Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 2017/ШЦТ/434

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, нарийн бичгийн дарга Б.Билгүүн, улсын яллагч Э.Бадрал шүүгдэгч Д.О, шүүгдэгч Б.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн11.

  1. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д.О, Б.Ц нарт холбогдох эрүүгийн 000000000000 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

  1.  Монгол улсын иргэн, 1970 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Төв аймагт төрсөн, 47 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Монтел худалдааны төвд ТҮЦ ажиллуулдаг, ам бүл 6, нөхөр, 4 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, 000 байр 000 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, Д.О,
  2.  Монгол улсын иргэн, 1991 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Завхан аймагт төрсөн, 26 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, хоёр хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум, Их залуу багийн 1-2 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, Б.Цэ

Холбогдсон хэргийн талаар:

Д.О нь 2017 оны 08 сарын 16-ний өдрөөс 17-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 0 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хөрөнгийн биржийн орчим Б.Цтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүнийг зодож биед нь хэвлийн өмнөд хана болон баруун өвдөгт зөөлөн эдийн чяцрал, баруун зүүн өвдөгт зөөлөн эдийн няцрал, баруун зүүн өвдөгт зулгаралт оүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Б.Ц нь 2017 оны 08 дугаар сарын 16-ний өдрөөс 17-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 0 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хөрөнгийн биржийн зрчим Б.Гтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар ■үүнийг зодож биед нь зүүн нүдний дээд зовхины цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол /чруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

2

  1.  Шүүгдэгч Б.Ц хялбаршуулсаи журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүхэд мэдүүлэхдээ: “...би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, дахин ийм хэрэг хийхгүй, эрүүгийн хариуцлага хүлээе...” гэв.
  2.  Шүүгдэгч Д.О хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүхэд мэдүүлэхдээ: “...би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, дахин ийм хэрэг хийхгүй, эрүүгийн хариуцлага хүлээе...” гэв.
  3.  Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжпэн судлав.
  •  Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.Цгийн:...2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр найз Ү, О, нартай хамт Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, хөрөнгийн биржийн ертөнцийн зүгээр урд талд байрладаг манай танил М-ийн ажиллуулдаг ТҮЦ-нд хамт пиво уусан. Ингээд 22 цаг өнгөрч байхад бид 4 харих гээд Төв шуудангийн хажуу талын зам дээр такси барих гээд зогсож байсан. Тэгээд нэг такси зогсоод би түрүүлээд урд талд нь сууя, та нар хойно суугаарай гэж хэлээд машины урд очоод суутал хамт явсан 3 найз машиндаа суугаагүй, гадаа зогсож байсан ба 2 танихгүй эмэгтэйтэй маргалдаад зогсож байсан. Тэгээд би бууж очоод болиочээ юу болоод байгаа юм гэхэд манай найз Оийг Монгол зоог ресторанд ажилладаг болохоор тэр 2 танихгүй эмэгтэй /Г, О/ янхан, Монгол зоогт ажилладаг хүмүүс янхан гэх зэргээр хэлээд доромжлоод байхаар нь би тэр 2 хүнийг яаж байгаа юм бэ, болиочээ гээд очтол надтай маргалдаад хэрэлдсэн. Сүүлд нэрийг нь мэдэх болсон О гэдэг хүн бид нарыг янхан гэж хэлээд намайг түлхээд, нүүрлүү алгадсан тэгэхээр нь би өөрийгөө хамгаалаад Гийг цээжрүү нь түлхэхэд О гэдэг хүн “Манай найзыг түлхэдэг чи хэн бэ” гээд надруу дайраад миний хувцас үснээс зулгаасан. Тэгээд Ү, М хоёр бид нарыг салгасан. Тэр хоёр хүн нэлээн согтуу байсан. Цагдаа дуудаад цагдаагийн хэлтэс дээр ирээд хүртэл бид нарыг доромжлоод байсан гэсэн мэдүүлэг /хх-13/
  •  Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Д.Оийн:...2017 оны 08 дугаар сарын 16-ны орой ажпаа тараад Гтэй хамт Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ард кинотеатрын хажуу талын ....... нэртэй пабд сууж байгаад 23 цаг өнгөрч байхад гараад такси барих гэж явж байхад энэ охидуудтай таарсан бөгөөд нэг харахад тэр охидуудын нэг нь Гийг цохиж унагаасан байхаар нь би тэр охиныг очиж барьж аваад бид хоёр хамт газар унаад бие биенээ өшиглөсөн гэсэн мэдүүлэг /хх-23/
  •  Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Мийн:...2017 оны 08 дугаар сарын 16-ний орой 00 цаг дөхөж байхад түцнээс гараад харих гээд Төв шуудангийн цагийн доор такси барих гээд зогсож байхад мотелийн урд талд түц ажлуулдаг хоёр эмэгтэй согтуу гарч ирээд бид хоёртой цугбайсан залуучууд хаана байна гээд таксины хаалгадараад явуулахгүй байсан. Тэгээд таксинд суучихсан байсан Ц бууж ирэхэд тэр хоёр эмэгтэй нь намхан нь Цруу дайрахад Ц алагдаад авах шиг болсон. тэгээд тэр эмэгтэй уначихсан чинь цуг явсан өндөр эмэгтэй нь Цруу чи манай найзыг зодчихлоо гээд тэрүүгээр хашгираад бөөн юм болгоод Цг өшиглөөд жийгээд байсан. Тэгээд удалгүй цагдаа ирсэн...гэсэн мэдүүлэг /хх-21/,

- Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч О.Үгийн:... 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Мийн ажил дээр найз Ц, О нартай /улзаад тэндээ 2 литрийн пиво хувааж уугаад 23 цаг өнгөрч байхад бид 4 гараад замын хажуунаас такси барих гээд зогсож байхад гэнэт 2 эмэгтэй гарч ирээд манай чайз Оийг Монгол зоогийн янхан гэж хэлээд маргалдсан. Тэгээд бид нар найзыгаа өмөөрөөд маргалдсан. Тухайн үед такси барих гээд нэг такси ирчихсэн, Ц урд талд нь суучихсан байсан. Ц машинаас бууж ирээд тэр 2 эмэгтэйг

 

3

яасан бэ, юу болоод байгаа юм гэж дахиж тэр 2 эмэгтэйтэй маргалдсан. Тэгтэл Оийг Г гэдэг эмэгтэй нүүрлүү нь мангасдахаар нь Ц уурлаад яагаад манай найзыг цохиж байгаа юм гээд маргалдаад Гийг хувцаснаас нь өөрлүүгээ татахад тэр эгч газар унасан. Тэгтэл нөгөө хамт явсан О гэдэг эмэгтэй уурлаад Цг татаж чангаагаад өшиглөсөн, өшиглөхөд нь Ц өөрийгөө хамгаалаад зөрүүлээд өшиглөсөн. М эгч цагдаад дуудлага өгсөн гэсэн мэдүүлэг /хх 24/

