсон. Тэгээд тогоон дээр хийж байсан хоолоо гарах  гээд Золжаргал ах амандаа "Дандаа уйлж байх юм" гээд үглээд байж байхад гаднаас  цагдаа орж ирээд "Юу болсон гэж" асуухад П.Золжаргал ах Хэн цагдаа дуудсан юм бэ" гэхэд жижиг өрөөнөөс Дэлгэрмаа гарч ирээд "Би цагдаа дуудсан" гэж хэлсэн Тэгээд цагдаа нар П.Золжаргалыг цагдаа аваад явах гэхэд П.Золжаргал ах Дэлгэрмаад хандан "Чи яах гэж цагдаа дуудсан бэ, чи  манай гэрээс зайлаарай, чи бид хоёр олон таарна" гэх мэтийн зүйл хэлээд цайраад байсан ба цагдаа аваад явсан.Би П.Золжаргал ахыг Маралмааг  яг цохиж байхыг хараагүй гал тогооны өрөөнд сууж байсан. Маралмаагийн уйлах  чимээ чангараад байсныг сонсоод би цохисон юм байна гэж бодсон. ...Би П.Золжаргал ахыг Маралмааг хаана нь хэдэн удаа юугаар цохихыг хараагүй гал тогооны өрөөнд байсан. хүүхдийн уйлах чимээ чангараад байхаар нь том өрөөнд ороход П.Золжаргал ах гартаа ялааны алуур барьчихсан зогсож байсан Тэр үед Дэлгэрмаа надад хандан  "Аав сая ялааны алуураар  Маралмааг цохисон" гэж надад хэлсэн. ...П.Золжаргал ах манай гэрт ирэхдээ бага зэргийн архи уучихсан ирсэн. Түүнээс биш бид нар П.Золжаргал ахын гэрт архи пиво уугаагүй. ...Манай нөхөр Пүрэвдорж усанд орж гарч, ирээд гол тогооны өрөөнд байсан. ...Намайг усанд орох гэж байхад болон усанд ороод гарч ирэхэд Намжилмаа П.Золжаргалын гэрт  орж ирээгүй. Намайг усанд орж байхад орж байсан байж магадгүй. ...Би одоо өнгийг  нь санахгүй байна. Ярааны алуурын нэг талын булан хугарч булан нь хагарч унасан байдалтай байсан. ...Намайг гал тогооны өрөөнөөс том өрөөнд ороход Дэлгэрмаа дүүгээ тэврээд зогсож байсан ба намайг ороход жижиг өрөө рүүгээ авч очсон хаана нь ямар ямар гэмтэл шарх учирсан байсныг хараагүй. ...гэх мэдүүлэг/3 дугаар хх-ийн 118-119 дугаар хуудас/

Гэрч Б.Намжилмаа мөрдөн байцаалтад өгсөн: ...Би Сэлэнгэ аймгийн Мандал суманд нөхөр хүүхдүүдийн хамтаар амьдардаг байсан ба амьдралын эрхээр би нөхрөөсөө салсан. Ингээд 2019 оны 09 дүгээр сарын эхээр би П.Золжаргал гэж хүнтэй хамтран амьдарч байгаа. Болсон зүйлийн талаар ярихад 2019 оны 08 дугаар сарын 17-ны өдөр спиртийн дэлгүүр ороод буцаад гэр лүүгээ явах гэсэн боловч гадаа бороо ороод байсан учир П.Золжаргалаар гэр лүүгээ хүргүүлэхээр гэрт нь ороход Пүрэвдорж Долгормаа нар П.Золжаргалын гэрт усанд ороод ванны өрөөнд нь байсан. Мөн зүс таних Зоригоо гээд ах гэрт нь ирчихсэн байсан. Тэгээд би П Золжаргалын гэрт ороод намайг хүрээд өгөөч гэхэд Зоригоо ах машинтайгаа намайг хүргэж өгөхөөр тэдний гэрээс гарсан ба би Маралмааг үнсээд “Айн ай нь дараа ирнэ” гээд гарах үед П.Золжаргал намайг гаргаж өгөхөөр үүдэнд зогсож байсан учир намайг гаргаж өгөхөөр үүд рүү гарсан ба орцонд би П.Золжаргалыг үнсээд яараад орцноос гарч яваад Зоригоо ахаар гэртээ хүргүүлсэн. Ингээд маргааш нь П.Золжаргалыг эрүүлжүүлэхэд орчихсон байна гэж сонсоод юу болсон талаар тодруулахад Маралмааг зодоод Дэлгэрмаа цагдаад өгсөн гэнэ гэж сонссон Түүнээс биш миний хажууд П.Золжаргал Маралмааг зодоогүй, би зодож байхыг нь хараагүй учир маргааш нь мэдсэн. ...Би хараагүй, миний хажууд П.Золжаргал охин Маралмааг зодоогүй. Намайг явсан хойно тийм зүйл болсон байсан. Би маргааш нь энэ талаар мэдсэн. ...гэх мэдүүлэг/3 дугаар хх-ийн 117 дугаар хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл/1 дүгээр хх-ийн 13 дугаар хуудас/

Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/1 дүгээр хх-ийн 14-19 дүгээр хуудас/

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/1 дүгээр хх-ийн 20-24 дүгээр хуудас/

Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/1 дүгээр хх-ийн 26-28 дугаар хуудас/

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, эд мөрийн баримтын гэрэл зургийн үзүүлэлт/1 дүгээр хх-ийн 29-31 дүгээр хуудас/

Иргэн Б.Цэндсүрэнгийн Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэст гаргасан гомдол/1 дүгээр хх-ийн 34-37 дугаар хуудас/

Насанд хүрээгүй З.Дэлгэрмаагийн Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэст гаргасан гомдол/1 дүгээр хх-ийн 70-71 дүгээр хуудас/

Амь хохирогч Ж.Эрдэнэзулын 2009 онд цээж хэсэгтээ гэмтэл авсан байх үеийн гэрэл зураг/1 дүгээр хх-ийн 40 дүгээр хуудас/

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Цэндсүрэнгийн гаргаж ирүүлсэн 37 минут 29 секундийн бичлэг бүхий CD-д үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/1 дүгээр хх-ийн 50-56 дугаар хуудас/,

Эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоол, тэмдэглэл/1 дүгээр хх-ийн 75-77 дугаар хуудас/

Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 19-ны өдрийн №41 дугаартай дүгнэлт:

Дүгнэлт хэсэгт:

1.Талийгаач Ж.Эрдэнэзулын цогцост хийгдсэн шүүх эмнэлгийн магадлан шинжилгээгээр хүзүүнд дүүжлэлтэй ором баруун гарын 2,3,4,5 дугаар хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдсон.

2.Дээрх дүүжлэлтийн ором гэмтэл нь хагас зөөлөн материалаар /уяагаар/ биеийн хүндийн жингээр доош татагдах үед үүсгэгдэх боломжтой. Баруун гарын 2, 3, 4, 5 дугаар хурууны зулгаралт гэмтэл хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

3.Талийгаач Ж.Эрдэнэзул нь механик амьсгал бүтэлт, дүүжлэлтийн улмаас нас баржээ.

4.Талийгаач Ж.Эрдэнэзулын биед үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. ...гэх дүгнэлт/1 дүгээр хх-208-209 дүгээр хуудас/,

Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн №142 дүгнэлт:

Дүгнэлт хэсэгт:

1.Сэлэнгэ аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны Мандал сум дахь хэсгийн шинжээч эмчийн №41 дугаартай дүгнэлт,  Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн №833 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтүүд үндэслэлтэй байна.

2.Дүүжлэлтийн ором нь амьд үед үүссэн бол арьсны өнгөц давхарга гэмтсэнээс улаан өнгөтэй байдаг. Нас барсны дараа үүссэн бол шар өнгөтэй. даргар хатуу байдаг

3.Дүүжлэлтийн ором нь ташуу байрлалтай. нэг жигд, боолт нь хөндлөн байрлалтай, жигд бус байдгаараа ялгагдана

4. Дүүжлэлтийн үед хэл заавал хазагдсан байхгүй. Учир нь дүүжлэх үед хэл шахагдаагүй байж болно

5.Дүүжлэлтийн үед заавал ам хамар өтгөн шингэний сүвнээс биологийн шингэн гарах ёсгүй. Давсагт шээсгүй. "3" гэдсэнд баасгүй тохиолдолд ялгадас гарахгүй.

6.Дүүжлэлтийн ором нь 0 6-0.8см өргөнтэй уян зөөлөн оосроор үүсгэгдсэн байна /2 дугаар хх-ийн 61-64 дүгээр хуудас/,

Сэлэнгэ аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 08 дугаар 20-ны өдрийн №163 дугаартай дүгнэлт

Дүгнэлт хэсэгт:

1.З.Маралмаагийн биед духанд зулгаралт, дух, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.2019 оны 08 дугаар сарын 17-нд үүсгэгдсэн байх боломжтой. 

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. ...гэх дүгнэлт./3 дугаар хх-ийн 83-84 дүгээр хуудас/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Цэндсүрэнгийн П.Золжаргалаас оршуулгын зардал 8875000 төгрөгийг нэхэмжилсэн тухай өргөдөл/1 дүгээр хх-ийн 47 дугаар хуудас/,

Амь хохирогч Ж.Эрдэнэзулын ар гэрээс Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл/1 дүгээр хх-ийн 41 дугаар хуудас/,

Амь хохирогч Ж.Эрдэнэзулын 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сум сум дундын 2 дугаар шүүхэд гаргахаар бичиж байсан өргөдөл /1 дүгээр хх-ийн 125-126 дугаар хуудас/,

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Шүүхийн шинжилгээний хэсгийн шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн №41 дугаартай дүгнэлт:

Дүгнэлт хэсэг:

1. Талийгаач Ж.Эрдэнэзулын цогцост хийгдсэн шүүх эмнэлгийн магадлан шинжилгээгээр хүзүүнд дүүжлэлтэй ором баруун гарын 2,3,4,5 дугаар хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдсон.

 2. Дээрх дүүжлэлтийн ором гэмтэл нь хагас зөөлөн материалаар /уяагаар/ биеийн хүндийн жингээр доош татагдах үед үүсгэгдэх боломжтой. Баруун гарын 2,3,4,5 дугаар хурууны зулгаралт гэмтэл хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

 3.Талийгаач Ж.Эрдэнэзул нь механик амьсгал бүтэлт, дүүжлэлтийн улмаас нас баржээ.

4.Талийгаач Ж.Эрдэнэзулын биед үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. ...гэх дүгнэлт/1 дүгээр хх-ийн 208 дугаар хуудас/,

Цогцост үзлэг хийсэн тухай тэмдэглэл, цогцост задлан шинжилгээ хийсэн гэрэл зургийн үзүүлэлт/1 дүгээр хх-ийн 212-215 дугаар хуудас/,

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн “Гэмтэл согог судлалын үндэсний төвийн архивт хүргүүлсэн албан бичиг/1 дүгээр хх-ийн 216 дугаар хуудас/,

Амь хохирогч Ж.Эрдэнэзулын өвчний түүх/1 дүгээр хх-ийн 217-232 дугаар хуудас/

            Монгол Улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн №829 дугаартай дүгнэлт:

            1.2.5. 2009 оны 6 дугаар сард Ж.Эрдэнэзул-н биед цээжний хэнхэргийн битүү гэмтэл, зүүн уушгины уналт, авчилт, цээжний зүүн талын хөндий дэх цус, хий хуралдалт, нүүр, хүзүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

             3.4.5. 2011 оны 7 дугаар сард Ж.Эрдэнэзул-н биед хүзүүний 3-р нугалмын их биеийн хугарал, тархи доргилт, нүүрэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.5-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

            6.Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...гэх дүгнэлт/1 дүгээр хх-ийн 243-244 дүгээр хуудас/,

Монгол Улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн №4302 шинжээчийн дүгнэлт:

Дүгнэлт хэсэгт:

1. Шинжилгээнд ирүүлсэн  2017 оны 10 дугаар сарын 05-ны огноотой “Сэлэнгэ аймаг Мандал сумын сум дундын II шүүхэд өргөдөл гаргах нь” гэсэн гарчигтай 2 хуудас гар бичвэрийг 1 хүн бичсэн байна.

 2. Дээрх “Сэлэнгэ аймаг Мандал сумын сум дундын II шүүхэд өргөдөл гаргах нь” гэсэн гарчигтай 2 хуудас гар бичвэр болон харьцуулах загвараар ирүүлсэн Ж.Эрдэнэзулын бичгийн хэвийн харьцангуй чөлөөт загвар гэх “Жаргалсайхан овогтой Эрдэнэзул миний гурван үеийн түүх” гэсэн гарчигтай гар бичвэр, 19.5х26см хэмжээтэй “Худалдаа хөгжлийн банк” гэсэн хаягтай тэмдэглэлийн дэвтрийн 5,9,10 гэж дугаарласан хуудаснуудад байх гар бичвэрүүдийг 1 хүн бичсэн байна./2 дугаар хх-ийн 5 дугаар хуудас/,

Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 04-ны өдрийн №883 дугаартай дүгнэлт:

1.Талийгаач Ж.Эрдэнэзулын хүзүү хоолойн дахь дарагдлын ором нь биеийн хүндийн жингээр уяа, гогцоогоор дүүжлэгдэх үед үүсгэгдэх боломжтой.

2. 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн шарил дахин шинжилгээгээр ховч яс хугарсан байх бөгөөд энэ нь цогцост анх хийсэн шинжилгээний явцад үүсгэгдсэн байх боломжтой байна.

3.Талийгаачийн биед тогтоогдсон баруун гарын 2,3,4,5-р хурууны зулгаралт гэмтэл нь амьд үед үүсгэгдсэн байна.

4.Талийгаачийн умай ялзралтын өөрчлөлтөд орсон тул жирэмсэн эсэхийг нарийвчлан тогтоох боломжгүй байна.

5.Талийгаачийн гавал яс, тархины эдэд гэмтлийн өөрчлөлт тогтоогдсонгүй. ...гэх дүгнэлт/2 дугаар хх-ийн 28-31 дүгээр хуудас/,

 Мөрдөгчийн санал П.Золжаргалыг яллагдагчаар татах тухай/2 дугаар хх-ийн 86 дугаар хуудас/,

“Эд мөрийн баримтаар тооцох тухай” мөрдөгчийн тогтоол /2хх-200 дугаар хуудас/,

Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн №1657 дугаартай дүгнэлт:

1.Шинжилгээнд ирүүлсэн “heruul.m4a” гэсэн нэртэй дуу авианы бичлэг нь шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд ирүүлсэн дуу авианы бичлэг нь 30-16000 Hz /Герц/-н давтамжтай байна.

3.Шинжилгээнд ирүүлсэн дуу авианы бичлэгийг компьютерын хэрэглээний /энгийн/ дуу программ ашиглан сонсох боломжтой.

4. Шинжилгээнд ирүүлсэн дуу авианы бичлэгт хүмүүсийн ярилцаж буй зүйлийн талаар бичгийн хэлбэрт оруулан тайлбарлах шинжээчийн тусгай мэдлэгээс хэтэрсэн байх тул шинжилгээ хийх боломжгүй. ...гэх дүгнэлт/2 дугаар хх-ийн 221-223 дугаар хуудас/,

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Нэгдсэн эмнэлэгт явуулсан албан тоот, өвчний түүх, эмчлүүлэгчийн анамнез/2 дугаар хх-ийн 230-236 дугаар хуудас/,

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн №56 дугаартай магадлал/5 дугаар Хх-ийн 194-205 дугаар хуудас/

 Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын прокурорын 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн №223100076 дугаартай “Эрүүгийн хэргийг тусгаарлах тухай” тогтоол /5 дугаар Хх-ийн 222-223 дугаар хуудас/,

Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн №02 дугаартай “Яллагдагчид холбогдох зарим хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоол/5 дугаар Хх-ийн 224-225 дугаар хуудас/,

Шүүгдэгч П.Золжаргалаас амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******т 10528000 төгрөгийг Хаан банкны дансаар шилжүүлж өгсөн баримт, шүүгдэгчийн оршин суух багийн засаг даргын тодорхойлолт, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн оролцогч нарын хүсэлтээр шинжлэн судалсан болно.    

         

Шүүгдэгч П.Золжаргалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдох шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бусад нотлох баримтууд нь тухайн хэргүүдэд хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

 

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас хэргийг нотлох чадвараа алдсан, шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэсэн үйл баримт байхгүй, мөн шүүгдэгч П.Золжаргалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн талаар шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, дээрх гэмт хэргийг үйлдсэнээ хүлээн мэдүүлсэн болно.

 

Нэг.Шүүгдэгч П.Золжаргалыг гэм буруутайд тооцох талаар:

 

Шүүгдэгч П.Золжаргал нь 2002 оны 04 дүгээр сараас амь хохирогч Ж.Эрдэнэзултай гэр бүл болон амьдарсан үеэс 2018 оны 05 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл хугацаанд “гэр бүлийн харилцаатай хүн буюу эхнэр Ж.Эрдэнэзулыг байнгын хүчирхийлэн, доромжилж, зодон, айлган сүрдүүлж байсны улмаас амиа хорлоход хүргэсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь: ...амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ийн мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэрчээр болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр мэдүүлсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Цэндсүрэнгийн мэдүүлэг/1 дүгээр хх-ийн 84-85 дугаар хуудас/, 37 минут 29 секундийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл/1 дүгээр хх-ийн 50-55 дугаар хуудас/, гэрч Г.Алтансувдын мэдүүлэг/1 дүгээр хх-ийн 132-133 дугаар хуудас/, гэрч Ж.Амар-Эрдэний мэдүүлэг/1 дүгээр хх-ийн 140-141 дүгээр хуудас/, гэр Б.Намжилмаагийн мэдүүлэг/1 дүгээр хх-ийн 144-146 дугаар хуудас/, гэрч Ж.Эрдэнэбилэгийн мэдүүлэг/1 дүгээр хх-ийн 150-151, 4 дүгээр хх-ийн 157 дугаар хуудас/, насанд хүрээгүй гэрч З.Болормаагийн мэдүүлэг/1 дүгээр хх-ийн 152-153, 4 дүгээр хх-ийн 158 дугаар хуудас/, гэрч Б.Энхтайваны мэдүүлэг/1 дүгээр хх-ийн 167-168 дугаар хуудас/, насанд хүрээгүй гэрч З.Дэлгэрмаагийн мэдүүлэг/4 дүгээр хх-ийн 159-160 дугаар хуудас/,бага насны хохирогч З.Маралмаагийн мэдүүлэг/2 дугаар хх-ийн 211-215 дугаар хуудас/, Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны  Мандал сум дахь хэсгийн шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн №41 дугаартай дүгнэлт/2 дугаар хх-ийн 208-209 дүгээр хуудас/, Монгол Улсын Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчдийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн №142 дугаартай дүгнэлт/2 дугаар хх-ийн 61-64 дүгээр хуудас/, Шинжээч эмч Г.Ган-Эрдэнийг асуусан тухай тэмдэглэл/1 дүгээр хх-ийн 237-238 дугаар хуудас/ зэрэг,

-2019 оны 08 дугаар сарын 17-ны шөнийн 23 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар баг, Спиртийн 2 дугаар байрны 2-41 тоотод байрлах өөрийн гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж төрсөн охин болох бага насны буюу 6 настай З.Маралмааг уйлаад дуугүй болсонгүй гэх шалтгаанаар зүүн хацар, дух хэсэгт нь ялааны алуураар зодож цохин эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох: ...бага насны хохирогч З.Маралмаагийн мэдүүлэг/3 дугаар хх-ийн 74, 4 дүгээр хх-ийн 155 дугаар хуудас/, гэрч Д.Батзоригийн мэдүүлэг/3 дугаар хх-ийн 78 дугаар хуудас/, насанд хүрээгүй гэрч З.Дэлгэрмаагийн мэдүүлэг/3 дугаар хх-ийн 76 дугаар хуудас/, гэрч Д.Долгормаагийн мэдүүлэг/3 дугаар хх-ийн 101, 118 дугаар хуудас/, гэрч Б.Намжилмаагийн мэдүүлэг/3 дугаар хх-ийн 117 дугаар хуудас/, Ялааны алуурыг эд мөрийн баримтаар тооцож, гэрэл зургийн үзүүлэлт/3 дугаар хх-ийн 137-139 дүгээр хуудас/зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч П.Золжаргал нь шүүхийн хэлэлцүүлэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн ба хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

Хууль тогтоогч нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх” гэмт хэргийн шинжийг “амь хохирогч гэр бүлийн болон ажил хэргийн бусад байнгын хүчирхийлэл, доромжлол, зодсон, тамлан зовоосон, айлган сүрдүүлсэн” түүний улмаас гарцаагүй байдалд орж амиа хорлоход хүргэсэн идэвхтэй үйлдлээр илэрхийлэгдэхээр хуульчилсан ба шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтлан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судлан үзэхэд шүүгдэгч П.Золжаргал нь амь хохирогч Ж.Эрдэнэзултай гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарсан цаг хугацаа буюу 2002 он, түүнээс хойш 2018 оны 05 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд амь хохирогчийг өөрийн эрхшээл, дарамт, зодуур, доромжлолд байлгах, гэр бүлийн харилцаанд давамгай байдал тогтоох зорилгоор хүч хэрэглэн биед нь байнга халдаж зоддог байсан, гэр бүлийн эдийн засаг, мөнгөн хөрөнгийг захиран зарцуулах, эзэмших эрхийг хязгаарлах, дарамт, шахалт айлган сүрдүүлэх, заналхийлэх, доромжлох, нэр төр алдар хүндийг гутаах, ах дүү, хамт олноос нь тусгаарлах, хүсэл зоригийнх нь эсрэг үйлдэл хийлгэхийг албадах, тулган шаардах зэрэг үг хэллэг, үйл хөдлөлөөрөө сэтгэл санааны дарамтад оруулж байсан шүүгдэгчийн хууль бус идэвхтэй үйлдэл нь нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч П.Золжаргал нь энэ үйлдлээ шүүхийн хэлэлцүүлэгт хүлээн зөвшөөрч мэдүүлсэн, шүүгдэгч нь амь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлд заасан “хүний эрүүл аюулгүй орчин амьдрах, амь явах эрх, эрх чөлөө”-д халдаж үйлдсэн болно.

Амь хохирогч Ж.Эрдэнэзул нь энэхүү байнгын гэр бүлийн хүчирхийлэл, дарамт шахалт, бие махбод, сэтгэл санааны хүчирхийлэлд өртдөг, сэтгэл зүйн хувь тогтворгүй болж, сэтгэл гутралд орсон нь сэтгэл санааны ноцтой үр дагавар дагуулж, өөрийгөө үнэлэх үнэлэмж буурч хүчирхийллийн шалтгааныг өөрөөсөө хайх, хүчирхийллийг таслан зогсоох эцсийн арга замыг өөрийн амь насаа хорлох гэж үзсэн байх боломжтой.

Хэдийгээр бусдыг амиа хорлоход хүргэх гэмт хэрэг нь хэргийн хувьд нэгдмэл сонирхол бүхий этгээдүүдээс авсан мэдүүлгийн үнэн зөвийг бүрэн үгүйсгэхгүй боловч нотлох чадварын хувьд харьцангуй байдаг ба шүүгдэгч болон амь хохирогч талуудын гэрч нарын мэдүүлгээр хэргийн нөхцөл байдлыг бодитой тогтоох боломж хязгаарлагдмал байдаг боловч энэ хэргийн хувьд амь хохирогчийн болон шүүгдэгчийн ойр дотнын найз нөхөд, өөрийн төрсөн/бага насны/ хүүхдүүдийн хохирогчоор болон гэрчээр өгсөн мэдүүлэг, хууль хяналтын байгууллагад гаргаж өгч байсан бичгийн нотлох баримт, гомдол зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч П.Золжаргал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдэхдээ мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8-д зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, өөрийн бага насны хүүхдийн/энэ зүйлд халдлагын обьект нь заавал гэр бүлийн хамаарал бүхий бага насны хүүхэд байхыг шаардахгүй/эсрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хуулийн хүндрүүлэх нөхцөл байдлыг хангаж байна. Шүүгдэгч П.Золжаргалын энэ үйлдэл нь мөн л Хүүхдийн эрхийн тухай хуулийн 7 дугаар зүйл Хүүхдийн эрхийг хамгаалах *7.1.Хүүхэд гэмт хэрэг, зөрчил, хүчирхийлэл, бие махбодын шийтгэл, сэтгэл санааны дарамт, үл хайхрах байдал…* байх эрхийг зөрчсөн байна.

Шүүгдэгч П.Золжаргалын бага насны хүүхдийг уйллаа гэх шалтгаанаар шалтаглан зодож байгаа нь хүүхдийн бие махбодын өвдөлт, зовуурь шаналал бий болох, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна гэж үзэв.

Тиймээс Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч П.Золжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон хуульд нийцсэн байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч П.Золжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэр бүлийн харилцаатай хүн буюу эхнэр Ж.Эрдэнэзулыг байнгын хүчирхийлэн, доромжилж, зодон, айлган сүрдүүлж байсны улмаас амиа хорлоход хүргэсэн гэмт хэргийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж өөрийн төрсөн охин бага насны хүүхэд З.Маралмааг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

-Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгчийн гэм буруугийн шүүх хуралдааны явцад гаргасан хэргийг прокурорт буцаах саналын талаар:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч нь шүүгдэгч П.Золжаргалд Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хүлээн зөвшөөрөхгүй, Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн №223100076 дугаартай “Эрүүгийн хэргийг тусгаарлах тухай” тогтоолоор хэргийг буруу тусгаарласан 2002 оны Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйл, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож байгаа учраас хэргийг нэгтгэж шалгах ёстой байсан боловч нэгтгэж шалгаагүй, хэргийг тусгаарласан нь үндэслэлгүй учраас хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах саналыг гаргажээ.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч П.Золжаргалыг 2002 оны Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.6-д заасан бусдын бие махбодид онц харгис хэрцгий аргаар хүнд гэмтэл санаатай учруулсан, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийг үйлдэхээр завдсан байж болзошгүй гэж үзэн Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн №223100076 дугаартай  Эрүүгийн хэргийг тусгаарлах тухай тогтоолыг үйлдэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хэргийг тусгаарлах биш харин мөн хуулийн 29.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Прокурор нь яллагдагч гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай болохыг мөрдөн байцаалтын явцад хангалттай нотолсон тухайн хэргийг шүүхээр хянан шийдвэрлүүлэх боломжтой гэж үзвэл яллагдагчид холбогдох зарим хэргийг тусгаарлан шүүхэд шилжүүлж болно.” ...гэж заасныг удирдлага болон хэргийг тусгаарлах нь хууль нийцэхээр байжээ.

Гэвч прокурорын тогтоолыг тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Дээрх эрүүгийн хэрэгт хэрэг бүртгэлтийн хэргийн дугаар авсугай. ...3 дахь заалтад “Хэрэгт хэрэг бүртгэлийн ажиллагаа хийлгэхээр Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасагт хүргүүлсүгэй.” ... гэж заасан байгаа нь хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хохирогчийн хууль ёсны төлөөлөгч өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу явуулж байгаа, шүүгдэгч П.Золжаргалд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хавтаст хэргийг хэмжээнд хянан шийдвэрлэх бүрэн боломжтой, прокурорын тогтоолоор хэргийг тусгаарлаж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа нь хууль зөрчөөгүй, хэргийн оролцогчийн хуулиар олгосон эрхийг хязгаарласан, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Тиймээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн хэргийг прокурорт буцааж нэмэлт ажиллагаа хийлгэх тухай хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

            Хоёр.Хохирол төлбөр хор уршгийн талаар:

 

            Шүүгдэгч П.Золжаргал нь гэр бүлийн харилцаатай хүнийг байнгын хүчирхийлэн, доромжилж, зодон, айлган сүрдүүлж байсны улмаас амиа хорлоход хүргэсэн гэмт хэргийн улмаас нэг хүний амь нас хохирсон, мөн бага насны хохирогчийг уйллаа гэх шалтгаанаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж бага насны хүүхдийг ялааны алуураар зүүн хацар, дух орчимд нь цохиж зодон эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас үүссэн хор уршигт тооцох нь зүйтэй байна.

Харин шүүгдэгч П.Золжаргалын гэм буруугаас амиа хорлосон амь хохирогч Ж.Эрдэнэзулыг хөдөөлүүлэх буяны ажилд гарсан зардлыг гэмт хэргийн улмаас үүссэн бодит хохиролд тооцлоо. 1 дүгээр хавтаст хэргийн 48 дугаар талд авагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гаргаж ирүүлсэн гэм хорын хохирлын 10528000/арван сая таван зуун хорин найман мянга/ төгрөгийн нотлох баримт нь хуулийн шаардлага хангасан ба шүүхийн шатанд шүүгдэгчийн зүгээс дээрх материаллаг хохирлыг нөхөн төлсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс гаргасан гэмт хэргийн улмаас учирсан 10528000 төгрөгийг нөхөн төлсөн үүссэн хор уршиг арилсан гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй юм. Учир нь хүний амь нас нь эд хөрөнгө, мөнгө, эд материалаар үнэлэгдэх боломжгүй учраас гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг арилаагүй гэж үзэх нь зүйтэй байна.

 

Гурав.Шүүгдэгч П.Золжаргалд оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч П.Золжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэр бүлийн харилцаатай хүн буюу эхнэр Ж.Эрдэнэзулыг байнгын хүчирхийлэн, доромжилж, зодон, айлган сүрдүүлж байсны улмаас амиа хорлоход хүргэсэн” гэмт хэргийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж өөрийн төрсөн охин бага насны хүүхэд З.Маралмааг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаалтай учруулсан” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

            Энэ хэрэгт шүүгдэгч П.Золжаргалд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэн нөхцөл байдал тогтоогдсонгүй, харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовуурь үүсгэж, доромжилж” үүсгэж үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй байна.

 

            Тиймээс шүүх шүүгдэгч П.Золжаргалд эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь шүүгчийн дотоод итгэлээр дүгнэж, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлагыг оногдуулах нь зүйтэй байх тул шүүгдэгч П.Золжаргалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 03 жил, 08 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д зааснаар шүүгдэгч П.Золжаргалд оногдуулсан 04 жилийн хугацаагаар хорих ялаас 02 жилийн хугацаагаар хорих ялыг өршөөн хасаж, үлдэж байгаа 01 жил 08 сарын хорих ялыг биечлэн эдлүүлэх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600/зургаан зуу/нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000/зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар шүүгдэгч П.Золжаргалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулах 600000 төгрөгөөр торгох ялыг өршөөн хэлтрүүлж шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

 

            Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Золжаргалын бага насны болон насанд хүрээгүй хүүхдийн асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг тогтоох зайлшгүй шаардлагатай байх тул Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргыг тухайн асуудлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шийдвэрлэхийг даалгах нь зүйтэй байна. Учир нь бага насны хүүхдүүдийн төрсөн эх нь нас барсан, төрсөн эцэг П.Золжаргал хорих ял биечлэн эдлэх болсон учраас хорих ялыг эдлэх хугацаанд хүүхдийн асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг тогтоох нь хүүхдийн эрх ашигт нийцнэ.

Шүүгдэгч П.Золжаргалын энэ хэргийн улмаас цагдан хоригдсон  157 /нэг зуун тавин дөрөв/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн амь хохирогчийн өмсөж байсан хар өнгийн гутал нэг хос, саарал өнгийн оймс нэг хос, цэцгэн хээ бүхий дотуур нимгэн өмд нэг ширхэг, хар саарал өнгийн дотоож нэг ширхэг, цэнхэр оруулгатай хар өнгийн биеийн тамирын өмд нэг ширхэг, цагаан өнгийн хөхний даруулга нэг ширхэг, улаан өнгийн майк нэг ширхэг, улаан цоохор өнгийн зузаан цамц/юүдэнтэй/ нэг ширхэг зэргийг, гэмт хэргийн газраас хураагдаж ирсэн олс гурван ширхэг, хайч нэг ширхэг, ялааны алуур нэг ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт хавсаргаж ирүүлсэн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буй бичлэг бүхий CD нэг ширхэг, цогцост үзлэг хийсэн үеийн бичлэг бүхий CD нэг ширхэг, хэргийн газарт үзлэг хийх үеийн бичлэг бүхий CD нэг ширхэг, хар өнгийн тэмдэглэлийн дэвтэр нэг ширхэг зэргийг хэрэгт хавсаргаж хадгалж, сүүний үхрийн аж ахуйн бүртгэлийн ногоон өнгийн дэвтэр нэг ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигчид нь буцаан олгохыг дурдаад

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.12 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл 38.1 дүгээр зүйл, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4, 12.8-д тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Гавлиу хайрхан овогт Пүрэвийн Золжаргалыг “гэр бүлийн харилцаатай хүнийг байнгын хүчирхийлэн, доромжилж, зодон, айлган сүрдүүлж байсны улмаас амиа хорлоход хүргэсэн” гэмт хэргийг үйлдсэн, “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж бага насны хүүхдийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Шүүгдэгч П.Золжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 03/гурав/жил, 08/найм/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600/зургаан зуун/нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000/зургаан зуун мянган/төгрөгөөр торгох ялыг тус тус оногдуулсугай.

3.Өршөөл үзүүлэх тухай/2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн/хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар шүүгдэгч П.Золжаргалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 600000 төгрөгөөр торгох ялыг өршөөн хэлтрүүлж, Өршөөл үзүүлэх тухай/2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн/ хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д зааснаар шүүгдэгч П.Золжаргалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 03 жил 08 сарын хугацаагаар хорих ялаас 02/хоёр/жилийн хорих ялыг өршөөн хасаж, биечлэн эдлэх ялыг 01/нэг/жил 08/найм/сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Золжаргалын биеэр эдлэх 01 жил  08 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Золжаргалд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс 413 дугаар нээлттэй хаалттай хорих ангийн цагдан хорих байранд цагдан хорьсугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Золжаргалын энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон 157/нэг зуун тавин долоо/хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

7.Шүүгдэгч П.Золжаргал нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, шүүгдэгчээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******т 10528000/арван сая даван зуун хорих найман мянга/төгрөгийн материаллаг хохирлыг нөхөн төлсөн болохыг тус тус дурдсугай.

8.Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч П.Золжаргалын бага насны болон насанд хүрээгүй хүүхдүүдийн асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг томилохыг Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргад даалгасугай.

 9.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн амь хохирогчийн өмсөж байсан хар өнгийн гутал нэг хос, саарал өнгийн оймс нэг хос, цэцгэн хээ бүхий дотуур нимгэн өмд нэг ширхэг, хар саарал өнгийн дотоож нэг ширхэг, цэнхэр оруулгатай хар өнгийн биеийн тамирын өмд нэг ширхэг, цагаан өнгийн хөхний даруулга нэг ширхэг, улаан өнгийн майк нэг ширхэг, улаан цоохор өнгийн зузаан цамц/юүдэнтэй/ нэг ширхэг, гэмт хэргийн газраас хураагдаж ирсэн олс гурван ширхэг, хайч нэг ширхэг, ялааны алуур нэг ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах ажлын хэсэгт даалгаж, хэрэгт хавсаргаж ирүүлсэн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буй бичлэг бүхий CD нэг ширхэг, цогцост үзлэг хийсэн үеийн бичлэг бүхий CD нэг ширхэг, хэргийн газарт үзлэг хийх үеийн бичлэг бүхий CD нэг ширхэг, хар өнгийн тэмдэглэлийн дэвтэр нэг ширхэг зэргийг хэрэгт хавсаргаж хадгалж, сүүний үхрийн аж ахуйн бүртгэлийн ногоон өнгийн дэвтэр нэг ширхэг эд зүйлийг тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигчид нь буцаан олгохыг дурдсугай.

10.Энэ гэмт хэргийн улмаас 65-39СЭҮ улсын дугаартай “тоёото пилдер”  загварын суудлын автомашиныг, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг, Минжийн хангайн 85 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-1307007068 дугаартай 68,25м2 хувийн орон сууц, Г-1307001592 дугаартай 3159м2 гэр бүлийн хэрэгцээний газрыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус хүчингүй болгосугай.

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйл, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

13. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд П.Золжаргалд өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.ЭРДЭНЭМӨНХ