  •  Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Гийн:...2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 21 цаг өнгөрч байхад хамт ажилладаг Отэй хамт Ард кино театрын орчим байрладаг ....... нэртэй паабад орсон, тэнд бид хоёр 3, 4 шил пиво уусан, би согтсон байсан. Тэндээс 23 цаг өнгөрч байхад гараад О өөрийнхөө Монтелын урд ажплуулдаг түцрүү гар утсаа үлдээчихсэн юм шиг байна гээд явсан. Тэгээд л гэнэт би түргэний машин дотор сэрсэн....” гэсэн мэдүүлэг /хх-15/.
  •  Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Оийн:...2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр ажлаа тараад Мийн ажпаар яваад ороход өмнө нь хамт ажиллаж байсан М, Ц, Ү нартай уулзсан. Тэндий литрийн 2 пиво хувааж уугаад гэрлүүгээ харих гээд 23 цаг өнгөрч байхад бид 4 гараад замын хажуунаас такси барих гээд зогсож байхад гэнэт хоёр эмэгтэй гарч ирээд “бид нартай хамт явсан залуучууд байна уу” гээд асуусан чинь Ц юу яриад байгаа юм бэ, эрэгтэй хүн байхгүй байгаа биздээ гэхэд ээж шиг ээ хүнтэй яаж харьцаад байгаа юм гээд О гэдэг хүн бид нартай маргалдсан. Тэгээд сүүлд нэрийг нь мэдэх болсон Г гэдэг хүн намайг чи хэн бэ гэхээр нь би Монгол зоогт ажилладаг гэхэд Монгол зоогийн янхан гэж хэлээд доромжпоход Ц намайг өмөөрөөд Гтэй маргалдаад зууралдаад Ц түлхэхэд замын голд унасан гэсэн мэдүүлэг /хх 25-26/
  •  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн шинжээчийн 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 10482 дугаар актын:
  1.  Б.Гийн биед зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зүүн нүдний дээд, доод, зовхи, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2.  Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.
  3.  Дээрх гэмтэл шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4.  Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
  5.  Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэсэн дүгнэлт /хх-31/.
  •  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн шинжээчийн 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 10502 дугаар актын:
  1.  Б.Цгийн биед хэвлийн өмнөд хана болон баруун өвдөгт зөөлөн эдийн няцрал, баруун зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
  2.  Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.
  3.  Дээрх гэмтэл шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4.  Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
  5.  Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэсэн дүгнэлт хх-33/.
 

4

Шүүгдэгч Д.О, Б.Г нарын урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагуунууд /хх-44, 46/, оршин суугаа газрын тодорхойлолт, Чингэлтэй дүүргийн прокурорын газарт гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 60-61/ зэргийг шинжпэн судлалаа.

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шуүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараахи үйл баримтыг тогтоов.

Шүүгдэгч Д.О нь 2017 оны 08 сарын 16-ний өдрөөс 17-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хөрөнгийн биржийн орчим Б.Цтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүнийг зодож биед нь хэвлийн өмнөд хана болон баруун өвдөгт зөөлөн эдийн няцрал, баруун зүүн өвдөгт зөөлөн эдийн няцрал, баруун зүүн өвдөгт зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.Ц нь 2017 оны 08 дугаар сарын 16-ний өдрөөс 17-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хөрөнгийн биржийн орчим Б.Гтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүнийг зодож биед нь зүүн нүдний дээд зовхины цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгч нарын үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.Ц, Д.О нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгүйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хуулийн хуульёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүх шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмтхэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршигболон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, дэх хэсэгт зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Шүүгдэгч Б.Ц нь мөрдөн шалгаж ажиллагааны явцад хохирогч Б.Гт эмчилгээний зардалд 150.000 төгрөгийг, Д.От бичиг баримтыг нь үрэгдлүүлсэн түүнийг дахин захиалж авах зардалд 200000 төгрөгийг тус тус төлж барагдуулсан, үүнтэй холбогдуулан хохирогч нар гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтийг мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргажээ.

Шүүгдэгч Б.Ц нь хохирогч Б.Гтэй, шүүгдэгч Д.О нь хохирогч Б.Цтай мөрдөн шалгах ажиллагааны явцад хоорондоо эвлэрэн тохиролцсон, шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулах талаар улсын яллагчийн гаргасан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал, дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрч,

 

5

хүлээлгэх эрүүгийн хариуцлага, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож шүүгдэгчийн гарын үсэг зурсан прокурорын дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзэж, торгох ялын нэг нзгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүх шүүгдэгч нарын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжпэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

  1.  Шүүгдэгч Д.О, Б.Ц нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
  2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О, Б.Ц нарыг тус бүр 450 ( дөрвөн зуун тавин) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О, Б.Ц нарт оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
  4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О, Б.Ц нар нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тус тус сануулсугай.
  5.  Шүүгдэгч Д.О, Б.Ц нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
  6.  Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.О, Б.Ц нарт хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
  7.  Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн эмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай . ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТЖАРГАЛ

ТОГТООХ нь: